3-р бүлэг ~ 7-р хэсэг
†††††
миний талаас
бид тэрний тансаг зэрэглэлийн гэрийн тагтан дээр засаж янзласан ширээ сандал дээр суун, шөнийн тэнгэрт гялалзах оддыг ширтэнгээ вино шимэн суухад өөрийн эрхгүй догдлох шиг, хэзээнээс эхлэж энэ залууг хараад догдолдог болсноо мэдэхгүй юм хичнээн их үзэн яддаг байлаадаа
Би: танайх Химчаныхаас гоё юмаа
Дэхён: *инээх* 2 өөр сонирхолтой хүмүүс шүү дээ
Би: тэгээд яагаад ?
Дэхён: би яг усанд орох гэж байсан юм
Би: аан надад зовох юмгүй эндээ байж байя
Дэхён усанд орхоор ванны өрөө рүү явж би тэдний гэрийг бага зэрэг сонжин хөргөгчийг нээж үзхэд хөргөгч дүүрэн хачирнууд байв миний төсөөлөлд бол тэрний хөргөгчид пивоноос өөр зүйл байхгүй л гэж боддог байсан гэтэл... буцаж тагтан дээр гарч дахин вино хундаглаад оддыг харан бага багаар шимэж байтал Дэхён бүхэлхий хэсгээрээ алчуур ороож алчуураар үсээ үрэн
Дэхён: чамайг унтчихсан байх гэж бодсон юмсан
Би: би сая хөргөгчийг чинь нээж үзсэн дүүрэн хачир байх юм
Дэхён: аан тэр үү? эмээ явуулдаг юмаа, би эмээгийн хүүхэд гэдгийг чи мэддэггүй л байх л даа гэхдэн чи яг л өөр хүн шиг болчиж
Би: яасан гэж? би байгаагаараа л байна шдээ
Дэхён: солиорохнээ, нөгөө ширүүн догшин намайг үзэн яддаг И Мижү биш л юм шиг байх юм гэж хэлэн миний хажуугийн сандал дээр суун хундагтай виногоо аван
Дэхён: одоо дуусгацгаая энэ 7 хоногт багтааж бүгдийг дуусгацгаая
Би: ашгүй дээ энэ өдрийг л хүлээж байлаа
Дэхён: Зелотой хамт миний мэдэхгүй газар луу зугт, та 2г олж чадхааргүй тийм газар луу зугт
Би: одоо бүр найзтайгаа харддаг болоо юу?
Дэхён: *инээх* би тэнэг хүн биш шдээ, тэр чамд үргэлж тусладаг та 2 байнга надаас нууцаар уулзаж намайг тэнэг хүн шиг болгодог тэр бүхнийг мэдсэн ч мэдээгүй дүр эсгэх ямар хэцүү байдаг гээч миний хамгийн хайртай найз, ганцхан намайг гэдэг найзаасаа ганц эмэгтэй харамлаж чадахгүй гэдгээ би мэдсэн
Надад хэлэх үг олдсонгүй, Зелогоос үргэлж тусламж авдаг байсан ч хэзээ ч Дэхёнаас илүүд үзэж байгаагүй гэдгээ хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй юм, магадгүй тайлбарлах хэрэггүй байх чи бид 2ын зам хэзээ ч нийлэхгүй... энэ өдөр ирхийг мэдэж байсан ч ийм хурдан ирнэ гэж мэдсэнгүй
Дэхён: би буйдан дээр унтчих учраас санаа зоволтгүй
Шөнө дунд нойрноосоо сэрээд угаалгын өрөө орж орондоо орох гэсэн толгойд тэнэг бодол эргэлдэн гал тогоо орж хутгануудын цуглуулгаас нэгийг аван ДэХёны буйдангын наана ирэн хүзүүнд нь ойртуулхад тэр нүдээ анисан чигтээ
ДэХён: дараа нь цэвэрлэж чадна гэвэл намайг ал л даа
Гарт минь байгаа хутга тэрний хүзүүнд ойртход ердөө л 3см зай үлдсэн байсан ч Дэхён хутгатай гарнаас минь барин өөр дээрээ унагаан нүд эрмэх хооронд намайг эргүүлэн өөрөө дээрээс минь гарсан ч би хутгаа тавилгүй түүний хүзүүнд тулган барьсаар байв. Тэгтэл Дэхён толгойгоо над руу ойртуулсаар эцэст нь би ялагдаж хутгаа газар хаяхад тэр уруул дээр минь үнсэж, унтлагны хувцасны минь мөрийг долоовор хуруугаараа доошлуулсаар тайлаад чихэн дээр минь амьсгаадсаар
ДэХён: би чамайг хүсэж байна
Би 2 гараа явуулан түүний хүзүүн дээр нь үнсэж дараа нь хүзүүгээр тэврэхэд тэр над руу инээмсэглэх нь тэр...
