26 страница29 июля 2016, 20:17

3-р бүлэг ~ 4-р хэсэг

††††††

Дэхён: өчигдөр хаана хоносон?

Би: мэдэж байж заавал надаас асуух хэрэг байгаа юм уу?

Дэхён: БИ ЧАМД ХЭЛСЭН БАЙХАА... ЧИ ХЭН НЭГЭНД ХАЙРТАЙ БОЛВОЛ ТЭРНИЙГ ЧИНЬ БАС ЧАМАЙГ АЛНА ГЭЖ

Би: тэгээд алаач дээ гэж хэлэн түүн рүү муухай хархад Дэхён 2 гараараа хоолойг минь бөөн сэгсчин

Дэхён: НАМАЙГ ЗОВООЖ БАЙХААР ҮХЭЭД ӨГ ГУЙЖ БАЙНА *уйлах*

Тэр хэдий хэрцгий хандаж байгаа ч түүний нүднээс би хайрыг олж харж байлаа тэр намайг боож орилож байсан ч би 2 гараа өргөн түүний нүүр лүү арай ядан чиглүүлхэд гар минь хүрэхгүй байсан ч биеээ түүн лүү ойртуулана гэхдээ ойртох тусам хоолой минь улам боогдож байсан ч би гараа нүүрэнд нь хүргэн нулимсийг нь арчиж өгхөд түүний гар суларсаар сүүлдээ гараа надаас авхад нь би ханиалган, хойшоогоо налхад хөлөн дээр минь толгойгоо тавин

Дэхён: галзуурах нь И Мижү,,, гэж хэлхэд нь даашинзны минь хормой норж байх нь тэр

Би: чи өөрөө л энэ бүхнийг сонгосон, миний сонголт байгаагүй

Дэхён: тийм болхоор л галзуурах гээд байгаа юм, яах гэж энэ бүхэнг эхлүүлсэнээ ч мэдэх юм алга

Түүний мөрнөөс доош гүйлгэн гарнаас нь атган толгойгоо толгойн дээр тавиад

Би: энэ бүхэн хэзээ дуусах юм Дэхёнаа

Дэхён: энэ бүхэн дуусах үед чи ч гэсэн намайг орхино биздээ тийм болхоор хэзээ ч дуусахгүй...

Түүний хэлсэн үг худлаа биш гэдгийг хоолойны өнгө нь батлаад өгчих шиг, хэзээ ч түүний савраас мултарч чадахгүй юм байна,,,

Бид нилээн удаан сургуулийн гадаа машиндаа суусаны эцэст тэр жолоочийг дуудан бид хотын захад байрлах шөнийн клубт орж ирэн ширээ дүүрэн уух виски, вискигээ даруулах даруулга захиалан суухад талбайн голд бүжих согтуу залуус, тэдний дээрээс анивчих хурц тод гэрлүүд чанга хөгжим энэ л миний байх газар шиг ширээн дээрхи асаагуурыг аван амандаа зуусан тайвширал бэлэглэгчээ асаан уушигныхаа багтаамжаар сорон, сорсон зүйлээ буцаан гаргахад хамаг зовлон шаналалаа гаргачих шиг,

Бүжгийн талбайгаас Дэхёны найз Зело гарч ирэн биднийг чиглэн ирээд над руу нэг том харчихаад Дэхёнтай мэндлээд зөөгчийг дуудан чихэнд нь ямар нэгэн юм хэлэн удалгүй бид урдаа байх вискигээс бие биеэндээ хийж өгсөөр байв... анх энэ зүйлийг уухад хатуу санагддаг байсан ч одоо бол зүгээр л гулсаад орчихдог болчиж,

Ухаан санаа балартан нэг мэдсэн ариун цэврийн өрөөнд хүйтэн хана налан зогсож байв хэсэг зогссоны эцэст уусан зүйл шингэж байгаа бололтой нүд харанхуйлах нь больж ариун цэврийн өрөөнөөс гараад явж байхдаа унах шаххад хэн нэгэн намайг түшээд авах нь тэр...

