× Хамтрагчид ×
2 дах өдөр
ЧанЁол буюу ХарИны сүнсэн бие талаас
ЧанЁол: сарын тэмдэг маань ирэх дөхчихсөн байсын , айх хэрэггүй
ХарИн: одоо тэгээд яах болж байнаа гэхэд нь шүүгээ ухаж ариун цэврийн хэрэглэл өгөөд
ЧанЁол: орон хөнжлийн даавуу би угаачих болхоор санаа зоволтгүй гэж хэлээд ор хөнжилийн даавууг хуу татаж аваад угаалыг машинд хийж байтал ариун цэврийн өрөөнөөс ХарИн намайг дуудаад
ХарИн: Энийг чинь яаж хийдийн бэ би мэдэхгүй шдээ
ЧанЁол: цүцү эмэгтэй хүнээс унаагүй юм шиг ...
Түүнд туслачихаад ЧанЁолын өрөөнд орж ирэн бага зэргийг цэвэрлэгээ хийчихээд сууж байтал хаалганы хонх дугарах нь тэр ...
Хаалга нээхэд дундаж өндөртэй яг гөлөг шиг царайтай залуу зогсож байлаа. Тэр инээмсэглээд
: оруулахгүй юм уу?
Би: Чи хэн бэ?
: Эрлэг чинь байна , гэж хэлээд муухай хараад намайг түлхэн дотогшоо орчихов. Гэнэт ЧанЁолын биеэнд байгаагаа санаад худлаа инээхэд өнөөх залуу сонин царай гаргаад
: Пак ЧанЁол худлаа инээхээ боль тэх үү? чих чинь дэлдэгнээд байна -_- гэхэд нь би сандран чихээ дараад шуудхан л өрөө рүүгээ гүйж орон ХарИн луу залгахад тэр нээх дуудуулалгүй утсаа авхад нь би түүнд бүх зүйлийг тайлбарлаж , тэр орж ирхээр болов.
--
ХарИн буюу ЧанЁолын сүнсэн бие талаас
БэкХёны зальжин зангаас болж ХарИнд туслах гэж яарч ядаж байтал ХарИны ээж орж ирэн
Ээж: хаачих гэж байгаа юм
Би: ЧанЁолых руу гэхэд ХарИны ээж уурлангуй гарнаас барин буйдан руу унаган
Ээж: Би ЧанЁол та 2-ыг харсан та 2 ямар харилцаатай юм. Та 2 угаалгын өрөөнд юу хийсэн гэж бараг орилож байлаа. Би гайхсандаа өглөөнөөс хойш болсон зүйлийг эргэцүүлэн бодоод түүний юу харсан тухай олоод
Би: за яахав та асууж байгаа болхоор тойруулалгүй хэлчье , би ЧанЁолд хайртай бас бид 2 с*кс хийсэн. Цаашдаа ч хийсээр байх болно гэж хэлхэд түүний ээж гайхаж бас цочирдсон байв.
Түүнийг тэр гайхалтай царайтай нь үлдээн түүнд туслахаар яаран хонх дархад БэкХён хаалга нээн
Бэкхён: хэн бэ?
Би: ЧанЁолын с*ксийн хамтрагч байна
Бэкхён: ЮУ? гэж түүнийг гайхаж байхад нь түлхэж дотогш орон буйдан дээр суухад ЧанЁол шүүс барьчихсан гал тогооноос гарч ирэх нь тэр.
ЧанЁол: ХарИнаа
Бэкхён: үнэхээр та 2 тийм харилцаатай гэж үү? ЧанЁол ч их юмаа нуудаг болжээ
Би: нуухаас өөр яахав дээ. Намхан царай муутай охин байхад гэж хэлээд нүдээ эргэлдүүлтэл ЧанЁол шүүсээ ширээн дээр тавиад
ЧанЁол: ЮУ? царай муутай гэнээ ??? бас намхан ?? Дундаж өндөр бас хамгийн зөв нүүрний хэлбэр. Энээс өөр юу хэрэгтэй юм , тэгээд ч аятайхан залуу биш дээ.
Дэлдэн , бас майг ... харин ч гоёдхоор охин шүү
Би: Дэлдэн бас майгааа ??? эрэгтэй хүн тэгшхэн хөлтэй бол муухай харагддаг юм яг тэрэн шиг гэж хэлээд Бэкхён руу заатал Бэкхён гайхан бид 2 луу ээлжлэн харж байлаа.
Тэгсэн ч дэлдэн чих моодонд ороод байгаа. Ер нь ийм сайхан залуугаас татгалзах эмэгтэй байхгүй гэтэл
Бэкхён: БОЛЬЦГОО!!!! та 2-н хэрүүлийг сонсох гэж ирээгүй шүү Пак ЧанЁол явцгаая
ЧанЁол: хаашаа
Би: Сэхүний гэрт үдэшлэгтэй биз дээ гэхэд ЧанЁол намайг чирсээр өөр өрөөнд оруулаад
ЧанЁол: би яаж тийшээ чинь явах болж байна
Би: би тэгээд цусаа гоожуулаад явах болж байна уу?
ЧанЁол: тэгвэл би явхаа болилоо ... Би - Би - Би охин чихдэж бас охинд чихдүүлж чадахгүй
Би: өөрөө л мэд , надад хамаагүй шүү гэж хэлээд гараад явчихлаа.
--
ЧанЁол буюу ХарИны сүнсэн бие талаас
Өрөөнөөс гарч ирхэд тэр байсангүй ганцхан Бэкхён гэх тэр залуу л байлаа.
