20 страница26 апреля 2026, 21:41

× Чи ичээд байгаа юм уу? ×

Чанёол сандарсан ч юу хийхээ сайн мэдэж байлаа. Тэр цонхоор гарч харин би хөшгөө хаахтай зэрэгцэн ээж өрөөнд орж ирэн

Ээж: юу хийж байгаа
Би: гадаа ямар муухай нартай байнаа тээ
Ээж: юуны чинь нар вэ? Дэмийрээд бай! Доошоо бууж хоолоо ид!
Би: за гэхэд ээж өрөөг орхиж би хөшигний завсараар хартал Чанёол өрөөндөө орж байв.

Би түүн рүү зурвас бичингээ доошоо буухад хоолны үнэр хамт цоргино.

Гэрийнхээ хоолыг ямар их санаа вэ? Ээж аав 2тойгоо хамт ширээнд суугаад хооллохгүй нь гэж их бодсонсон. Ээж аав 2 ажилдаа явхаар бэлдэж харин би цэвэрлэгээ хийн гал тогоонд үлдэнэ.

Тэднийг явуулчихаад Чанёолыг өрөөндөө дуудаж оруулж ирээд

Би: чи намайг болзоонд урихгүй юм уу? Гээд түүнрүү хархад тэр өөр тийшээ хархад нь би гайхан түүнийхацарнаас барин өөр лүүгээ харуулхад тэр нүдээ аничих нь тэр.

Би: Яа Пак ЧанЁол чи ичээд байгаа юм уу? Гэхэд тэр толгой дохиход нь би чанга инээгээд
Би: чи надаас ичээд намайг болзоонд урихгүй бол би Сэхүнтэй болзоонд явхаас өөр арга алга гээд утасаа шүүрч автал

Чанёол: чи яаж чадаж байнаа. Би ичимхий байж болох ч арай ингэж хандаж болохгүй ээ!
Би: хайр дурлал ийм л байдаг шдээ. Аль сэргэлэн нь хайртай хүнийхээ зүрх сэтгэлийг өөрийн болгоно шдээ.
Чанёол: за яахав 2уулаа болзоцгооё! 20минутын дараа гадаа уулзацгаая! Гээд миний өрөөнөөс гараад явчихав.

Би догдлон үсээ угааж, хамгийн дуртай даашинзаа өмсөөд нүүрээ бага зэрэг будан цонхоор хархад Чанёол аль хэдийнээ намайг хүлээж байлаа.

Би гэрээс гаран түүн дээр очход Чанёолийн нүд томроод
Чанёол: яаа! Гадаа хүйтэрч байхад юун даашинз, шилэн трико вэ?
Би: би лав буцаж орж сольж чадахгүй шүү!
Чанёол: бурхан минь!
Би: би ий хувцас өмсөхийг ямар их хүлээсэн билээ дээ
Чанёол: за яахав энэ удаа харж үзий за юу

ЧанЁол их ичимхий юм. Би түүнийг ерөөсөө ичимхий гэж төсөөлж байгаагүй бас түүний ийм төрхийг харах шинэлэг санагдаж байлаа.

Бид кино театрт ирж киноныхоо тасалбарыг аван хүлээх зуураа тоглох гэсэн ч ЧанЁол хамаг хөмсөгөө атрилдуулан зогсход нь би түүнд бууж өгөн зүгээр л эгнүүлж тавьсан сандал дээр суутал тэр миний хажууд суух нь тэр.

Бид киноны цаг болтол нэг ч үг дугарсангүй! Тэр үнэхээр уйтгартай хүн юм.

У Сэхүнийг энэ дэлдэн бацаанаар сольсондоо итгэж чадахгүй нь ... Би түүний юунд нь тийм дуртай юм бол оо? Сонирхолгүй уйтгартай нэгэн байхад би түүнийг миний хажууд байгаад л баярлаж байдаг.

Киноны цаг дөхөхтэй зэрэгцэн Чанёол буфетнээс попкорн болон ундаа авчран над руу ундаа сарвайхад нь би шүүрч аван соронгоо кино гарах танхим руу явж байтал араас минь ирэн сул гарнаас минь хөтлөх нь тэр.

Би догдолсондоо бараг л үхэх шахаж байлаа. Би ЧанЁол руу хархад тэр ярзайтлаа инээгээд

ЧанЁол: дараагийн төлөвлөгөө парк шүү гээд намайг дагуулан кино танхим руу оров.

Тэр кино дуустал гарнаас минь хөтөлсөн хэвээрээ байлаа.

Би түүний мөрийг дэрлэн дэлгэц рүү харан кинондоо анхаарч байхад тэр нэг ч хөдөлгөөн хийсэнгүй! Тэр яаж нэг ч хөдлөхгүй тэсэж байгаа юм бол ?

Би өндийн түүнрүү харан

Би: бие чинь чилэхгүй байна уу?
ЧанЁол: чшш!! Киногоо үзэцгээе! Гэв.

Үнэхээр учир нь олдохгүй хүн юм аа.

Бид киноноос гарч ирхэд тэр аль хэдийн дараагийн төлөвлөсөн газар луугаа явах чиглэлийн автобусны үйлчилгээ хайж байхад нь би эргэн тойрноо ажиглаж байлаа.

Чанёол: аан олчихлоо. Энэ автобусанд суух юм байна гээд
Чанёол: ХарИнаа ... Гэж нэрийг минь дуудхад би түүн рүү хархад тэр над руу гараа сарвайсан байв.

