28 страница30 июля 2016, 22:10

3-р бүлэг ~ 6-р хэсэг

†††††

Хэзээ ч мартахгүй чиний хэлсэн үгийг бас хийсэн үйлдэлийг... чи миний анхны эр хүн бас анхны хайр гэхдээ л чи адгийн амьтан харин би сайн охин байхаа больсон Ёо Ёнжэ

Шархалж үлдэх ёстой бол Химчан биш чи л шархлах ёстой байх...

Халуун бүлээнхэн ус биеэн дээгүүр урсаж анхилам үнэртэй биеийн савангаар биеээ хөөсрүүлэн угаагаад торгомсог хар өнгийн халад өмсөн угаалгын өрөөнөөс гархад тэр сэрэх янзгүй унтаж байв

Түүнлүү харж нэг инээмсэглэчихээд гал тогоонд орж хөргөгчинд байсан хачирнуудыг гаргаж ирэн таваглаж

Тэрнийг шартсанг мэдэж байсан болохоор Бүгогүг хийн ширээнд тавиад, түүний наагуур нь хэвтэж үсийг нь хойшлуулхад тэр арай ядан нүдээ нээн

Химчан: толгой хагарахнээ

Би: чи өчигдөр хичнээн их ууснаа санахгүй байна уу? *толгой сэгсрэх* сэтгэл чинь хөөрсөн байж болох ч бүүр арай л их уусан

Химчан: энэ танай гэр үү?

Би: аанхан

Химчан угаалгын орох зуур би ор хураан шинэхэн алчуур гарган түүнийг угаалгын өрөөний наана хүлээж удалгүй тэр бүсэлхийгээрээ алчуур ороочихсон нойтон үстэй гарч ирхэд нь би түүнд ойртон өлмийгөө өргөн алчуураа толгой дээр тавиахад Химчан бэлхүүсээр минь тэврэн хүзүүг минь зөөлөн үнсээд

Химчан: байнга хамт байдаг бол сайхан байхгүй юу?

Би: *инээх* чи хичээлгүй юм уу?

Химчан: байгаа

Би: цайгаа уучаад сургууль руу явцгаая

Өнөөдөр тэрэнтэй дахиад таарна гэхээр сэтгэл нэг л түгшүүртэй үгүйэ тэр л надаас айх ёстой яагаад би тэрнээс айх ёстой гэж?

Тэрнээс бол ингэж өөрчлөгдсөн, өөрчлөгдсөн надаас чи айх ёстой

Сургуулийн хаалгаар Химчантай орж ирхэд сургуулийнхан тэр чигтээ бид 2 дээр анхаар хандуулж байлаа тэдний юу бодож байгаа нь тодорхой,

*** компаний баян өв залгамжлагчийн толгойг 360 градус эргүүлж хажуу бөөрөнд нь наалдсан явдалтай хүүхэн, тиймээ би явдалтай гэхдээ хэн ч миний тухай мэдэхгүй

Химчан Ёнгук 2 ер нь хичээлдээ суудаггүй бас Дэхён ч гэсэн цонхтой цагаараа сургуулийн ард талын талбайд чихэвчээ зүүн нүдээ анин суухад хэн нэгэн хажууд ирж суух нь мэдрэгдэнэ

Яг миний тооцоолсоноор чи миний урхинд орсон тийм үү Ёо Ёнжэ,*инээмсэглэх*

Тэр миний хажууд суусаар л... чи чихэвчээ аван урагшаа харсан чигтээ

Би: хэзээ ирсэн юм

Ёнжэ: түрүүн

Би: Химчан хичээлтэй байгаа

Ёнжэ: аан Химчан дээр ирээгүй

Би: аан

Ёнжэ: Мижү гэлүү

Би: аанхан

Ёнжэ: тэр яагаад чам шиг байгаагүй юм бол...? би өмнө нь Мижү гэдэг охин танидаг байсан юм гэхдээ тэр чамаас тэс өөр хүн

Хэтэрхий даруухан бас ядаргаатай... хэрвээ тэр чам шиг байсан бол

Би: яагаад надад яриад байгаа юм

Ёнжэ: мэдэхгүй л дээ гэхдээ чи тэрэнтэй төстэй юм, байгаа байдал ярьж хэлж байгаа чинь өөр ч гэсэн дуу хоолой царайгаараа төстэй юм

