54 страница23 апреля 2026, 12:39

Side story 1/Сокжин&Соми/

Жиний дуудлагаар гадаадад байгаа Жонгүг Жимин хоёроос бусад нь бүгд гэрт нь  цугларцгаажээ. Жин хараахан дээд давхраас бууж ирээгүй байгаа бөгөөд хэсэг хэсгээрээ хуваагдаад унтах нэг нь унтаж утсаараа тоглож дуу сонсох хэд нь энэ тэнд хөглөрч хэвтэцгээж байв.

Удалгүй тэр дээд давхраас бууж ирээд хөвгүүдийн анхааралыг татахын тулд хоолойгоо застал хэн нь ч түүнийг анхаарч харсангүй. Хэд хэдэн удаа хоолойгоо засан тэдэнд дохио өгсөн ч хариу нь яг л адилхан хэвээр байсан учир тэр тэсгэлгүй чангахан шиг дуугарахаас өөр арга байсангүй.

"ЯА!"

"Өө... ахаа та буугаад ирчихсэн байсан юм уу?" гэж Намжүүн хэнэгчгүй утсаа халаасандаа хийн хэлэхэд цаана утсаараа тоглон сууж байсан Тэхён ам нээн

"Аль түрүүн ирчихээд хоолойгоо засаад л байсан шдээ"

"Яа... Ким Тэхён сонссон бол хариулчихаж болоогүй юм уу?" гэж Жин түүнлүү энгэртээ гараа зөрүүлэн хөмсөг зангидан хэлэхэд нь Тэхён утсаа ширтсэн хэвээр асуултанд нь хариулав

"Таньлуу анхааралаа хандуулсан бол тоглоомондоо ялагдчих гээд байсан юм" гээд Жин лүү сахилгаггүй бяцхан хүү шиг шүдээ ярзайлган инээхэд нь Жин нүдээ эргэлдүүлэн гараа ташаандаа авлаа

"Гэхдээ ахаа? Та бид нарыг дуудаад юу хэлэх гэсэн юм?"

"Одоо л намайг санаа юу?"

"Бурхан минь, наадах чинь гомдчихож" гэж Юүнги нүдээ нухалсаар босч ирэхэд нь Жин түүнлүү хажуудаа байсан буйдангын дэрийг аваад шидчихэв.

"Маяглаад байлгүй гол ажилдаа орцгоолдоо залуусаа"

"Тэгвэл юу юм хэлээч дээ" гэсээр Хусог өөртөө жүржийн шүүс аяглаад ууж байхад нь Жин нэг амьсгаагаар бүх үгээ дуржигнуулан хэлчихэд Хусог самгардсандаа амандаа байсан бүх шүүс ээ доороо сууж байсан хэдрүүгээ цацчих нь тэр

"Ахххх, Хусог ахаа ямар заваан юм бэ!" Хамгийн их норсноороо Тэхён босч угаалгын өрөөлүү явахад бусад нь Жин лүү итгэж ядан харцаар харан сууна.

"Та итгэлтэй байна уу?"

"Үүнээс өөр зүйлд өмнө нь ингэж итгэлтэй байж үзсэнгүй" Жиний хоолойны өнгө өмнөх өмнөхөөсөө илүү итгэл төгс байсан болохоор хөвгүүд түүнээс илүү зүйл асууж тээр болсонгүй. Нэгэнт л хамгийн том ах нь хуримаа хийхээр шийдэж байхад тэд харин ч үнэхээр их баяртай байцгаасан юм.

"Ойлголоо. Тэгэхээр та ганц энийг л хэлэх гэж дуудаагүй нь ойлгомжтой тийм үү?"

"Мэдээж шүү дээ~ Би өнөөдөр орой түүнд санал тавих болохоор би хөөрхөн дүү нараа надад тус болох байх гэж бодсон юм" гэсээр Жин жоохон хүүхэд шиг хөөрөн хэлэхэд нь бусад нь түүнлүү баярлах уу, өхөөрдөх үү эсвэл гартаа байгаа ямар нэг юм аа аваад шидэх үү гэсэн байдалтай харан сууцгаана.

"Яагаад заавал өнөөдөр гэж?"

"Өнөөдөр Сомигын төрсөн өдөр тэнэг минь" гээд Юүнги Намжүүны араас түрүүн Жиний шидсэн дэрийг шидэхэд Намжүүн Жинлүү нэг хөмсгөө өргөн

"Тэр танай найз охины талаар их мэддэг юм гээч Жин ахаа" гэв

"Яа! Ким Намжүүн, олон юм яриад байлгүй group сhat-аа сайн уншиж бай. Өчигдөр 12 өнгөрөхөд бүгд л мэнд хүргээд байсан шдээ" гэж Хусог хэлэхэд нь Намжүүн тэр дороо утсаа гарган ирэх бөгөөд түрүүн угаалгын өрөөрүү явсан Тэхён тэр усан хулгана болчихсон буцаж ирж байв.

