× Салалт ×
Төгсгөлийн хэсэг
Сөүл дэх бидний амьдрал аз жаргалтай ч маш их үл ойлголцолтой тулгарч байлаа. ЧанЁол намайг маш ихээр хардаж би ч тэрнийг хардана. Энэ бол хамгийн том үл ойлголцол.
Бид 2уул хэн хэндээ бууж өгхийг хүсдэг зангаасаа болж үргэлж маргалдаж байсан юм.
ЧанЁол: Одоо 2уулаа муудахаа больцгооё! Бие биеэндээ буулт хийж байя
Би: Мхн. гээд би доошоо хархад ЧанЁол над руу ойртоод
ЧанЁол: уурлацан юм уу?
Би: Үгүй ээ, зүгээр л яагаад ингэж их маргалдаад байгаагаа бодож байна.
ЧанЁол: Хар л даа. Маргалдах нь хэн хэнд маань сайн зүйл биш. Эцэст нь 2уулаа шархлаад л хоцорч байна шдээ гэхэд нь би толгой дохиход ЧанЁол миний хацар дээр үнсээд дараа нь хөлийг минь дэрлэн хэвтээд
ЧанЁол: Би чамд ямар их хайртайг бас чи намайг ямар их хайрладаг болохыг бүгд харж атаархаж байгаа болохоор хамтдаа хичээцгээж, үл ойлголцох зүйлийг шууд ярилцаж бусдын үгэнд итгэхгүй байцгаая!
Би: Ойлголоо ...
~~~~~
Чанёол бид 2 2 өөр сургууль болохоор оройдоо л уулзана эсвэл хичээлээ эрт тарсан үед нэг нэгнийхээ сургууль дээр очдог юм.
Цагаа харан уртаар санаа алдан зогстол нүдний буланд танил царай харагдан түүн рүү харвал Сэхүн зогсож байв.
Би: хүүе энд юу хийж яваан
Сэхүн: энэ сургууль царайлаг охидуудтай гэж сонссон ч хамгийн түрүүнд таарсан охиноо хараад тэр цуу ярианд итгэхээ боличлоо
Би: хэнтэй таарсан юм болдоо хмм
Сэхүн: чамайг яриад байна
Би: ЯА! У Сэхүн чи үхмээр байна уу?
Бид 2 ойролцоох кафед орж ирэн ойр зуурын асуудал ярилцана
Сэхүн: та 2н утгагүй хэрүүл намайг үнэхээр залхааж байна шүү!
Би: би ч бас залхаж байна. Үерхэл бодож байсанаас минь илүү төвөгтэй юм аа.
Сэхүн: ЧанЁол ч гэсэн буруутай байхад чи яагаад ганцхан өөрийгөө буруутгаад байгаа юм бэ?
Би: хэн нэгэн нь буулт хийж сурахгүй л бол энэ асуудал дуусахгүй!
Сэхүн: тийм шүү! Би бас ЧанЁолтой ярилцанаа
Би: ЧанЁолыг би алдмааргүй байгаа ч зарим тохиолдолд тавьж явуулах нь илүү зөв санагдах юм.
Сэхүн: энэ л биш шүү ХарИн минь ... Та 2 яаж нийлсэн билээ дээ
Би: тэр ч тийм шүү!
1-р курс дуусах дөхөж байлаа. Чанёол бид 2 шалгалт эхлэхээс өмнө болзохоор болж товлосон газраа ирэхэд тэр юүдэнтэй цамцныхаа гадуур хар савхи өмссөн нь түүнд хангалттай зохиж байлаа.
Бид дэлгүүрээр явж хувцас худалдан авч, гудамжны хоол идэж дараа нь lotte word-д тоглосоны эцэст гадаа орой болж автобусны буудал руу алхаж байтал Чанёол алга болчих нь тэр.
Эргэн тойрноо нэг бүрчлэн харсан ч түүнтэй төстэй нэг ч хүн харагдсангүй! Гар утсаа гаргаж ирэн түүн рүү залгатал түүний утас ойрхон сонсогдож эргэж харвал ЧанЁол баглаа цэцэг барьчихсан зогсож байлаа.
