17 страница26 апреля 2026, 21:41

× Сайн бас муу талууд ×

Би түүнийг тэгж хэлхэд нь гайхаж байлаа. 

Би: Би чамайг үзэн ядаж дэргэд чинь байж л байх болно. Яагаад Сэхүн саад болно гэж ... Би хөршүүд хэвээрээ байх болно шдээ. 

ЧанЁол: үгүй ээ, чи нэг л ойлгохгүй байх шиг байна. Сэхүн маш их хамаатай шдээ.

Би: Чи бид 2 ямар бие биедээ сайн биш байнга тааралдаж бас би ч чамайг үзэн ядаж чи ч намайг үзэн ядсан хэвээрээ байх болно. 

ЧанЁол: БИ ЧАМАЙГ У СЭХҮНТЭЙ ХАМТ БАЙХЫГ ЧИНЬ ХАРМААГҮЙ БАЙНА!!!! 

Би: Тэгвэл чамд харагдахгүй болзход л хангалттай шдээ 

ЧанЁол: МУУ УСАН ТЭНЭГ ... гэж над руу орилочихоод яваад өгөх нь тэр. 

Түүнд юу тохиолдчихоо вэ? Арай сарын тэмдэг нь ирчихсэн юм биш биз гээд тоолж үзхэд ер нь бол дөхчихсөн байлаа. 

Хөөрхий хүү ... энэ хэд хоногийн хугацаанд бараг л эмэгтэй хүн шиг болоо юу даа. Арай Пак ЧанЁол ижил хүйстэн тийм болохоороо Сэхүн бид 2-ыг хамтдаа байхыг хармааргүй байгаа юм болов уу? 

Хайртай хүн нь үзэн яддаг эмэгтэйтэй нь хамт байхыг харах хэцүү л санагдах байх ... 

Хөөрхий дэлдэн хүү үнэхээр өрөвдөлтэй юм. 

Би суниагаад ... Аххх өнөөдөр ямар хурдан өнгөрчихвөө маргааш болчихвол 4хөн хоног үлдэх нь байна шдээ ... 

Ашгүй өөрийнхөө биеэнд орох өдөр ирэхнээ 

Өрөөндөө орж ирэн орон дээр хэвтээд тааз ширтэж байтал Сэхүн залгаж байх нь тэр. Утсаа аван 

Сэхүн: 16дах өдөр чинь дууслаа даа

Би: харин тийм ээ, бүр догдлоод байх юм

Сэхүн: бодоод байсан чинь чи ингэж солигдсон нь их сайн хэрэг шиг санагдаад байна шүү

Би: яагаад 

Сэхүн: яахав дээ, чи бид 2 бие биеэнтэйгээ учирсан шүү дээ. 

Би: тэр ч тийм шүү! тэгээгүй бол бие биеэнтэйгээ танилцах боломж олдохгүй байсан байх

Сэхүн: чи надаас даашинз авхуулмаар байна уу? 

Би: яахын бээ би өмсөж чаддаггүй шдээ 

Сэхүн: сонин юм даа. Охидууд дуртай л гэсэн дээ. Тэгвэл цэцэг ? 

Би: Лили ... 

Сэхүн: ойлгомжтой ... 

Би: нээрэн би чамтай хамт байх эсэхдээ эргэлзээд л байна 

Сэхүн: юунаас болоод вэ? 

Би: ЧанЁол чамд хайртай юм шиг байна лээ

Сэхүн: АЙН 

Би: нээрэн тэр намайг чамтай хамт байлгах дургүй байна гэсэн ... 

Сэхүн: Чанёол чамд тэгж хэлээ юу? 

Би: тх, ЧанЁол чи бид 2ын нэгэнд сайн. Тэгээд бодхоор надад бол сайн байх боломжгүй харин ч намайг үзэн яддаг шдээ. 

Сэхүн: Надад Чанёол чамайг үзэн яддаг санагдаагүй дээ. Чамд сайн юм шиг санагдсан шүү 

Би: арай үгүй байлгүй дээ. битгий худлаа яриад бай! 

Сэхүн: ХарИнаа уучлаарай, манай ээж намайг дуудаад байна. 

Би: баяртай маргааш уулзий гээд утсаа салгалаа. 

Пак ЧанЁол надад сайн гэж үү? Арай үгүй байлгүй дээ ... Сэхүн л буруу ойлгосон байх 

Хэрвээ тэр надад сайн бол сайн бас муу талууд нь хэр байх бол ?

Мэдээж тэр нилээн хартай. У Сэхүнтэй хэзээ ч дахиж уулзахгүй байх энэ бол муу тал харин сайн тал гэвэл ЧанЁол их халамжтай бас өндөр. Автобусанд бариуланд хүрэхгүй зовохгүй. Бороонд шүхрээ бариулчихна. 

Боломжийн л юм байна ... 

Цонхоор дамжин ХарИны өрөөнд орж ирхэд тэр хичээлээ хийж байлаа. Би түүний орон дээр завилан суугаад

Би: хөөё 

ЧанЁол: ммм ? гэж хэлэнгээ жимсны шүүс ууж байхад нь

Би: Чи надад сайн юм уу? гэхэд тэр ундаандаа хахаж цацаад 

ЧанЁол: Хэн тэгж байна

Би: Сэхүн гэхэд тэр амандаа янз бүрийн хараал хэлж байв. Би арагш хэвтээд 

Би: үгүй биз дээ, би ч бас Сэхүнийг буруу ойлгосон гэж бодсон. Чи надад сайн байвал нар баруунаас мандана биз гээд цонхон дээр очоод 

Би: сайхан амраарай гээд дамжин гарлаа. 

