30 страница31 июля 2016, 20:18

3-р бүлэг ~ 8-р хэсэг

† † † † †

Зелог явуулчихаад өнөөх эмийг харан гал тогоондоо хэсэг суулаа, хэдий өөрийнхөө бас аав дүүгийнхээ төлөө энийг хийх ёстой гэж бодож байгаа ч ямар ч буруугүй Химчаныг бодхоор л...

Дэхён Химчан 2ын дунд юу болсонг мэдэхгүй ч Дэхён түүнийг алхаар тийм их өс хонзонг сэтгэлдээ тээж явдаг эсүүл өс хонзон биш атаархал байх

Энэ үед

Намуухан ая эгшиглэсэн , хаа нэг залуус энд тэнд суусан пабны текны наана бидний таних 2 залуу виски шимэн сууна... наана суух залуугийн бах нь ханасан харагдаж харин түүний хажууд суусан залуугийн царай базаахгүй үгүй ээ нэг л тав тухгүй харагдана

Ёнжэ: за тэгээд миний хэлсэн саналыг зөвшөөрөх үү?

Химчан: үнэн гэдгийг батлах нотолгоо байгаа юм уу?

Ёнжэ: *инээх* надад нотлоод байх юм байхгүй ээ чамайг зөвшөөрсөн зөвшөөрөгүй би Мижүг аваад явна хүчээр ч хамаагүй гэж хэлэн Химчан луу бассан маягаар инээн нэг амьсгаагаар урдаа байсан хундагтай вискиг балгалан гарч одох нь тэр...

Дэхён: Мижүг унтах хүртэл гадаа нь сууцгаая машиныхаа парыг асаачих

Зело: зүгээр ороод хоночиж болохгүй юм уу?

Дэхён: өнөөдөртөө дэмий байх

Тэд хэсэг Мижүгийн байрны гадна зогсож цонх ширтэн сууцгаана... машинд анир чимээгүй ноёрхох боловч энэ чимээгүй байдалыг зөвхөн Дэхёны хааяа нэг санаа алдах нь энэ нам гүн орчинд чимээ нэмж байлаа

Удалгүй Мижүгийн гэрэл унтархад Зело Дэхён луу хархад Дэхён нүдээ анин

Дэхён: явцгаая гэж хэлхэд Зело машинаа асаан хаазаа гишгэн тэндээс хөдлөх нь тэр..

Миний талаас

Гэрлээ унтраан , орондоо хэвтэж байтал утас хангинана. Утсаа шүүрч аван хархад ХИМЧАН залгаж байлаа. харилцуураа аван

Би: байна уу?

Химчан: уулзье

Би: би унтах гэж байна

Химчан: ирж чадахгүй юм биздээ, тэгүүл би очье

Түүний ярианы өнгө аясыг сонсход тэр уурласан бас уусан байв. Би ч гайхан хөнжилнөөсөө сугаран гэрийн углаашаа өмсөн гал тогоонд орож ус буцлаган ногоон цай хандлан 2 аяганд хийж тавиад сууж байтал хаалга цөмлөөд орж ирэхнүү гэлтэй балбаж эхлэх нь тэр.

Том том гишгэлэн хаалганы наана ирэн хаалгаа нээж өгхөд Химчанаас архи сэнгэнэн дайрах шахам орж ирэн бугуйнаас минь атган , хананд шахаад үнсэх гэж ойртход нь түүнээс архи тамхины нэвширсэн үнэр үнэртэж байсан болохоор үнсүүлэхгүйн тулд толгойгоо хажуу тийшээ болгоёихлоо , тэр гарыг минь улам чанга базан

Химчан: яасан сонирхол чинь буураа юу?

Би: согтчиж цай бэлдчихсэн

Химчан: АСУУЛТАНД МИНЬ ХАРИУЛ

Би: ямар асуулт

Химчан: би хэн юм? чиний хувьд

Өдөр болгон өөрөөсөө асуудаг асуултыг яг одоо тэр надаас асууж байна, хэдэн мянган удаа асуусан ч хариултыг нь олж чадаагүй тэр асуулт...

Химчаныг түлхэн гараа татаж аваад

Би: надад агсан тавих гэж ирсэн бол одоо ингээд яв, надад согтуу хүнтэй ярих яриа алга гэж хэлхэд тэр хаалга саван гараад явчих нь тэр... магадгүй ямар нэгэн зүйл мэдсэн байх Ёнжэ бид 2ын өнгөрсөн эсүүл Дэхён бид 2ын харилцааг

Шөнөжин элдэв бодолд дарагдан унтаж чадалгүй хөрвөөсөөр өглөө болчиж, шөнөжин будран орсон цас өглөө сэрхэд хорвоо ертөнцийг цагаан өнгөөр будчиж...

