× Урт өдөр ×
12 дах өдөр
Хичээл тархад Чанёолын аав намайг ирж аван хаа нэгтэй явж байлаа. Надад хаашаа явж байгаа тухай гадарлаж байгаа зүйл ч алга.
Бид тансаг тохижилттой барилгын гадна ирж
Ч.аав: бид ирчлээ
Би: энэ юун газар юм бэ?
Ч.аав: ороод мэдэх болноо гээд хамгаалалтын бүсээ тайлан буух нь тэр. Би ч бас түүний араас буун дотогш дагаж орлоо.
Бурхан минь тэр яаж намайг сэтгэл зүйч дээр авч ирсэнд итгэж чадахгүй нь ...
Эмч надаас янз бүрийн мэдрэл асуулт асууж залхаан цээрлүүлж байв.
Бүхэл бүтэн 2 цаг 50 минут тэнд байж байгаад гарч ирээд дэлхий ямар үзэсгэлэнтэй болхыг мэдэрлээ.
Ч.аав: миний хүү аавдаа уурлаагүй биздээ
Би: та харин сэтгэл чинь ханасан уу? Таны хүсэж байсан хариу биздээ.
Ч.аав: би чамд итгэж байсан харин чи итгэлийг минь алдсангүй! Гэж хэлхэд нь нүдээ эргэлдүүлэн цонх руу ширтэнэ.
Чанёолын аав намайг аргадан япон хоолны газар орж ирсэн ч миний уур одоо ч хүрсээр л байлаа.
Тэр эмчийн дургүй хүргэм асуултууд ...
Аав намайг гэрт хүргэж өгөөд өөрөө ажилтай гээд яваад өгөв. Өрөөндөө орж ирэн орон дээрээ таван хошуу болон хэвтэж байтал гар утсанд зурвас ирэх аж.
Бэкхён~
Энэ төлөвлөгөөг хэнд ч хэлж болохгүй чандлан хадгалаж байж биелэх тул амаа мэдээрэй ...
Гэсэн зурвас ирэв. Утсаа шидээд нүдээ анин
Би: үнэхээр урт өдөр байлаа ...
~~~~~
Зохиолчийн талаас
Чанёолын аав кофе щопод орж ирхэд Сэхүн суудлаасаа босход ноён Пак түүний ширээнд очход Сэхүн бөхийн
Сэхүн: сайн байна уу? Ноён Пак
Ч.аав: хичээл нь сайн биздээ
Сэхүн: сайн байгаа. Харин таны ажил хэр байна даа.
Ч.аав: сайн. Би энд чамайг дуудсан нь Чанёолтой холбоотой!
Тэр сүүлийн үед өмнөхөөсөө өөр болоод өчигдөр түүнтэй ярилцтал тэр чиний тухай ярьсан. Яг л өсвөр насны бяцхан охин сайн хөвгүүнийхээ тухай ярьж байгаа юм шиг ...
Тэрэнд яг юу тохиолдсон юм бэ?
Сэхүн: ноён Пак би таньд юу болоод байгааг хэлвэл та надад итгэхгүй болхоор зүгээр хэд хоног тэвччих. Хэд хоног гэдэг маань 9 хоног юм.
Удахгүй бүх зүйл байх ёстой байрандаа очих болно.
Тиймээс ноён Пак та ямар нэгэн зүйл анзаарсан ч тоохгүй орхиж өгнө үү? Таниас гуйж байна гээд бөхийв.
~~~~~
ХарИн буюу Чанёолын сүнсэн бие талаас
Энгийн нэг хичээлийн өдөр бидний сүнс солигдоод 12 хоног өнгөрчиж. Гэсэн ч надад охидтой байх таалагдаж байгаа.
Харин өнөөдөр өөр байсан юм. Ангид орж иртэл Инжон гэх охин мэндийн зөрүүгүй
Инжон: ХарИнаа чиний тэгтлээ хайрлаж явдаг найз залуу чинь ижил хүйстэнээ сонирхогч юм байна лээ тиймээ.
Чи зүгээр л өнгөлөн далдлалт байсан бололтой гээд чанга чанга инээж байлаа. Би хоолой засаж, худал инээмсэглэн
Би: энэ ямар нэгэн алдаа гарсан болхоор цуурхалд итгэхгүй байвал зүгээр байна
Инжон: ийм зураг байсаар байтал чи гүрийсээр байх уу?