Хичээлээ хийж дуусаад маргаашдаа бэлдээд орондоо орж хэвтээд 4хөн өдөр үлдсэнд догдлоно. 

~~~~~

Сэхүн ЧанЁол 2 ухаан сөхөөгүй үнсэлцэж байхыг хараад хэсэг цочролд орсон ч тэдэн дээр гүйж очин салгах гэсэн ч ЧанЁол маажиг урт хөлөөрөө намайг жийчих нь тэр. Бууж өгөлгүй Сэхүн дээр очин 

Би: У Сэхүн чи ухаараач, наад чинь Пак ЧанЁол шдээ. Би ХарИн байна шдээ У Сэхүн ... 

Тэдэнд ямар ч ухаан байсангүй. Аймшигтай ... Энэ бүхэн зүүд гэдгийг би мэдэж байна тийм болохоор одоо сэрмээр байна гэж өөртөө дахин дахин хэлээд нүдээ анин зогсож байтал хэн нэгэн намайг товшиход нь би нүдээ нээтэл Сэхүн ЧанЁол 2 хөтлөлцөн зогсож байв. 

Би: бурхан минь У Сэхүн чи ухаан оров уу? ЧанЁол бид 2 солигдчихсон би ХарИн байна 

Сэхүн: мэдэж байгаа 

Би: Тэгээд ? 

Сэхүн: намайг уучлаарай, би чамд биш ЧанЁолд сайн юм байна лээ. Бид ижил хүйстэн гэхэд нь би ҮГҮЙ, ТИЙМ БАЙХ ЁСГҮЙ гэж орилосоор сэрхэд гадаа гэгээ ч ороогүй байлаа.

хамаг биений минь хөлс урссаар сэрээд хэсэг нүдээ нээлттэй хэвтэж байгаад доош бууж ус уугаад дахин өрөөндөө орж ирэн унтах гэсэн ч нойр минь хүрсэнгүй! 

Хөрвөөж, хөрвөөж шөнийн 3 цаг өнгөрч байхад унтаад өглөө тухгүй гэгч нь сэрхэд 4хөн хоногийн тухай бодход л тухгүй байдал минь үгүй болох нь тэр. 

Гэрээс гарч иртэл ХарИн гарч ирэн

ХарИн: наад нүд амыг минь яацын хөөё

Би: яацан байна 

ХарИн: байдгаараа хавдчихсан байна шдээ. Шөнөжин уйлаа юу

Би: би яасан гэж уйлхын хар дараад шөнө дунд хэд хэд сэрсэн юм. 

ХарИн: хичээлээсээ хоцорлоо гээд гүйгээд явчихлаа. 

Мэдрэл амьтан ... 

Хичээлдээ иртэл Сэхүн над руу харан инээмсэглээд

Сэхүн: Өглөөний мэнд

Би: Өглөөний мэнд

Сэхүн: яагаад нүд чинь хавдчихсан юм

Би: Шөнө хар дараад шөнө хэд хэд сэрсэн юм тэгээд л ... гэхэд Сэхүн надад ойртон чихэнд минь 

Сэхүн: ЧанЁол надад сайн байсан ч би чамайг л сонгоно гэж шивнэх нь тэр. 

Хацар минь халуун дүүгэж би ичингүйрэн сууж байтал Бэкхён ирэн намайг цохин

Бэкхён: Чи юундаа улаан болчоод байгаан айн, шөнө насанд хүрэгчдийн кино үзсийнмуу гээд хөмсөгөө хөдлөгөхөд нь Сэхүн түүн рүү цаас базаж шидээд 

Сэхүн: Бүх хүнийг өөр шигээ бодхоо боль за юу 

Бэкхён: засс нэг л ариухан амьтад болж гэнэ гээд суудалдаа суулаа. 

~~~~~

ЧанЁол буюу ХарИны сүнсэн бие талаас

Хичээл тараад гарч иртэл Сэхүн дахиал л зогсож байлаа. Би нүдээ эргэлдүүлэн охидуудаас салаад түүн дээр очин

Би: бас яах гээв

Сэхүн: даашинз худалдаж авах гэсэн юм. 

Би: би яахлээрээ 

Сэхүн: чи эмэгтэй биеэнд байгаагаа мартаагүй биз дээ гэхэд нь би түүнийг дуртай дургүй дагаж явлаа. 

Сэхүн надад өчнөөн даашинз өмсүүлж байгаад усан ягаан өнгийн даашинз сонгох нь тэр. 

Бид дэлгүүрээс гарч ирэн алхаж байхад би түүнээс 

Би: Энэ даашинзаар яах гэж байгаан ?

Сэхүн: ХарИн та 2ыг солигдхоор би ХарИнтай болзох гэж байгаа. Тэр үедээ бэлэглэнэ

Би: чи яахлээрээ 

Сэхүн: Би түүнтэй албан ёсоор үерхэж, гараас нь хөтлөж бас үнсмээр байна

Би: сэжгийн амьтан

Сэхүн: үерхэж байгаа хүмүүсийн хооронд хөтлөлцөх, үнсэлцэх хэвийн л үзэгдэл шдээ 

Би: МУУ ГАЖ ДОНТОН ... гэж тэсэлгүй түүн рүү хашигчиж орхилоо. Сэхүн над руу гайхсан янзтай харж, ойр хавийн хүмүүс ч бас бидэн рүү харж байв. 

Чи Хариныг авч чадахгүй У Сэхүн!!!

---MN4EVER---


17 страница26 апреля 2026, 21:41

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!