"Тэхён аа чи чинь яачихаа вэ?"

"Хусог ахын шүлсэн борооны хохирогч болчихоод байхад өөр намайг ямар арга хэмжээ авна гэж бодоов"

Жин тэдний энэ замбраагүй байдлыг ажиглангаа чамархайгаа хоёр хуруугаараа даран гүнзгий амьсгаа авна

"Хэнд ч хэрэггүй бүтэлгүй амьтад!!!!!!!"

-------------------------------------------------------

"Нэгдүгээрт! Бүгд тус тусын ажлаа зөв гүйцэтгэнэ шүү!
Хоёрдугаарт! Одоохондоо энэ талаар зөвхөн хөвгүүд мэдэж байгаа шүү ойлгов уу! Охидод мэдэгдээд үзээрэй!
Гуравдугаарт!...... Ахххх... Бурхан минь Тэхён чи наад чипсээ жоохон чимээгүй идэж болох уу?" түрүүнээс хойш Жинийг дүрмээ тайлбарлаж байхад чангаар амандаа шаржигнуулчихсан сууж байсан Тэхён одоо харин бусад руугаа зүгээр л сүнс нь гараад явчихсан хүн шиг гөлийгөөд суучихав.

"Гуравдугаарт Сомид сэжиг авах боломж өгөхгүй байх хэрэгтэй шүү"

Хөвгүүд хуримын саналыг хэзээ ч мартагдашгүй өвөрмөц байх ёстой гэж үзсэн учраас мэдээж та бүхэнд тэдний гаргасан санаа их этгээд гэхдээ бас үнэхээр хөгжилтэй санагдаж магадгүй л юм.

Жин өөрийн далайн эрэг дээр байх байшинлуу Юүнги Хусог хоёрыг дагуулан түрүүлээд явсан бөгөөд Тэхён Намжүүн хоёр Соми аван тэдний араас очих хамгийн том үүргийг үүрэн албандаа явцгаалаа

-------------------------------------------------------

Жин гаднаас орж ирэн нэг л тайван бус нэг ханаас нөгөө хана хүртэл зогсолтгүй холхиж эхлэв. Нэг юманд санаа зовсонд байртай юм л бол санаа алдан алхаад байсанд арын сандал дээр сууж байсан Юүнги залхсан байртай нүдээ эргэлдүүлээд

"Ахаа гуйя, санаа амар байл даа"

"Яаж санаа амар байх юм? Хамгийн бүтэлгүй хоёроо Соми руу явуулчихаад"

"Түрүүн Намжүүнаас зурвас ирсэн Сомиг аваад ирж байна гэсэн байна лээ" Үүнийг сонссон Жиний санаа зовох нь арай багассан ч удалгүй харин ч бүр сандраад эхэллээ.

"Новш гэж! Наадахаа эртхэн хэлэхгүй яасан юм? Аххх... яах вэ? Би яг яах ёстой вэ?"

"Айн? Юу яриад байгаа юм энд бүх юм бэлэн одоо зөвхөн Сомиг л хүлээж сууцгааж байгаа биз дээ? Та юунд сандраад байгаа юм?" гэж Хусог Жин лүү давхаартай том нүдээ цавчлан хэлэхэд Жин дороо дэвхцэн сандарлаа дарах гэж их хичээж байгаа бололтой бүр сүүлдээ өөрийнхөө хацар луу хүртэл алгадаад авах нь тэр

Хэсэг хугацааны дараа гадаах хаалга нүдэх чимээнээр бүгд суудлаасаа зэрэг ухасхийн өндийлөө. Тэднийг ингэж байрнаас нь сандран босоход хүргэсэн зүйл нь гадаа эмэгтэй хүний орилон хашхирах дуу байсан юм

"Юу бэ? Энэ хоёрт арай дэндүүлчихсэн юм байх даа"

"Аххх.... Би та нарт энэ арга чинь бүтэхгүй гэж хэлсэн биз дээ!"

"Олон юм үглээд байлгүй хурдан хаалгаа нээл дээ ахаа!"

"Чи ойрхон байгаа биз дээ чи нээ"

"Яахаар аа би-"

"Та хоёр болиоч дээ. Хусогаа чи очоод нээчихээ" гэх Юүнгигийн дуугаар  Жин Хусог хоёр маргалдахаа болин Хусог хошуугаа унжуулсаар хаалга онгойлгож өгөхөөр явлаа.

