× Үнэн сэтгэл ×
Үзмэрч: хэрвээ энэ шороог тэр залуу руу цацаж чадах юм бол хараал хариулагдах болно гэв.
Бэкхён Сэхүн рүү залгаж хаана байгаа талаар нь асуугаад тэд Сэхүний байгаа газарт очлоо.
Сэхүн гэрийнхээ ойр хавьд биднийг дуудаж, удалгүй тэр гарч ирэн бидэн рүү даллан наашлаж байв.
Бэкхён: санамсаргүй цацсан юм шиг дүр үзүүлнэ шүү! Тэгэхгүй бол болохгүй!
Бас ХарИны тухай ярих хэрэггүй за юу
Чанёол: аанхаа
Удалгүй Сэхүн бидний хажууд ирхэд нь би санамсаргүй юм шиг түүн рүү цацхад тэр гайхан арагшаа хэд алхаад
Сэхүн: яа Пак Чанёол чи чинь галзуурчихаа юу
Чанёол: уучлаарай! Миний буруу биш шүү! Салхины буруу
Сэхүн: мэдрэл амьтан !!!
Бэкхён: би та 2ыг ерөөсөө ойлгохгүй юм. ХарИны юу нь тийм сайхан гэж ... ? Тэр царайлаг биш бас гоё биетэй ч биш байхад ...
Сэхүн: тэр тийм чухал юм уу? Би ХарИнтай байхдаа өөрийнхөөрөө байж чаддаг.
Чанёол: би ХарИны хажууд амар амгаланг мэдэрч чаддаг бас түүнийг хамгийн хөөрхөн нь гэж боддог.
Бэкхён: хүлл энэ хөвгүүд сохорчижээ. ХарИн ч сайн юмаа гэхэд Сэхүн утасныхаа цагийг хараад
Сэхүн: би орохгүй бол болохгүй нь !!! ХарИнтай уулзах ёстой гээд ухас хийхэд Чанёол ч гэсэн босоод
Чанёол: яагаад заавал ХарИн гэж ?
Сэхүн: тэр над руу хархад би догдолсон. Би анх удаа л ийм зүйл мэдэрсэн бас тэр гэнэн цайлган ариун нандин. Харин чи яагаад тэр хугацааг ашиглаагүй байж надад саад болоод байгаа юм бэ?
Чанёол: хэн нэгэн түүнд санаархах үед л тэр ямар үнэ цэнэтэй нандин байсанг ойлгосон юм.
Сэхүн: ХарИн намайг түлхэх үед л би холдоно тэрнээс чи надад яаж ч өрөвдөлтэй царайлсан ч би бууж өгөхгүй! Гээд орчих нь тэр.
Бэкхён: Сэхүн үнэн ярьж байх шиг байна
Чанёол: би ч гэсэн үнэнгээсээ ярьж байна.
Бэкхён: тэгвэл ХарИныг Сэхүнтэй битгий уулзуул гэхэд би сая ухаан орон гэрийн зүг гүйж эхлэлээ.
~~~~~
Гүйхээрээ нэг ирэн гэрийн хаалга нүдхэд ээж хаалга нээгээд
Ч.ээж: өө ХарИнаа ямар нэгэн юм болоо юу? Гэхэд би амьсгаадан
Чанёол: ХарИн ... Үгүй ээ! Пак Чанёол байгаа юм уу?
Ч.ээж: байхгүй байна
Чанёол: хаашаа явсан юм бол ?
Ч.ээж: би сайн мэдэхгүй байнаа чи залгаад асуучиж болохгүй юм уу?
Чанёол: өө нээрэн утас байгаа шдээ гээд түүнд бөхийгөөд гэрийн үүднээс холдон зогслоо.
Түүн рүү залган зогстол тэр нилээн удаж харилцуураа аван
ХарИн: байна уу?
Чанёол: хаана байгаан
ХарИн: яах гэж байгаан
Чанёол: хэлэх чухал юм байнааа
ХарИн: утсаар хэлчиж болохгүй юм уу?
Чанёол: болохгүй ээ, хаана байгаагаа хурдан хэлээ
ХарИн: сургууль дээр байна
Чанёол: би очих гэж байгаа болохоор хашаа ч явж болохгүй шүү! Гээд утсаа салган сургууль руу яаравчлав.
~~~~~
Сургууль дээр ирэн түрүү залгахад тэр биеийн тамирын талбайд байна гэхэд нь талбай дээр очход би хангалттай амьсгаадсан байв.
ХарИн: ямар нэгэн юм болоо юу гэж хэнэггүй асуухад нь би түүнрүү харан
Чанёол: ХарИнаа би чамд сайн. Маш их сайн. Үгүйээ би чамд хайртай! Чамайг харамласандаа үхэх нь ... Гэхэд тэр гайхан харж байсанаа чангаар инээгээд
ХарИн: яа Пак Чанёол ингэж хэллээ гээд би хугацаанаасаа өмнө хэвэндээ орохгүй шдээ
Чанёол: би үүрд чамтай солигдсон ч хамаагүй ээ! Чамайг л дэргэдээ байлгаж чадвал хамаа алга. Би чамд хайртай гэж байна ХарИнаа ...
