3-р бүлэг ~ 5-р хэсэг
††††††
Ёонгук: юу туулсанг чинь мэдэхгүй ч чи буруу зүйл хийж байна, би чамайг хамгаална гэхдээ хамгаалхын тулд чамаас сонсох зүйл их байна
•••••
Ахлах сургуулиа төгсөж, элсэлтийн шалгалтынхаа хариуг хүлээн ангид сууж байлаа яг 30 минут хүлээчихвэл багш орж ирэх байсан ч сэтгэл санаа нэг л биш дотроос айдас мэдрэгдээд тайвширах гэсэн ч нэмэр болсонгүй,
Бодлогширон сууж байтал ангийхан сургуулийн кордиор луу хуульран элсэлтийн шалгалтын хариуг харах гэж яарна, би ч гэсэн тэднээс дуталгүйгээр кордиорт хадсан нэрнүүд дундаас өөрийгөө хайж эхэллээ... хамгийн доороос дээшлүүлсээр би сургуульдаа 3т орчиж
_1_: манай Мижү ч мундаг юмаа, ийм оноотой бол Сөүлийн их сургуульд чөлөөтэй орохнээ
_2_: тх тэгтэл миний оноог хар л даа, *санаа алдах*
Сөүлийн их сургууль, хүссэн бүхнээ авч чадхаар оноо байна тиймээ чи чадсан И Мижү ээждээ амласандаа хүрч чадлаа,
Их мөнгө олоод дүүгээ ч гэсэн сайн сайханаар чиглүүлнэ, одоо аав л ойлгочихвол таны үлдээсэн мөнгөөр их сургуулиа төгсөөд хангалттай цалин авдаг газар ажиллаж дүүгээ ч гэсэн их сургууль сургана
Нүдэнд нулимс цийлэнэж хэтэрхий их баярласандаа болоод ангиас цүнхээ шүүрч аван гэрийнхээ зүг гүйж, хамгийн түрүүнд дүүдээ мэдэгдэх хэрэгтэй аав ч гэсэн баярлах байх
Гудамныхаа наана ирхэд ойp хавьд амьдардаг хүмүүс бүгд гараад ирчихсэн байснаа намайг харан
__: өөө Мижү гэртээ хурдан ор...
Би: юу болсон бэ?
__: гэртээ юу ч гэсэн ор
Би гэртээ орж ирхэд том биетэй хэдэн залуус гэр оронг минь сүйтгэж аав дүү 2г минь улаан нялга болтол нь зодчиж нэг нь намайг харснаа газар хэвтэж байгаа аавыг минь үсдэж босгож ирээд
__: бидний хүлээж байсан хүн ирчихлээ тийм үү? Тэрнийг зарвал ч их мөнгө болох байхдаа
Аав: хүүхдүүдэд минь битгий гар хүр, намайг ал АЛААД ӨГӨӨЧ
__: чамайг аллаа гээд бид мөнгөө авч чадахгүй, чамайг алсан ч алаагүй ч бид чиний охинг зарж хүүгээр чинь хамаг муухай ажилаа хийлгэх л болно, нэмж хэлхэд охин чинь мөнгөтэй баян хөгшин эрийн өврийг дулаацуулж хүү чинь бидний өмнөөс гараа цусанд дүрнэ *инээх*
Тэр над руу харан
__: хөөөе охин минь одоо чи бидэнд хэл л дээ ийм арчаагүй аав чамд хэрэгтэй юу? хэрэггүй гэвэл би алаад өгье
Би: *нүдээ аних* аавыг минь битгий алаач, бас хэр их мөнгөний өр юм?
__: 8 сая
Би: надад байгаа би төлье
__: энэ чинь зүгээр үндсэн мөнгө нь охин минь, хүү гэж нэмэгдээгүй байгаа юм хүүг нь нэмбэл 11 саяаас хол давах байх шүү
Би: хэд ч байсан хамаагүйээ би өгье
__: тэгвэл маргааш мөнгөө авчраад аавыгаа аваарай гэж хэлэн аавыг минь чирээд явах гэхэд нь
Би: гуйж байна тэрэнд хүн шиг ханд ядаж хүүхдүүдийх нь дэргэд тэрнийг битгий доромжлооч
__: *инээх* тэрний аавыг аятайхан аваад гарцгаа
Тэднийг явсаны дараа дүүгээ босгон нүүрийг нь цэвэрлэж эм түрхэж өгөөд
Би: эгч нь сургуульдаа 3т орсон байна лээ *инээх*
Дүү: би бас аав байгаагүй бол ээжийн өгсөн мөнгөөр та хангалттай сурах байсан *уйлах*
Би дүүгийнхээ хацарнаас барин өөр лүүгээ харуулан
Би: Мину, энэ бүхэнд хэн ч буруугүй тэгсэн ч сурхад хэзээ ч оройтохгүй
Чи бас аав байгаагүй бол амьдрал дэндүү утгагүй шүү дээ, ганцаараа сураад яах юм бэ? Тэгснээс 3 лаа хамтдаа зовж бас шаналж амьдарсан нь хамаагүй дээр...