***
Тэрний цээжийг дэрлэсэн болоод ч тэр үү? Түүний зүрхний цохиолт бас амьсгалах нь чихэнд минь тодхон сонсогдож байв
Өнгийн тэрнийг харчихаад гартаа таарсан цамцыг өмсөөд шалаар тарсан хувцас, өчигдөр уусан виноны шил хундагыг хураагаад хөшиг татхад гадаа аль хэдийнээ 10 11 цаг болсон бололтой, гэрэлд нүд гялбаж нүдээ даран Дэхён луу хархад тэр сэрэх янзгүй тайван унтаж байлаа
Гал тогоонд орж ирэн өглөөний цай бэлдэж байтал тэдний хонх дугарсан ч Дэхён сэрсэнгүй, хаалгыг нээж өгхөд настай эмэгтэй зогсож байв энэ хүн магадгүй тэрний ээж эгч эсүүл эмээ байх
__: сайн байна уу? Дэхёны гэр мөн биз дээ
Би: тиймээ мөн
__: гайхлаа шдээ, би Дэхёны эмээ байгаа юм өглөөний хоолыг нь хийж өгөх гэж ирсэн буруу үедээ ирсэн бололтой
Би: юу гэж дээ,
Анх удаа л ийм тэнэг байдалд орж, сандарсандаа юу хийхээ ч мэдсэнгүй, хий дэмий сандарч зогсож байхад эмээ нь гэх тэр хүн шар торгон алчууранд боож авчирсан хачир махаа хөргөгчинд хийгээд над руу харан
Эмээ: хоол хийхэд туслана биз дээ
Би: туслалгүй яахав
Хийсэн хоолоо ширээн дээр өрж тавиад би Дэхёны хажууд тэрний эмээ бидний өөдөөс харж суугаад нүд салгалгүй харж байхад Дэхён тоосон ч шинжгүй хоол идэж харин би наана нь сандарсан хэвээрээ л байв
Яг одоо гараад гүйчихмээр байна даанч болохгүй юмдаа
Эмээ: ийм хөөрхөн найз охинтой байсан юм бол танилцуулахгүй нуугаад л... муухай ааш гаргаад л
Дэхён: найз охин биш, зүгээр л найз
Эмээ: зүгээр л найз ирж хонодог юм уу? Та 2г хархад нилээн усан бололтой
Би: 2 жил
Эмээ: 2 жилээ, за ямар ч байсан дахиж Дэхёнд санаа зоволтгүй болсон бололтой
Эмээг гаргаж өгчихөөд хувцаслаад гарч ирхэд
Дэхён: яагаад худлаа хэлсэн юм
Би: тэгээд манай аав танай ач хүүгээс мөнгө зээлээд, тэрийгээ төлж чадахгүй би төлж байгаа юм гэж хэлэх байсан юм уу? Юунд нь уурлаад байгаа юм дараа асуувал салчихсан гээд хэлчихэд болно биз дээ эсүл үхчихсэн гэж хэлж болно шдээ
Дэхён: И МИЖҮ
Би: ажлын төгсгөлийг утсаар хэлчихээрэй
Тэдний гэрээс гарч ирхэд жолооч маань ирчихсэн зогсож байлаа, энэ хүн намайг ямартай ч сайнаар боддоггүй байх
Гэртээ орж ирэн халуун шүртүүрт орж, толиныхоо урд суун нүүрээ будаж байтал дуудлага орж ирэн хархад Ёнжэ байв
Яагаад залгахгүй байна гэж гайхаж байсан юм
Би: ямар хэргээр залгасан юм бэ дэ
Ёнжэ: би танайд очих уу? Эсүүл миний байгаа газар ирэх үү?
