10 страница26 апреля 2026, 21:41

× Ичиж үхэх нь ×

10 дах өдөр

Толгой өвдөж, ам цангасаар нойрноосоо сэргэв. Амьдралын минь хамгийн аймшигтай өглөө ...

Гэрт хүн байгаа шинж алга ... Орноос өндийхөд толгой манас хийн өвдөж эхлэх аж.

Толгойгоо барисаар ариун цэврийн өрөө орж бие засаж, нүүр гараа угаангаа толгойгоо ч бас угаагаад амжив.

Угаалгын өрөөнөөс гарч ирэн доош буухад Бэкхён Сэхүн 2 унтаж байхыг хараад өнгөрсөн шөнө юу болсон тухай санахгүй байгаа ч гадарлаж орхилоо.
Сэхүний уруул сэтрэж, Бэкхёны нүд хөхөрсөн байх аж.

Гэхдээ би зүв зүгээр байгаа нь бүр ч сэжигтэй ... Бид өөр залуустай зодолдсон гэж бодход би яагаад гэмтээгүй байгаа юм бол? Эсвэл би уухаараа аймар сайн зодолддог юм болов уу?

Ийнхүү бодонгоо гал тогоо орж хөргөгч нээн хүйтэн ус гаргаж ирэн нэг амьсгаагаар залиглаж эхлэлээ.

Усаа дуусган хархад Сэхүн босож суун урууландаа хүрэн ярвайх нь тэр ...

Дараа нь тэр Бэкхёныг хэд хэд цохин сэрээхэд Бэкхён босож ирэн нүдэндээ хүрэн ёооёлож гарав. Би тэдэн дээр очин

Би: өглөөний мэнд

Бэкхён: өглөөний мэнд ииии????

Би: яасан

Сэхүн: нохой гахай шиг уухаа л больчих за ...

Би: би юу?

Бэкхён: чамаас өөр хэн байхав дээ ..

Би гайхаж орхтв, ядахдаа юу болсон тухай бага ч болов санаж байсан ч болоосой. Бэкхён арзайсан үстэй босож ирэн хөхөрсөн нүдрүүгээ заан

Бэкхён: энийг хэн ингэсэн гэж бодож байна гэхэд нь би мөрөө хавчхад тэр над руу заах
Бэкхён: чи ингээ биздээ гэж хашигчив. Тэр Сэхүний уруулыг хар!
Бурхан минь ууж идхээрээ ад чөтгөр шиг болчихдог эмэгчин чамаас өөр байхгүй байх!
Би: үнэндээ би юу ч санахгүй байна л даа. Тийм болхоор энэ бүхэн үнэн гэдэгт эргэлзэж байна
Бэкхён: ичдэггүй эмэгтэй! Чанёол та 2 хурдан солигдоосой!

Flashback

Бэкхён: чи арай алкохол хэрэглэж үзээгүй юм биш биз
Би: үзээгүй ээ
Сэхүн: ямар нэгэн зүйл мэдрэгдээд явчлаа шүү
Бэкхён: чи миний бодож байгааг бодож байгаа бололтой тийм үү?
Сэхүн: тийм ээ
Би: та 2 юу яриад байгаа юм бэ гэтэл тэр 2 2талаас минь барин дотогш чирэн оруулав.

Би: ааа би ийм газар анх удаа ирж байна гэж хэлхэд Бэкхён гарт минь цаасан аягатай зүйл бариулан
Бэкхён: энэ чамд таарна. Жимсний дарс гэхэд нэг амьсгаагаар залиглаж орхилоо.

Тэр дарсны амт таалагдсан болхоор би дахин хэд хэдэн удаа уусан юм.
Харсан бүхэн инээд хүргэж, галзуу хүн шиг орилож хашигчиж гарсан ч намайг тоох хүн алга. Учир нь бүгд над шиг согтуу болхоор тэр.

Хэсэг хугацааны дараа хэн нэгэн мөрөн дээр минь гараа тавихад нь эргэж хархад Сэхүн зогсож байлаа.

Сэхүн: явцгаая!
Би: хаашаа
Сэхүн: гэр лүүгээ
Би: ЮУ? Цаг ийм эрт байхад уу? Дөнгөж саяхан ирээ биздээ
Сэхүн: дуустал нь байх гээ юу? Явцгаая гэсэн бол явцгаана за юу гэж зандрангуй хэлхэд нь уурандаа шууд толгойгоороо мөргөж орхиход Сэхүн нүүрээ дарсаар газар унах нь тэр.

Бидний зайнаас ажиж байсан Бэкхён гайсаар биднийг чиглэн ирж байлаа. Тэр Сэхүнийг харан дараа нь над руу харан

Бэкхён: яаж байгаан
Би: тэр намайг сонсоогүй болхоор шийтгэсийн гэхэд
Бэкхён: би явах хэрэгтэй! Гэхдээ чи явмааргүй байвал энд үлдэж болно л доо. Бид чамайг авч явах албагүй!
Би: жоохон л байж байгаад явье тэхүү
Бэкхён: чи жоохон байж байгаад яв бид 2 явлаа гэж хэлэн эргэж харан Сэхүн рүү хархад нь би түүний мөрөн дээр гараа тавин 'Бэкхёнаа' гэхэд тэр эргэж хархад нь нүүр лүү цохиж орхив.