Хэн нэгэнд санаа зовож эсүүл хэн нэгэн надад санаа тавих чинь хамаагүй дээр шүү дээ
Дүү: би таныг их сургуульд сургана та хүлээж байгаарай
Би: үгүй дээ наад үгийг чинь эгч нь л хэлэх ёстой эгч нь мөнгө олж өөрөө сурч бас чамайг ч гэсэн их сургуульд сургана тэгээд 2 лаа энээс сайхан амьдрана харин миний дүү буруу замаар л битгий яваарай
Дүү: *толгой дохих*
Дүү минь надаас 3 насаар дүү... тэр үед дөнгөж 15хан настай байсан хэдий бид ингэж ярилцаж суусан ч энэ бүхэн түүнд нөлөөлхөөсөө өнгөрчихсөн байсан юм... тэр аль хэдийнээ буруу замаар алхаад эхлэчихсэн байсан
Ээжийнхээ бидэнд үлдээсэн сүүлчийн хөрөнгөөр аавыхаа тавьсан өрийг төлж миний сургуульд сурах хүсэл мөрөөдөл салхинд хийссэн юм
Тэр хэрэг явдалаас хойш би 3 өөр цагын ажил хийж байлаа... ядаж сургалтанд сурах мөнгө олох гэж хоолны газарт угаагч, өглөө сүү сонин тарааж шөнө шатхуун түгээх станцад ажиллаж овоо хэдэн төгрөг олж Сөүлд сургалтанд сурхаар ирсэний маргааш нь аав дахиад өрөнд орж мөнгө нэхэж би өөрт байсан хэдэн төгрөгөө явуулж дахиад л би мөнгөгүй хоцорлоо
Сөүл том хот байсан учраас цагын ажилч их өмнөхөөсөө илүү олон ажил хийж өөртөө таарсан жижигхэн өрөөнд амьдарч хэдэн төгрөгний төлөө хоол ундаа ч хасаж байсны хариуд дүү минь хэрэгт орооцолдож аав дахиж өрөнд орж би гэдэг хүн тэр 2ын төлөө л мөнгө олдог болж сүүлдээ сургуульд сурах тухай ч бодохоо больж амьдрал ямар ч утгагүй санагдах үед би тэр хүнтэй таарсан
Тэр миний хувьд надад туслаж их түшигтэй санагддаг байсан ч сүүлдээ бид бие биедээ дурласан үгүйээ бид биш би тэрэнд дурласан
Ухаанаа алдталаа дурлаж, тэр хүнтэй танилцхаасаа өмнө хэрхэн амьсгалдаг байснаа ч санахаа больсон
—
Тэрэнд хайртайгаа мэдрүүлэх гэж түүний өвөрт орсон ч тэр хариуд нь хэтэвчээ гаргаж ирэн мөнгө тоолон
__: 3сая хангалттай биз дээ
Би: ЧИ ЧИНЬ ЮУГАА ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ?
__: *инээх* СОНС И Мижү би хэзээ ч эмэгтэй хүнтэй ийм удаан байж үзсэнгүй чи ч азтай юмдаа би чамтай 4сар зууралдчихлаа бас хэзээ ч эмэгтэй хүнд ийм их мөнгө өгч байгаагүй
Битгий нойтон хамуу шиг зууралдаад байгаарай... мэдээж би чи өөр түвшины хүмүүс
Бас би хэзээ ч нэг унтсан эмэгтэйтэйгээ унтдаггүй миний амьдралын гол дүрэм ЗА АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ гэж хэлэн хаалга саван гараад явчихсан
*инээх* яг тэр үед би тэрнийг үзэн ядаагүй ч сүүлдээ тэрний гэх хайр үзэн ядалтаар солигдож би улам бүр өөрийгөө алдаж муу хүн болж хувирсан
—
Түүнд хаягдаад хэдийнэ 7 хоног өнгөрчиж, түүний ордог байсан бүх бар, паб гээл орж үзээгүй газар алга ганц удаа уулзаад ярилцах хэрэгэтй байдаг гэж бодсоор харанхуй гудамжаар согтуу хөлчүү залуус дундуур алхаж байтал нэг залууг санамсаргүй мөрлөчихлөө түүнээс уучлалт гуйн цааш алхаж байтал гудамжны мухараас бөөн залуус гарч ирэн би буцаж гүйх гэтэл нөгөө булангаас ч гэсэн гараад ирэх нь тэр... тэдний хамгийн урд явж байсан залуун нь над руу ойртон
