× 18дахь өдөр буюу би чамайг үзэн яддаггүй ×
ХарИн буюу ЧанЁолын сүнсэн бие талаас
Сэхүн над руу гайхан харж байхад нь би түүн рүү муухай харж байв. Гэтэл тэр юу ч болоогүй юм шиг инээмсэглээд
Сэхүн: миний ХарИн уурлаж байхдаа ч үзэсгэлэнтэй юмаа гэхэд нь
Би: миний ХарИн гэнээ ??? Мөрөөдцөн гаж донтон бэ? Гээд дунд хуруугаа гаргачихаад автобусны буудал руу гүйчихлээ.
Бурхан минь Пак ЧанЁол чи яачихаад байгаа юм бэ?
Яагаад ийм тэнэг зан гаргаад байгаа юм бэ?
Өнөөх хятад хоолны гадар ирээд ширээнд сууж байтал зөөгч нь надад жигнэмэг өгөөд
: асуултанд чинь хариулт хэрэгтэй бол жигнэмэгээ задлаарай гэв.
Би жигнэмгийг задлатал дотроос нь урт цагаан цаас гарч ирэн
" Боломжийг алдах юм бол дараа нь буцаах аргагүй " гэсэн байлаа.
Бид 2 ирж уулзсан өнөөх хүн миний хажууд ирж суухад нь би уртаар санаа алдаад
Би: үнэндээ өөрийгөө яагаад байгааг ч ойлгохгүй байхад 21дэх хоног болох гээд байдаг. Өдрийг нь сунгаж болохгүй л байхдаа гээд өнөөх хүн рүү хархад тэр инээмсэглэн сууж байв.
Би: бурхан минь тэр миний хэлийг юу гэж ойлгохов дээ гэтэл тэр гэнэтхэн солонгоор ярьж эхлэх нь тэр.
Би цочин
Би: хүн айлгачих юм.
: өдөр сунгана гэж байхгүй! Энэ хэд хоногтоо л амжиж зохицуулах хэрэгтэй үгүй бол чимээгүй тэднийг харж суухаас өөр аргагүй!
Би: ХарИнд сайн болно гэж зүүдлэж ч байсангүй!
: та 2 солигдоод чи түүнд сайн болоогүй! Чи анхнаасаа л түүнд сайн байсан. Тэрийг чинь хараад би чамд боломж олгосон юм шдээ.
Би: хэрэггүй байсан юм. Бид солигдоогүй бол Сэхүн ХарИн 2 учрахгүй байсан юм гээд ширээн дээр толгойгоо тавихад тэр мөрөн дээр минь товшоод
: амжилт залуу минь гээд яваад өгөх нь тэр.
Гэртээ ирээд орой болтол түүнийг гэртээ ирхийг хүлээсэн ч тэр ирсэнгүй! Тэсгэл алдан унтаад өгөв.
18дах өдөр болчихлоо. Би түүнд үзэн яддаггүй гэдгээ ч болов ойлгуулах хэрэгтэй байна.
ЧанЁол буюу ХарИний сүнсэн бие талаас
Хөвгүүдээрээ хамт хонохоор болсон ч Сэхүн бид 2 хөвгүүдийг унтсаны дараа олон зүйлийн тухай ярилцсан юм.
Гэхдээ би ЧанЁолд санаа зовж байв. Тэр магадгүй намайг хүлээж байгаа байх.
Санаа нь ч зовж байгаа байх.
Амралтын өдөр болохоор хөвгүүд сэрэх янзгүй унтаж би тэр завшааныг ашиглан гарч ирж чадсан юм.
Гэртээ орж ирэн усанд орж орондоо орж ирхэд бие минь одоо л амрах шиг болно.
Нойрноосоо сэрээд өрөөнийхөө эргэн тойронг харж байтал ХарИн сууж байлаа.
Би: хэзээ орж ирсэн юм
ЧанЁол: түрүүхэн. 18дах хоногийн мэнд!
Би: вуааа 3хан хоног үлдчихжээ.
ЧанЁол: хөвгүүдээрээ хоноо юу? Би ч тэр өдрүүдийг санаж байна шүү!
Би: 3хан хоног тэсчихвэл бүх зүйл дууслаа.
ЧанЁол: би чамд нэг юм хэлэх гээд
Би: заа гээд түүн рүү чухал хархад тэр урд минь ирж завилан суугаад
ЧанЁол: үнэндээ ХарИнаа би чамайг үзэн яддаггүй! Би чамд чиний бодож байгаагаас ч илүү дуртай!
Би: тийм гэж үү! Үнэндээ би ч гэсэн чамайг үзэн яддаггүй!
ЧанЁол: би чамайг үзэн яддаггүй чи намайг үзэн яддаггүй юм чинь чи Сэхүнтэй болзоонд явахгүй биздээ.
Би: би Сэхүнтэй болзоонд явахгүй гэвэл чи надтай болзох юм уу?
ЧанЁол: айн, би гэхдээ их уйтгартай хүн шдээ.
Би: би мэдэж байгаа. Чи надад сайн юм уу?
ЧанЁол: үгүй ээ, зүгээр л чамайг үзэн яддаггүй
Би: тэгвэл би Сэхүнтэй болзоно. Тэр надад сайн гэсэн.
ЧанЁол: АЙН!!! за за би чамд сайн.
Би: ингэж хүчээр хэлэх албагүй л байсан юмдаа гээд хувцасны шүүгээгээ нээн гэрийн хувцасаа солиод дахин орон дээр хэвтээд
Би: би Сэхүнтэй шөнөжин ярьж суусан. Тэр чамайг алдмааргүй байна бас намайг ч бас алдмааргүй байна гэсэн
ЧанЁол: үнэн л байгаасай!