Би: хүссэнээрээ л бод гэж хэлээд суудалдаа сууж түүнийг тоохгүй байхаар шийдэв.
Гэсэн ч түүний ам нэг ч дуугай байсангүй! Өөрийн дураар худал зүйл зохиож ярьж байгааг нь хангалттай тэвчсэн болхоор үдийн завсарлагаанаар түүн дээр очоод
Би: Инжон чи арай л хэтрүүлээд байгаа юм биш үү? Сайн мэдэхгүй хүнийхээ тухай хүссэнээраа чалчиж болно гэж бодоо юу?
Инжон: би хамаатанаасаа сонссон зүйлээ л ярьж байна.
Би: тэгвэл зүгээр өөртөө үлдээсэн нь дээр байх. Энээс илүү сайханаар дахиж тайлбарлахгүй шүү!
Инжон: чадахгүй гэвэл чи яахын. Би юу ярихаа чамаар заалгах уу?
Би: Чанёолоос бусад хүний тухай юу ярих чинь хамаагүй! Зүгээр ...
Инжон: өрөвдөлтэй охин ... Ганц хөвгүүнээс болж мэдрэлээ алдчихжээ гээд хуруугаа толгой руу тонших нь тэр.
Уур минь хүрч, тэвчээр алдагдаж дараа нь уртаар амьсгаагаа гарган түн рүү инээмсэглэн хараад
Би: юу гээч ... Чи одоог хүртэл нэг ч хөвгүүний анхаарлыг татдаггүйд чинь гайхах зүйл алга.
Ийм хараал идмээр ааштай, бие гэж авах юмгүй! Нүүрээ ч олигтой будадгүй
Бурхан минь нөхрийг чинь өрөвдчихлөө. Гэж хэлээд эргэж хартал өнөөх Инжон үснээс минь зулгааж ашгүй хүсэн хүлээсэн зодооныг эхлүүлэх нь тэр.
Хэрвээ би эхлүүлсэн бол ХарИнд муу болхоор албаар Инжоноор эхлүүлсэн юм.
Бах таваа хангатал Инжонтой зодолдоод эцэст нь сургуулийн эрхлэгч бид 2г салгаж бид захиралын өрөөнд очив.
Захирал: хэн нь эхлүүлсэн юм бэ дээ гэж биднээс асуухад бид 2н хэн нь ч хахиулсангүй! Эрхлэгч ангийн даргийг дуудаж ангийн даргаас асуухад
А.дарга: Инжон бүгдийг эхлэсэн. Тэр эхлэж ХарИныг доромжилсон ч ХарИн учирлаж тайлбарласан гэсэн ч Инжон ойлгоогүй! Эхлэж ХарИныг үсдэж зодоон эхлэсэн гэв.
Би сургуулийх эмч дээр очиж шархаа цэвэрлүүлж үсээ янзлан хичээлдээ сууж харин Инжон захиралын өрөөнд үлдсэн юм. Тэр зохих шийтгэлээ хүртэж байгаа байх.
~~~~~
Чанёол буюу ХарИны сүнсэн бие талаас
Нойроо сэргээхээр гэрээс гарч ойролцоох дэлгүүрээс мөхөөлдөс аван тоглоомын талбайн савлууран дээр суун нааш цааш багахан шиг хөдлөж байтал хажуунийн сандал дээр хэн нэгэн ирж суух нь тэр.
Би хажуу тийшээ хартал ХарИн сууж байв. Түүний нүүрийг хараад би уцлга алдаж орхилоо.
Би: Пак Чанёол чи надаас өшөөгөө авах гэж миний нүүрийг ийм болгоо юу???
ХарИн: амаа мэдэж яриарай! Би чамайг доромжилсон охинтой зодолдсон юм.
Би: хэн юм
ХарИн: Инжон
Би: сургуулиас хөөгдцөн үү?
ХарИн: юу гэждээ.
Надад юу болсон тухай тэр нэгд нэгэнгүй яриж өгөөд бид оро болсон болхоор гэр гэрлүүгээ явцгаалаа.
Өрөөндөө орж ирэн хичээлээ ялгаж унтхаар зэхнэ.
Би: өнөөдөр үнэхээр урт өдөр байлаа. Сайхан амраарай Пак Чанёол ... Гэж хэлээд хөнжилдөө шургалаа.
---MN4EVER---
![ДАЙСАНТАЙГАА ӨНГӨРӨӨСӨН 21 ХОНОГ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/600c/600ce424de6cd11279732c1fc4ffb257.avif)