Би: гэртээ чамайг авч ирснээс би очсон нь дээр байлгүй
Ёнжэ: *инээх* хэлэх чухал юм байгаа болохоор
Би: хаягаа хурдан хэлээч дээ
Ёнжэ: миний байгаа буудалын нэг давхарын зоогийн газар уулзье
Утсаа салган нүүрээ хөнгөхөн будаад тэрний байгаа газар очход тэр урдаа аяга кофе тавичихсан гартаа ном барьчихсан сууж байв... тэрний энэ төрхийг харсан ямар ч эмэгтэй дурлах боловч дурласныхаа дараа тэрний ямар аймшигтайг мэдэрч, эцэст нь хайр биш үзэн ядалт л үлдэнэ
Би: ямар хэргээр дуудсан юм
Ёнжэ: *инээмсэглэх* хоолоо идээгүй бол хамт хооллох уу
Би: би идчихсэн
Ёнжэ: тэгүүл уух юм захиалахгүй юм уу?
Би: чи бид 2 хамтдаа сууж хоол идэх харилцаатай хүмүүс билүү
Ёнжэ: өмнө нь байсан биз дээ
Би: байсан, харин ирээдүйд тийм зүйл болохгүй байх гол асуудлаа ярь л даа
Ёнжэ урдаа байсан кофегоо аван нэг балгаад
Ёнжэ: үнэндээ би буцаад америк явах гэж байгаа чи надтай хамт явах уу? Бүгдийг мартаад шинээр эхлэх үү?
Би: яасан? Хүний нутагт аваачиж дахиж зовоох гээ юу?
Ёнжэ: би энэ удаа үнэнээсээ ярьж байна... чамайг тэгж үлдээчихээд би явахдаа хичнээн их шаналсанг чи мэдэхгүй байх л даа гэхдээ итгэ гэж гуйхгүй
Би 7хоногийн дараа явна, чи надтай явхаар шийдвэл би бүх асуудлыг чинь шийдээд өгч чадна чи мэдэж байгаа би ямар их хүчтэй билээ бас нэмж хэлхэд Химчан чамд тохирох хүн биш надад чамаас өөр хүн тохирохгүй
Би: би галзуурсан биш чамтай явж яах юм, чамайг гэх хайр аль хэдийнээ үгүй болсон
Ёнжэ: чи тэгүүл Химчанд хайртай юм уу? Тэр чиний өнгөрсөнг мэдвэл яах бол чамайг хайрласан хэвээрээ байх болов уу? Их сонин байна шүү
Би Химчаны заныг сайн мэднэ, тэр хэн нэгний зажилаад хаясан бохийг авч зажилдаггүй хэрвээ чамайг миний зажилаад хаясан бохь гэдгийг мэдвэл яах бол...?
