× Пак ЧанЁол бол ижил хүйстэн ×
Миний талаас
Би: чиний л буруу байна шдээ
ХарИн: миний буруу байсан болхоор дуугай өнгөрөөсөн юм
Би: байзаарай!!!! Чи арай тэр залуутай үнсэлцсэн юм биш биз гэхэд тэр нүдээ анин хэвтээд өгөв.
Би түүнийг ноолон
Би: ЯА чи миний уруулыг бузарласан байна тийм үү?
Пак Чанёол яг одоо хариулхыг шаардаж байна ...
ХарИн: хичнээн бид бие биенээ үзэн яддаг байсан ч би тийм зүйл хийхээр муу хүн биш! Гээд нүдээ эргэлдүүлэх нь тэр.
Тиймээ тэр хийгээгүй! Би итгэж байна гэхдээ л ...
11 дэх өдөр
Өнөөдөр бүтэнсайн өдөр болхоор би усанд орхоор зэхэж байв.
Гал тогоонд орж ирэн тараг жимстэй миксэрдээд зогсож байтал гар утсанд зурвас ирэх нь тэр.
ХарИн ~
ТҮГШҮҮР! ЯГ ОДОО МИНИЙ ӨРӨӨНД ОРЖ ИР!!! ОРЖ ИРЭХГҮЙ БОЛ ХАМГИЙН АДГИЙН АМЬТАНТАЙ ОЧООД НӨХЦӨНӨ ШҮҮ!!!
Би энэ зурвасаас болж гайхаж орхив. Сарын тэмдэг ирээд дууссан байхад гэнэт юу вэ???
Гялс өрөө рүү орж цонхоор гарч модоор дамжин түүний өрөөнд орж ирхэд толгой дундуур ямар нэгэн зүйлээр чанга гэгч нь цохиж орхив.
Би ёооёлон ХарИн руу хархад тэр ихэд уурссан харагдаж байлаа.
Би: ямар чөтгөр нь вэ?
ХарИн: би л ингэж асуух ёстой хүн нь байх гээд гар утсаа над руу шидхэд сургуулийн сошиал сайт дээр
"Пак Чанёол бол ижил хүйстэн" гэсэн мэдээлэл орсон байлаа.
ХарИн: би чамайг болгоомжтой байгаарай гэж хэлсэн байхаа
Би: чи тэгж хэлээгүй!
ХарИн: би тэгж хэлээгүй байсан ч чи болгоомжтой байх ёстой байсан юм.
Би: намайг уучлаарай!
ХарИн: наад мэдээлэл рүүгээ ороод үз л дээ гэхэд нь би мэдээллийн гарчиг дээр даран орход намайг санамсаргүй байхад дарсан зураг байв.
Ихэвчлэн Сэхүн рүү хайрын харц шидлэж байх үе байсан юм.
Би: чи мэдэж байгаа шдээ би хэдий эрэгтэй хүний биеэнд байгаа ч сүнс бас сонирхол минь эмэгтэй байгаа.
ХарИн: хэд хоног тэвччихвэл би хүссэнээрээ Сэхүн рүү харж, бүр хүсвэл түүнтэй энгэр зөрүүлсэн ч болно гэхдээ миний нэрийг сэвтүүлэх хэрэггүй!
Би: намайг доромжлохгүй бол болохгүй байна уу? Чи намайг хямдхан охин гэж бодоо юу?
ХарИн: хараал ид ХарИн ... Чи түүнрүү харж байгаа харцаа хардаа ... Чи түүний төлөө юу ч хийхээр харагдаж байна.
Би: зөвөлгөө өгсөнд баярлалаа Пак Чанёол гэж хэлээд би буцаж цонхны тавцан руу гарч гархаасаа өмнө түүнрүү хараад
Би: чамайг хэсэг хугацаанд миний найз гэж ойлгож явсан минь буруу байж! Биеээ солигдтол нэр хүндийг чинь унагахгүйг хичээх болхоор байн байн уулзах шаардлагагүй байх. Би ууртай гэгч нь өрөөндөө орж ирэн цонхоо сайтар түгжин хөнжилдөө шурган түүнд гомдсоноосоо болж ихэр татан уйлж гарав. Хэн нэгэн харвал гайхах байх л даа гэхдээ би тэвчихгүй нь ... Энээс өөр тайвшрах арга байгаагүй болхоор ...
Хэтэрхий их уйлсанаас болж хамар бииүүрч толгой өвдөж байлаа. Ус уухаар гал тогоонд ортол Чанёолын аавтай таарчихав.
Ч.аав: чи уйлсан юм уу?
Би: мэдэгдэж байна уу? Гэж хэлээд нүдээ дархад Чанёолын аав намайг дагуулан ажлын өрөөндөө оруулж ирэн мөстэй ус хийж өгөн сандал дээр суулгаад өөрөө ширээний өндөг дээр үл ялиг суун
Ч.аав: охинд хаягдаа юу?