__: И Мижү юу?
Би: тийм байна
__: *инээх* танай аав чинь чамаас мөнгө ав гэсэн эсүүл чамаар мөнгө олуул гэсэн
Тэдгээр залуус намайг чирсээр тансаг зочид буудалын өрөөнд авч ирхэд Дэхён сууж байсан юм... тэр аавынхаа ачаар өөрийн гэсэн мөрийтэй тоглоомын газар ажилуулж жижигхээн луйвар хийдэг, тэр луйвараараа хэн нэгнийг гэмтээдэг хэн нэгнийг тарчлаадаг... харин надад тэгж хандаагүй ч гэсэн би тэрний нэрийг өөрийн амаар хэлэх дургүй бүр сонсох ч дургүй
Дэхён: И Мижү гэсэн байхаа
Би: тиймээ
Дэхён: танай аав өр тавьсанг мэдсэн үү? *виски уух*
Би: тэгээд
Дэхён: *инээх* өөрөө төлж чадахгүй чамайг надад өгсөн хүссэн бүхнээ хийлгэ гэсэн гэж хэлэн надад ойртон нүүр лүү минь ойртон
Дэхён: гэхдээ надад чамаар хийлгэх тусдаа ажил байгаа тэр ажилыг хийчихвэл чи эрх чөлөөтэй болно гэсэн үг
Би: тэр ажил чинь тэгээд юу юмбдээ надад хийж чаддаг юм байхгүй
Дэхён: *чанга инээх* өөрийгөө бэлдээд л байж бай надаас зугтах гэж оролдоод хэрэггүй шүү... учир нь би чамайг хаанаа ч олж чадна... одоо гар
Тэр өдрөөс хойш 2 жилийн турш түүний дуудсан газар нь очиж түүнд үйлчилдэг байсан ч би цагын ажил хийхээ зогсоогүй...
2жилийн турш цуглуулсан мөнгөө аваад Дэхёнд өгдөг байсан ч аавын өр дарагдаагүй, үнэндээ Дэхён аавын өр гэх асуудалаар намайг хажуудаа хүлдэг гэж хэлж болно
•••••
Би: над руу ингэж харах хэрэггүй дээ... чамд энэ бүхэнг ярьсан чинь хэдэн жил хуримтлагдсан бүхэн минь алга болчих шиг л боллоо *инээх*
Ёонгук: миний бодсонтой адилхан юм... Дэхёнийг ийм зүйл хийсэнд гайхах зүйл алга
Би: чи Химчантай хэр дотно вэ эсүүл Дэхёнтай
Ёонгук: Дэхёнаас илүү Химчантай удаан найзласан багын найзууд гэж хэлж болно
Би: ммм надад туслах хэрэггүйээ зүгээр л найзыгаа надаас хамгаал... би өөрийнхөө төлөө хэнийг ч золиослож чадна
Ядаж чи битгий энэ хэрэгт битгий орооцолдооч гуйж байна Ёонгукаа
Энэ бүхэнг чамд ярьснаар надад туслаач гэж байгаам биш намайг юу ч хийсэн бай намаййг буруугаар ойлгохгүй байгаасай гэсэндээ ярьж байгаа юм
Тэгсэн ч надад хэн нэгний тусламж хэрэггүй ганцаараа эхлүүлсэн ганцаараа дуусгана
Түүнтэй ярилцсанаараа буруу зүйл хийсэнээ ойлгож байсан ч сэтгэл минь бага зэрэг ойнгочихлоо яг л сэтгэл дотроос хатгаад байсан бул хар чулууг аваад хаячих шиг боллоо
Гэртээ орж ирэн хувцасаа сольж үсээ угаачихаад унтхаар хэвтэн өнгөрсөнд үлдээсэн хар бараан ч гэсэн адал явдалтай амьдралаа бодно...
***
Хөнжлөөсөө сугаран гал тогоонд орж ирхэд ширээн дээр 2 хүний халуун кофе, хачиртай талх бэлдээд тавьчиж хэн ирсэн нь тодорхой
Удалгүй Дэхён ариун цэврийн өрөөнөөс гарч ирэн
Дэхён: босчихсон уу?