Би: тэгээд хэл л дээ, би айхгүй байна нэг удаа хаягдсан дахиад хаягдах бол байх л асуудал
Ёнжэ: чи үнэхээр өөрчлөгдөжээ их зоригтой болсон байна шүү
Би: тэгээд
Тэр сандалаасаа босож ирэн зүүн гараараа хацарнаас минь барин өөр лүүгээ харуулан
Ёнжэ: чи яаж ч эсэргүүцсэн би чамайг авч явна, хэдий чи өөрчлөгдсөн ч өчүүхэн хэвээрээ л байгаа мэдээж чи 7 хоногийн дотор намайг ялахаар хүнтэй нийлэхгүй л бол шдээ... гэхдээ сануулж хэлхэд намайг ялах хүн 2хон л байгаа нэг нь манай аав нөгөөх нь Химчан
За амжилт, 7 хоногын дараа онгоцны буудал дээр уулзье би чамд эвээр хэлж үзсэн чи өөрөө л маягласан
Сургууль дээрээ ирээд автомат машинаас кофе аван сургуулийн дээвэр дээр гарч ирхэд Ёонгук хана налан сууж байснаа намайг харан над руу даллан
Ёонгук: энд юу хийж яаваа юм?
Би: зүгээр л уйдаад
Ёонгук: царай чинь тэгж хэлэхгүй л байна даа
Би: надад Химчаны тухай ярьж өгөөч тэр ямархуу хүн бэ?
Ёонгук: хүн шиг л хүн 2 гар 2 хөлтэй
Би: -_- зан чанар
Ёонгук: аан би ч сайн хэлж мэдэхгүй байнаа зөрүүд ч юм шиг битгий зөрүүдлээсэй гэж хүсхээр зөрүүдлэж өөрийхөөрөө дайрдаг одоо яг өөрийхөөрөө дайраал зөрүүдлээд өгөөсэй гэхээр тэглэггүй
Би энэ олон жил найзласан ч тэрнийг ойлгоогүй л байгаа
Би: тэнэг гэдэг нь... хэрвээ би тэрний найзтай өмнө нь асуудалтай байсныг мэдвэл тэр яах бол
Ёонгук: магадгүй тэр чамайг уучлахгүй байх
Би: тийм гэж үү?
Ёонгук: чи буруу юм хийгээ юу?
Би: найз чинь удахгүй намайг үзэн ядах байхдаа
Ёонгук над руу өрөвдсөн харцаар хараж байгаа би мэдэрч байлаа, Химчан намайг битгий уучлаасай тэрийг л хүсэж байна
Ёнжэ дараа нь Дэхён... тэрэнд над шиг эмэгтэй хэрэггүй
Үхэн үхтэлээ мартахгүй үзэн ядвал би баярлана
Орой болж гэртээ орж ирхэд Дэхчн залгаж байлаа, тэр магадгүй ажлын төгсгөлийг хэлхээр залгаж байгаа байх
Би: байна уу?
Дэхён: би зелогоор хийх ажлыг чинь явуулсан, энэ 7 хоногтоо дуусга
Тэрнийг ярьж дуусаагүй байхад хонх дугарч, хаалгаа нээхэд Зело зогсож байлаа
Тэр гэрт орж ирэн надад цагаан савтай юм өгөөд
Зело: энэ сүүлчийх нь гэсэн, энэ ажил дуусхаар чи надад амласан зүйлээ хийж өгхөө мартаагүй биз
Би: Дэхён бүгдийг мэдсэн байна лээ тэгхээр илүү амар гэсэн үг
Зело: тэр мэдэж байжээ, наадахаа Химчанд өгөөд ажлыг дуусга
Тэр үхчихвэл Дэхён хүссэнээ авна гэсэн үг
Тэрний шунаад байдаг өв хөрөнгө тэрэнд очно
Би: 1 ширхэгийг өгхөд үхэх үү?
Зело: аанхан наана чинь угаасаа нэг ширхэг л байгаа, ховор эд учраас болгоомжтой байгаарай
Би: за
Үнэхээр энэ бүхэн дуусахнээ гэхдээ ийм төгсгөлтэй байна гэж бодсонгүй... утгагүй юм
—–MN4EVER—-
![MANIAC [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/cb25/cb25fddee1e065227fa1a04ef41e5743.jpg)