× Чи үнэхээр тэрэнд хайртай гэж үү ×
Муу өөдгүй новш ... Манай ээж бараг л галзуурчихсан хүн шиг аашилж байлаа. Чанёолын аав ээж 2 ХарИныг эмэгтэйчүүдийн эмнэлэг рүү дагаж явна гэдгийг сонсоод бага зэрэг тайвширч гэр лүүгээ явсан юм.
ЧанЁолын аав, ээж 2 над руу хархад нь би дахиад л загнуулах нь гэж бодтол түүний аав санаа алдаад
Ч.аав: Миний хүү өрөөндөө орж амар, маргааш хамт явцгаая! гэж хэлхэд нь санаа амран өрөөндөө орж ирэн орон дээр хэвтэж байтал цонх тогших сонсогдох нь тэр. Би хөшгөө нээтэл ХарИн байв.
Би нүдээ эргэлдүүлэн цонхоо нээж өгхөд тэр орж ирэн
ХарИн: Өөрийнхөө нүүрийг өөрөө эмчил гээд орон дээр суучих нь тэр.
Би түүн рүү муухай харан зогсож байтал тэр над руу хараад
ХарИн: эм түрхэхгүй ингээд эдгээх юм уу? сорви тогтоно доо гэхэд нь би эмийн хайрцаг авхаар өрөөнөөс гарахдаа амандаа түүнийг харааж байлаа.
Угаалгын өрөөнөөс эмийн сан авч ирэн түүний өөдөөс харан шархыг нь цэвэрлэж, эм түрхэж байтал тэр удаан гэгч нь ширтэж байснаа
ХарИн: ашш Пак ЧанЁол чи ч царайлаг юм аа ,
Би: пшш тэнэг амьтан ... яаж бодхоор тийм хэрэг хийдэг байнаа
ХарИн: Танай ээжийг ингэж сүржигнэн гэж хэн мэддэг юм. Цочролоосоо гарч чадахгүй байхад битгий яриад бай!
Нээрэн чи үнэхээр Сэхүнд хайртай юм уу?
Би: хэлж мэдэхгүй байгаа ч тэр намайг инээлгэдэг ... тэр нь л таалагддаг
ХарИн: Инээлгэсэн болгонд дурлаад чи ч гэнэн юм даа гэхэд өрөөний хаалга нээгдэж ЧанЁолын ээж жимсний шүүс барьсаар орж ирэх нь тэр.
Тэр ХарИныг хараад гайхаж байснаа
Ч.ээж: ХарИнаа чи энд яаж орж ирсийн, түрүүн ээжтэйгээ гарч явсан биз дээ
Би: ммм тэр нөгөө
ХарИн: за за би гарлаа. Сайхан амраарай хатагтай Пак ...
ХарИн гарч ЧанЁолын ээж жимсний шүүсээ ширээн дээр үлдээн орон дээр суугаад
Ч.ээж: Та 2 бие биедээ дассан юм шиг байна. ХарИн их сайн охин ... Яг үнэнийг хэлхэд ХарИн миний бэр болвол би их баярлана байх.
Би чимээгүй л түүний ярихыг сонсож байлаа.
Ч.ээж: Хэрвээ ХарИн жирэмсэн болсон бол түүний ээж нь их л уурлах байх гэхдээ ээж нь бас аав нь бүх талаараа та 2ыг дэмжиж тэдний гэр бүлийг ятгах болохоор битгий санаа зовоорой! гээд духан дээр үнсээд гараад явах нь тэр.
Энэ бүхэн хараал идсэн Пак ЧанЁолоос л болж байгаа юм ...
Гэхдээ хатагтай Пак намайг ингэж үнэлэдэг гэж мэдээгүй юм байна шүү!
Өнөөдөр өнгөрчихвөл тавхан хоног гүрийчихвэл бүх зүйл сайхан болох нь ...
~~~~~
Өглөө бид ЧанЁолын ээжийн сайн танил эмэгтэйчүүдийн эмч дээр очход ХарИн болон ээж нар хамт үзлэгийн өрөөнд оруулсан юм. Би шал ширтэж байтал ЧанЁолын аав миний гараас атгаад
Ч.аав: зүгээр дээ миний хүү. Бүх зүйл сайхан болно гэхэд нь би толгой дохин дахин шал ширтэж байлаа.
Үнэндээ би 16дах хоногийн тухай бодож бид солигдоход тавхан хоног үлдсэнг бодож байлаа.
Удалгүй бүгд инээмсэглэж, харин ХарИн ялалтын царай гаргачихсан гарч ирхэд
ХарИн: би таньд хэлээ биз дээ, ээжээ!
Х.ээж: би түргэн аашилсан ч та 2 болгоомжтой байх ёстой!
Ч.аав: тийм шүү! Бид та 2н үерхэл нөхөрлөлийг хорихгүй ч та 2 арай залуу байна гэдгээ ойлгох хэрэгтэй шүү!
Би: ойлголоо ааваа ...
Эмнэлэгт үзүүлэхийн тулд бид 2 2уулаа хичээлээсээ чөлөө авсан юм.
Сургууль дээр ирхэд Бэкхён өчнөөн юм шалгааж би залхсан янзтай сууж байтал ашгүй багш дуудаж тэр надаас салж, түүнийг гарсаны дараа би ширээн дээр хэвтэж
Би: тэр яагаад ийм ядаргаатай юм бэ?