Би: хнн чи яагаад найзыгаа ойлгохгүй байгаа юм бэ? Айн
Ер нь энэ бүхэн чиний ойлгомжгүй зангаас л болсон шдээ.
ЧанЁол: өөхөө У Сэхүн чиний тархийг бүр угаачижээ!
Би: чамайг гайгүй гэж бодсон өдрүүддээ харамсхаас өмнө эндээс гар!!!
ЧанЁол: чамайг гэж санаа зовсон өдрүүддээ харамсахаасаа өмнө гарлаа за юу?
Солигдох хүртлээ уулзахгүй байцгаая! Аз жаргал хүсье!
Тэгж гарсаных нь дараа би түүнд ямар их гомдож байгаагаа мэдэрч байв.
Хүйтэн хөндий нэгэн гэдгийг нь мэдэх ч намайг яагаад ингэж гомдоодог байнаа.
Би зүгээр л Сэхүн ЧанЁол 2ыг өмнөх шигээ байгаасай л гэж хүссэн шүү дээ.
Өнөөдөр бол 18дах өдөр одоо 3хан хоног тэсчихвэл боллоо.
Сэхүнийг дуудан тоглоомын талбайд бодлогоширон сууж байтал хажуу талаар мөхөөлдөс гарч ирэн
Сэхүн: хэн нэгэн мөхөөлдөс захисан уу?
Би: баярлалаа
Сэхүн: яагаад гуниглачихаав. Ямар нэгэн юм болоо юу?
Би: зүгээр л ... Охид заримдаа шалтгаангүй гунигладаг юм шдээ.
Сэхүн: өглөө яагаад чимээгүй гараад явчив.
Би: гэртээ унтахгүй бол тайван унтаж чадахгүй байсан юм. Солигдох өдөр дөхсөн өдөр хоног хурдан өнгөрөөд байх юмаа.
Сэхүн: хэвэндээ орох дургүй байгаа юм уу?
Би: үгүй л дээ.
Сэхүн: 2уулаа алхах уу? Эсвэл амттай юм идэцгээе!
Би: тэгий
Бид 2 ойр хавиар алхаж байгаад ойрхон дэлгүүр ортол харИн зогсож байлаа.
Тэр бүдэн рүү нүднийхээ булангаар харчихаад тооцоогоо хийчихээд гараад явах нь тэр.
Сэхүн: энэ бүр өөрийгөө эмэгтэй гээд бодчижээ.
Би: тийм байгааз
Сэхүн: ийм эмзэг мэдрэмтгий гэж бодож байсангүй!
Би: би ч бас
Бид 2 амттан идсээр нилээн алхаж байгаад хүмүүс чөлөөт цагаараа их ирдэг цэцэрлэгт ирж зүлгэн дээр суун усан ориглуурийн тоглолт үзхэд Сэхүн над руу харан
Сэхүн: 19дэх хоног эхлэлээ. Одоо 2хон өдөр гэхэд нь би инээмсэглээд
Би: 18н хоног тэссэн юм чинь 2 хоног юу байхав тийм ээ гээд усан ориглуур луу харлаа.
Өрөөндөө орж ирэн хөнжилдөө шургаад л шууд нүд анилдана.
ХарИн буюу ЧанЁолын сүнсэн бие талаас
19дэх өдрийн өглөө эрт гэгч нь сэрчихлээ. Угаалгын өрөөнд орж ирэн толинд ХарИныг сайтар харж, нүүрэнд нь хүрч байлаа.
Уртаар санаа алдаад өрөөндөө орж ирэн бэлдэж үлдээсэн хоолноос идчихээд Бэкхёны гэрийн гадна ирж мөхөөлдөс идэнгээ өөрт тохиолдоод байгаа зүйлээ хэлтэл тэр бодлогоширч байгаад
Бэкхён: би тэднийг нэг л дотно байгааг анзаарсан л даа
Би: тэгээд
Бэкхён: тэгээд ч тэднийг сайхан зохицоно гэж бодож байгаа гэхэд уурандаа түүнийг өшиглөөд
Би: намайг тайтгаруул гэсэн болхоос сэтгэлээр унагаадах гэсэг үү? АЙН ??
Бэкхён: чи өөрөө ХарИнд сайн эсэхдээ эргэлзээд байгаа биз дээ.
Яг таг шийдээч!
Би: чаддаг бол тэгмээр л байна шдээ
Бэкхён: 2уулаа үзмэрчид үзүүлэх юм уу?
Би: таньдаг хүн байгаа юм уу?
Бэкхён: байлгүй ядын. Бүр Сэхүн тэр 2ыг салгаж ч чадна гэлл бод
Би: хоо!!! Тэгвэл очсон яахав ...
~~~~~
Бэкхёныг дагаж өнөөх үзмэрч дээр нь очход тэр над руу харж байгаа
Үзмэрч: чамд болон тэр охинд чинь хараал хүрсэн байна. Яг ямар хараал гэдэг нь тодорхойгүй ч нэг цагаан царайтай өндөр залуу хийсэн байна.
Би: би бүр мэдээд байсан юм У Сэхүн!!!
Бэкхён: ямар аймар юм бэ? Сэхүнээс бүр айчлаа байна
Би: ХарИнд дурлаад үхэх гэж байгаам байна л даа.
Чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ У Сэхүн !!!
—MN4EVER—
![ДАЙСАНТАЙГАА ӨНГӨРӨӨСӨН 21 ХОНОГ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/600c/600ce424de6cd11279732c1fc4ffb257.avif)