2 страница26 апреля 2026, 21:41

× Галзуурахнээ ×

1 дэх өдөр

ЧанЁолын сүнсэн бие орсон ХарИн өөрийгөө хараад цочирдон өрөөгөөр нэг орилох гэтэл ЧанЁол амыг нь дараад

ЧанЁол: чи одоо орилох юм бол манай гэрийхэн ороод ирнэ мангар минь ... гэхэд ХарИн өөрийнхөө биеэнд хүрэх гэтэл

ЧанЁол: Битгий миний биеэнд хүрэх гээд бай

ХарИн: тэгээд би зүгээр л хэвтэж байх юм уу?

ЧанЁол: ямар ч байсан миний биеэнд хүрч болохгүй !!!! гэхэд ХарИн нүдээ эргэлдүүлэн

ХарИн: бурхан минь чи миний төсөөлж байснаас ч тэнэг юм ...

ЧанЁол: би хичнээн ухаантай байсан ч тэнэг хүний тархи ашиглаж байгаа болхоор тэнэг үйлдэл гаргаж бас олон зүйл бодож чадахгүй байна.

ХарИны өрөөний хаалгыг хэн нэгэн тогшиход ЧанЁол ХарИны дээрээс босож сандал дээр суухад ХарИны ээж орж ирэн

Х.ээж: ЧанЁол өглөө эрт орж ирсэн юм чинь өглөөний цай уучихаад явна биздээ

ХарИн: Үгүй дээ.Тэр одоо явах гаж байна

ЧанЁол: Би явлаа ... гэж хэлээд хаалга руу зүглэж байгаад эргэж хараад

ЧанЁол: ХарИнаа би залганаа

Х.ээж: Та 2 үерхэж байгаа юм уу? гэж хэлхэд Харин ЧанЁол 2 чангаар нэгэн зэрэг ҮГҮЙ гэж хариу хэлцгээх нь тэр.

ЧанЁол буюу ХарИны талаас

/ Энэ хэсгээс хойш ЧанЁол гэвэл ХарИн гэж ойлгоорой. Харин ХарИн гэвэл ЧанЁол гэсэн үг шүү /

ЧанЁолын өрөөнд орж ирэн хувцасны шүүгээг нь нээж үзхэд сансныг бодвол зэгцтэй харагдаж байлаа. Хөгшигөө нээн хархад миний өрөөн доторхи бүх зүйл тодоос тод харагдаж байлаа. Гэтэл ХарИн биеээ ванны алчуураар ороочихсон гарч ирхэд тэвчилгүй өнөөх модоор дамжин цонхон дээр очоод

ЧанЁол: муу гаж донтон чиний миний биеэнд хүрсэн байна

ХарИн: тэгээд би өмхийрөөд байж байх хэрэг үү? тийм л их санаа зовоод байгаа юм бол хамт усанд орж байхгүй юу? гэж хэлээд ванн алчуураа тайлчих нь тэр ...

Би дахин хөмсөгөө зангидан

ЧанЁол: МУУ ГАЖ ДАНТОН

ХарИн: -_-

Зохиолчийн талаас

ХарИн хувцасаа солиод буйдан дээр суун ямар нэгэн зүйлийг нухацтай бодож харин ЧанЁол орон дээр хэвтэн бас л нэг зүйлийг анхааралтай бодож байлаа.

ХарИн ЧанЁол руу хараад

ХарИн: Хөөё

ЧанЁол: ммм ?

ХарИн: Яаж ч бодсон тэр шүхэр өгдөг хятад залуутай холбоотой юм шиг байна. Шүхэр эсвэл тэр жигнэмэгэнд ямар нэгэн учир байна.

ЧанЁол: тэгвэл тэр хятал рэсторан руу явцгаая. 20 минутын дараа танай гэрийн гадаа уулзий гэж хэлээд хэлээд модоор дамжин өрөө рүүгээ явчих нь тэр.

20 минутын дараа ЧанЁол гэрийнхээ гаднаа гарч ирхэд ХарИн зогсож байснаа хөмсөгөө зангидан ЧанЁолыг дээрээс нь доошоо хараад

ХарИн: Бурхан минь чи миний үсийг яачих нь тэр вэ? яг голоор нь хуваагаад ургамлын тос түрхэчихээ юу? бас наад өмд цамц чинь манай аавынх

ЧанЁол: Чи өөрөө миний нүүрийг хана гэж бодоод будаг нялчихаа юу ?

