3-р бүлэг ~ 9-р хэсэг
†††††
Ингээд дуусах гэж үү? Гэрийн хаалгыг татхад зүрх хүчтэй цохилон, нүд харанхуйж байна, өрөөнд орж ирхэд Химчан Дэхён 2 суучихсан намайг хүлээж байсан бололтой
Химчаныг өнгө алдсан болов уу гэж бодож санаа зовниж байсан ч тэр хэзээ хэзээнээс илүү өнгөлөг бас жаргалтай харагдаж байлаа
ДэХён: өө чи ирчихсэн үү? Мижү
Би: мхн
ДэХён над руу харан инээмсэглээд суудалаасаа босож ирэн хажууд минь зогсон Химчанд хандан
ДэХён: чи надаас асууж байсан байхаа намайг өөртөө дурлуулсан тэр бүсгүйг харах юмсан гэж, танилц намайг өөртөө ухаангүй дурлуусан И Мижү, гэж хэлхэд нь би сандарч Химчаныг юу гэх бол гэж дотроо таамаглаж зогсоно
Магадгүй тэр гайхна эсүүл гайхахгүй, гайхахгүй бол тэр аль хэдийн бүгдийг мэдсэн гэсэн үг юм
Тэр сандлаасаа босож ирэн гараа сунган
Химчан: Ким Химчан Дэхёны үеэл гэж хэлхэд нь тэрний гараас барин И Мижү гэж сулхан хэлээд Дэхён луу хархад тэр хөмсөгөө зангидан зогсож байснаа
Дэхён: чамд ямар нэгэн сонин мэдрэмж төрөхгүй байна уу? Өөрийнхөө хувьд чухал зүйлээ алдсан мэт санагдахгүй байна уу?
Химчан: яагаад тэгж санагдана гэж ...?
Аан, Мижү бид 2ын дунд болсон түр зуурын шохоорхол уу?
*инээх*
Тэр шохоорхол чинь тэр миний өвөрт орсон өдөр л дуусчихсан тэгсэн ч та 2 үнэхээр сайхан тохирохоор харагдаж байна шүү
Нэг нь үргэлж надтай харьцуулагдаж нөгөөх нь миний тоглоом болоод дууссан. Та 2 үнэхээр тохирохоор юм байна бие биенийхээ зовлонг хуваалцаад л,
Тэрнийг тэгж хэлсний дараа өрөөнд хэсэг чимээгүй байдал ноёрхох нь тэр, түүний хэлсэн үг надад биш Дэхёнд хэтэрхий хүндээр тусаж байгаа байх, удалгүй Дэхёны утас дугарч тэр халаасаа ухан утсаа гаргаж ирэн
Химчан: өөө Ёнжэ ямар нэгэн хэрэг гараа юу?
~
Химчан: би юу? Мижүгээс салах гэсэн тэр яг чиний хэлсэнээр хойтон хамуу шиг юм гээч
Яг одоо миний урд над руу хараад зогсож байна
Аан мартах шахаж мөрийгөө өгхөө мартваа, тэр магадгүй надад дурлаад чамайг дагаж яваагүй байх
Тиймээс би хожсон гэсэн үг тийм биздээ,
Дахин нэг цохилт, тэрнийг өөр гэж бодож байсан ч тэр яг л тэр хүн шиг юм гээч
Ёнжэгээс ялгарах нэг ч зүйл алга гэтэл би түүнд татагдсан гэж бодож байдаг, нэг гаргасан алдаагаа дахин гаргах гэж
Химчан: миний хэрэг дууссан бол би ингээд явье даа, та 2т аз жаргал хүсье зовлон нэгтэй хүмүүс дотносох нь илбэг гэсэн сайхан амьдраарай гэж хэлэн хаалга хүчтэй саван гараад явчих нь тэр. Түнийг гарсны дараа Дэхён луу хархад тэр газар өвдөглөн сууж нүрээ гараараа дарчиж Зело руу хархад ч тэрний царай хухай цайрчиж
Би Дэхёнд ойртож очин наана нь явган суун
Би: зүгээр дээ
Дэхён: ЗАЙЛ
Би: зүгээр санаа зовох зүйл алга
Дэхён босож ирэн чангаар ЗАЙЛ, ЗАЙЛААД ӨГ ЯГ ОДОО НҮДНЭЭС ДАЛД ОРОХГҮЙ БОЛ БИ ЧАМАЙГ АЛЧИХНА ШҮҮ И МИЖҮ гэж орилож үүнийг сонссон Зело хажууд минь ирээд мөрөөр минь тэврэн "гарцгаая, тэрнийг ганцааранг нь үлдээсэн нь дээр байх" гэж хэлэн намайг дагуулан гарч ирхэд Дэхёны өрөөнөөс тэрний орилох бас шилэн хагарах сонсогдоно
Зело намайг машинд суулган
Зело: чи өнөөдөр явна гэж байсан би хүргээд өгөх үү?
