53 страница23 апреля 2026, 12:39

Epilogue (төгсгөлийн хэсэг)

Жонгүгийг намайг тагтан дээр орхиод явахад түүнтэй зөрөөд Соми тагтруу орж ирж харагдав. Жонгүг түүнтэй толгойгоо дохин мэндэлчихээд цааш явахад Соми харин гайхсан харцаар ширтсээр урд минь дөхөж ирээд надаас хариулт хүлээж байгаа бололтой чимээгүй зогссоор байлаа

"Яасан бэ?"

"Чи надад ямар нэг юм хэлэх ёстой юм шиг санагдаад байх юм?"

"Юуг тэр вэ?"

"Би буруу хараагүй бол сая Жонгүг та хоёр ямар нэг чухал зүйлийн талаар ярилцаад л байх шиг байсан даа" гэхэд нь би Соми руу санаа алдан хараад дэмий л даашинзныхаа хормойг оролдон зогсоно

"Ахэмм.... Кан Эрин чи намайг энд хариулт хүлээж үүрд зогсоохоор шийджээ?"

"Би хүн хүлээлгэхдээ хэтэрхий сайн бололтой Соми"

Соми ямар нэг зүйл бүтэхгүй байгааг энэ байдлаас минь төвөггүйхэн шиг анзаарчихсан бололтой надруу ойртоод намайг тэврэн авлаа

"Тархиндаа захирагдах хэрэггүй ээ Эрин... Мэдрэмжээ даг" Надад ийм л дулаахан тэврэлт дутагдаж байсан бололтой би түүний энгэрт өөрийн эрхгүй бяцхан охин шиг эхэр татан уйлж эхлэв.

"Хэрвээ сонгосон шийдвэр минь буруу байвал яах вэ? Ахиад тэр хүнийг гомдоохоор зүйл хийчихвэл би тэр үед яах юм? Ингээд үүрд түүнийг явуулах ёстой юм болов уу? Эсвэл тас зуурчихаад хажуудаа байлгах ёстой юм болов уу? Аль нь хамгийн зөв шийдвэр болохыг би үнэхээр ялгаж чадахгүй нь бололтой"

"Мэдээж хайртай л бол хажуудаа байлгах хэрэгтэй шүү дээ... Нүдэн дээр чинь болж байгаа зүйлсийг чи анзаарахгүй байна гэж үү? Хоёр жил өнгөрсөн ч та хоёрын дундах хайр анхных шигээ хэвээр байгааг" гээд Соми надаас бага зэрэг холдоод нулимсыг минь арчиж өглөө

" Бас юу гээч, өнөөдөр миний шидэх баглаа цэцгийг барьж авах хүн чамайг байгаасай гэж хүсч байна. Чи цаашдаа жаргалтай байх хэрэгтэй. Үргэлж инээмсэглэж байдаг ч гэсэн чиний хуучин төрхийг харалгүй их удаж"

------------------------------------------------------------------

Хөнжил дотроо хөрвөөсөөр хажуулдан хэвтэхэд орны дэргэдэх тавиур дээр байгаа цэцгийн баглаа нүдэнд минь өртлөө. Үсээрээ оролдонгоо цэцгийн баглаанаас нүд салгалгүй ширтэнгээ өчигдрийн Жонгүгийн хэлсэн үгийг бодон хэвтэнэ.

Өчигдөр хурим үнэхээр нижгэр сайхан болж өнгөрсөн бас... би Сомигын шидсэн цэцгийн баглааг барьж авч чадсан. Сүйт бүсгүйн шидсэн баглааг барьж авсан бүсгүйн хурим дараагын удаа болно гэж үздэг болохоор Соми тэр олон охидоос намайг хүсч байсан шалтгаан нь энэ байсан биз. Гэхдээ үнэндээ надад түүнийг нь барьж авах сонирхол байхгүй байсан ч бүх зүйл тэгээд л таарчихсан. Нэг л мэдэхэд би гартаа баглааг атгачихсан зогсож байсан...

Орноосоо өндийгөөд үсээ дээш овоолж боогоод овоолсон их хувцас дундаасаа сул том фудволк өмсөн гал тогооруугаа ус уухаар явлаа. Замаараа зочны өрөөгөөрөө дайран зурагтаа асаачихаад гал тогооруу орон аяганд ус аягалан зогсож байтал мэдээгээр Жин Соми хоёрын хурмын талаар гарч байгаа нь сонсогдов.