Дандаа чамд сайн байсан. Чамайг уурлуулаад ч хамаагүй анхаарлыг чинь татхыг хүсдэг байсан.
Тийм болохоор У Сэхүн рүү битгий оч! Миний дэргэд байгаач.
ХарИн: би юу гэж хэлхээ мэдэхгүй байгаа ч чамайг миний нэрийг дуудахад би дуртай. Чиний тэнэг учир нь олдохгүй занд би дуртай! Энэ чамд сайн гэсэн үг үү?
Чанёол: аанхаа тийм болохоор Сэхүнтэй уулзахаа боль!!!
Бид зэрэгцэн суухад ХарИн Сэхүн рүү залгаж байв.
Тэр түүнтэй уулзаж чадахгүй болсон гэж хэлэхэд Сэхүн яагаад гэдгийг лавлаж, ХарИн түүнд өөр ажил гарсанаа тайлбарласанаар тэдний яриа дуусах нь тэр.
ХарИн утсаа салган над руу хархад би ичин өөр тийш хархад тэр тас тас хийн намайг шоолж байлаа.
Бид хамтдаа нилээн удаан алхаж дараа нь хооллож амттан идээд гэртээ ирцгээн 2 тал руу орцгоов.
Чанёол буюу ХарИны сүнсэн бие талаас
19 дэх хоног дуусхад ердөө 30 минут дутуу байлаа.
Гадуураа цамц өмсөн хөшгөө нээхэд түүний цонх гэрэлтэй байхыг харан цонхоо нээн бидний голд байрлах саглагар модоор дамжин түүний цонхны наана ирэн цонхыг цохиход Чанёол цонхон дээх ирэн цонх нээхэд нь
ХарИн: эрэгтэй биеэнд байгаа болохоор санаачилгаараа ирлээ шүү! Солигдох юм бол чи ирж байгаарай гэж хэлээд дотогш орлоо.
Чанёол: би яг унтах гэж байлаа.
ХарИн: тийм зүйл ярьчхаад нойр чинь хүрч байна гэж үү? Гээд нүдээ эргэлдүүлхэд тэр инээмсэглээд намайг татан орон дээр суулгаад
Чанёол: солигдсоныхоо дараа үерхэцгээе! Бас хөршүүд биш танилууд биш эрэгтэй эмэгтэй хүмүүс шиг болзоцгооё гэхэд нь би толгой дохилоо.
Бид орон дээр өөд өөдөөсөө харан хэвтэж байгаад цаг хархад 19дэх хоног дуусаж 20дох хоног эхлэж байв.
Тэр миний гарыг салаавчлан хөтлөөд
Чанёол: 20дох хоногийн мэнд гэж нойрмогхон хэлэх нь тэр.
Би ч бас нойрмог өнгөөр түүнд
ХарИн: чамд ч бас ... Гэв.
Зохиолчийн талаас
Тэд 2уул бөх гэгч унтаж, харин тэдний биенээс гэрэл цацарч байгааг үл анзаарна.
Хэрвээ тэд өөрсдийн үнэн сэтгэлээ ойлгож, түүнийгээ үнэн сэтгэлээсээ илчлэх юм бол тэд буцаж чадах байсан юм.
ХарИны талаас
Урьд нь 2 цагаас хойш нойр хүрдэггүй байсан юмсан харин өчигдөр орой ямар ч шалтгаангүй нойр минь хүрч нам унтчихсан байсан. Эргэж хархад Чанёол унтаж байв.
Би инээмсэглэн түүний чихээр оролдож байгаад гэнэт ухаан орон өөрийнхөө нүүрэнд хүрч бас гараа хархад яах аргагүй би эмэгтэй болчиж!
Орноосоо босон толинд харсан ч би эмэгтэй биеэндээ орчиж! Бурхан минь
Бид хоногоо буруу тоолсон юм болов уу? Би Чанёолын хажууд очин завилан суугаад түүний нэрийг зөөлөн дуудхад тэр сэрэх янзгүй харин ч миний нэрийг дуудаад
Чанёол: ХарИнаа ... ХарИнаа гэсээр дэр тэвэрч аван энд тэндгүй үнсэж байлаа.
Би: муу гаж донтон ... Өнөөдрөөс цонхоо түгжиж унтаж байнааа >.<
Би түүнийг хөлөөрөө цохин
Би: ЯА! Пак Чанёол гуай гэхэд тэр арай яадан сэрээд над руу инээмсэглээд
Чанёол: ХарИнаа ... Чи яагаад гэснээ гараа сунгахад нь би түүний гарнаас бариад
Би: бид солигдчиж! Гэхэд тэрний нойрмог байдал үгүй болон год хийтэл босож суугаад нүүрэндээ хүрч дараа нь гараа харах нь тэр ...
Чанёол: бид хоногоо буруу тоолчихсон юм байхдаа
Би: харин би ч бас гайхаад байна гээд ярьж байтал хаалганы түгжээ хөдлөж бид 2уул сандарцгаана.
Хэрвээ ээж тэрнийг өрөөнд байгааг харвал дахиад л хэрэг мандана шүү дээ! Бурхан минь ...
—MN4EVER—
![ДАЙСАНТАЙГАА ӨНГӨРӨӨСӨН 21 ХОНОГ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/600c/600ce424de6cd11279732c1fc4ffb257.avif)