32 страница1 августа 2016, 13:17

3-р бүлэг ~ 10-р хэсэг

†††††

Мижү шалган руу орох хүртэлээ эргэж харсангүй, Зело түүнийг орон ортол араас нь харчихаад буцаж алхаж байтал Дэхён амьсгаадчихсан орж ирэн Зело руу харан

Дэхён: арай нисээгүй биздээ

Зело: онгоц руугаа орчихсон

Дэхён: надад хамаагүй ямар нэгэн аргаар орно гэж хэлэн гүйх гэтэл Зело түүний замыг хөндөлсөж зогсоод

Зело: чи яг одоо Мижүгийн амьдралыг дахиж сүйрүүлэх гэж байна, түүний 2 жил үгүй ээ 3 жилийн амьдралыг сүйрүүлсэн одоо хангалттай биш гэж үү?

Дэхён: тиймээ чиний зөв гэхдээ би тэрэнд ядаж хайртай гэдгээ хэлхийг хүссэн юм

Зело: хэрвээ Мижүд хайртай гэж хэлвэл тэр энд үлдэж чадна учир тэр ч гэсэн чамд хайртай болчихсон гэж хэлхэд Дэхёны царай хувис хийн

Дэхён: чиний зөв би тэрний амьдралд гай л болно, болсоор ч байсан

Одоо түүнийг чөлөөлөх цаг нь болсон гэж хэлэн Зело Дэхён 2 онгоцны буудалын гарах хаалганы зүг алхах боловч Дэхён байн байн эргэж харан алхаж байснаа

Дэхён: тэр сайн байж чадах болов уу?