Аягаа аваад зурагтынхаа өмнө буйдан дээрээ суухад тэдний хурим хэрхэн том хүрээнд болсон талаар одоо хүртэл ярьсаар л байлаа. Мэдээж Жонгүг бид хоёрын талаар дурдахаа ч тэд мартаагүй бололтой

Жонгүг...

Бурхан минь гэхдээ би юунд ингэтлээ эргэлзээд одоо хүртэл түүнийг хүлээлгээд байгаа юм бэ?

Түүнтэй байсан хором мөч бүрээ дурсан санадаг хэрнээ түүнийг гэх сэтгэл минь хөрөөгүй цаг минут тутамд тэр хүнээр дутагддаг байж тэнэг шалтгаанаар шийдвэрээсээ айн гэртээ ингээд бүгээд суугаад байгаадаа өөрөө өөртөө уур хүрэх шиг болж байв.

Удалгүй утсанд минь дуудлага ирэн авах эсэхтээ эргэлзсээр дуудлагыг авлаа

----------------------------------------------------------------------

Жиний гэрт ирэн хонхыг нь дарахад удалгүй Тэхён надад хаалга нээж өгөн дотогш оруулав. Зочных нь өрөөнд дөхөж очоочгүй байхад Жиний бухимдсан хоолой тэрүүгээр нэг сонсогдож байсан юм.

"Хараал ид! бал сарын аялал хойшлогдсонд итгэж чадахгүйн ээ! би тэр газрын талаар гомдол гаргах хэрэгтэй бололтой"Нэг ажилчны хариуцлагагүй байдлаас болоод  өнөөдөр явах ёстой байсан аялал нь хойшлогдсонд Жин үнэхээр бухимдчихсан харагдана.

"Бурхан минь тэр бараг сүүлийн 20 минут ингэж үглэсээр хоёр талд холхиж байна" гэсээр Намжүүн миний хажууд ирэн зогсоход би хариу хэлэлгүй зүгээр Жинийг хаашаа алхана тэр зүгрүү нь дагуулан харж байв

"Хэзээ хүртэл хойшлогдсон юм?"

"Маргааш орой хүртэл... би аль болох цагыг нь наашлуулах талаар бодож үзэх хэрэгтэй байх" гэхэд нь би хөвгүүдрүү асуусан харцаар харан нүдээ бүлтийлгэхэд тэд надруу залхсан янзтай толгойгоо дохино

"Сүртэй хойшлогдоогүй байна шүү дээ?" Жиний мөрнөөс нь татан түүнийг арай хийн байранд нь зогсоож дөнгөлөө. Жин надруу гайхан харсан ч би түүний мөрийг зөөлөн илээд

"Битгий санаа зов...Сомигийн төлөө ингэж байгааг чинь мэдэж байна. Гэхдээ та мэдэж байгаа шүү дээ. Түүнийг иймэрхүү зүйлд юм бодоод байхгүй гэж. Бид аргалнаа... Олон юм битгий бод за юу?" гэхэд Жин миний хэлэх гэсэн санааг ойлгосон бололтой хошуугаа унжуулсаар толгойгоо дохив

---------------------------------------------------------------------

Жин Соми хоёрын бал сарын аялал хүртэл бид тэдний гэрт цомхон шиг найзуудын хүрээнд үдэшлэг хийхээр шийдлээ. Мэдээж миний санаа!

Соми Чэрёон Минжи хоёртой гадуур явж байгаад ирэхээр болсон бөгөөд тэр хооронд хөвгүүд жижиг сажиг хэрэгтэй зүйлсийг бэлдэн энэ тэрүүгээр холхицгооно.

"Би хоол хийх хэрэгтэй гэж бодож байна уу?" гэж Жин хажууд минь зогсоод хамт жимс арилгаж эхэллээ.

"Үгүй дээ... Хоол захиалчихаж болно шүү дээ? Магадгүй пизза?"

"Пизза? Би хийчихэж чадах юман дээр захиалах хэрэг-"

"Зөвхөн өнөөдөр, окэй?" Жин ахиж миний үгнээс зөрсөнгүй чимээгүй жимсээ үргэлжлүүлэн арилгасаар зогсоно

"Юу гээч Жин ахаа... Таныг Сомид үнэхээр их анхаарал халамж тавьдгыг мэднэ. Гэхдээ зөвхөн өнөөдөр бага ч гэсэн энгийн амьдралаар амьраад үз. Мэдээж та хоёр хоёр өөр орчинд өсч ялгагддаг юм зөндөө л байгаа байх... Тийм болохоор ганц удаа Сомигийн өнөөдрийг хүртэл амьдарсан амьдралыг мэдрээд үз. Үнэхээр сонирхолтой байдаг юм"

Жин миний хэлсэн үгийг анхааралтай нь аргагүй сонсож байгаад жимсээ арилгаж дууссан бололтой урдах сагсруу нэг нэгээр нь хийж эхэллээ

"Жонгүг та хоёр ингэж үзэж байсан уу?"