Би: үгүй ээ
Ч.аав: тэгвэл юу болсоноо аавдаа ярь л даа. Аав нь чамд чадхаараа туслах болно. Гэхэд би санаа алдаад
Би: за яахав ... Би уснаас том балган залгиад
Би: тэд намайг ижил хүйстэн гэж дооглосон бас миний Сэхүн рүү харж байгаа зургийг дарж баталгаажуулсан. Энэ үнэхээр шударга бус байгаа биздээ. Сэхүн царайлаг бас гоё биетэй. Тэр надад таалагддаг бас би түүнийг нууцаар ширтэх дуртай ч энэ үнэхээр шударга бус байна ... Яагаад би Сэхүн рүү ширтэж болохгүй гэж ? Би Сэхүн рүү харлаа гээд ижил хүйстэн болох ёстой гэж үү? Үнэхээр шударга бус байна ... Гэж нэг амьсгаагаар хэлээд Чанёолын аав руу хархад тэр цочролд орсон харагдаж байлаа.
Би одоо л энэ бүхнийг түүнд ярьсандаа харамсаж байв. Тэр хоолойгоо засаад
Ч.аав: бид дараа дахин ярилцах болноо бас би маргааш сургуулиас чинь очиж авна шүү! Хэдээс тарах уу?
Би: ммм 13:30 гэхэд тарчихна
Ч.аав: за ойлголоо маргааш уулзацгаая сайхан амраарай гээд намайг өрөөнөөсөө гаргаад хаалгаа дотроосоо түгжиж орхив.
Цаг нилээн орой болсонг анзааран усанд орхоор угаалгын өрөө рүү явж байтал Юура эгч намайг хараад
Юура: хурдан гарч ирээрэй! Би бас шүршүүрт ормоор байна
Би: ойлголоо нуна ...
Шүршүүрээс гарч ирэн хөшигнийхөө завсараар ХарИны өрөө рүү хархад тэр одоо ч гэсэн цонхоо нээлттэй үлдээж, цонх нь гэрэлтэй байлаа.
Би хүндээр санаа алдан хошуугаа унжуулан
Би: өөдгүй амьтан
~~~~~
12 дах өдөр
Өглөө эртлэн босон үсээ янзлав. Эрэгтэй байхын давуу тал бол сарын тэмдэг бас богино үс ...
Би автобусанд суун сургууль дээр ирхэд сургууль иль хуль байлаа. Би ширээ дэрлэн хэвтэж байтал утсан зурвас ирхэд нь гайхаж орхив.
Тиймээ Пак Чанёол чи буруугаа ойлгон уу? Гээд чөтгөр шиг инээн зурвасыг хараад бага зэрэг урам хугарсан юм.
Сэхүн ~
Дээвэр дээр ...
Би санаа алдан утсаа дүрэмт хувцасныхаа халаасанд хийгээд дээвэр лүү алхав.
Дээвэр дээр ирхэд Сэхүн газар сууж байснаа босож ирэн
Сэхүн: одоо яах уу? Чи болгоомжтой байхгүй яасан юм бэ?
Би: харин тиймээ ядаж байхад Чанёол мэдчихсэн
Сэхүн: ах багтарч үхэх гэж байгаа байхдаа.
Би: удахгүй амиа хорлох байх гэж дооглонгуй хэлхэд
Сэхүн: ямар ч байсан энэ хэргийг санаар шийдэх хэрэгтэй! Ахын нэр хүнд шүү дээ
Би: би бас гайхаж л байна. Юу хийвэл Пак Чанёолын нэр хүндийг нь сэргээх бол ???
~~~~~
Бид доривтой шийдэлд хүрээгүй ч биднийг дээвэрээс бууж ирхэд байдал бүр ч дордсон юм. Сурагчид бидэн рүү харцгааж, шивэр авир хийж байлаа.
Хөвгүүдийн сургуульд ч гэсэн ийм зүйл болдог гэж мэдсэнгүй!
Би: уучлаарай Сэхүн ... Давхар чи хэлмэгдээд байх шиг байна.
Сэхүн: зүгээрдээ гэж хэлхэд Бэкхён орилсоор бидний дундуур орж ирээд
Бэкхён: өглөөний мэнд залуусаа гэхэд бид 2 дуу муутай мэндлэхэд тэр эргэн тойрноо хараад
Бэкхён: юундаа бөөгнөрөөд зогсоод байгаа юм тарцгаагаач гэхэд хүүхдүүд одоо л ухаан орж тал тал тийшээ тарцгаахад би амьсгалан биеээ сулруулаад
Би: одоо л тайвширлаа ... Аргагүй Бюн Бэкхён юмдаа гэхэд тэр маяглаж байснаа төв царай гаргаад
Бэкхён: цуурхалын эсрэг төлөвлөгөб байна
Би: хоо ямар ...
Сэхүн: бурхан минь ... Гээд нүдээ эргэлдүүлэв.
Сэхүн Бэкхёноос сайхан санаа гарахгүй гэж бодож байгаа нь лавтай харин би эцсийн найдвар Бэкхёны төлөвлөгөө гэж бодож байлаа.
---MN4EVER---
![ДАЙСАНТАЙГАА ӨНГӨРӨӨСӨН 21 ХОНОГ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/600c/600ce424de6cd11279732c1fc4ffb257.avif)