× Чи ~ Би ~ Бид ×
1-р хэсэг
Жирийн л нэг ахлах сургуулийн өдрүүд эхлэх боловч түүнтэй таарчих л юм бол тэр өдөр тэр чигтээ хараал идэмээр бүтэлгүйтлээр эхлэдэг ёстой.
Зун дуусах дөхөж , ахлах сургуульд өнгөрөөх сүүлийн жил минь ойртсоор л ...
Ангийн найз нартайгаа уулзхаар хувцасаа солиод гарах гэж байхдаа ЧанЁолын өрөө рүү харвал тэр өрөөндөө байсангүй.
Угаасаа тэр өглөөгүүр нам унтаж байдаг нэгэн. Шөнөжин шоудаж үүрээр гэртээ орж ирдэг. Шоудахгүй гэртээ өнжвөл үргэлж намайг өдөж , миний дургүйг хүргэдэг өөдгүй амьтан.
Доошоо буун бэлдэж тавьсан зуушаа аван найз нартайгаа уулзах ёстой газраа ирхэд найз нар маань ирчихсэн байв.
: Харинаа нээрэн би чамаар дамжуулж Чанёолд захиа өгүүлэх гэсэн юм
Би: бурхан минь чи арай тэр тэнэг амьтантай үерхэх гэж байгаа юм биш биз
: чи л дургүй болхоос би Чанёолд анхнаасаа сайн байсан шдээ. Сайн биш ээ хайртай юм байна
Би: Ина сэргэж үз !!! Тэр бол хөгийн новш , тэр бидэн шиг гэнэ охидоор тоглоол хаядаг хүн
Ина: хаяагдсан ч хамаагүй. Чимээгүй байж байгаад алдсан гэж байснаас хийж чадах бүхнээ хийгээд хаягдвал гоё шдээ
Би: Бурхан минь энэ охинг сэрээж өгөөч ... За яахав би хариуцлагыг нь үүрэхгүй шүү
Ина: Мэдээж чи үүрэхгүй шдээ гэж хэлээд захиагаа надад өгхөд нь би нүдээ эргэлдүүлэн цүнх рүүгээ хийчихлээ.
Найз нартайгаа уулзчихаад гэртээ ирхэд хэн ч байсангүй. Цонхоо нээн ЧанЁолын өрөө рүү хархад гэрэлгүй хүнгүй дээрээс нь цонх нь нээлттэй байхыг хараад , бидний өрөөг холбодог том саглагар модоор дамжин түүний өрөө рүү орж Инагийн өгсөн захиаг дэрэн дээр нь тавьчихаад гарах гэтэл 7 настай байхдаа хамтдаа авхуулж байсан бидний зураг тэрний ширээн дээр байхыг хараад гайхаж орхив.
Намайг тэгтлээ үзэн яддаг хэрнээ надтай авхуулсан зургаа ширээн дээрээ тависан байх юм. ГАЖ ДОНТОН байх нь ...
Өрөөндөө орж ирэн усанд орхоор угаалгын өрөөг зүгэллээ. Гэрт хэн ч байгаагүй болхоор тайван халуун усанд хэвтэж болох нь ...
Цаг шахуу усанд хэвтээд гарч ирхэд гэр бас л хүнгүй байлаа. Өрөөндөө орж ирхэд ЧанЁол зогсож байх нь тэр ...
Хараал ид ... Цонхоо хаахаа яагаад матчихдаг байнаа ...
Би: Чи энд юу хийж байгаа юм ... гэхэд Чанёол миний үлдээсэн захиаг надад харуулаад
ЧанЁол: Чиний сэтгэлээ илчлэх арга чинь хуучирчихсан гэдгийг хэлэх гэсэн юм.
Би: Тэнэг минь би солиорсон биш чамд сэтгэл алдаа юу? Бага ч болов тархиа ашиглаж баймаар юм гэж хэлээд нүдээ эргэлдүүлэхэд
ЧанЁол: тэгвэл энэ юу болж байна ???
Би: Нэг охин гуйгаад байхаар нь би дамжуулсан юм
ЧанЁол: Тэгвэл эхлэсэн ажлаа дуусгах хэрэгтэй юм байна. Тэр охиндоо хэлээрэй намайг хайртай охинтой гэж ...