"Юуг?"

"Чи сая хэлсэн шүү дээ... Нэгнийхээ амьдралаар амьдраад үз гэж"

"Аан..."

Түүний энэ асуулт надад Жонгүг бид хоёрын сүүлийн удаа хамт далай явсан өдрийг минь санагдуулах шиг болоход би түүнлүү санаа алдан инээмсэглэн харав

"Тийм ээ... үзсэн. Гэхдээ ганцхан удаа"

Үдэшлэг эхлэх цаг болж бүх зүйлс бэлэн болсон харагдана. Хөвгүүд зочны өрөөг үнэхээр гайхалтай чимэглэсэн байх бөгөөд Сомиг ирээд ямар сэтгэл хөдлөл үзүүлэхийг харах гэж бүгд тэсч ядан хүлээж байлаа.

Хонх дуугарах дуулдахад би сууж байсан сандалнаасаа ухасхийн босоод хаалга онгойлгохоор гүйлээ. Мэдээж би Соми Чэрёон Минжи гуравыг гэж бодсон ч тэнд өөр хүмүүс зогсож байсан нь намайг байранд минь гацааж орхилоо. Новш гэж ахиад л тэр...

"Хөөх хурдан байлаа шүү" гэж Жимин үсийг минь сэгсийлгэчихээд дотогш ороход Сүжи намайг тэврээд түүний араас орлоо. Одоо харин ганц тэр үлдэж...

"Сайн уу?" гэж надруу инээмсэглэх аядан хэлээд хажуугаар минь зөрөн цааш явлаа

Намайг тэдний араас зочны өрөөнд ороход хөвгүүд аль хэдийн шуугилдаад эхэлчихсэн байх ажээ.

"Сүжи та хоёрыг завгүй байх гэж бодсон юмсан" гэхэд Жимин надруу нүдээ томруулан хараад

"Бурхан минь. гомдоож байна шүү Кан Эрин"

"Ү-Үгүй ээ завгүй хийх ажил ихтэй байгаа байх гэж бодсон юм"

"Хэн нэгэн биднийг хамт явъя гэж гуйх хүртэл завгүй байсан лдаа" гэсээр Сүжи ширээн дээр байх шар айргыг онгойлгон хэлэхэд бүгд Жонгүгийн зүг инээлдэн харах нь тэр

"Жонгүг ийм юм шалахдаа гарамгай шүү"

Юүнгигийн хэлсэн үгэнд бүгд хөхрөлдөн инээлдэхэд үнэндээ миний ч гэсэн инээд хүрч байлаа. Тэр хэтэрхий өхөөрдмөөр санагдсан болохоор тэр

----------------------------------------------------------------------

Үдэшлэг үргэлжилсээр аль хэдийн шөнө дунд болох дөхжээ. Эхэндээ  үнэхээр зугаатай байсан ч удалгүй бага зэрэг уйтгартай болж эхлэсэн бөгөөд энэ тэнд утсаа оролдон суух хүмүүс нэг нэгээрээ нэмэгдэж байлаа. Жин Соми хоёр булангын сандал дээр гар гараасаа хөтлөлцөн суух агаад биднийг байгаа эсэхийг ч анзаарч байгаа шинж алга. Харин бусад нь хэд хэдээрээ хуваагдан юм ярих нь ярьцгааж утсаараа тоглох нь тоглоцгоож харагдана.

Хэсэг хугацаанд ийм байдалт байж тэвчсэнгүй бололтой хажууд минь сууж байсан Тэхён голын ширээ рүү алхан очоод тэнд байсан шар айрагны шилэн лонхыг сэрээгээр цохин чимээ гаргаад бүгдэнгийнх нь анхаарлыг өөртөө татах аж

"Найзуудаа... Бид ингэх гэж цуглараагүй санагдах юм"

"Хамаг хийх зүйл ээ хийчихсэн болохоор хийх юмгүй уйдаад байна шүү дээ" гэж Сүжи утаснаасаа нүд салгалгүй Тэхёнд хандан хэллээ. Тэхён ч түүний хэлсэн үгэнд хариу хэлэх үггүй болсон бололтой хошуугаа унжуулан барьсан лонхоо буцаан тавихад Сүжи нэг зүйл санасан бололтой утсаа далд хийгээд Тэхёны зүг яаран очоод өнөөх лонхыг нь бариад авав