Би: чи тэр хүнийг дэндүү санасан болохоор тэгж бодож байгаа байх л даа

Ёнжэ: САНАХАА, тэрнээс зугтаж хүний нутагт амьдарч байгаад ирж байхад юун санах, санах байсан бол салахгүй байсан

Би: хүн айж үргэхээр тийм хүн байжээ

Ёнжэ: зүгээр л ядаргаатай тиймэрхүү хүн байсын

Би: өрөвдчихлөө

Ёнжэ: *инээх* маргааш орой завтай юу

Би: завтай бол яах гэж

Ёнжэ: оройн хоолоор дайлах гэсэн юм

Би: би чамд таалагдаа юу? би чиний найзын чинь эмэгтэй

Ёнжэ: асуултынхаа хариултыг маргааш орой ирж аваарай гэж хэлэн яваад өглөө, гайхалтай Ёнжэ ерөөсөө ч өөрчлөөгдөөгүй байна гээч угаасаа хэзээ ч өөрчлөгдөхгүй байх,

***

Үргэлж надад туслаж байдаг тэр хүнтэй уулзхаар сургуулийн дээвэр лүү гархад тэр хүн тэнгэр ширтчихсэн зогсож байв, би түүний хажууд очиж зогсоод

Би: миний олоод өг гэсэн юмыг олсон уу?

__: май гэж хэлэн цаас өгхөд нь

Би: баярлалаа

__: хэлсэндээ заавал хүрээрэй

Би: надад ч гэсэн ашигтай болохоор юу гэж дургүйлэхэх билээ

__: *инээх*

Химчан гэр бүлийн уулзалттай болохоор эрт явж харин би гэртээ орж ирээд утсаа аван аав дүү 2 луу залгаж ямархуу байгааг нь асуучихаад гадаа гархад Ёнгук тамхилчихсан над руу харан инээмсэглээд

Ёнгук: өнөөдөр хичээлдээ яваагүйээ

Би: аан

Тамхиа гаргаж ирэн амандаа зуухад Ёнгук асаагуураараа тамхийг минь асааж өгөөд,

Ёнгук: чи дандаа мартхынмаа

Би: өдөрт хэдийн худалдаж авдагаа санадаггү юм

Ёнгук: *инээх*

***

Хичээлээ тарчихаад Химчантай гадуур зугаалж хамтдаа сүпермаркет орж ойр зуурын хоолны материал бэлдээд тэдний гэрт орж ирэн тэрэнд болон өөртөө оройн хоол бэлдэж яг л шинэхэн гэрлэсэн хосууд шиг хамтдаа суун хооллон өөд өөдөөсөө харж хэвтээд тэрнийг унтахыг хүлээнэ

Химчан: чи энд хоноод явна биздээ

Би: аанхан хоноод явна

Химчан: цаашдаа ч гэсэн энд надтай амьдарсан ч болно шдээ

Би: *инээх* зүгээр унтацгаая

Ёнжэ намайг хүлээсэн байхдаа 7 цагаас уулзах байсан харин одоо 11 цаг өнгөрч байна...

Хэсэг нүдээ аниад хэвтэсний эцэст Химчан унтаад өгөх нь тэр... хажуунаас нь босоод тэдний гэрээс гараад такси барин өнөөх цаасан дээр бичээстэй хаягаар тэр газрын урд ирээд нэг сайхан амьсгаа аваад зоригтой нь аргагүй Ёнжэгийн байрлаж байгаа өрөөний наан ирэн хаалгыг нь тогшход тэр дотроос

Ёнжэ: хэн бэ?

Би: Мижү

Тэр хаалгаа нээж өгхөд үсээ угаасан бололтой үс нь нойтон толгой дээрээ алчуур тавьчихсан над руу гайхсан харцаар хараад

Ёнжэ: чи энд байгааг яаж мэдсэн юм

Чи: оруулахгүй юм уу?

Ёнжэ: аан тийм л дээ гэж хэлэн хаалга томоор нээж өгөн

Ёнжэ: *инээх* юу гэж хэлхээ сайн мэдэхгүй л байна шүү, 2-3 цаг тэнэг юм шиг хүлээсэн

Би: эмэгтэй хүнд 2-3 цагаас ч илүү зүйл зориулж байж тэрнийг авдаг тийм биздээ

Ёнжэ: тэр ч тийм шүү

Би: тэгээд миний асуултын хариулт юу болсон бэ?