__: зүгээр үү?

Би: зүгээрээ баярлалаа гэж хэлэн тэр хүн лүү хараад хамаг архи гарчих шиг боллоо тэр байна миний анхны бүхнийг авсан өөдгүй залуу тэр үргэлж л эелдэг аашилдаг байсан гэхдээ энэ нь зөвхөн баг түүний хуурамч төрх

Тэр над руу хархад нь намайг таничих вий гэсэндээ нүүрээ буруулан алхахад тэр араас минь ирэн мөрөн дээр минь гараа тавин

__: уучлаарай, бид өмнө нь уулзаж байлуу?

Би: *инээмсэглэх* та хүн андуурсан бололтой би солонгост ирээд удаагүй байгаа л даа

__: дургүйцэхгүй бол би таныг хүргээд өгөх үү эсүүл энэ газраас илүү чимээгүй газар санал болгох гэсэн юм

Би түүн лүү эргэж харах гэсэн ч хэтэрхий их айснаасаа болоод эргэж харж чадсангүй, зүгээр л юу ч дугаралгүй Дэхён болон Зелогийн байгаа ширээнд ирээд гар цүнхээ авах гэтэл Дэхён ухаанаа алдатлаа согтчиж Зело түүнийг өргөн клубээс гарган бидний сууж ирсэн машинд суулган

Зело: чи суухгүй юм уу?

Би: таксидаад явчихна

Тэр 2г явуулчихаад гэрийнхээ зүг зам даган алхана, алхахад хүйтэн салхинаас болж уусан архи тархинд нөлөөлж байгаа бололтой толгой эргэн гэрлийн шон хашлаг гээд бүхэл зүйл дайвалзана шүдээ зуун алхасаар удсан ч үгүй унах гэтэл хэн нэгэн түшиж авсаныг л санаж байлаа тэрнээс цааш би юу ч санасангүй,

Ямар нэгэн анхилам үнэр үнэртэж нойрноос минь сэрээчихлээ өрөөг гүйлгэн хархад улаан хүрэн обой хар өнгийн тавилагнууд хэдий өрөөг гашуудлын өнгөөр тохижуулсан ч гайхамшигтай харагдаж байв, ор нь хүртэл хар өнгөтэй даавуу нь улаан хүрэн өнгөтэй байх нь тэр...

Хажуугын ширээн дээр тависан цагаан өнгийн халадыг өмсөөд анхилам үнэр гарах өрөө рүү орход Дэхён *эргэж харан*

Дэхён: сэрчихсэн үү?

Би: яаж намайг авчирсийн

Дэхён: Зелог араас чинь явуулсийн

Би: аан би гэртээ очиж хувцасаа сольчихоод сургууль орно

Дэхён: ингэж их хичээх хэрэггүй, тэр сургуульд чамаас өөр ингэж хичээж байгаа оюутан байхгүй байх

Хүзүү чинь аймшигтай харагдаж байна, өнөөдөр хичээлдээ явах хэрэггүй бололтой эсүүл Химчанд наад аймшигтай хүзүүгээ харуулмаар байгаа юм уу?

Түүнд хариу хэлж чадалгүй түүний бэлдэж өгсөн америк маягаар шарсан гахайн мах өндөгийг идэн чимээгүй суулаа... өглөөний цай уух зуур тэр гэрт зөвхөн шаазан таваг, төмөр сэрээний чимээ л сонсогдоно. Түүний над руу байн байн харж байгааг мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлэх үнэндээ л төвөгтэй санагдаж байв, өдөржингөө түүнийг харж сууна гэдэг тамд очсоноос ялгаа алгаа энэ хүний гарт ингэж тарчилж байснаас үхсэн нь хамаагүй дээр санагдах шиг

Түүний орд харш шиг гэрт, түүний хэдэн саяын орон дээр түүний унтаж байхыг харан хэвтэнэ бид өөд өөдөөсөө харан хэвтэх боловч тэр намайг тэврэхээсээ жийрхэн зүгээр л нүдээн анин хэвтэж байв харин би түүний нүд, хамар, ам гээд бүх зүйлийг нь нэг бүрчлэн харж байна

Дэхёныг унтсан байх гэж бодоод орноос өндийх гэтэл тэр гарнаас минь угзран орон дээр хэвтүүлэн өөрөө дэрээс минь харан

Дэхён: чи надад дурлачихаа юу?