"Бүгдээрээ лонх эргүүлцгээе"

"Вуаааа дажгүй санаа байна гээч" гэж хөвгүүд түүнийг дэмжихэд Жимин ганцаараа тэрэнлүү нэг л ёозгүй ширтээд

"Им Сүжи чи тоглохгүй" гэлээ. Сүжи түүний үгэнд инээд алдан лонхон дотор байсан шар айргыг бүгдийн нэг амьсгаагаар уугаад доош хөмрүүлэн шавхрууг нь дусаан бидний сууж байсан буйдангуудын голд завилан газар суув. Тэгээд тэр Жимин рүү бассан инээдээр инээн нүүрнийх нь урдуур орох богино үсээ хойш чихнийхээ араар хийгээд

"Тийм юм гэж байдаггүй юм Жимин. Битгий ийм уйтгартай байл даа" гэв. Жимин Жонгүг бид гурваас бусад нь бүгд тойрог болж суугаад биднийг хүлээн наашаа харцаана

"Алив ээ залуус аа хөгжилтэй байх болно надад итгэ" гэхэд Жонгүг эргэлзсэн ч надруу нэг харчихаад хамгийн түрүүнд босон тэдэнтэй нэгдлээ. Дараа нь Жимин бид хоёр яах ч арга байсангүй тэдэнлүү очиход Хусог Тэхён Сүжи гурав бүр хөөрчихсөн тоглоомын дүрмийг тайлбарлаж эхэлэв

"Нэг дүгээрт: Лонхыг хоёр удаа эргүүлнэ. Эргүүлээд амсар хэсэг нь таарсан хүнд эхний хүнээр сонгогдох болно. Хоёрдах нь ч мөн адил. Хоёр дугаарт: Сонгогдсон хүмүүс мэдээж үнсэлцэнэ" Сүүлийн өгүүлбэрээ Сүжи юу ч болоогүйм шиг хэлэхэд нь Жимин духаа барьсаар доош харан суулаа

"Гурав дугаарт: Зүгээр хөгжилтэй байцгаа ойлгов уу?"

Яг одоо миний санаа үнэхээр зовж байв. Хэрвээ би хэн нэгэнтэй нь таарчихвал яах вэ? Үгүй ээ тэр дундаа тэр хүн нь Жонгүг байвал... би яг одоо босч гүйгээд хаалгаар гараад явчихмаар санагдаж байлаа

Эхний эргүүлэлтээр Хусог Тэхён хоёр таарчихад бүгд инээд алдан тэдний үнсэлт ямар байх талаар сонирхон нүд цавчилгүй ширтэнэ

"Бурхныг бодож хурдан үнсэлцээч дээ"

"Амаа тат Ким Намжүүн"

"Бүгд хүлээгээд байна хурдал" гэхэд Хусог хачин царайлсаар Тэхёны хоёр мөрнөөс барин өөрлүүгээ татаж эхэллээ. Илүү их ойртох тусам залуусын дуу улам чангарч чих минь дөжрөх нүү гэлтэй шуугилдаж байв

"10 сэкунд байх ёстой шүү" гэсээр Юүнги тэдний толгойных нь араас барьчихаад хооронд нь нийлүүлэх гэж байгаа бололтой анхааралтай гэгч харна. Арай хийн тэдний шийтгэлийг дуусгаад ахин нэг удаа лонх эргүүлэхээсээ өмнө Сүжи шинэ дүрэм гаргах болсоноо мэдэгдэн тэрүүгээр нэг чанга ярьна

"Энэ удаагынх дээр сонгогдсон хүмүүс 1 минут хамтдаа харанхуй өрөөнд байх болно" гэж хэлээд шууд лонхыг шалан дээр тавин эргүүлж орхилоо. Гайхалтай! лонхны амсар надруу заачихлаа. Тэд надруу жогтой нь аргаггүй инээлдсээр ахин нэг удаа лонхыг эргүүлэхэд толгой дотор минь тэр богинохон хугацаанд маш их бодол орж ирэх шиг болов

Жимин байгаасай... Хэсэгхэн хугацаанд ярилцаж болох л юм

Намжүүн байсан ч яахав нөхөрсөг ярилцага хийхэд муу зүйл байхгүй

Хэрвээ... Жонгүг байвал... