13 страница26 апреля 2026, 21:41

× У Сэхүн ×

Чанёол буюу ХарИны сүнсэн бие талаас

Дуртай дургүй хичээл рүүгээ явж байлаа.

13 дах өдөр, одоо 8хан хоног л тэсчихвэл боллоо.

Энэ бүхэн дуусах нь.

Хичээлийн цагууд дээр би Сэхүн рүү ширтэхгүйг хичээж байв.

Хичээл тарсаны дараа Бэкхён Сэхүн бид 3 хамтдаа зам даган алхаж байтал

Бэкхён: нөгөө төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх үү?

Сэхүн: ҮГҮЙ!
Би: мартаж үз!
Бэкхён: мангар амьтад

Бэкхён ХарИн рүү явж харин би Сэхүнтэй үлдэх нь тэр.

Сэхүн бид 2 ойролцоох дэлгүүрээс амттан аван тоглоомын талбайд ирж, би савлууран дээр суухад Сэхүн зөөлхөн түлхэж өгч байлаа.

Сэхүн: ХарИнаа ... ?

Ойрд нэрээр минь хэн ч дуудаагүй юм байна.

Би: ммм ?
Сэхүн: чи буцаад хэвэндээ орхоороо надтай кино үзэх үү?
Би: болзоо юм уу?
Сэхүн: тийм ээ,
Би: хэрвээ чи намайг өрөвдөөд ингэж байгаа бол энэ үнэхээр хэрэггүй шүү! У Сэхүн ...

Сэхүн: би олон охинтой үерхэж, болзий гэж бодож байгаагүй ч энэ удаа эргэлзэхгүй байна.
Би: чи тоглоогүй биздээ.
Сэхүн: мхн
Би: энэ зүгээр л бие биенээ таних бас бид таарч тохирох эсхийг сорих сорилт шүү! Хэрвээ энэ бүтэхгүй бол бид найзууд хэвээрээ үлдэнэ биз дээ.
Сэхүн: мэдээж

Бид нилээн удаан хамтдаа байж байгаад Сэхүн намайг гэрт минь хүргэж өгсөн юм.

Би өрөөндөө орж ирхэд ХарИн орон дээр хэвтэж байлаа.

Би: хэн чамайг энд авчраав ?
ХарИн: би өөрийнхөө өрөөнд орж ирж болохгүй юу?

Би сандал дээр суун ном дэлгэнгээ

Би: би буцаад хэвэндээ орхоороо Сэхүнтэй болзох гэж байгаа
ХарИн: айн ? Сэхүн чамд зөвшөөрөхгүй болхоор асуух ч хэрэггүй шүү!
Би: Сэхүн өөрөө надаас асуусан гэхэд тэр юу ч хариулсангүй!

Би тэрнийг уурлаж, намайг хардах байх гэж бодсон юмсан.

Би номоо уншиж харин ХарИн орон дээр таван хошуу болж хэвтээд дараа нь санаа алдаад

ХарИн: би чамд гай болоод байгаам шиг байна. Дахиад нөгөө газар очиж үзэх үү?
Би: Сэхүн намайг хүлээнэ гэсэн болхоор санаа зовох хэрэггүй! Гэхэд тэр хэвтэхээ болин юу ч хэлэлгүй цонхоор гараад явчих нь тэр.

Чи юу хүлээсэн юм бэ? Тэр зүгээр л чамайг хөршийн охин гэж боддог шдээ.

Би арай хоногийн 24 цаг энэ дэлдэн залууг толинд харсаар байгаад өнөөх дасаж дурлах нь болж байгаа юм биш биздээ.

Арай үгүй биз дээ бурхан минь ...