Тэр 2 бараг л 10 минут бие биеэн рүүгээ муухай харж зогссон байх. ХарИн ЧанЁолыг орхин зам руу алхтал ЧанЁол ХарИны араас явж тэд хоорондоо 1 метрийн зайнд алхаж байгаад ХарИн автобусанд харин ЧанЁол таксинд суув.

ХарИн ЧанЁолоос эрт очсон байлаа. ХарИн дотогшоо орж бүгдийг тодруулах гэтэл түүний араас ЧанЁол амьсгаадсаар орж ирээд

ЧанЁол: өчигдөр бид 2 энд ирсэн юм л даа ... Нэг хятад хүн хайж явна

ХарИн: Энд байгаа бүх хүн хятад -.-

ЧанЁол: амаа тат ... гэж хэлчихээд

ЧанЁол: Тэр бидэнд шүхэр бас жигнэмэг өгсөн гэхэд зөөгч залуу гараараа заан хятадаар нэг зүйл хэлхэд өнөөх хүн зогсож байлаа.

Тэр хүн тэдэн дээр ирээд хятадаар ямар нэгэн зүйл хэлхэд ЧанЁол ХарИн 2н хэн нь ч ойлгосонгүй.

ХарИн: Би хятад хэл мэдэхгүй шдээ ... гэхэд өөр нэгэн эмэгтэй ирээд тэдэнд түүний хэлсэн зүйлийг орчуулж өгхөд ЧанЁол газар сөгдөөд үсээ зулгааж эхлэх нь тэр ...

ХарИн арай ядан биеээ барьж байгаа харагдана. Хятад ресторанаас ЧанЁол ХарИн 2 урвайсаар гарч ирхэд ХарИн тэвчээр алдагдан хогийн сав өшиглөөд хараал урсгаж гарав.

ЧанЁол түүний энэ үйлдэлд гайхсангүй бүр тоосонгүй! Бүдүүлэг авир гаргаж байгаа ХарИныг орхин зүгээр л алхаж байлаа.

ЧанЁол ХарИн 2 сэтгэл санаагаар унаж бие биеэнтэйгээ юу ч дугаралгүй гэрийнхээ ойролцоо тоглоомын талбайн савлууран дээр сууцгаана.

ХарИн: 21 хоног ??? бурхан минь ... за яахав 21хоногийн турш ядаж л хэн хэнийхээ биеийг хайрлацгаах хэрэгтэй байх

миний хувьд унтахаасаа өмнө аяга сүү , 19 цагаас хойш амттан иддэггүй харин чи ...

ЧанЁол: чи одоо дэлхийн мисс юм уу? Унтхаасаа өмнө юу ч хамаагүй идэж болно. Тэгэхгүй бол нойр хүрдэггүй юм , болж өгвөл махтай хоол байвал зүгээр

ХарИн: Бурхан минь чи эмэгтэй хүн мөн үү? эсвэл шрек юм уу? үгүй ээ фиона юм байна гэхэд ЧанЁол босож ирэн ХарИны хөл рүү өшиглөчих нь тэр ...

ХарИн босож ирэн гар далайтал ЧанЁол ХарИн руу толгой чиглүүлэн "Май цохиоч муу арчаагүй новшоо" гэж харааж байлаа.

ХарИн яаж ч чадахгүй харин ЧанЁол уурлаж , түүнийг цохиж байв. Тэднийг мэдэхгүй хүн бол эрэгтэй нь яг л эмэгтэй хүн шиг аашлаж байгаа харагдана.

ХарИн ЧанЁолын гарыг барьж аваад

ХарИн: Одоо тайвширчих ХарИнаа ... Надад ч гэсэн хэцүү байна

ЧанЁол: Бурхан минь , хичээл орох гэж байхад

ХарИн: Хичээл гэснээс би охидын сургуульд сурна гэсэн үг үү ? Чи хөвгүүдийн сургуульд ??? гэхэд ЧанЁол баргил хоолойгоороо дэлхийг сэртэл орилож орхив.