Хаалга нээхэд мөчид Хусог харсан зүйлээсээ болоод тэсгэлгүй чангаар инээд алдахад Намжүүн түүний амыг даран чимээгүй болгоод харин Тэхён түрүүнээс хойш бахиран уйлах нүд нь боолттой байх охиныг арай хийн чирсээр буйдан дээр суулгаж дөнгөв.

"Яа! Та хоёрын наад үс толгой чинь яачихсан юм?" гэж Юүнги арай хийн инээдээ барин асуухад аймшигтай арзайсан үсээ тэр хоёр хоёул гараараа самнан засангаа Жинлүү ширүүн харц чулуудацгааж эхлэв

"Сомиг ийм хүчтэй гэж хэлэхгүй яасан юм замд энүүнд чинь хэдэн ч удаа үсдүүлчихэв..."

"Соми гэсэн үү?" гэж нүд нь боолттой байх өнөөх охин ам нээхэд Жиний царай хувьс хийгээд түүнлүү яаран гүйж очоод нүднийх нь боолтыг авахад хөвгүүд өмнө нь сууж байгаа охиныг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Ялангуяа Намжүүн Тэхён хоёр хамгаас их цочирдсон харагдана.

"ЧЭРЁОН??????" хөвгүүд бүгд зэрэг шахуу түүний нэрийг дуудтал Чэрёон ч тэднээс дутхааргүй гайхсан байлаа

-------------------------------------------------------

                          ~2 цагын өмнө~

Жиний тусламжтай Намжүүн Тэхён хоёр Сомиг найзуудтайгаа хамт кофе шопд сууж байгааг тэр газрынх нь гадаа нуугдчихсан машин дотроо гарч ирэхийг нь хүлээн сууна.

"Заавал хүн барьцаалж байгаа юм шиг авч явах хэрэг байна уу? Гэж Намжүүн машиныхаа рүлнээс чанга атган хэлэхэд нь Тэхён түүнлүү хөмсгөө зангидан хараад

"Жин ах өөрөөл мартагдашгүй гэж хэлээ биз дээ? Тэглээ ч энэ чинь миний санаа! Бүтнэ ойлгов уу?"

"Аххх хэзээ гарч ирэх юм бэ???? Соми тэр цагаан даашинзтай сууж байна мөн үү? царай нь сайн харагдахгүй байх юм?"

" Мөн л байна"

Ахин гучин минут орчим тэд хүлээж суусны эцэст охид кофе шопоос гарч ирэх гэж байгаа бололтой суудлаасаа босч байгаа харагдав. Тэхён Намжүүн хоёр бэлэн байдалдаа шилжин малгайнуудаа өмсөн Сомиг авахаар тэдэнлүү дөхөхөд азаар хамгийн түрүүн Соми ганцаараа гараад ирчихсэн бололтой бусдаа хүлээн цааш харан зогсож байтал өнөөх хоёр нүдийг нь боочихоод хоёр талаас нь бариад машин луугаа зүглэн чирэв.  Тэр хоёр хоёр биен лүүгээ харц солилцон мөн эсэхийг нь шалгахыг хүссэн ч илүү цаг байгаагүй тул арын суудалд Тэхён Сомитой хамт суугаад Намжүүн жолоогоо барин явав

-------------------------------------------------------

"Хараал ид гэж би шалгая гэж хэлсэн биз дээ Ким Тэхён!!!"

"Соми шиг богинохон үстэй өндөр нь ч ойролцоо байхад андуурахгүй яах юм!!! Яагаад над руу уурлаад байгаа юм хамт л хэрэг хийчихээд"

"Та хоёр үнэхээр хэрэггүй амьтад юм аа!" гэж Жин үнэхээр бухимдсан байгаа бололтой буйдан дээрээ очин толгойгоо барин сууна. Удалгүй утсанд нь Сомигоос дуудлага ирэхэд Жин авах эсэхтээ эргэлзэн байснаа эцэст нь дуудлагыг аван утсаа чихэндээ ойртууллаа.

"За?"

"Чэрёон уу? аан... Тэр-- ЮУ ЦАГДАА? ЧИ ЦАГДААТАЙ ХАМТ  ХААШАА ИРЖ БАЙНА ГЭНЭ ЭЭ?"