Би түүнд ойртож очин
Би: хүн айлгаад хаячих юм
ЧанЁол: би чамд урьд нь нэг ч удаа цэцэг өгч байгаагүй юм байна
Би: би ч романтик найз залуутай азтай эмэгтэй шүү! Гэхэд тэр над руу цэцгээ сарвайн
ЧанЁол: юу хэлж өгдөг болохыг нь би мэдэхгүй ч чамайг баярлуулмаар санагдаад авчихсан шүү!
Мөнгөө хэрэггүй зүйлд үрлээ гэж загнах хэрэггүй шүү!
Би: баярлалаа гээд цэцгийг үнэрлээд түүн рүү хархад Чанёол сэтгэл хангалуун харагдаж байв.
Энэ бол бидний аз жаргалтай болзоо харин үүний дараа бид өдөр алгасахгүй хэрэлдэж, тэвчээр минь алдагдаж түүнийг цохиж ч авсан.
Би: би чамаас залхаж байна Пак ЧанЁол. Одоо больцгооё! Салцгаая!
ЧанЁол: болж байна. Би ч бас залхаж байна гээд хаалга саван өрөөнөөс гарах нь тэр.
Би тэрний өрөөнд байсан өөрийнхөө зүйлүүдийг цүнхэндээ чихээд гар утасаа шүүрч аван өрөөний хамтрагч руугаа залган удахгүй очихоо хэлээд өрөөнөөс гарч ирэхэд Бэкхён Сэхүн болон Чанёол зочны өрөөндөө сууцгааж байв.
Сэхүн намайг харсан даруйдаа босож ирээд
Сэхүн: ХарИнаа та 2 яг одоо маш их ууртай байгааг мэдэж байгаа ч ингээд явчихвал харилцаанд чинь ан цав үүснэ шдээ.
Би: зүгээр дээ. ЧанЁол энийг л хүсэж байсан байх. Баяртай! гээд тэдний гэрээс гарч яван үүднээс такси барин дотуур байр луугаа явлаа.
Өрөөндөө орж ирэн цүнхээ ор луугаа шидэхтэй зэрэгцэн өрөөний хамтрагч минь орж ирэн
: өө ХарИн чи ирчихээ юу? Нээрэн чамд илгээмж ирсэн ширээн дээр чинь үлдээчихсэн шүү! Би 4 давхарыхантай хичээлээ хийж байгаад орж ирий гээд гараад явчихлаа.
Илгээмжээ үзхэд ахлах сургуулиа төгсөхөөсөө өмнө явуулсан хүсэлт маань зөвшөөрөгдөж, Баруун Вашингтоны их сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжтой болсон байв.
ЧанЁолтой буцаж нийлхээс илүү бидэнд хугацаа хэрэгтэй гэж бодсон болохоор хэнд ч хэлэхгүйгээр үлдсэн шалгалтаа өгөөд явхаар шийдлээ.
ЧанЁол бид 2 үнэхээр хугацаа хэрэгтэй байна. Байнга маргалдсаар залхаж байна.
Тэр өдрөөс 2 өдрийн дараа би ганцхан шалгалттай байсанаа өгөөд шууд гэр лүүгээ хот хоорондын унаанд суун гэртээ ирсэн юм.
Ээж: Чи үнэхээр ЧанЁолыг орхиод явахдаа итгэлтэй байна уу?
Би: мхн. Бид 2т хугацаа хэрэгтэй гэж бодож байна.
Ээж: Тэгвэл 5 хоногийн дараа Жэжү явах захиалга өглөө шүү
Би: за тэг тэг
Утсаа асаалгүй нилээн удчиж, утсаа асаахтай зэрэгцэн ЧанЁолоос ирсэн зурвасууд ирж байлаа. Түүний уучлал болон надаас уучлал гуйсан бүхэн нь сэтгэлийг минь хөдөлгөж байсан ч энэ удаа би тэсэж бас холдохоор шийдсэн юм.