ХарИн чихээ даран түүнийг тайвширахыг хүлээнэ. Хэсэг хугацааны дараа ЧанЁол тайвширан чимээгүй болоод ХарИны мөрийг дэрлээд уйлж эхлэхэд ХарИн ЧанЁолын нуруун дээр зөөлөн цохино.

ХарИн Чанёолыг гэрт нь оруулж өгөөд өөрөө гэр лүүгээ орохдоо уртаар санаа алдаад дотогш орох нь тэр ...

ЧанЁол өрөөндөө орж ирэн хуучин ЧанЁолын бүх шүүгээ шургуулгыг ухаж гарлаа. Түүний царайг харвал тэр тодорхой ямар нэгэн зүйл хайсан шинжгүй харин зүгээр л өмнөх ЧанЁолын зүйлийг ухаж байгаа харагдана. ХарИн ч гэсэн хуучин ХарИны эд зүйлийг ухаж байв.

ЧанЁолын талаас

Түүний хэлсэнээр 19 цагаас хойш юм идэлгүй аяга сүү уугаад унтах гэсэн ч өлсөөд тэсэлгүй гал тогоо орж хөргөгчинөөс мөхөөлдөс болон жигнэмэг идчихээд одоо л нэг сайхан болж хөнжилдөө орж унтахаар зэхнэ.

Шөнө дунд нэг ч удаа сэрэлгүйгээр нам унтсаар сэрээд биеээ хартал улаан алаг болоод дээрээс нь унтаж байхдаа маажсанаас болж улам даймжирчихсан харагдана.

Хүйтэн усанд орвол гайгүй болж магадгүй гэж бодоод хүйтэн шүршүүрт ороод гарч ирхэд арай гайгүй болсон ч бүрэн зүгээр болсонгүй.

ЧанЁолын өрөөнд ил харагдсан харшилын тосноосоо түрхээд хэвтэж байтал гар утас дугарч түүний утсыг хаа сайгүй хайсаар олж хархад

Ааш муутай хөрш гэсэн дугаараас дуудлага ирж байлаа ...

Харилцуураа авхад ХарИны хоолой чичирч айсан шинжтэй

ХарИн: Би цус алдаад байна гэж хэлэх нь тэр ... айсандаа шууд цонх руу хархад өрөөний цонх нээлттэй байхыг хараад өнөөх модоор дамжин дотогш орход ХарИн чичирчихсэн сууж байлаа.

Календар луу хараад инээгээд

ЧанЁол: сарын тэмдэг маань ирэх дөхчихсөн байсын , айх хэрэггүй

ХарИн: одоо тэгээд яах болж байнаа гэхэд нь шүүгээ ухаж ариун цэврийн хэрэглэл өгөөд

ЧанЁол: орон хөнжлийн даавуу би угаачих болхоор санаа зоволтгүй гэж хэлээд ор хөнжилийн даавууг хуу татаж аваад угаалыг машинд хийж байтал ариун цэврийн өрөөнөөс ХарИн намайг дуудаад

ХарИн: Энийг чинь яаж хийдийн бэ би мэдэхгүй шдээ

ЧанЁол: цүцү эмэгтэй хүнээс унаагүй юм шиг ...

Зохиолчийн талаас

ХарИны ээж хүнсний захаас ирхэд ХарИн болон өөр нэг эрэгтэй хүний ярих сонсогдож байлаа. Бүр ариун цэврийн өрөөнөөс ...

ХарИны ээж тэднийг нууцаар харах санаатай ариун цэврийн өрөө рүү дөхөж очтол хаалга нь дотор юу болж байгааг харж болхоор нээлттэй байв.

ХарИны ээж харсан зүйлдээ итгэж чадсангүй. ХарИны өмнө ЧанЁол сөгдчихсөн харин ХарИн их л жаргалтай харагдах энэ дүр зураглалаас болж ХарИны ээж ичиж шууд л гэрээсээ гараад явсаныг ХарИн ч тэр ЧанЁол ч тэр анзаарсангүй

-MN4EVER-

2 страница26 апреля 2026, 21:41

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!