Би: -_- Эелдэг загнасанд баярлалаа. Одоо миний өрөөнөөс гар !!! Би хувцасаа солимоор байна
ЧанЁол: насаараа л чиний нүцгэн биеийг харлаа шдээ юунаасаа ичдийн гэж хэлээд тэнэг юм шиг ярзайтлаа инээх нь тэр ...
Би: -_- муу гаж донтон ... одоохон гарахгүй бол би аав ээж 2т чинь хэлнэ шүү
ЧанЁол: за за ... гарлаа
Орой найз нартайгаа уулзахгүй болхоор уйдах байх ... Уйдхаараа орж ирнэ шүү !!! цонхоо битгий түгжээрэй гэж хэлчихээд гараад явчихлаа.
Бурхан минь би тэрнийг хүлээгээд цонхоо түгжихгүй хонох болж байна уу? Горьдчихсон амьтан ...
Цонхоо сайтар түгжээд хөшгөө хаагаад хувцасаа сольчихоод доош буун оройн хоол хийж идчихээд ээж рүү залгаж хүлээлгүй унтлаа гэдгээ хэлээд өрөөндөө орж ирэн хөнжилөө нөмрөн унтхаар зэхнэ.
Миний хувьд айлын бага. Дээрээ 2 ахтай , том ах эхнэртэй болоод тусдаа гарсан харин бага ах гадаадад амьдархаар явчихсан. Ах нар маань хоорондоо нэгхэн насны зөрүүтэй бол би бага ахаасаа 10 насаар дүү том ахаасаа 11 дүү ...
Өглөө босож ирхэд ээж өглөөний цай бэлдчихсэн байв.
Аав: өнөөдөр ЧанЁолын аав ээжтэй хамт хооллохоор болсон шүү
Би: Яагаад заваал ЧанЁол гэж ?
Ээж: юу ЧанЁол яасын ??? манай хөрш , хөршүүдтэйгээ хамт хооллож болдоггүй юм уу?
*****
Хятад хоолны газар ирхэд ЧанЁолын аав ээж бас эгч нь аль хэдийнээ ирчихсэн байлаа. Харин ЧанЁол ирээгүй байв. Тэрнийг ирээгүйд би бага зэрэг баярлаж байгаагаа хэлэх хэрэгтэй байх ...
Зохиолчын талаас
Хятад хоолны газар ЧанЁол ирж 2 гэрийхэний хамт байгаа өрөө рүү явж байтал Хар-Ин эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнөөс гарч ирэх нь тэр ...
Хар-Ин ЧанЁол руу муухай хараад түүнийг тоолгүй явтал ЧанЁол инээмсэглэн түүний ард үлдэхийг харсан хятад тогооч ЧанЁолоос хятадаар ямар нэгэн зүйл асуухад
ЧанЁол: Би хятад хэл мэдэхгүй уучлаарай гэж хэлчихээд Хар-Ины араас түүний орсон өрөө рүү орчихов.
ЧанЁол Хар-Ин 2-н эцэг хоорондоо сайхан харилцаатай болхоор хятад хоолнб газар хооллохоос гадна тэнд хамтдаа хатуу ундаа хүртээд орой болтол сууцгаалаа ...
ХарИн: явцгаах болоогүй юм уу?
Х.аав: ЧанЁол та 2 түрүүлээд явж бай
ХарИн: Би тэгвэл явлаа ... гэж хэлээд хувцасаа аваад гараад явчих нь тэр ... Түүний бүдүүлэг үйлдэлээс ичсэн аав нь уучлалт гуйхад
ЧанЁол: Би араас нь гарий ,
ЧанЁолыг ХарИны араас гарч ирхэд гадаа бороо орж байлаа. ХарИн шүхэргүй болхоор яахаа мэдэхгүй нөмөрт зогсож байхыг хараад түүн дээр очоод
ЧанЁол: Таксидах уу? мөнгөө хэмнэх хэрэгтэй биз дээ
ХарИн: тэгхээс гэж хэлээд гүйх гэтэл хятад рестораны ажилтан гарч ирэн тэдэнд жигнэмэг болох шүхэр өгөөд хятадаар ямар нэгэн юм хэлчихээд тэдэн рүү ширтэхэд
ХарИн: Энэ жигнэмэгийг идэхгүй бол тэр холдохгүй шинжтэй гэж хэлээд хятад ажилтаны өгсөн жигнэмэгийг идчих нь тэр.