Бэкхён нүүрээ дарсаар газар унахад нь би халааснаас нь машиных нь түлхүүрийг аван тэдэн рүү хэлээ гарган бүжиглэхээр явах аж.

~~~~~

Бэкхён: тэгээд одоо санаж байна уу? Өөр зүйл яриулмаар байна уу? Гэхэд нь би толгойгоо сэгсрэн
Би: ХарИн хаана байна
Сэхүн: тэр зүгээр байгаа байлгүйдээ өглөө орж ирээгүй!

Тэднээс уучлалт хүсэж бас ичсэндээ би тэдэнд хоол хийж өгч, Сэхүний урууланд эм түрхэж өгч бас Бэкхёны хөхрөлтөнд хүйтэн жин тавиж өгсөн юм.

Тэднийг явуулчихаад өрөөндөө орж ирэн ХарИны өрөө рүү хархад цонх нь бас хөшиг нь хаалттай байх нь тэр. Утсаа гаргаж ирэн ХарИн руу залгасан ч тэр утсаа авсангүй!

Дотор муу байгаа болхоор янз бүрийн зүйл идэж чадхааргүй байв. Гэсэн ч мөхөөлдөс авхаар гэрээс гарч ирхэд нарны гэрэлд нүд гялбаж байлаа.
Дэлгүүрээс мөхөөлдөс аван алхахдаа ХарИны гэрийн наан эргэлдэн орох эсэхдээ эргэлзэж байв.

: чи энд юу хийж байгаан гэх танил хоолойг сонсоод юу хэлхээ мэдсэнгүй! ХарИны ээж хөмсөгөө зангидчихсан, элгэндээ гараа авчихсан зогсож байлаа. Би 90 градус бөхийн
Би: сайн байна уу? ХарИнтай уулзах гэсийн
Х.ээж: тэр унтаж байгаа. Чамайг асуусан гээд дамжуулчих болхоор битгий энэ хавиар эргэлдээд бай! Гэв.

Би ээжийн үгэнд орж хурдхан шиг холдон гэр лүүгээ яарна.

Өрөөндөө орж ирхэд ХарИн цонхоо нээсэн байхыг хараад модоор дамжин түүний өрөөнд орж ирхэд тэр нүүрээ гараараа нуучихсан хэвтэж байв.

Би: Чанёол ... ? Чани ...
Тэр дугарсангүй! Би гарыг нь холдуулах гэсэн ч тэр биеээ чангаласанаас бол хөдөлгөж чадсангүй!

Энд ямар нэгэн юм буруу байна ...

Би түүнийг гижигтэйг санан гижигдэж эхлэхэд тэр одоо л надад нүүрээ харуулах нь тэр.

Би түүний нүүрийг харан амаа даран уулга алдан

Би: чи миний нүүрийг яачих нь энэ вэ? ЯА ПАК ЧАНЁОЛ ... !!!!
гэхэд тэр нүдээ эргэлдүүлэн
ХарИн: би чамайг найз залуутай болгох л гэсэн юм. Өөр ямар ч санаа агуулаагүй! Бас клуб орж бай за юу

Залуучууд чамайг сонирхдог л юм байна лээ шдээ ... Гэж хэлэн нүдээ аниад өгөв. Би түүний хажууд хэвтэн, гараа тулан

Би: би Сэхүн Бэкхён 2г зодчихсон
ХарИн: тэр 2 ч угаасаа тэгж л таараа ...
Би: чи надад юу болсоноо ярихгүй юм уу?

ХарИн буюу ЧанЁолын талаас

Өнөөдөр 5 дах өдөр бас ХарИны найз нарт галзуу зүйл хийж өгхөөр шийдэж найз нараа цуглуулан

Би: охидоо бид илүү галзуу зүйл хийж үзэх хэрэгтэй байна.
Клуб орж хөвгүүдтэй танилцье ...

ХарИн мэдвэл ч галзуурах байхдаа.

Охид дэмжиж бид хичээл тарсаны дараа Инжигийн гэрт ирцгээн нүүрээ будаж , даашинзнууд өндөр өсгийт өмсөн миний мэдэх клубыг зорьсон юм.

Клубт орж ирхэд залуусын нүд бидэн дээр унаж байгааг би тэр дороо л мэдсэн юм. Угаасаа залуу болхоор эрчүүдийг ямар эмэгтэйд үхдэгийг мэдэх болхоор яг тэдэнд зориулж хувцаслаж бас будсан юм.

Бид ширээнд суун захиалгаа өгөн хөгжмийн хэмнэлд биеээ хөдөлгөж байтал хэдэн залуус ирж нэгдэх тухай ам нээсэн ч бид эрс татгалзсан юм.

Захиалга ирж охидыг градустай зүйлээс шаххад л охид сэтгэл нь хөдлөж орлилдсоор бүжгийн талбай руу явцгаах нь тэр.

Би ч тэдний араас очин тэдэнтэй нэгдэн бүжиглэж байтал хэн нэгэн араас тэврээд авав.

Гайхаж цочирдох зүйл байсангүй! Гэхдээ энэ бүхэн муу зүйл болхыг би мэдээгүй.

Бүжиг дууссаны дараа бид чимээгүйгазар очиж ярилцахаар гарч иртэл бидний араас түүний найз охин болох нүд нь гялалзсан атман байрын охин гарч ирж, намайг хайр найргүй балбаж орхисон юм.

~~~~~

Миний талаас

Би: чиний л буруу байна шдээ
ХарИн: миний буруу байсан болхоор дуугай өнгөрөөсөн юм
Би: байзаарай!!!! Чи арай тэр залуутай үнсэлцсэн юм биш биз гэхэд тэр нүдээ анин хэвтээд өгөв.
Би түүнийг ноолон
Би: ЯА чи миний уруулыг бузарласан байна тийм үү?
Пак Чанёол яг одоо хариулхыг шаардаж байна ...

---MN4EVER---

10 страница26 апреля 2026, 21:41

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!