Зело: мэдээж , хэрвээ бид л саад болохгүй бол шүү дээ

~~~

Миний талаас

Парис гэдэг хотод ирхэд Дэхён хамаг юмыг минь бэлдчиж сургууль, байр гээд л... солонгост болсон явдалыг мартах гэж өөрийгөө аль болох завгүй болгохыг хичээж , хичээл ортол цагын ажлаар өөрийгөө дарж байсан ч хамгийн аймшигтай нь шөнөөр тэр явдалуудыг мартаж үл чадна.

6-р сарын сүүлээр парист ирсэн болохоор хичээл орход бараг 3 сарын зай байсан юм өдөрт 2 газар ажиллаж өдөр хоногийг өнгөрөөсөөр нэг л мэдхэд 9 сар гарч 10 сар дөхөж хичээл орох болчиж,

Хичээл цагын ажил гэх мэт өдрүүд өнгөрсөөр нэг жил нэг мэдхэд л өнгөрчиж, нэг жил өнгөрсөн болохоор ч тэр үү өнгөрсөнд үлдсэн тэр хар бараан дурсамжууд инээх шалтгаан минь болж өгөх шиг... тэр үед болж өнгөрсөн бүхэн хааяа нэг завтай үедээ кофе шимэн суухдаа бодож инээмсэглэдэг дурсамж болждээ

Бид юуны тулд тэр бүхэнг хийж бие биенийхээ сэтгэлд сэв суулгаж байсан юм бол...? яагаад Дэхёныг үзэн ядаж байснаа ч ойлгохгүй юм магалгүй анхнаас л би тэрэнд хайртай тэрнийгээ хүлээн зөвшөөрхийг хүсээгүй байх , өөрийнхөө хайрыг үзэн ядалтаар далдлахыг хүссэн байх , Ёнжэг тэгтлээ үзэн ядаж түүнээс хариугаа авах гэж улайрч байснаа бодхоор л тэр үед ямар хөнгөн хийсвэр сэтгэлгээтэй байснаа ойлгох шиг...

Өнгөрсөнд үлдсэн тэр хүнийг мартаж чадахгүй хичнээн их зовж шаналаж байсан билээдээ...

/ангилиар/

__: Мижү

Би: өөө жэнни, өнөөдөр бараг тааралдаагүй юм байна шдээ

Жэнни: харин тиймээ, чи цагын ажлаа хийж байгаа юу?

Би: тиймээ , яасан

Жэнни: энэ хагассайн өдөр хүлээн авалт болох юм л даа тэрэнд зөөгч хэрэг болчихоод цалин нь маш өндөр гол нь солонгосчууд оролцоно тийм болохоор чиний цалин 2 дахин өснө гэсэн үг

Би: би хагассайн өдөр болзоотой байсан, гэхдээ тэрэнд тайлбарлавал тэр ойлгох байхаа

Жэнни: ойлголггүй яахав, та 2 бие биеэндээ хичнээн хайртай билээдээ бусад залуус ч тэрэнд атаархдаг шүү

Би: *инээмсэглэх* тэгэлгүй яахав миний гэрэл гэгээ шүү дээ

Жэнни: за тэгүүл чамайг зөвшөөрсөн гэж ойлгоод нэрийг чинь бичүүллээ шүү

Би: тэг тэг

Хагассайны өглөө 6 цагаас зөөгч хийх бүсгүйчүүлийг цуглуулан дунд зэргийн автобусанд суулгаан бидний амьдардаг хотоос нилээн зайтай том эдлэнд авч ирэн ажил хувиарлан өгч, удалгүй зочид эхнээсээ ирцгээж , үдэшлэг дундаа орж байх явцад тэд нэг хүний тухай ам амаа уралдан ярьцгааж тэр нь бүүр солонгос хүн гэдгийг мэдээд баярлах шиг... бүхэл бүтэн нэг жил 6 сарын дараа солонгос хүн харна гэдэг үнэхээр баярлууштай

*

Шөнө боловч яг л өдөр мэт Парис гэх том хотын төвөөс хурданы замаар нэгэн хар өнгийн машин давхисаар хотоос нилээн зайтай том эдлэнгийн үүдэнд ирхэд машины арын суудалд сууж байсан бидний мэдэх залуу

ДэХён: И Мижүг олсон уу?

Жолооч: би сайн мэдэхгүй байна Чүэ эрхэм ямар нэгэн мэдээлэл өгөөгүй

ДэХён: би энд нээх удахгүй болохоор машиндаа хүлээж бай даа

Жолооч: мэдлээ эрхэмээ

Дэхён машинаас буун шатаар өгсөн том модон хаалганы наан ирхэд хаалганы 2 тал зогсож байсан залуус хаалгыг нээж өгөн түүнд мэхийн ёслоно

Миний талаас

Босоо хүлээн авалт байсан болохоор зочид дундуур сүлжин ориглуун дарс тарааж, ширээн дээрхи амттан болон хоолнуудыг цаг тухайд нь шинэчилээд гал тогоонд сууж байтал Жэнни орж ирэн

Жэнни: нөгөө солонгос залуу орж ирж байна

Би: хөөх тиймүү ямархуу хүн байна

Жэнни: хэлэх ч юм биш үнэхээр царайлаг яг л кпоп од шиг

Би: хөөх харахгүй өнгөрөөж болохгүй хүн байхнээ гэж хэлэн сандалаасаа босон Жэннид чирэгдэн хүлээн авалт болж буй зааланд орж ирэн хүмүүсийг ажин өнөөх залууг хайж эхлэтэл өнөөх залуу зөвхөн араасаа л харагдаж байлаа... үс засалт түүний өмссөн хослол түүний зиндааг тодорхойлох шиг

Жэнни: харсан уу

Би: үгүй ээ арагшаа харчиж

Жэнни: өө гоош наанаа харж байна гэж орилох нь холгүй хэлхэд нь би тэр зүг рүү хараад харцаа удаан тогтоосонгүй шууд нүүрээ буруулан гал тогоо руу алхахад араас Жэнни ирэн

Жэнни: яасан бэ?

Би: яагаа ч үгүй ээ

Жэнни: танидаг хүн чинь юм уу?

Би: яг үнэндээ бол тийм, чи үлдсэнг аргалчих тэх үү? Би тэр залууг явхаас нааш нүдэнд нь үзэгдмээргүй байна

Жэнни: ойлголоо чи амарч бай

Арай ядан тэр газраас Дэхён явж үлдсэн цэвэрлэгээг хийж ирсэн автобусаараа хүргүүлэн гэрийнхээ үүдэнд буухад гэрийн үүдэнд төсөөлж ч байгаагүй хүн намайг хүлээж байв

Би: чи чи

Ёнгук: сайн уу? И Мижү

Би: яаж мэдэж ирсэн юм

Ёнгук: 3 сарын турш тасралтгүй хайсны эцэст ингэж нэг юм олох гэж

Ёнгукийг гэртээ оруулж ирэн цай аягалаж өгөөд

Би: солонгосоор юу байна

Ёнгук: би чамайг дагуулж явхаар ирсэн юм. бас давхар тусламж гуймаар байна

Би: миний тус гэж юу байхав дээ

Ёнгук: Химчан үхэж байна, чи мэдсэн байлгүй Дэхён Химчаны тухай эцсийн эцэст Химчан ялагдаж Дэхён ялсан

Химчан өдөр шөнөгүй архи гударч байгаа энэ маягаараа байвал удахгүй аавдаа хөөгдөх байх

Би: би ч гэсэн багагүй шаналсан бас буцаж очих байсан бол энд ирэхгүй байсан юм

Ёнгук: тийм л дээ, би буруу бодсон байна гэхдээ битгий мартаарай тэнд чамайг хүлээж байгаа хүмүүс байгааг

*

*

*

*

*