ЧанЁол ч гэсэн жигнэмэгийг идээд тэд шүхрээ дэлгэн зам руу гарч такси зогсоогоод таксинд суугаад яваад өгөв.
ХарИны талаас
ЧанЁолтой хамт гэрийн гадна ирхэд тэр хэнэг ч үгүй шүхрээ аван буучих нь тэр ... Хүний үнэргүй новш ... Амандаа үглэсээр бороон дундуур гүйн гэртээ орж ирхэд цахилгаан цахиж , тэнгэр дугарч би айсандоо түлхүүрээ хийж чадахгүй зогссоор л ...
10 гаруй минут ноцолдосны эцэст түлхүүрээ зөв хийж , хаалгаа нэгээд дотор орж ирэн норсон хувцасаа тайлан дээшээ гаран шууд халуун шүршүүрийн доор зогсов.
Шүршүүрээс гарч ирэн хөнжилдөө орон хэвтэхэд ямар их ядарсанаа мэдрэх шиг ...
Шөнөжин бороо орсон болхоор чийг үнэртсэн гайхалтай өглөө эхлэж байлаа. Шувууд жиргэж , нар урьд өмнөхөөсөө илүү халуун дулаанаар ээж байх нь тэр ...
ХарИны ээж босож өглөөний цайгаа бэлдэж , өглөөг яг өмнөх шигээ угтана ...
Нүдээ нээн , нэг сайн суниагаад дулаан хөнжилөөсөө сугаран угаалгын өрөө чиглэн алхахдаа нүд минь хагас дутуу нээгдэж , эвшээлгэсээр угаалгын өрөөнд орж ирээд танил бус угаалгын өрөө байгаад гайхаж толинд хараад , өөртөө итгэж ядан нүүрэндээ хүрэн чангаар орилолоо ...
Зохиолчийн талаас
Пак ЧанЁолын баргил хоолой гэрээр нэг сонсогдож , гал тогоонд өглөөний цай бэлдэж байсан ээж нь цочиж , хараахан сэрээгүй байсан аав нойрноосоо сэрчихлээ.
Төд удалгүй ЧанЁол ухаан мэдрэлгүй бууж ирэн ээжтэйгээ ч дугаралгүй гараад гүйчихлээ. Тэр ч бүү хэл унтлагны хувцастайгаа ...
ЧанЁол гүйхээрээ нэг ХарИны гэрийн хаалгыг балбаж гарлаа. ХарИны ээж хаалга нээн ЧанЁол руу сонин хараад
Х.ээж: Өглөөгүүр юу хийж яваа билээ гэж гайхан асуухад
ЧанЁол: дээр ЧанЁол байгаа юу ??? үгүй ээ ХарИнтай уулзах гэсэн юм ...
Х.ээж: ХарИн сэрээгүй байгаа байхаа
ЧанЁол: зүгээр ээ би орчих уу?
Х.ээж: ор ор ...
ЧанЁол ХарИны өрөөнд орж ирэн нойрноосоо сэрээгүй байгаа ХарИн дээр гарч түүнийг сэгсрэн
ЧанЁол: Ийм үед нойр чинь хүрч байгаа хэрэг үү? гэж хэлээд сэгсчиж байтал ХарИн нойрноосоо сэргэн нүд нь орой дээрээ гарах нь холгүй гайхаж дараа чангаар орилох нь тэр ...
Тийм бид ингэж л хамтдаа 21 хоногыг өнгөрөөсөн юм ... Түүнтэй хамт өнгөрөөсөн 21 хоног гайхалтай адал явдалтай , олон сургамж өгсөн тухай дурьдах хэрэгтэй байх ...
---MN4EVER---
![ДАЙСАНТАЙГАА ӨНГӨРӨӨСӨН 21 ХОНОГ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/600c/600ce424de6cd11279732c1fc4ffb257.avif)