Би: баглаад байх юм байхгүй аав дүү 2 дээрээ очиж хэд хоночихоод ирье, тэрнийг намайг асуувал надад хэлээрэй
Зело: тэр дахиж чамайг дуудахгүй байх
Би: ингээд дуусчихсан гэж үү?
Зело: мхн, ингэж дуусна гэж бодсонгүй шүү
Дэхёнд одоо ямар хэцүү байгаа бол энэ үед нь хэн ч хажууд нь байхгүй
Би: Химчан Дэхёнд ямар буруу юм хийсэн болоод ингэтлээ дургүй юм бол?
Зело: яг үнэн хэрэгтээ бол Химчан Дэхён 2 эцэг нэгтэй ах дүүс хүмүүс мэдэх вий гээд үеэлүүд буюу Дэхён өөр хүний овогоор овоглож явдаг
Хар багаасаа аавын хайрыг дутуу амссан ч аав нь тэрэнд нэг боломж өгсөн тэр нь чи Химчаныг ялбал өөрийнхөө эрх мэдэл бүх эд хөрөнгөө түүнд өгнө гэж амласан, тэр амлалтаас болж ДэХён улаарч бараг хамаг ухаанаа алдсан гэхэд болно
Би: тэгхээр мөнгөнөөс болж энэ бүхнийг хийсэн гэсэн үг үү?
Зело: ХАЙР хайраас болж Химчаныг ялхыг хүссэн байх, нэг юмыг ч гэсэн зөв хийж аавдаа толгойгоо илүүлж аавдаа үнэлэгдхийг хүссэн байх
Аавын хайрыг хүссэн тэр залуу бүгдийг буруу хийчихсэн, хайр гэдэг хүнийг хүн биш болгож чадах хүчтэй юм
Хайр гэдэг сэтгэлд шарх өгнө дараа нь тэр шархыг хайр л эдгээдэг, Хайр гэж яг юу юм бэ?
Бусад хүмүүс хайрыг агаартай зүйрлэдэг гэвч надад бол өөр агааргүй бол би амьдарч чадахгүй гэтэл би хайртай учраад шархласан 2 удаа, агаар хэзээ ч намайг шархлуулахгүй харин хайр намайг шархлуулдаг...
Химчан гэх тэр залуу Дэхёнаас бүгдийг авчээ аавых нь хайр эцэст нь хайртай эмэгтэй нь ч гэсэн авсан байх
Гэмгүй хүн шиг харагдаж байсан тэр залуу яг л дүрээ хувилгасан чөтгөр шиг харин чөтгөр гэж явсан өөр нэг залуу чөтгөрийн дүрд хувирсан сахиусан тэнгэр байжээ,
Зелогоор хүргүүлэн Сөүлээс 2 цаг тасралтгүй давхиж байж ирдэг Инчеоны захын хороолол ирхэд Зело надад онгоцны тасалбар өгөөд
Зело: би хэд хоногоос ирж авна, энд болсон бүхэнг мартаад сайхан амьдар гэж Дэхён хэлүүлсэн би ч гэсэн чамд хэлхийг хүссэн юм
Сурхыг хүсдэг бүхнээ сурч аав, дүү 2тоо санаа зоволтгүй өөрийнхөө амьдралыг бодоод яв гэж хэлэн машинаа асаан Сөүл рүү яваад өгөх нь тэр
Үнэхээр бүгдийг орхиод явж болох болов уу?
—
Тэр өдөр өнгөрөөд 3 хоног өнгөрсөн ч тэр 4 хананы дунд болж өнгөрсөн бүхэн одоо ч нүдэнд харагдсаар л... бас Зелогийн машинд хэлсэн бүхэн
Дэхёнд ямар байгаа бол? Өөрийгөө буруутган сууж байгаа байх даа
Цүнхнээсээ онгоцны тасалбараа гаргаж ирэн хугацааг хархад 7 хоног дутуу байлаа
7 хоногын дараа Зелод өгсөн амлалтаа биелүүлж Дэхёны нүднээс хол газар очно намайг яваад өгчихвөл тэр намайг санах болов уу? Гэсэн тэнэг бодолд автан сууж байтал утас дугаран бүх бодлоо таслан утсандаа хариу өгөн
Би: яасан
Аав: гэртээ ирэх болоогүй юм уу?