сэтгэлд минь хэзээ цас будран орж зүрх сэтгэлийн минь цагаан өнгөөр будах бол...? магадгүй хэзээ ч үгүй байх тийм үү?

Сургууль дээр ирхэд сургуулийн охид шивэр авир хийлдэн нэг нэгнийхээ чихэнд үг шивнэж зарим нэг нь над руу муухай харцгаана. Сонин мэдрэмж

Анги руугаа орох гэтэл Ёонгук гарч ирэн

Ёонгук: орсны хэрэггүй

Би: яагаад

Ёонгук: зүгээр л битгий ор, чи шаналах болно

Би: *инээмсэглэх* би яах ч үгүйээ санаа зоволтгүй гэж хэлэн анги руу орход саяхан шуугилдаж байсан ангийхан чимээ аниргүй болж, самбар луу хархад миний нэрийг томоор бичиж элдэвээр хараасан байх нь тэр... ангийн дуу хоолой гэх тодотголтой хөвгүүн босож ирэн утсаа нүүрэнд минь ойртуулан

__: энэ чи мөн үү Мижү гэж асуухад нь би утас руу хархад Ёнжэ бас миний зураг байв... тэд яг надаас хариулт хүлээж байгаа мэт бүгд над руу харцгааж харин би юу гэж хэлхээ мэдсэнгүй.

Сургуулийн бүх хүүхдүүд Ёнжэ Химчан Ёонгукийг сайн найзууд гэдгийг мэддэг учир нь тэд сургуульд маш их нөлөө оруулсан баячуулийн хүүхдүүд харин миний өмнөх амьдралд Ёнжэ байсан харин энэ сургуульд орж ирээд Химчантай үерхэчихсэн.

Бидний үерхэлийг сургуулийн нохой хүртэл мэдчихсэн... тэдний бодлоор би найзуудын дунд гүйсэн теннисний бөмбөг явдалтай охин, магадгүй тэдний зөв байх

Хариултаа хэлж чадахгүй зогсож байтал Ёонгук гарнаас минь барин хаашаа ч юм намайг чирнэ хэдий гарнаас нь мултрах гэсэн ч би дийлсэнгүй,

Тэр намайг чирсээр сургуулийн дээвэр дээр буюу бид анх уулзаж байсан газар авч ирхэд нь би гараа татаж аван

Би: ЧИ ТЭНЭГ ЮМ УУ? НАМАЙГ УЛАМ ТЭНЭГ БАЙДАЛД ОРУУЛААД ЧИ НАМАЙГ ИНГЭЭД АВААД ГАРААД ИРХЭЭР ЧАМТАЙ Ч ГЭСЭН ХОЛБООТОЙ ГЭЖ БОДНО

Би өөрөө аргалачих байсан юм, байдалыг улам хүндрүүлчих юм

Тэдний намайг үзэн ядах нь аргагүй би яг л тэдний нүдэнд ядалтай муу эмэгтэй шиг харагдаж байгаа

Ёонгук: би бүгдийг мэдэж байгаа болохоор чамайг тэнд байлгахыг хүсээгүй юм ойлгосон уу?

Би: чи ядаж надаас хол байгаад өгөөч гуйж байна энэ бүхэн дуусхаар би угаасаа яваад өгнө хэний ч дургүйг хүргэхгүй ор мөргүй алга болчихно

Ёонгук: наад үг чинь тийм амархан гарлаа гэж үү? Араас чинь зовох хэн нэгэн байхгүй гэж бодож байна уу?

Би: байсан ч надад хамаагүй, би ийм л хүн ганцхан өөрийгөө боддог яагаад ийм болсонг тэр найз гэх Ёнжэгээсээ асуугаарай гэж хэлэн дээвэрээс буун ангийнхаа зүг гэлдэрнэ

Ангид орж ирхэд дахиад л бүгд чимээгүй болж бүгд намайг дагуулан харцгааж байлаа, суудалдаа суун цүнхээ ухаж дэвтэр номоо гаргаж ирхэд ангийн чимээгүй байдлыг Нами эвдэн

Нами: өчигдөр Химчан шал согтуу манайд ирсэн, найзуудын хүүхдүүд болохоор гэртээ оруулж ирээд унтуулчихсан юм энэ нэг юмнаас болж тийм байдалтай явсан байхнээ

Ичдэггүй амьтан

__1: аргагүй шдээ саяхан итгэж хайрлаж явсан хүн нь найзтай нь холбоотой байсан гэхээр хэн л эрүүл ухаантай байхав дээ,

Энэ өдөр үнэхээр урт болж өнгөрлөө, хаа сайгүй намайг үзэн ядсан хүмүүс бас химчан ирэхгүй болохоор хүүхдүүд намайг илүү ихээр үзэн ядах нь аргаггүй байх...

