3-р бүлгийн төгсгөл
†††††
Миний талаас
Онгоцны буудалаас такси барин өмнө нь амьдарч байсан байрныхаа урд ирэн ачаагаа буулгаж жолоочоор цахилгаан шатанд оруулуулан 6 давхар луу явах даа өөрийн эрхгүй догдлоно. Бүх дурсамжууд минь тэр гэрт тоосонд дарагдсан байхдаа гэж бодон цахилгаан шат зогсохыг ч анзаарсангүй.
Хажуунаас жижигхэн бас дулаан гар , хөрж даарсан гарнаас минь барин
__: ээжээ, ирчихлээ
Би: *инээмсэглэн* энэ газар таалагдаж байна уу?
__: мхн , яг таны ярьж байсан шиг гоё газар байна
Би: за орцгооё гэж хэлэн ачаагаа аван хаалганыхаа наана ирэн кодоо хийхэд хаалга нээгдэж дотогш орж ирхэд цэв цэвэрхэн гэр биднийг угтаж авах нь тэр.
__: ээжээ энэ гэрт хүн амьдарч байсан юм уу?
Би: дараа хэлье , 2 лаа хурдхан шиг ачаагаа янзлаад хоол идье
Миний хүү юу идмээр байна
__: догбугги
Би: тэгж хэлнэ гэж мэдсэн юмаа
Дотор орж төвхөнөчихөөд хүүгийнхээ хувцасыг солин , бяцхан гарнаас нь хөтлөн цахилгаан шат дуудхад цахилгаан шат дээрээс доош бууж ирэн хаалга нь нээгдхэд Ёнгук зогсож байснаа намайг болон бяцхан хүүг минь хараад гайхсан янзаар хараад
Ёнгук: И МИЖҮ
Би: *инээмсэглэх* 4 жил өнгөрсөн ч чи яг хэвээрээ байх юмаа
Ёнгук: 4 жил биш шдээ 2 жилийн өмнө би чам дээр очсон
Би: өө тийн шдээ гэж хэлэн цахилгаан шатанд суухад Ёнгук хүүгийн минь хажууд явган суугаад
Ёнгук: энэ том залууг хэн гэдэг билээ
Хүү: Жон ҮүЖин
Ёнгук: ахыг нь Бан Ёнгук гэдэг
ҮүЖин: би таны тухай ээжээс сонсож байсан , яг ээжийн хэлснээр та их ууртай царайтай юм
Би: ЧШШ хэлж болохгүй шдээ ҮүЖинаа
Ёнгуктай 3 лаа байрны ойролцоох догбуггны газар орж ирэн Үүжиндээ догбугги савхадаж өгч байхад Ёнгук бид 2г цоолох шахам хараад л байв. Би инээмсэглэн
Би: юугаа ингэтлээ хараав
Ёнгук: чамайг ээж болчихсон байх юм гэж төсөөлсөнгүй шүү , ээж болсон төрх чинь илүү үзэсгэлэнтэй юм
Химчан харвал ч дурлахнээ *чанга инээх*
Би: би энд та нартай дахиж зууралдах гэж ирээгүй , аав дүү 2тойгоо уулзах гэж ирсэн , тэгсэн ч Химчанд намайг харах нүүр байхгүй гэж бодож байна
Түүний надад амсуулсан зовлон , хэлсэн үгийг мартаж тэрнийг уучилсан ч дахиж тэрэнтэй бүхнийг эхлэнэ гэсэн үг биш
Ёнгук: хүүг яах болж байна
Үүжин: Үүжинд ээж байхад л хангалттай , Үүжинд аав байхгүй
Ёнгук: Үүжин хэдэн настай юм гэж хэлхэд Үүжин дөрвөн хуруу гарган тэрэнд үзүүлэн үргэжлүүлэн хоолоо иднэ. ҮүЖинийг хоолоо идэж дуусангуут тэндээс гаран байрныхаа зүг алхахад Ёнгук ҮүЖинийг мөрөн дээрээ суулган 2 гарнаас нь барин зам даган гүйхэд ҮүЖин чанга чанга инээх нь тэр. Хүүгийнхээ ингэж инээхийг өмнө нь сонсож байгаагүй болохоор тэднийг харан өөрийн эрхгүй инээмсэглэчихлээ....
Байрны наана ирхэд Ёнгук Үүжинийг газар буулгаж , орцоор орох гээд хаалгыг татах гэтэл нэг л танил хоолойгоор МИЖҮ гэж дуудхад нь би гайхан эргэж хархад Ёнгук ҮүЖин 2 ч бас эргэж хархад Химчан зогсож байх нь тэр
Химчан: И Мижү мөн биз дээ
Би: *инээмсэглэх* сайн сууж байсан уу? Уулзалгүй удсан шүү гэж хэлхэд Үүжин гүйж ирэн гарнаас минь барин
ҮүЖин: Ээжээ , энэ ах хэн бэ?
Химчан: ЭЭЖ арай тэр ??? гэж хэлхэд нь би ҮүЖины хажууд явган суун
Би: энэ ахтайгаа мэндлээд өөрийгөө танилцуулаарай
ҮүЖин: сайн байна уу? *бөхийх* Жон ҮүЖин
Химчан: ЖОН ?