Сэхүн: хэзээ ч засрахгүй зан байгаамдаа
Би: ёстой нээрэн хэлэх ч муу үг олдохгүй нээ
Сэхүн: хэд хоног үлдсэн билээ
Би: 5 гээд инээмсэглэхэд Сэхүн биеэрээ намайг түлхээд
Сэхүн: чи жаргалтай байгаа бололтой!
Би: тийм ээ, хурдхан шиг л өнгөрөөсэй!
Ийм байдалаас залхаж байнаа
Сэхүн: би хурдхан шиг л чамайг болзоонд уримаар байна шүү!
Би: би ч бас чамтай хамт болзоонд явмаар байна
ХарИн буюу ЧанЁолын сүнсэн бие талаас
Охидуудаас залхаж байна. ХарИнд тэдний сонин зангаас нэг нь ч байдаггүй!
Сургуулийн хашаагаар гарч ирхэд Сэхүн зогсож байлаа.
Охид тэрний царайлаг байдлыг шивнэлдэж байтал тэр над дээр ирэн
Сэхүн: би чамайг хүлээж байлаа ХарИнаа гэхэд охид орилолдож байв.
Би нүдээ эргэлдүүлэн найз охидууд руугаа харан
Би: би тэрэнтэй цуг явах болчихлоо. Баяртай охидоо гээд Сэхүнийг даган алхлаа.
Би гараа элгэндээ аван түүнийг даган алхаж байгаад
Би: ямар хэрэг болоов
Сэхүн: тухтай газар очоод ярилций
Би: зүгээр энд ярилцаж болохгүй юм уу?
Сэхүн: тэгвэл би 5 өдрийн дараа ХарИныг болзоонд уриад албан ёсоор үерхэх санал тавих болно. Зүгээр үү?
Би: яагаад наадхаа надад яриад байгаан
Сэхүн: чамайг дараа нь надад уурлаад байх вий л гэж санаа зовсон юм.
Чи ч гэсэн ХарИнд сайн биз дээ.
Би: би л харин наад асуултыг чинь чамаас асуумаар байна. Чи үнэхээр тэрэнд хайртай гэж үү?
Сэхүн: чи урьд нь намайг охидтой орооцолдож байхыг харсан билүү
Би: үгүй ээ!!
Сэхүн: ойлгомжтой байгаа биз дээ. Би хэн нэгнээс өөр зүйл мэдэрсэн болохоор түүнийг өөрийнхөө дэргэд байлгахыг зорьж байна.
Би: мангар амьтан. Чи ямар киноны гол дүр үү? Өөрөө мэд.
Үнэндээ уур минь хүрч байлаа. Яагаад гэдгийг би ойлгохгүй байгаа ч магадгүй энэ бүхэн ХарИнаас болсон байх!
Би түүнийг Сэхүнтэй байлгахыг хүсэхгүй байна.
Энэ дэлхийн бүх залуусаас яагаад заавал У Сэхүн гэж ... ? Энэ олон жил охидод нүүр өгөөгүй байж яагаад заавал ХарИныг гээд байгааг нь ойлгохгүй юм.
Хэрвээ бид солигдоогүй бол ийм зүйл болохгүй байсан байх.
ХарИныг хэнтэй ч харддаггүй байсан өдрүүд сайхан байж.
Ингэж бодож алхсаар гэрийнхээ урд ирчиж. Би ХарИны гэр лүү харан санаа алдаад дараа нь дотогш ороход хэн ч байсангүй!
Гэрийн хувцасаа өмсөн хоол бэлдэх гэсэн ч би хоол хийж чаддаггүй тул Бэкхёнаас тусламж хүсэж тэр ч удалгүй үеэл дүүгээ дагуулан ирэх нь тэр.
2 цагийн дараа гэхэд хоол бэлэн болж бид3 идчихээд Бэкхён дүүтэйгээ явж харин би тоглоомын талбайн савлуцан дээр мөхөөлдөс идэн сууж байтал тэр ард минь ирж намайг түлхэж өгөв.
Бид хоорондоо юу ч ярисангүй!
Бидний хүйс солигдсон өдрөөс хойш бид нилээн дотно болсон. Гэхдээ энэ миний бодол харин түүний хувьд ямар гэдгийг би мэдэхгүй ч би түүнийг алдаж явуулахыг хүссэхгүй байна.
Бид бие биенээ хайрлах албагүй зүгээр тэр миний хажууд намайг үзэн ядаж надтай муудалцаж байвал нада илүү сайхан байх болно.
Би: ХарИнаа ...
ЧанЁол: ммм ?
Би: чи намайг юу гэж боддог вэ?
ЧанЁол: би чамд одоо ч дургүй ирээдүй ч дургүй байна байх!
Би: тэгвэл чи миний дэргэд зүгээр л ингээд байж болохгүй гэж үү? Намайг үзэн ядаж, намайг загнаж, намайг буруутган дэргэд минь үлдээч!
ХарИнаа ... Битгий яваач ... !!!
—MN4EVER—
![ДАЙСАНТАЙГАА ӨНГӨРӨӨСӨН 21 ХОНОГ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/600c/600ce424de6cd11279732c1fc4ffb257.avif)