ЧанЁолын шалгалт 7 хоногийн дараа дуусхаар байсан болохоор би таарахгүйн тулд Жэжү явхаар төлөвлөлөө.
Хэрвээ би түүнийг харчих юм бол бүх шийдвэрээ орхиод түүн дээр очиж чадах хэмжээний хайртай гэдгээ хэн хэнээс илүү мэдэж байсан юм.
Жэжүд ирсэн ч бодлоо өөрчлөхийг хүсээгүй тул дугаараа сольж өөр дугаараар эцэг, эхтэйгээ холбогдож байлаа.
ЧанЁолоос амжилттай зугтаж жэжүд 1 сар 10 гаран хоногийг өнгөрүүлж шөнө дунд хэнд ч мэдэгдэхгүйгээр ирээд цонхоороо хархад ЧанЁолын өрөөний цонх гэрэлтэй байхыг хараад уртаар санаа алдан буцаж хэвтлээ.
Гэрээсээ гарахгүй хэнд ч мэдэгдэхгүй 7 хоносон ч ЧанЁол намайг ирсэнг мэдчихсэн байв. Цонх цохих сонсогдож би цонхон дээр очиход ЧанЁол байж байв.
Дурамжхан цонхоо нээхэд тэр орж ирэнгүүтээ намайг тэврээд
ЧанЁол: чи үнэхээр хатуу сэтгэлтэй юм.
Би: намайг тавь!!! Гэж уурлангуй хэлхэд тэр надаас холдон
ЧанЁол: уучлаарай!
Би: би чиний уучлаарай гэдэг үгнээс залхаж байна
ЧанЁол: чамайг надаас салчих юм бол би үнэхээр тэсэхгүй!
Би: чи мэдээгүй бололтой! Би баруун Вашингтоны сургуульд суралцахаар болсон. Нөгөөдөр Инчон руу явж тэндээ 1 хоноод ниснэ.
ЧанЁол: ЮУ чи худлаа хэлж байна тийм үү? Намайг өрөөсөө түлхэх гэж албаар ингэж байгаа биз дээ гэхэд нь би ширээн дээрх сургуулийн бичиг бас онгоцны тасалбараа өгөхөд тэр анхааралтай гэгч нь харж байгаад над руу хараад
ЧанЁол: би чамайг ингэтэл чинь залхаачихсан юм уу? Бүгд миний буруу юу?
Би: би ч гэсэн буруутай! Бас бидэнд цаг хугацаа хэрэгтэй!
ЧанЁол: цаг хугацаа ? ХарИнаа цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй юм.
Би: тэгвэл чи өөр охидтой уулз л даа.
ЧанЁол: болж байнаа. Угаасаа чи надад нэг ч удаа сэтгэлээ зориулж байгаагүй! Ганцхан би чамайг хайрлаж байгаадаа бачуурч чамд уурладаг байсан. Тийм болохоор намайг орхиод явж болно.
Би: чи яаж ингэж хэлж чадаж байнаа ?? Би ч гэсэн чамд бүхнээ зориулахаар тийм их хайртай болохоор энэ шийдвэрийг гаргах надад амархан байгаагүй! Олон удаа би чам дээр гүйгээд очий гэж бодсон.
ЧанЁол: би чамайг мартах болно. Зүүднээсээ ч тэр мартах болно. Хэзээ ч чи миний амьдралд байгаагүй юм шиг ... Чи зүгээр л хөршийн охин байхдаа амар байж.
Би: чамайг үзэн яддаг байсан үе хамгийн амар байж.
ЧанЁол: энэ удаа жинхэнээсээ дуусгий! Баяртай гээд цонхоор гараад явчих нь тэр.
Би түүнийг араас нь харж үлдэхдээ урсах гэж байгаа нулимсаа арай хийн тэсэж байлаа.
Цонхоо хаасныхаа дараа тэсэж ядсан нулимсаа урсгаж, түүний хэлсэн хатуу үгэнд гомдож байв. Шөнөжин түүнд гомдож уйлсан ч гомдол минь тайлагдсангүй!