Би түүний гарнаас хөтлөхөд

ЧанЁол: явцгаая! Гээ намайг дагуулан кино театраас гарч автобусны буудал руу явж байлаа.

Тэр заримдаа үнэхээр ойлгомжгүй болчихдог! Хүйтэн хөндий ч юм шиг халуун дулаан нэгэн ч юм шиг ... Гэхдээ хамгийн гол нь түүний бүх үйл хөдлөл нь надад сайн гэдгийг батлаж өгдөг. Энэ л хамгийн чухал шүү дээ!

~~~~~

Чанёол бид 2 цагийг маш зугаатай өнгөрөөсөн болохоор нэг мэдхэд л орой болчихсон байлаа.

Бид өлссөнөө ч мэдэлгүй цагийг өнгөрөөж, бид үнэтэй газраас илүү хямдхан бас их хоолтой газар орж ирэн захиалгаа өгөөд хүлээж байтал Чанёол гар утсаараа зургийг минь дараад

Чанёол: болчихлоо
Би: яаа!! Чи юу ч хэлэхгүй хүний царай муутай зургийг аваад байхдаа ядын
Чанёол: царай муутай ??? Харин ч сүпэрмодел шиг гарчихсан байна гээд утас руугаа тас ширтэж байлаа.

Би түүнээс утсыг нь шүүрч аван зургийг хартал Бурхан минь! Юун Сүпэрмодел иййй ???  Хамгийн царай муутай гарсан байхад чинь.

Намайг согтуу байхад дарсан ч энээс хөөрхөн гарах байсан шүү!!!

Чанёол зөрсөөр байгаад тэр зургийг устгалгүй бүр дэлгэцнийхээ зургаар сонгосонд итгэж чадахгүй нь!! Хэдий тэр миний царайг бараг 2000 удаа толинд харсан ч надад таалагдахгүй байнаа. Шударга бус юм !!!

Бид хоолоо идэж дуусан гэр лүүгээ алхахаар шийдэн гудамж даган алхана.

Бид хөтлөлцөн зарим үед ярилцан алхахад салхи зөөлөн салхилаж байв. Энэ яг л драма шиг санагдаж байгаа ч дэндүү уйтгартай юм. Гэхдээ надад бол хамгийн сайхан цаг үе шиг санагдана.

Бид дэндүү хурдан алхсан гэж үү? Бидний салах цаг ирж гэрээс нэг гудамны наана ирэн бид өөд өөдөөсөө харан зогсож байтал ЧанЁол гарнаас минь татан өөртөө ойртуулхад нь би өлмийгөө өргөн түүний уруулан дээр хөнгөн гэгч нь үнсээд

Би: маргааш уулзацгаая! Би түрүүлээд явлаа гээд түүнийг орхин түрүүлж гэр лүүгээ явлаа.

Би нүүр дүүрэн инээмсэглэлтэй гэр лүүгээ алхаж байгаад эргэж хархад ЧанЁол цочирдсан янзтай зогсож байхыг хараад өөрийн эрхгүй чанга инээж орхилоо. Тэр үнэхээр миний бодож байсанаас өөр юм.

ЧанЁолын талаас

Гэртээ яаж орж ирсэнээ ч санахгүй нь ...

Ээж: Пак ЧанЁол ямар нэгэн юм болоо юу? наад царай чинь

ЧанЁол: би яагаа ч үгүй ээ, санаа зоволтгүй!

Өрөөндөө орж ирэн орон дээрээ суун

ЧанЁол: олон охидтай уулзаж байсан ч ХарИн шиг зальтай аальгүй бас хөөрхөн охинтой таарч байгаагүй юм байнааа гээд дэр тэврэн ор луу хэвтлээ.

Зүрх хурдан хурдан цохилож, дөрвөн мөчөөрөө ор луу цохино.

Бурхан минь Пак ЧанЁол тайван байх хэрэгтэй шүү! гэж өөртөө хэлээд цонх руу хартал ХарИн өрөөнийхөө цонхоор гарч ирж байлаа.

Түүнийг харан сандарсандаа орны бүтээлэгээ сөхөн бүтээлэг дотор орон чимээ сонсон хэвтэнэ.

ХарИны талаас

ЧанЁол тийм байдалтай үлдсэнд санаа зовон түүний өрөөнд орж ирхэд тэр аль хэдийнэ орондоо орчихсон байв.

Би түүний харах гэж нөмөрсөн зүйлийг сөххөд тэр байдагаараа улайчихсан хэвтэж байлаа.

Би: Яа ЧанЁол чи халуураад байгаа юм уу? гээд духанд нь гараа хүргэхэд тэр зүв зүгээр байлаа.

Би: сонин юм даа зүгээр л байхын гээд түүний хацар хүзүүнд гараа хүргэтэл тэр доош харан дэрэнд нүүрээ наахад нь л би ойлгосон юм.

Би: Яа Пак ЧанЁол чи ичээд байгаа юм уу? Чи хэзээ ийм болчихсон юм бэ? айн гээд түүнийг гижигдэж эхлэхэд тэр намайг татан хажуудаа хэвтүүлээд урт гар хөлөөрөө ороогоод

ЧанЁол: чи жоохон томоотой байхгүй бол миний зүрх яг дэлбэрэх нь гэхэд нь би хэлэх үггүй болон түүний амьсгал бас зүрхний цохилтыг сонсон хэвтэнэ.

---MN4EVER---

20 страница26 апреля 2026, 21:41

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!