× Хардалт ×
Би Сэхүнтэй утсаар ярьж байхдаа өөрийн эрхгүй инээмсэглэж бас толинд харан өөрийнхөө эмэгтэй биеээ төсөөлж байлаа.
Биднийг яриж дуусаагүй байтал миний өрөөнөөс чимээ гарч би цонхоор хартал гэрэл нь унтраастай байх нь тэр.
Бидний өрөөг холбодог модоор дамжин өрөөнийхөө цонхон дээр ирээд татхад цонх нээлттэй байв.
Би цонхыг нээж дотогш орход ХарИн орон дээрээ хэвтэж байхыг харан гэрлийг нь асаатал тэр хөнжилөө толгой дээгүүрээ нөмөрхөд нь хөнжлийг нь хуу татхад тэр нүүрээ гараараа дарсан ч би түүний нүүрийг харж байлаа.
Би: Бурхан минь чи миний нүүрийг яачих нь энэ вэ?
ХарИн: Чи надад кокосны харшилтайгаа хэлээгүй биздээ
Би: тийм л дээ. Гэхдээ бага хэмжээг идхэд загтнаад л өнгөрдөг гэтэл чи бараг 1литр кокосны шүүс уучихсан юм шиг харагдаж байна
ХарИн: Би зүгээр л Кокостой шоколад, 1 лааз кокосны шүүс уучихсан юм
Би: албаар уу?
ХарИн: Бурхан минь юу гэж дээ, би зүгээр охидуудтай уралдаж идэж байгаад ийм юм болчихлоо
Би: заавал кокостой байдаг нь ч юучив дээ.
ХарИн: харин ийм л юм болчлоо гэхдээ амлий би бүгд кокостой гэж мэдээгүй шүү бас харшилтайг чинь ч мэдээгүй гэхэд нь би түүнд дөхөж очоод нүүрэн дээр нь гарсан зүйлд хүрээд
Би: энэ лав сар болсон ч эдгэхгүй байх даа
ХарИн: 7хон хоног үлдчихсэн байдаг. Бас Сэхүн та 2н болзоо яах болж байнаа
Би: хмм аль хурдан эдгээх арга хайна даа гээд эмний хайрцагнаас шарх хатаагч аван түүний нүүрэн дээр түрхэхэд тэр баашилж байлаа.
Цонхоор гархаасаа өмнө би түүн рүү харан
Би: дахиж кокос идэж болохгүй шүү
ХарИн: зааа болгоомжтой байнаа гэв.
~~~~~
ХарИн буюу Чанёолын сүнсэн бие талаас
Тэрнийг гарсаны дараа цонхоо сайтар түгжиж, хөшгөө хаагаад орон доогуур хийсэн кокостой шоколадаа гаргаж ирэн
ХарИн: томоотой бай гэл үү? Хннн ...
Чи өөрөө томоотой бай за юу? Араар тавигч гээд шоколаднаас хазлаа.
Нүүр минь галзууртал загтнаж байсан ч би кокос идэхээ зогсоосонгүй!
Унтах гэсэн ч аймшигтай загтнасанаас болж унтаж чадахгүй байсан тул цэл хүйтэн шүршүүрт орлоо.
Хүйтэн шүршүүр загтнааг ор мөргүй үгүй хийж загтнахаас нь өмнө унтах гэж хичээж байв.
Шөнөжин маажихгүйн тулд гарандаа хамгаалалт ч хийгээд амжлаа.
•
Нүдээ нээхэд танил өрөө угтаж авах нь тэр. Сандран өрөөнийхөө толинд хартал би өөрийнхөө биеэнд орчихсон байв.
Амьдралдаа ингэж баярлаж үзсэнгүй! Хувцасаа өмсөн өглөөний цайгаа уучихаад гэрээс гарч ирэн ХарИны өрөө рүү харан зогсож байтал хашааны хаалга нээгдэж ХарИн Сэхүнтэй хөтлөлцөн гарч ирхэд нь
Чанёол: ХарИн! ХарИн! ХарИн! ХарИн! Гэж өчнөөн дуудсан ч тэр намайг тоож ч харсангүй! Би тэсгэл алдан ХарИн дээр очин түүнийг угз татхад тэр над руу гайхан харж
ХарИн: чи хэн бэ?
Чанёол: чи хэн бэ гэнээ ??? Мэдрэл чинь зүгээр үү? Намайг мартаж чадлаа гэж үү? За яахав намайг мартаж болно гэхдээ би найз залуугийн чинь найз! Та 2ыг учруулж өгсөн хүнийг мартаж чадлаа гэж үү?