Би: яах гэж ирсэн юм
Дэхён: гомдоож байна шүү өглөөний цайгаа хамт уух гэж ирж байхад хурдан нүүр гараа угаачихаад ир
Тэр миний өөдөөс харж суугаад кофеноосоо балган хачиртай талхаа гартаа барин
Дэхён: хүзүү чинь зүгээр болчиж
Би: тийм байна лээ
Дэхён: чамд дуулгах сайхан мэдээ байнаа
Би: юу юм
Дэхён: би чиний өнгөрсөнг сонирхож үзээд их сонирхолтой зүйл олж мэдлээ л дээ, тэр залуу чинь надад дурладаггүй шалтгаан уу?
Би: чамайг хэзээ олж мэдэх бол гэж бодож байсан ч ийм орой олж мэднэ гэж бодсонгүй шүү
Дэхён: хамгийн хачирхалтай нь юу гээч чи тэр залуутай удахгүй уулзана магадгүй өнөө орой ч юм уу?
Би: аль хэдийнээ уулзчихсан...
Дэхён: *инээх* хурдан гэдэг нь... яасан хараад догдолж байна уу? Эсүүл Мянга мянган эрвээхэй гэдсэн дотор чинь нисэж байгаам шиг мэдрэмж төрсөн үү?
Би: аль нь ч биш, үзэн ядсан хуульгүй бол алчихмаар байсан ч чамаас өөр хүн болохоор зүгээр л инээгээд өнгөрсөн
—
Өнөөдөр Химчан Ёонгук 2 хичээлдээ ирсэнгүй, өдөржингөө ганцаараа хичээлээ хийн номын санд суулгүйгээр сургуулийн гаднаас такси барих гээд зогсож байтал нэг л танил машин урд ирж зогсоод цонхоо доошлуулхад Химчан байв
Химчан: өдөржингөө тархыг чинь хүлээлээ
Би машинд нь суугаад түүн рүү харан
Би: бидний дунд ямар нэгэн шалтгаан үлдсэн билүү... чи надаас авах юмаа авч харин би хямдхан нэгэн болж хувираагүй гэж үү?
Химчан: *инээх* хямдхан нэгэн байсан бол би өнөөдөр ирэхгүй байсан юм гэж хэдэн гараас минь атган машинаа асаан хурдалсаар нэг л танил газар хүрээд ирэх нь тэр
Би: энэ газар яах гэж ирсэн юм
Химчан: манай найз америкт амьдарч байгаад хэдхэн хоногийн өмнө солонгост ирсэн юм...
Химчанд хөтлүүлэн дотогш орход энэ газар бага зэрэг өөрчлөгдөж аргагүйдээ бараг 3 жилийн өмнө л орж ирсэн юм чинь
Бид хамгийн булангын ширээ рүү чиглэн алхана тэнд сууж байгаа 2 залууг 2ланг нь танина Ёонгук нөгөө нэг нь миний анхны бүхэнг авсан тэр өөдгүй залуу...
Надаас зугтаж Америкт амьдарч байгаад ирсэн юм биз дээ Ёо Ёнжэ
Тэдний сууж байгаа ширээнд очход Ёнжэ босож ирэн Химчантай гар барин, тэврэлдээд
Ёнжэ: уулзалгүй удаж шүү
Химчан: за сүртэй юм бэ дээ би хэдхэн сарын өмнө очсон биздээ
Ёнжэ: тийм л дээ *над руу харах*
Химчан: аан тийм л дээ, танилцаач И Мижү
Ёнжэ: *гараа сунгах* Ёо Ёнжэ
Би: И Мижү
Ёнжэ: гэхдээ 2 лаа өмнө нь уулзаж байлуу
Би: үгүй байхаа
Тэд нилээн яриандаа ч тэр, вискиндээ ч тэр халцгааж байлаа би тэдний яриаг сонсон сууж байтал Ёонгук ариун цэврийн өрөө орхоор болж Ёнжэ Химчан бид 3 л үлдлээ
Би Химчаныг өөртөө ойртуулан хүзүүгээр нь тэврэн нүдээ анин уруул дээр нь үнсэж, үнсэлцэж байх зуураа нүдээ нээхэд Ёнжэ бидэн лүү харчихсан виски шимж байлаа бидний харц тулгарсан ч тэр намайг танихгүй байгаа бололтой...
Хэзээ ч мартахгүй чиний хэлсэн үгийг бас хийсэн үйлдэлийг... чи миний анхны эр хүн бас анхны хайр гэхдээ л чи адгийн амьтан харин би сайн охин байхаа больсон Ёо Ёнжэ
Шархалж үлдэх ёстой бол Химчан биш чи л шархлах ёстой байх...
—–MN4EVER—-
![MANIAC [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/cb25/cb25fddee1e065227fa1a04ef41e5743.jpg)