Бод! Бод! У Сэхүний төрхийг зүрх сэтгэлдээ төсөөлий...

~~~~~

14 дэх өдөр

ХарИн буюу Чанёолын сүнсэн бие талаас

ХарИны сургуулийн ойролцоох кафед Сэхүнийг хүлээн сууж байх хооронд доод ангийн охид битүү сууж байлаа.

Удалгүй Сэхүн орж ирхэд охид бүгд түүнрүү харж байв.

Бурхан минь! Түүний юунд болдог байнаа. Тэр том хамартай бас жижигхэн нүд, давхраатай!

Гэтэл би нүүрэндээ таарсан дундаж хамартай. Бас том нүд, давхраатай байхад яагаад Сэхүн гэж!

Сэхүн: Hi! Ямар хэрэг гараав?
Би: ХарИнаас сонссон юм. Чи түүнийг хэвэндээ орхоор болзох гэж байгаа юм уу?
Сэхүн: мхн. Чи намайг мэднэ дээ охидын тал дээр түрүүлж хөдлөж байгаагүйг
Би: мхн
Сэхүн: энэ удаа бол би түрүүлж хөдлөхөөр тийм их сэтгэл хөдлөлийг иэдэрч байна гэж Сэхүнийг хэлхэд би дээр нь крем шахсан латтенаас том балгатал Сэхүн инээмсэглээд аманд минь хүрэх нь тэр.

Би түүний гарыг алгадан эргэн тойрноо харан

Би: галзуурчихаа юу?
Сэхүн: ингээд ч болов ХарИны ийм төрхийг харах сайхан байнаа. Тэр үнэхээр эгдүүтэй байхдаа
Би: галзуу новш
Сэхүн: үнэндээ би ХарИнд их дассан бололтой! Бас тэр цэвэр ариун зантай!
Би: бурхан минь! Би чамтай уулзий гэж хэлсэндээ харамсчихлаа. Чи чинь галзуу гахай болцон байна шдээ гээд суудлаа босон гарах хаалга руу алхахдаа галзууртлаа уурлаж байв.

Бэкхёнтай хамт мөхөөлдөс идэнгээ Сэхүний тухай ярин уурлаж байхад тэр тоосон шинжгүй мөхөөлдөс гударч байлаа.

Уурандаа түүний дагз руу цохитол тэр мөхөөлдөсөө газар унагачхав.

Бэкхён: ҮГҮЙ ЭЭ! ЧИ МЭДРЭЛ ЮМ УУ?
Би: заваарсан юм гээд нүүрээ арчиад
Би: хамаг шүлсээ надруу цацруулахдаа ядын
Бэкхён: Ер нь Сэхүн ХарИн 2 болзоход чи үхсэндээ уурлаад байгаан. Сэхүн эцэст нь ижил хүйстэн биш гэдгээ батлаж байна шдээ. Түүний араас сор охидууд гүйгээд байхад тэр тоодоггүй байхад 2уулаа ижил хүйстэн гэж яриж байсан байхаа.
Би: чи ХарИныг хар л даа. Тэр Сэхүний сонирхол мөн үү?
Бэкхён: тэр онцгүй ч гэсэн Сэхүнийг өөрийнхөө аргаар татчихсан л байна шдээ.
Би: ХӨӨЁ! Чамд ХарИныг онцгүй гэж хэлэх эрх байхгүй шүү!
Бэкхён: чи өөрөө л тэгсэн биздээ
Би: би л зөвхөн тэгж хэлж болно ойлгосон уу?
Бэкхён: ХарИн хөөрхөөөөн хөөрхөн
Би: чи ч бас тэрнийг сонирхоод байгаа юм уу?
Бэкхён: чи галзуурчиж, энд чамтай ярилцах гэж ирсэндээ итгэж чадахгүй нь гээд Бэкхён ууртай гэгч нь босоод яваад өгөв.

Орон дээрээ таван хошуу болон хэвтэж байхдаа ХарИныг хорлох гайхалтай санаа олон дэлгүүрт орж ирэн баахан амттан авлаа.

Би: би чамайг тийм ч амар найзтайгаа болзуулахгүй шүү!

~~~~~

ЧанЁол буюу ХарИны сүнсэн бие талаас

Номын дэлгүүрт орж ирэн шинэ ном гарчиглаж байтал Сэхүн намайг цоо ширтэж байв.

Би: ингэж байгаад ЧанЁолд дурлаад ижил хүйстэн болчихвоо.
Сэхүн: тэгвэл хархаа болилоо гээд гараараа нүдээ таглах нь тэр.

Бид тэр өдөр бараг л болзсон юм. Хамтдаа кафе орж бялуу идэж, дэлгүүр хэссэн юм.

Сэхүн: өнөөдөр бараг л болзоо шиг өнгөрлөө тийм үү!
Би: харин тэглээ.
Сэхүн: одоо хэд хоног өнгөрсөн билээ
Би: 7 хоног гэхэд бидний дунд чимээгүй байдал ноёрхов.

Бид манайх руу алхаж байсан юм. Гэтэл тэр миний гараас хөтлөсөн юм.

Ичсэндээ би өөр зүг рүү харлаа.

Бид бие биенээсээ ичин явж байтал хэн нэгэн ард хоолойгоо засхад бид 2уул эргэж хартал ЧанЁолын аав, ээж 2 явж байв. Дотор пал хийн гараа татаж аваад

Би: Ээж, аав !!
Ч.аав: дотор ороод ярилций. Харин У Сэхүн та явж болно.
Ч.ээж: манайг хүүг хүргэж өгсөнд баярлалаа гэв.
Сэхүн бөхийн
Сэхүн: баяртай сайхан амраарай гэхэд тэд хариу хэлэлгүй хажуугаар нь зөрлөө.

Бид гэрт орж ирхэд Чанёолын аав гар утас, хэтэвчээ ширээн дээр тавин

Аав: чи нийгмийн цөөнх юм уу?
Би: мэдээж үгүй!
Аав: тэгвэл сая бидний урд болсон зүйл юу юм
Би: энэ бол андын сэтгэл. Би өнөөдөр охинд хаягдаад Сэхүн миний сэтгэлийг засхаар гадуур авч явсан юм гэхэд Чанёолын ээж намайг тэврээд
Ээж: хүү минь биднийг уучлаарай!
Би: зүгээр дээ хэн ч харсан буруугаар ойлгоно шүү дээ.
Аав: охид үргэлж ядаргаатай байдаг болхоор битгий сэтгэлээр унаарай! Бас дахиад олдоно.
Би: баярлалаа ааваа. Би өрөөндөө орж болно биз дээ.
Ээж: тэгэлгүй яахав хонгор минь.
Би: сайхан амраарай! Гээд өрөөнд орж ирэн хувцасаа солиод цонхоор хархад өрөөний минь гэрэл асаалтгүй! Цонх нь хаалттай байв.

Сэхүн над руу залгаж намайг унттал хань боллоо.

---MN4EVER---

13 страница26 апреля 2026, 21:41

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!