Чи зүгээр л хөршийн тэнэг хүү байхдаа л амар байж!
Жэжүд завин дээр ажиллаж олсон мөнгөөрөө ЧанЁолын өмсөх дуртай кэтийг авч хатагтай Пакт өгөөд Инчон руу эцэг эхтэйгээ явах даа арын цонхоор горьдон суутал
Ээж: тэр ирэхгүй ээ! Бусан руу явсан.
~~~~~
Вашингтонд ирсэнээс хойш 3 жил өнгөрсөн байлаа. ЧанЁол малгай цуглуулах дуртай болохоор жил болгоны төрсөн өдрөөр нь малгай бас ил захидалтай илгээдэг байсан ч түүнээс ганц ч хариу ирж байсангүй!
4-р курсийн сүүлийн улирал болж би солонгос руу улам их яарч эхлэлээ. Аав ээж 2оо маш их санаж бас Пак ЧанЁолыг галзууртлаа боддог байв.
Гэтэл надад ЧанЁолоос илгээмж ирэх нь тэр.
Маш том хайрцагтай зүйл. Хайрцгийг нээхэд Валентин, эмэгтэйчүүдийн баяр, төрсөн өдөр, бидний үерхэж эхлэсэн өдрөөр хүртэл надад зориулж бэлэг авснаа явуулсан байв. Бүх бэлэгний доор голоор нь нугалсан цагаан цаасан дээр зөвхөн 기다리는 гэж бичсэн байхыг хараад солонгос руу буцах хүсэл минь урьдынхаасаа 200 хувь нэмэгдэх нь тэр.
3н сар гүрийсний эцэст 6-р сар болж төгсөлт минь болж би төгсөлтийнхөө дараа хугацаа алдалгүй солонгос руу ниссэн юм.
Олон цаг нисдэг ч би догдолсондоо нэг хором ч унтаж чадсангүй!
Инчон дээр газардахад ээж, аав 2 намайг тосож авч бид шууд гэр лүүгээ явцгаалаа. Ээж аавыгаа ямар их санаснаа тэднийг харах мөчдөө л мэдэрсэн юм.
Гэрийн гадна ирэхдээ би ЧанЁолын гэр лүү хархад тэдний бүх гэрэл унтраастай байх нь тэр.
Би: энднийхэн байхгүй байгаа юм уу?
Аав: сөүл рүү нүүчихсэн шдээ. Гэхэд би хэлэх үггүй болон гацаж орхилоо. Аав миний ачааг аван дотогш ороод харин ээж урд ирэн
Ээж: дотогшоо орох уу? Гэхэд би толгой дохин ээжийн араас гэр лүү ороход ээж аль хэдийнээ оройн хоолны ширээ засчихсан байхыг хараад
Би: би хувцасаа солиод ирий гээд өрөөнийхөө зүг явав.
Өрөөнийхөө хаалгыг нээхэд өрөө бүдэг гэрэлтэй миний орон дээр ЧанЁол ном уншин сууж байв.
Тэр юу ч болоогүй юм шиг над руу харан инээмсэглээд
ЧанЁол: ирчихсэн үү гэв. Би гайхаж балмагдаж дотроос нэг зүйл буцлах шиг болоод шууд л түүн дээр очин чангаас чанга тэврээд авахад тэр ч бас намайг зөрүүлэн тэврээд
ЧанЁол: маш их санасан шүү! ХарИнаа гэв.
Салалт бүхэн гунигтай төгсөх албагүй! Зарим тохиолдолд салалт нь аз жаргалтай эхлэлийн өөр нэгэн нэршил байдаг юм.
Хайр заримдаа салалтаар дуусдаг. Харин бидний хайр энэ салалтаар илүү их ухаарал бас тэвчээрийг бидэнд бэлэглэсэн.
—MN4EVER—
![ДАЙСАНТАЙГАА ӨНГӨРӨӨСӨН 21 ХОНОГ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/600c/600ce424de6cd11279732c1fc4ffb257.avif)