Би: юу яриад байгаа юм

Дэхён: чи намайг сая цоолох шахлаа

Би: *инээх* би харьмаар байна гэж хэлэн буйдангын түшлэгэн дээр тохсон даашинзаа аван угаалгын өрөөнд орон гадуур өмссөн цагаан халадаа тайлан өөрийнхыы даашинзыг өмсөн толинд хархад хүзүү минь авах юм алга, улаан хүрэн өнгийн нарийхан нарийхан судал татчихсан үсээ урагш гарган халхалах гэсэн ч нэмэр алга гэхдээ одоо энэ хамаа алга Дэхёны гэрээс л явж байвал хангалттай тэгсэн гадаа харанхуй болох гэж байгаа болхоор хэн ч анзаарахгүй

Угаалгын өрөөнөөс гархад тэр буйдан дээр суучихсан байснаа намайг харчихаад босож ирэн

Дэхён: хоночихоод явсан ч болно шүүдээ хүзүү чинь аймшигтай харагдаж байгааг чи харсан л байлгүй

Би: чамтай хангалттай удаан хамт байлаа удаан байвал би чамайг алчих юм шиг байна

Дэхён: *инээх* өөрийхөө мэдрэмжээс зугтаагаа юу И Мижү

Би: чи андуураад байх шиг байна би чамтай танилцсанаасаа хойш чамаас нэг л зүйл мэдэрсэн тэр нь ҮЗЭН ЯДАЛТ

Дэхён: *инээх* гадаа машин хүлээж байгаа чи эндээс алхана гэвэл өглөө л гэртээ очих байх

Дараагийн удаа уулзхад чамаас сайхан мэдээ сонсоно гэж найдаж байгаа шүү

Тэдний гэрээс гархад танил болсон жолооч намайг угтаж авах нь тэр... нилээн нас тогтсон ах болхоор над руу халуун дулаанаас инээмсэглээд хаалга нээж өгхөд нь би машинд суун

Жолооч: хөдлөх үү?

Би: тэг тэг гэж хэлэн нүдээ анин суудалаа налан суухад бидэнтэй зөрөн Химчан Дэхёных руу орж байлаа...

Энэ үед Дэхёны гэрт

Дэхён Мижү явуулан гэртээ байрлах текнээс 2 хундага гаргаж ирэн өрөөстэй дарснуудаас нэгийг гаргаж ирэн хундагалахад Химчан өрөөнд орж ирж таарав

Дэхён: яг цагтаа ирлээ шүү

Химчан: надаар яах гэсэн юм

Дэхён: *хундагатай дарс өгөх* энэ манай гэрт байгаа хамгийн удаан дарсан дарс бас хамгийн үнэтэй нь...

Химчан: юу хэлэх гэсэн юм

Дэхён: И Мижү гэсэн байхаа дээр чамтай хамт байсан эмэгтэй

Дэхёныг тэгж хэлхэд Химчаны нүүрэнд уур хилэн тодрон дэхёнд ойртон цамцнаас нь заамдан

Химчан: адгын амьтан минь түүнд ойртох л юм бол алчихна шүү

Дэхён: *инээх* чи үнэхээр тэр бүсгүй хайртай болчихоо юу? ийм хурдан уу? Залуу минь тайвшир би зүгээр л бага зэрэг судалсан юм гэхдээ чи тэрний тухай хангалттай мэдэхгүй гэдгийг чинь мэдэж байна