Би: булан эргээд байдаг дэлгүүрээс юм авч байнаа удахгүй орлоо
Дэлгүүрээс хэдэн зайрмаг аван дэлгүүрээс гарч ирэн гэр лүүгээ алхаж байтал хэн нэгэн танил хоолойгоор нэрийг минь дуудхад би эргэж хархад нүдэндээ ч итгэсэнгүй
Би: чи энд юу хийж байгаа юм
Ёнжэ: нуугдсан чинь энэ үү? Би чамд хэлсэн байхаа ямар ч хамаагүй аргаар чамайг авч явна гэж?
Би түүнийг харан арагшаагаа нэг , нэг алхамаар ухарч байтал ямар нэгэн юманд тулах нь тэр. Эргэх хархад Ёнжэтэй үерхэдэг байхад л түүний хэлсэн бүхнийг хийдэг байсан 2 дагуул нь зогсож байв тэр 2 хоёр талаас бархад нь би гараа татаж аван
Би: би өөрөө явчиж чадна гэж хэлэн тэр 2 луу муухай харан дараа нь Ёнжэ луу харан
Надаас юу хүсээд байгаа юм?
Ёнжэ: чиний хайрыг
Би: би чамайг хайрлаж байсан үе байгаа харин чи тэр үед намайг хайрлаж байсан билүү
Би чамтай явсан ч дахиж хэзээ ч чамайг хайрлахгүй, нүд рүү чинь эгцэлж хараад хайртай гэж хэлэхгүй учир нь би өөр хүнд хайртай болчихсон
Чиний хог мэт үздэг байсан тэр хайрыг өөр хэн нэгэнд зориулчихсан
Хэрвээ чи одоо намайг хайрлаж эсүүл надгүй байхдаа намайг үгүйлсэн бол намайг зүгээр тайван орхи, гуйж байна
Би чамаас болж хангалттай их зовлонг туулсан одоо болно гэж бодохгүй байна уу?
Ёнжэ: би чиний төлөө онгоцны тасалбараа хойшлуулан 4 хоног тасралтгүй хайсан гэтэл чи
Би: чи миний төлөө 4 хоног л зарцуулсан харин би чиний төлөө, чамтай уулзах гэж 2 жилийг шүд зуун өнгөрүүлсэн, одоо хангалттай
Хэрвээ чи намайг хүчээр авч явбал магадгүй би амиа хорлох байх, чамтай хамт байна гэдэг миний хувьд элсэн цөлд хатаж үххээс ч аймшигтай
Хэрвээ хэн нэгэн надаас чамтай байх эсүүл үхэл 2г сонго гэвэл би үхлийг сонгоно. Тэр нь надад бас чамд ч амар байх
Энэ үгийг хэлсний дараа Ёнжэ тамхи гаргаж ирэн асаагаад, түүнийг тамхиа татаж дуустал хэн ч юу ч дугарсангүй
Удалгүй тэр тамхиа газар хаяан, хаясан тамхиа гишгэж унтраагаад
Ёнжэ: явцгаая гэж хэлхэд миний ард байсан 2 залуу намайг хоёр талаас барьхад Ёнжэ эргэж харан Мижүгүйгээр 3 лаа явцгаая гэж хэлхийг сонсоод баярлах шиг...
Хоёр залуу машиндаа сууж, араас нь Ёнжэ суух гэж байхад нь
Би: ЁНЖЭ
Ёнжэ: *эргэж харах*
Би: дахиж битгий эмэгтэй хүнийг гомдоогоорой, гомдсон эмэгтэй хүн хэдэн ч эрэгтэйг уйлуулж чадхаар хүйтэн сэтгэлтэй болдог юм
—
Ёнжэг явсанаас хойш 7 хоног харавсан сум шиг өнгөрч аав, дүү 2тоо явах гэж байгаагаа хэлээд ойр зуурын хачирыг нь дарж өгчихөөд Сөүл дэх гэрээсээ ачаагаа баглан Зелотой хамт онгоцны буудал руу явж байхад гар утсаа байн байн харсаар нэг л мэдхэд ирчиж
Зело: ямар нэгэн юм уух уу? Ус кофе
Би: хэрэггүй дээ
Зело: явмааргүй байгаа юм уу?
Би: үгүйэ зүгээр санаа зовоод
Зело: юунд
Би: ДэХёнд
Зело: чи ДэХёнд хайртай юм уу?
Би: үгүй дээ, Ёнжэгээс өөр хэнийг ч хайрлаж байгаагүй
Сөүлээс Парисийн чиглэлийн онгоц хөөрөх гэж байгаа тул зорчигчид суудалаа эзлэнэ үү?
Зело: онгоц чинь хөөрөх болчиж
Би: *инээмсэглэх* энэ хугацаанд туслаж байсанд баярлалаа гэж хэлэн шалган луу алхлаа
Баяртай Сөүл дэх дурсамжууд минь,
—MN4EVER—
![MANIAC [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/cb25/cb25fddee1e065227fa1a04ef41e5743.jpg)