Ёнжэ: тэрнийг мэдэх гэж л ирээ юу?

Би: тэгээд ямар шалтгаанаар ирэх ёстой гэж?

Ёнжэ: тэр хариулт ч гэсэн чамд нилээн чухал бололтой тиймүү

Би: харин лдээ чи юу гэж бодож байна

Тэр бид 2н хооронд яг л нэг л алхамын зай байсан болхоор тэр надад ойртож ирээд уруулан дээр минь үнсээд

Ёнжэ: миний хариулт

Би: *инээх* хэдэн охин чамаас ийм хариулт авч байсан бол

Ёнжэ: ганцхан чи

Би: дахиад л худлаа хэлчихлээ тиймүү

Ёнжэ: өөрийхөөрөө л бод

Түүний хүзүүгээр тэврэн уруул дээр нь үнсхэд тэр ч гэсэн намайг зөрүүлэн үнсэлцсээр бид орны наан ирхэд нь би түүнийг орон дээр түлхэж унагаад өөрөө дээр нь гараад үнсэнсхээ болин түүн лүү хархад тэр

Ёнжэ: яасан бэ?

Би: *инээх* эрэгтэй хүн үргэлж худлаа хэлэх юмаа тиймүү?

чи хэзээ ч нэг унтсан эмэгтэйтэйгээ унтдаггүй чиний амьдралын гол дүрэм биш гэж үү? Гэж хэлэн түүний дээрээс босон цүнхнээсээ түрүүвчээ гаргаж ирэн түүнд өгөх гэж хадгалж байсан тэрний надад өгсөн мөнгийн нь нүүр лүү шидээд

Би: би биеээ үнэлэгч биш болохоор чиний мөнгийг хэрэглээгүй,

Ёнжэгийн байгаа буудалаас гараад такси барин явсаар нэг л мэдхэд тэдний гэрийн гадна ирснээ ойлгосонгүй, харанхуй шөнө яах гэж ирснээ ч мэдэх юм алга

Одоо аль хэдийнээ өнгөрсөн хонхыг нь дарчихсан гэхдээ харамсах сэтгэл гэхээсээ илүү зөв газраа ирчихсэн юм шиг санагдаж байв

Тэр хаалгаа нээж өгөөд гайхсан бололтой над руу харан

Дэхён: чи ийм орой энд юу хийж байгаа юм

Би: дургүй байгаа юм уу?

Дэхён: үгүйээ зүгээр гайхаад

Би: оруулахгүй юм уу?

Энэ үед:

Химчан нойрноосоо хагас дутуу сэргэн гараараа орыг тэмтэрч үзсэн ч хэн ч байхгүй байгаад гайхан орноосоо босон бүх өрөөг нэгжсэн ч хэн ч алга Мижү байсан ул мөр ч алга

Химчан утсаа аван Мижү рүү залгахад тэр утсандаа хариулсангүй тэр үргэжлүүлэн залгасаар л...

Мижүгийн байрны гадна Ёнгук тамхи баагуулан тэрний цонх руу харан зогсож байснаа халааснаасаа хамгийн анх уулзсан өдөр Мижүгийн ёнгукад өгсөн зүйлийг гаргаж ирэн харан зогсоно

Миний талаас

Дэхёны гэрт орж ирхэд тэр надад вино хундгалж өгөөд надаас хариулт нэхэн хархад нь

Би: би өнөөдөр танайд хоноод явж болох уу?

Дэхён: би чамд татгалзана гэж үү? *инээмсэглэх*

Цүнхэд утас чичирч байсан ч хариулахыг хүссэнгүй хэн залгаж байгааг нь мэдэж байсан болохор авхыг хүссэнгүй,

Ёнжэ буудалынхаа цонхоор Сөүл хотын шөнийг ажиглан зогсож байснаа гэнэт учир шалтгаангүй инээн

Ёнжэ: чамайг гэж бодсонгүй шүү, анхнаасаа л ийм байсан бол би чамайг хаяхгүй байсан юм И Мижү

—–MN4EVER—-

28 страница30 июля 2016, 22:10