*

~~~

Сөүлийн захын гэр хорооллын нэг байшин луу Ёнгук ууттай зүйлс барин салж унах шахсан хаалгыг нь татан дотогш орон 2 төө хүрэхтэй үгүй тээ цонхны хөшигийг 2 тал руу нь нээхэд гудсан дээр хэвтэж байсан залуу хамаг арьсаа үрчийлгэн удалгүй хөнжилөө толгой дээгүүрээ нөмрөх нь тэр... Ёнгук залуугийн хөнжилийг хуу татан

Ёнгук: ядаж аавынхаа төрсөн өдрөөр очихгүй хэрэг үү?

Химчан: надад хамаагүй ээ

Ёнгук: Мижү өнөөдөр ирнэ гэж хэлэн бугуйн дах цагаа харан одоо бараг бууж байгаам байна

Химчан: одоо хэлээд байхдаа ядаг юм

Ёнгук: ямар нүүрээрээ уулзах гэсэн юм

Химчан: миний ийм байдалтай байгаа нь хэнээс боллоо доо

Ёнгук: хэрвээ чи тэрнийг явхад нь уужим дотор гаргаад очсон бол ийм юм болохгүй л байсан юм

Би чамд хэлсэн шдээ, Ёнжэд итгэснээс Мижүтэй ярилцаад үз гэж

Химчан: үглэж дууссан бол манайхаас зайл

Ёнгук: ойлголоо ядаж аавынхаа төрсөн өдөрт очоорой гэж хэлэн хаалгыг саван гархад хуучин байшин болоод ч тэр үү тоос бужигнах нь тэр...

Зело машинаас буун солонгосын #1 гэх тодотголтой компани руу орон цахилгаан шатанд сууг 25 давхар луу гаран захирал гэсэн өрөөнд орж ирхэд Дэхён цонх руу ширтчихсэн зогсож байв

Зело: Мижү өнөөдөр ирнэ

Дэхён: тиймүү хэдэн цагаас

Зело: одоо бараг буучихсан байх, гэхдээ их сонин юм олж мэдсэн

Дэхён: юу

Зело: тэр ганцаараа биш 2лаа ирж байгаа юм байна лээ, тэр нь бүр эрэгтэй хүн байна

Дэхён: *инээх* тийм дээ бараг 4 жил болж байхад тэр над шиг хүлээгээгүй нь тодорхой

Зело: Дэхёнаа чи буруу ойлгоод байна гэж хэлэн түүний чихэнд ямар нэгэн зүйл шивнэхэд Дэхён гайхан

Дэхён: химчан мэдэж байгаа юу?

Зело: магадгүй мэдээгүй байх

Миний талаас

4 жилийн өмнө энэ газраас явж байсан гэхдээ саяхан мэт... юу ч өөрчлөгдөөгүй

Хажуудаа байх гэрэл гэгээ рүүгээ харан

Би: таалагдаж байна уу?

__: мхн,

Би: за тэгүүл явцгаая

__: за

Надгүйгээр өнгөрсөн 4 жил та нарт урт байсан уу? Харин надад та наргүйгээр өнгөрүүлсэн 4 жил үнэхээр урт байсан... 4 жилийн турш та нарт үгүй ээ чамд нэгэн бэлэгийг нандигнан хадгалсан харин миний бэлэг чамд таалагдах болов уу?

—MN4EVER—

32 страница1 августа 2016, 13:17