ХарИн: Сэхүн бид 2 анх автобусанд танилцсан шдээ
Чанёол: айн !!! Юу яриад байгаа юм бэ? Чи !!!
Сэхүн: ХарИнаа явий гээд түүнийг хөтлөн явах нь тэр.
Би тэдний араас хичнээн гүйсэн ч тэд улам л холдож байв.
•
Хар дарсан зүүднээсээ сэрхэд бие минь хөлөрч, амьсгал минь дээрдсэн байлаа. Хамгийн түрүүнд хөнжлөөсөө сугарч толинд хархад би ХарИны биеэнд байсаар байгаа нь намайг тайвшируулж орхилоо.
Дахин шарх хатаагч эм нүүрэндээ түрхээд орон доорх кокоснуудаа хаяаад интернэтээс харшилын шарх эдгээх тухай судлаж тэр ч бүү хэл эмчид үзүүлхээр цаг ч захиалаад амжив.
Хар дарсан зүүднээсээ болж юм л болуул бодолд орж байлаа. Эмчээс зөвөлгөө аван эмчийн бичиж өгсөн эмийг худалдаж аваад ХарИн руу залгаж уулзхаар боллоо.
Хариныг хүлээж байхдаа минут тутамд цаг харж байв.
Чанёол: шарх чинь улам ихсэчихсэн юм биш үү?
Би: тийм ээ, тэгээд эмчид хандсан юм.
Чанёол: тэгээд эмч юу гэж байна
Би: бичиж өгсөн эмнүүдийг сайн уугаад байвал ямар ч соривгүй эдгэнэ гэсэн
Чанёол: тийм байлгүй дээ
Би: явцгаах уу? Би ядраад бас өлсөөд байна
Чанёол: тэгвэл хоол идэцгээе
Би: заа
~~~~~
ЧанЁолын талаас буюу ХарИны сүгсэн бие талаас
Түүний дуудсан газар ирсэнээс хойш тэр нэг л өөр зан ааштай байлаа. Юу тэрнийг ингэж өөрчлөсөнг би ойлгосонгүй! Бид хоолны газар орж ирэн захиалга өгхөд тэр жаргалтай нь аргагүй мишээж байв.
Би: чамд ямар нэгэн сайхан зүйл тохиолдоо юу?
ХарИн: мхн.
Би: Юу тохиолдоов
ХарИн: өнөөдөр чинь 15 дах хоног шдээ. 6хан хоног дутуу байна
Би: нээрэн тийм юм байна шдээ
ХарИн: тэгвэл энийг тэмдэглэж хамт кино үзэх үү?
Би: болж байнаа
Бид хооллож дуусаад автобусанд сууж кино театр луу явцгаалаа.
Автобусны хамгийн арын суудал дээр сууцгаахад ХарИн мөрийг минь дэрлэн
ХарИн: дөхөөд ирхээр нь сэрээгээрэй! Шөнөжин бие загтнаад сайн унтаж чадсангүй!
Би: бага ч бол унтаад ав гээд түүний толгойнд хүрлээ.
35 минут явсаны эцэст кино театрт ирж киногоо сонгож чадаагүй зогсож байтал утсанд минь Сэхүнээс зурвас ирэх нь тэр.
Би: Сэхүн энд ирмээр байна гэнээ
ХарИн: үгүй шүү!!! Тэр л хэрэггүй шүү!
Би: яагаад вэ? Тэр чинь чиний найз биз дээ. Чи арай намайг хардаад байгаа юм биш биз
ХарИн: ммм... Гэж уртаар хэлж байгаад гэнэт орилож хашигчиж ойр хавийнхаа хүмүүсийг цохиж байлаа.
Би гайхсандаа түүнд ойртож ч чадсангүй! Тэр яг галзуу хүн шиг аашлаж байхыг хараад би бага зэргийн цочролд орж орхив.
Удсан ч үгүй кино театрын хамгаалагч нар ирж түүнийг барьж авч араас нь цагдаа нар ирж авах нь тэр.
Би ухаан орон түүний араас явахдаа цагдаа нарт тайлбарлах гэсэн ч тэд миний тайлбарыг сонссонгүй!
Цагдаагийн хэлтэс дээр ирхэд ХарИн юу ч дугаралгүй гэмшсэн царайтай сууж байв.
Түүнд яг юу тохиолдсон юм бол ... Пак Чанёол шиг догь залуу ийм үйлдэл хийх ёсгүй дээ!!! Чамд юу тохиолдоо вэ Пак Чанёол ...
—MN4EVER—
![ДАЙСАНТАЙГАА ӨНГӨРӨӨСӨН 21 ХОНОГ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/600c/600ce424de6cd11279732c1fc4ffb257.avif)