Би: тэр хаачив ???
Бэкхён: гараад явцан шдээ
Би: яагаад ??
Бэкхён: Би яаж мэддэг юм. Бурхан минь Пак ЧанЁол чи өнөөдөр муудчихсан хоол идцэн юм уу?
Би: Одоохондоо юу ч идээгүй байгаа шдээ. Өчигдөрийн хоолонд хордлого авхаар юм идээгүй шдээ
Бэкхён: Бурхан минь мартаж үз , хурдан хувцасаа өмсөөд гараад ир эсвэл наад хувцастайгаа яв гэж уурлангуй хэлхэд нь айсандаа өрөөндөө орж хувцасаа солиод гарч ирхэд тэр нүдээ эргүүлсээр намайг дагуулан машиндаа суулган хаа нэгтээ явах нь тэр.
Бид явсаар хотын захын орд харш мэт байшинд ирхэд хөмсөгөө зангидсан царайлаг залуу гарч ирэн надтай гар барин
: Хён , ямар сонин хувцас өмсөчихсийн бэ??
Бэкхён: Бурхан минь Сэхүн минь тэрнийг хэвэнд нь оруулж өгөөч , тэр нэг л сонин байна. Би лав нүдээ анилаа шүү гэж хэлээд дотогш орчихлоо. Сэхүн гэх тэр залуу намайг дагуулан дотогш орход тэр том байшин хов хоосон байлаа.
Хэдэн цагийн дараа хүмүүс цугларч , тэнд байгаа хүмүүс дунд надтай мэндлэхгүй хүн гэж алга. Танидаг гэсэн болгонтой хундага тулгаж уусаар нэг л мэдхэд тасрах дөхчихсөн явж байтал Сэхүн гэх өнөөх залуу гарч ирэн
Сэхүн: Хён зүгээр үү гэхэд нь би түүн рүү дөхөн чихэнд ойртож
Би: чи надад маш их таалагдаж байна гэж хэлхэд түүний царай хэд хэд болж харагдаж , удалгүй хэн нэгэн намайг татхад би өөрийгөө олж харлаа. ХарИн ... Чи үнэхээр хөөрхөн юм аа ... Өөрийгөө эрэгтэй хүний нүдээр харах гоё юм аа ...
--
ХарИн буюу ЧанЁолын сүнсэн бие талаас
БэкХён тэр 2-ыг хамт гархыг хараад явахгүй гэж бодсон ч тэр миний биеэнд байгаа , миний нэр хүндийг унагах ямар нэгэн юм хийж магадгүй гэж бодоод тэднийг яваад удаагүй байхад өөрийнхөө өрөөнд орж машиныхаа түлхүүрийг аван машинаа унаж Сэхүний зуны байшинд ирхэд хүмүүс аль хэдийнээ цуглачихсан байв.
Дотогш орон ЧанЁолыг хайн явж байтал тэр аль хэдийнээ согтчихсон Сэхүнтэй ойрхон байж байлаа. Би түүнийг татхад тэр сулбайн намайг налаад унах нь тэр.
Сэхүн: Чи хэн бэ ??? гэж гайхан асуухад Бэкхён ирээд
Бэкхён: ЧанЁолын с*ксийн хамтрагч шдээ
Сэхүн: ЮУ ???
Бэкхён: гайхах хэрэггүй ээ , ЧанЁол наад охинд чинь амь юм байна лээ.
Би: чалчаад байлгүй тэрнийг машинд суулга , гэхэд Сэхүн ЧанЁолыг үүрэн байшингаас гарч түүнийг машинд суулгахад нь тэдэн рүү хараад
Би: тэр одоо миний мэдлийн залуу болсон болхоор миний зөвшөөрөлгүй авч явах хэрэггүй шүү гэж хэлээд машиндаа суун гэрийн зүг хурдлана.
Бид явсаар гэрийн гадна ирхэд ХарИны ээж аав биднийг хүлээн зогсож байв. Би машинаас буухад ээж нь муухай харан
Ээж: бид ЧанЁолын амнаас сонсож байж л итгэнэ гэхэд ЧанЁол найгасаар машинаас бууж ирэн 90 градус бөхийн
ЧанЁол: Сайн байна уу? ХарИны ээж аав 2-оо
Аав: Чамаас сонсохоос нааш итгэхгүй нь , ХарИн та 2 үнэхээр дотно харицаатай юм уу?
ЧанЁол: дотно харилцаа гэж ямар харилцаа юм бэ? гэж асуугаад зогсуулхад
Аав: заавал хэлүүлэх гээд байгаа юм уу?
ЧанЁол: уучлаарай би ойлгохгүй байгаа болхоор л ... *зогсуулах*
Ээж: үүүү аааа оооо оонхоо гэлл нэг иймэрхүү
ЧанЁол: үүүү аааа оооо оонхоо гэж юу гэсэн үг юм бэ ХарИнаа гэхэд
Аав: ЗҮГЭЭР Л ТА 2 С*КС ХИЙСЭН ҮҮ? гэж гудамжаар нэг орилох нь тэр ... Түүний үйлдэлд бүгд гайхаж би нүүрээ дархад
ЧанЁол: юу гэж дээ ... Би онгон шдээ үгүй ээ зандан юм байна
-MN4EVER-
![ДАЙСАНТАЙГАА ӨНГӨРӨӨСӨН 21 ХОНОГ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/600c/600ce424de6cd11279732c1fc4ffb257.avif)