Сургуулиас гараад явж байтал машины зогсоол дээрээс зогсох хар өнгийн машинаас Зело гарч ирэн нэрийг минь дуудхад би түүний машины наана очоод

Би: яасан

Зело: Дэхён хүрээд ир гэж байна

Бид тэдний гэрийн зүг явж байна яагаад ч юм айдас мэдрэгдэнэ гар салгалаж эхлэх нь тэр. Дэхён үнэхээр шийдчихсэн бололтой

Түүнийг алхаар шийдчиж аймшигтай юм, гэрийх нь гадна ирхэд Химчаныг машин байхыг хараад бүр ч их сандарч эхлэлээ

Ингээд дуусах гэж үү?

Гэрийн хаалгыг татхад зүрх хүчтэй цохилон, нүд харанхуйж байна, өрөөнд орж ирхэд Химчан Дэхён 2 суучихсан намайг хүлээж байсан бололтой

Химчаныг өнгө алдсан болов уу гэж бодож санаа зовниж байсан ч тэр хэзээ хэзээнээс илүү өнгөлөг бас жаргалтай харагдаж байна

Химчан хаалга хүчтэй саван гархад ухаан орон Дэхён луу хархад тэр газар өвдөглөн сууж нүрээ гараараа дарчихсан байв. Зело руу хархад ч тэрний царай хухай цайрчиж

Би Дэхёнд ойртож очин наана нь явган суун

Би: зүгээр дээ

Дэхён: ЗАЙЛ

Би: зүгээр санаа зовох зүйл алга

Дэхён босож ирэн чангаар ЗАЙЛ, ЗАЙЛААД ӨГ ЯГ ОДОО НҮДНЭЭС ДАЛД ОРОХГҮЙ БОЛ БИ ЧАМАЙГ АЛЧИХНА ШҮҮ И МИЖҮ гэж орилож эхлэх нь тэр

Зело мөрөөр минь тэврэн "гарцгаая, тэрнийг ганцааранг нь үлдээсэн нь дээр байх" гэж хэлэн намайг дагуулан гарч ирхэд Дэхёны өрөөнөөс тэрний орилох бас шил хагарах сонсогдоно

Зело намайг машинд суулган

Зело: чи өнөөдөр явна гэж байсан би хүргээд өгөх үү?

Би: баглаад байх юм байхгүй аав дүү 2 дээрээ очиж хэд хоночихоод ирье, тэрнийг намайг асуувал надад хэлээрэй

Зело: тэр дахиж чамайг дуудахгүй байх

Би: ингээд дуусчихсан гэж үү?

Зело: мхн

Тэр өдөр өнгөрсөн ч тэр 4 хананы дунд болж өнгөрсөн бүхэн одоо ч нүдэнд харагдсаар л... Дэхёнд ямар байгаа бол? Өөрийгөө буруутган сууж байгаа байх даа

Цүнхнээсээ онгоцны тасалбараа гаргаж ирэн хугацааг хархад 7 хоног дутуу байлаа

7 хоногын дараа Зелод өгсөн амлалтаа биелүүлж Дэхёны нүднээс хол газар очно намайг яваад өгчихвөл тэр намайг санах болов уу? Гэсэн тэнэг бодолд автан сууж байтал утас дугаран бүх бодлоо таслан утсандаа хариу өгөн

Би: яасан

Аав: гэртээ ирэх болоогүй юм уу?

Би: булан эргээд байдаг дэлгүүрээс юм авч байнаа удахгүй орлоо

Дэлгүүрээс хэдэн зайрмаг аван дэлгүүрээс гарч ирэн гэр лүүгээ алхаж байтал хэн нэгэн танил хоолойгоор нэрийг минь дуудхад нь би эргэж хараад нүдэндээ ч итгэсэнгүй

Би: чи энд юу хийж байгаа юм

Ёнжэ: нуугдсан чинь энэ үү? Би чамд хэлсэн байхаа ямар ч хамаагүй аргаар чамайг авч явна гэж?

—MN4EVER—

30 страница31 июля 2016, 20:18