Аан тийн чиний үеэлийн хувьд нэг зүйл анхааруулчье эмэгтэй хүн хэр их гоо үзэсгэлэнтэй байна тэрнийхээ хэрээр чамд илүү гүн гүнзгий шарх өгдөг

Химчан: *инээх* чи ч гэсэн шархласан гэсэн үнэн байхнээ, чиний тухай мэдчихээд итгээгүй юм тэгсэн чи өөрөө надад батлаад өгчих шиг боллоо аймшигтай хатуу сэтгэлтэй Дэхёныг зовоодог тэр эмэгтэйг хармаар санагдчихлаа

Дэхён: чи хүссэн хүсээгүй түүнтэй уулзана *инээмсэглэх*

Чамайг над шиг болохгүй байхыг төлөө хундагаа тулгачих уу? Гэж ёжлонгүй хэлэн Химчаны хүндагатай хундагаа тулгаад инээмсэглэхэд Химчан гайхширан түүнийг харан зогсоно

Миний талаас

Жолоочийн дуудах чимээнээр нүдээ нээхэд гэрийн гадаа ирчиж, гар цүнхээ аван байрны зогсоолоос орц хүртэл удаан алхаж байтал Ёонгук тамхи зуучихсан урд минь гараав ирэв, би гайхан

Би: чи энд юу хийж байгаа юм

Ёонгук: тамхилж байна... бас чамайг хүлээж байлаа гэж хэлэн үсийг минь хойшлуулан хүзүү рүү минь хархад тамхины утаа түүний нүд рүү орсон бололтой нүдээ онийлгон

Ёонгук: хэн нэгэнд боолгуулсан юм уу? Чи ч хүнд гар бололтой

Би: *үсээ янзлах* гуйх зүйл байна

Ёонгук: юу юм бэ дээ

Би: намайг чимээгүй газар хүргээд өгөөч гэж хэлхэд тэр тамхиа газар хаяан хөлөөрөө унтраан бугуйнаас минь барин нэг тийшээ том том алхалж эхэллээ

Би зүгээр л түүнд чирэгдэн дагана, тэр бидний байрнаас нилээн холдон хүнгүй бүүдгэр гэрэлтэй хуучин хороолол дунд авчран хуучин байшинд шахаж өөрөө 2 гараараа тулан нүд рүү минь харан

Ёонгук: ЧИ ДЭХЁНТОЙ ЯМАР ХОЛБООТОЙ ЮМ?

Би түүний нүд рүү харсан чигтээ

Би: Дэхён гэж хэн юм

Гэхэд тэр баруун гараа атган хана руу хүчтэй цохин

Ёонгук: ХИМЧАНЫГ ХУУРЧ ЧАДСАН Ч НАМАЙГ ХУУРЧ ЧАДАХГҮЙ ШҮҮ ТЭР ӨДӨР ДЭХЁН ТАНАЙД ХОНОСОН ТИЙМ БИЗДЭЭ НААД ХҮЗҮҮН ДЭХ ЧИНЬ Ч ГЭСЭН ДЭХЁНЫ ХИЙСЭН ХЭРЭГ ТИЙМ БИЗ ДЭЭ ЭСҮҮЛ БИ БУРУУ БОДООД БАЙНА УУ?

Уурлангүйгээр нүд рүү минь харан орилох шахам хэлэх нь тэр... тэр үнэнгээсээ уурласан бас тэрний хэлсэн бүхэн үнэн энэ бүхэнг сонсоод одоог хүртэл тэвчсэн нулимс минь хацрыг минь даган урсаж, би түүнээс харцаа суруулан доош хархад тэр эрүүнээс минь барин өөр лүүгээ харуулан нулимсийг минь арчаад

Ёонгук: юу туулсанг чинь мэдэхгүй ч чи буруу зүйл хийж байна, би чамайг хамгаална гэхдээ хамгаалхын тулд чамаас сонсох зүйл их байна

—–MN4EVER—-

26 страница29 июля 2016, 20:17