Тэр арай???
Би: янз бүрийн тайлбар хэрэггүй байх гэж бодож байна , надаас уучлалт гуйх гэсний хэрэггүй би чамайг аль хэдийнээ уучилсан гэхдээ чамтай дахиж уулзана гэсэн үг биш
Миний өмнө буруутай гэж бодож байгаа бол над дээр дахиж битгий ирээрэй бас найзынхаа сэтгэлийг зовоолгүй хүн шиг амьдараарай аз жаргал хүсье гэж хэлэн Ёнгук руу харан
Химчаныг чамд даатгалаа шүү , гэж хэлхэд Ёнгук толгойгоо дохин инээмсэглэхэд нь би хүү рүүгээ харан *инээмсэглэх* за орье Үүжинаа
—
Төвхөнөсөөр байтал унтаж цаг болж хүүгийнхээ унтлаганы хувцасыг өмсүүлэн , нүүр гар , шүдийг нь угаалган орон дээр хэвтүүлэн духан дээр нь үнсээд
Би: ээжид нь хийх ажил байгаа болохоор ҮүЖин ганцаараа унтаж чадна тиймээ
ҮүЖин: *толгой дохих* ҮүЖиний аавтай болмоор байна
Би: жоохон юм байж гэж хэлэн хөнжилийг нь нөмрүүлэн гэрлийг нь бүдэгрүүлээд , өөрөө зочны өөрөөндөө орж ирэн халуун цай өөртөө найруулан цонхоор хархад машины зогсоол дээр ганцхан машин гэрлээ асаачихсан зогсож байх нь тэр... хэтэрхий харанхуй бас гэрэл хэт хурц байснаас болж машин доторхи хүмүүсийг харж чадсангүй.
Хөшигөө хаан маргаашийнхаа ажилд бэлдэн , интернетээс солонгосын барилгын зах зээлийн тухай судлана... барилгын *** компаниас солонгост ажиллах санал ирээгүй бол солонгост ирэх тухай бодох ч үгүй байсан байх
*
Дэхёны талаас
Ажлаа таран компаниас гарч ирхэд Зело машинтай компаний гадна хүлээж байх тэр... гадаа аль хэдийнээ харанхуй болчихсон байв
Зело: хайчих уу?
Дэхён: Мижүгийх рүү
Орой болсон болохоор зам түгжрэлгүй 10 хүрэхгүй минутанд давхисаар Мижүгийн байрны гадна ирхэд гэрэл нь асаалттай байхыг хараад
Дэхён: унтах хүртэл энд байж байгаад явье , хөгжимөө асаачих гэж хэлэн цонхоо хагас нээгээд тамхи асаахад удалгүй хөгжим асан уянгын ая эгшиглэнэ... нүдээ цавчилгүй тэдний цонх руу ширтэж , яг одоо тэрнийг юу хийж байгаа бол гэх бодол тархийг минь эзэмдэж чаддаг бол гүйгээд орох юмсан
Орлоо гэхэд юу гэж хэлэх ёстойгоо ч мэдэх юм алга...
Миний талаас
Цаг хархад аль хэдийнээ шөнийн нэг цаг болчиж , хамаг бие хөшин босож яван цонхныхаа наана ирэн хөшигөө бага зэрэг нээн хархад өнөөх хар өнгийн машин гэрлээ асаасан чигтээ зогссоор л байхыг хараад гэрлээ унтраан цонхон дээрээ ирхэд удсан ч үгүй өнөөх машин хөдлөөд яваад өгөх нь тэр... санаа алдан хүүгийнхээ унтаж байгаа өрөөнд орж ирэн хажуугаар нь орон нүдээ анин хэвтлээ...