Жинийг үгээ дуусгав уу үгүй юу гэрийнх нь гадаа цагдаагын машины дохиолол дуугарч эхлэх нь тэр бүгд ямар ч гэм хийгээгүй байсан ч сандарсандаа хэдэн тийш гүйлдэж эхэллээ

Хэсэгхэн хоромын дараа цагдаа нар хаалгыг эвдэн орж ирэхэд тэд бүгд сандарсандаа нэг зэрэг хоёр гараа өргөн зогсов

"БҮГД ГАРАА ӨРГӨЦГӨӨ!" гэх цагдаагын дуу өрөөгөө нэг хадахад Тэхён нүдээ эргэлдүүлээд

"Өргөчихсөн л байна шд"

"Залуусаа та нар чинь энд...." гэсээр өнөөх цагдаагын араас жижигхэн биетэй Соми цухуйн гарч ирэхэд нөгөө хэдээс илүү цагдаа илүү гайхсан харагдав

"Авхай та эднийг таньдаг хэрэг үү?"

"Т-Тийм ээ... Миний найз залуу... Бас найз нар минь байна."

"Бурхан минь энд юу болоод байгаа юм бэ?" гэж ард зогсох Юүнгигийн инээдтэй гэмээр цөхөрсөн хоолой эцэст нь бүгдийнх нь инээдийг хүргэж орхив

-------------------------------------------------------

Удахгүй жаргах гэж байгаа нарыг харан далайн эргийн элсэн дээр зассан зүрхэн хэлбэртэй сарнайн дэлбээнүүд дунд Жин Соми хоёр юу ч ярилгүй чимээгүй хоёулханаа сууцгаана. Хэсэг хугацаанд үргэлжилсэн энэ эвгүй байдлыг Соми түрүүлж ам нээн эвдлээ

"Би өдөр Чэрёоныг үнэхээр барьцаалагдчихлаа гэж бодсон... Азаар машины дугаарыг хараад амжчихсан болохоор цагдаа нарт мэдэгдээд араас нь нэхчихсэн юм .... Ахххх убба би үнэхээр ийм юм болно гэж бодсонгүй" гэхэд нь Жин удалгүй инээдээ барьж дийлэхгүй инээж эхэллээ. Соми ч гэсэн түүнээс болж даган инээхэд Жин арай хийн инээхээ зогсоогоод Соми руу харан доод уруулаа хазлан инээмсэглээд

"Гэхдээ хөгжилтэй байлаа тийм үү?"

"Тийм гэж бодож байна"

"Надаас өөр ингэж бүтэлгүй хуримын санал тавьсан залуу байдаг болов уу?" гэж Жин хэлэн Соми руу харахад түүний царайны хувиралыг харсан даруйдаа Жин болохгүй зүйл хэлснээ санан амаа гараараа хаан дарав

"Б-Би энийг зүгээр л төр-сөн өдрийн бэлэг байх гэж бодсон юмсан" Соми орчин тойрондоо байх зүйлс рүүгээ итгэж ядан харахад Жин Сомигын хацраас нь барин өөрлүүгээ харуулаад дулааханаар инээмсэглэв

"Чиний хариултыг би угаасаа мэдэж байгаа ч гэсэн... Өөрийн чинь амнаас сонсохыг хүсч байна Соми"

"Ямар хариулт?"

"Тийм гэдэг хариулт" гэхэд Соми түүнээс улаа бутарсан хацраа нуун доош харцаө чиглүүлээд долоовор хуруугаараа элсээр оролдон суув

"Хариултыг нь авахын тулд эхлээд асуултыг нь асуух хэрэгтэй биз дээ?"

Жин доош бага зэрэг тонгойн Сомигын эрүүнээс долоовор хуруугаараа өргөн өөртөө ойртуулаад уруул дээр нь удаан гэгч нь үнслээ. Хэсэг хугацааны дараа Жин халааснаасаа хөх өнгийн хамбан материалтай жижигхэн дөрвөлжин хайрцаг гаргаж ирээд Сомигын урд хайрцгийг нээн харуулав

"Ким Сокжины эхнэр болохыг зөвшөөрөх үү?" гэхэд нь Соми нүүрнийх нь урдуур орох үсээ чихнийхээ ардуур хийн ичингүйрэн хэллээ

"Би аль хэдийн хариултаа энэ доор биччихсэн" гэж хэлээд тэр түрүүнээс хойш оролдоод байсан элсрүүгээ хуруугаа заан хэлэхэд томоос том ТИЙМ гэсэн бичгийг хараад Жин өөрийн эрхгүй гэнэт босч зогсоод тэр хавиар нэг орилон гүйж эхлэх нь тэр

"ЮҮ СОМИ МИНИЙ ЭХНЭР!!!!!! ЮҮ СОМИ МИНИЙ ЭХНЭР БОЛОХ НЬ!!!!"

-------------------------------------------------------

54 страница23 апреля 2026, 12:39

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!