Энэ үед
Намуухан хөгжим эгшиглэсэн бараг хүнгүй хоосорсон пабны текэн дээр Химчан , Ёнгук 2 виски шимэн сууна
Ёнгук: яах бодолтой байна
Химчан: *инээх* дахиад эхлэнэ дээ Мижүгийн хэлснээр аз жаргалтай хэвийн байдалдаа орно гэж хэлэн гартаа барьсан хундагатай виски рүүгээ харан
Энэ хамгийн сүүлийх нь... түүний хамгийн сүүлийн хүслийг биелүүлмээр байна
Дахиад л Дэхёнд хожигдчиж эцэст нь тэр бүгдийг авлаа , компанийг ч тэр , Мижүг ч тэр
Хэрвээ тэр үед би Ёнжэд итгэлгүйгээр Мижүгийн гараас атгасан бол Дэхён хожигдогч байх байсан байх даа
Ёнгук: ялгаагүй байсан байх Мижү анх сургуульд шилжиж ирэхдээ л Дэхёнд хайртай байсан
Химчан: өөрийгөө өрөвдчихлөө
Ёнгук: цаашдаа өрөвдөхөөргүй амьдархад л хангалттай шүү анд минь
Химчан: тийм шүү ,
~~~
Орой болгон тэр хар машин ирж зогсож байгаад гэрэл унтархаар явдаг болоод бараг 7 хоночихлоо , гүйж очоод зүгээр орж ирээд хүүгээ тэврээд унт гэж хэлхийг хүссэн ч чадсангүй
4 жилийн турш чамайг бодож , ганцхан чамтай уулзах гэж энд ирсэн гэдгээ ч хэлхийг хүсэж байна. гэрлээ унтраах юм бол тэр буцаад явчихна гэж бодон гэрлээ унтраалгүй гадуураа цамц өмсөөд гутлаа углан гэрээсээ гаран цахилгаан шатанд суун 1 давхар дээр даран доош буухад цахилгаан шат өмнөхөөсө хэд дахин удаан болчихсон мэт санагдаж , догдлоод ч юм уу эсвэл сандраад байгаа мэдсэнгүй... мартагдах шахсан тэр мэдрэмжүүд бүгд мэдрэгдэж түүнд хэлэх үгсээ бодон явж байтал нэг давхарт ирэн цахилгаан шатны хаалга нээгдхэд Дэхён зогсож байхыг хараад яг байрандаа гацчихлаа Дэхён ч намайг харсан даруйдаа эргэж харан алхаж эхлэх нь тэр... цахилгаан шатны хаалга хаагдаж би яах учраа олохгүй зогсож байснаа хаалга нээх товчин дээр даран түүний араас очход тэр аль хэдийнээ орцноос гарж байв.
Түүний араас гаран Жон ДЭХЁН!!!!!!!!! Гэж түүний араас орилход тэр байрандаа зогсход нь
Би: яагаад над руу харахгүй байгаа юм
Дэхён: надад чам руу харах эрх байгаа гэж үү?
Би: яагаад над руу харж чадахгүй гэж...? 4 жилийн турш надтай уулзахыг хүсээгүй гэж үү? Хэрвээ чи надаас уучлалт гуйх ёстой гэж бодож байгаа бол надад чиний уучлал хэрэггүй чи намайг хангалттай хайрласан магадгүй одоо ч хайрлаж байгаа байх
Уучлалт гуйх ёстой хүн нь би байх... чиний хайраас зугтаж чиний сэтгэлийг ойлгохгүй үргэлж чамайг зовоож байсан хүн нь би
Чам руу харах эрхгүй хүн гэвэл чи биш би л байх... магадгүй дахиж хэлэхгүй байх бас хэлэхсэн гэж 4 жилийн турш хүссэн УУЧЛААРАЙ БАС БИ ЧАМД ХАЙРТАЙ... гэж хэлхэд тэр эргэж харан над руу харан
Дэхён: хайртай гэдэг үгийг чинь хүлээж авлаа харин уучлаарай гэдэг үгийг чинь хүлээж авахгүй ээ , хайр сэтгэлд уучлал хэрэггүй зүгээр л хязгааргүй хайр халамж байхад л хангалттай гэж хэлэн 2 гараа дэлгэхэд нь би бодсон ч үгүй түүн лүүгээ гүйж очин түүнийхээ энгэрт тэврүүллээ...
~~~
Би: хүүгээ унтуулчихсан уу?
Дэхён: мхн гэж хэлэн араас минь тэврэн хүзүүн дээр үнсэхэд биеээр минь цахилгаан гүйж өөрийн эрхгүй инээчихлээ
Тиймээ , хайр сэтгэлд уучлал хэрэггүй зүгээр л хязгааргүй хайр халамж байхад л хангалттай , надад дутагдаж байсан тэр хайр халамжийг чи надад мэдрүүлсэн болохоор би чамд донтсон харин одоо би чамд дутагдаж байсан тэр хайр халамжийг мэдрүүлэх болохоор надад донтохдоо бэлд Жон ДэХён...
Дэхён: яагаад догтохдоо бэлдэнэ гэж...? аль хэдийнээ донтоод эхлээд 2 жил дараа нь 4 жил болчиж цаашдаа 60 жил ч донтсон ч бэлэн байна
Би: би үрчлээтэж , таргалсан ч хамаагүй гэж үү?
Дэхён: мхн үхэн үхтэлээ чамайг хайрлана
Би: тэгүүл би дараа төрөлдөө ч гэсэн чамтай учирч чамайг хайрламаар
Дэхён: тэгвэл дараа төрөлдөө ч гэсэн бие биенийгээ хайрлаж бие биеэндээ донтье гэж хэлэн уруулан дээр минь үнсэнэ
Миний амтлахыг хүссэн бүхэн чамд байдаг учраас би чамд хязгааргүй гэдэг нэр томьёололоор донтчихсон , тусдаа зовж шаналсан 4 жилийг жаргалтай амьдрах 400 үгүй ээ 4000 жилээр солихсон
Намайг шуналтай гэж бүү бодоорой эмэгтэй хүн угаасаа л ийм зантай... магадгүй би бусад эмэгтэйчүүдээс илүү шуналтай байх учир нь тэр шунахаас өөр аргагүй тийм хүн л хүн...
—MN4EVER—
![MANIAC [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/cb25/cb25fddee1e065227fa1a04ef41e5743.jpg)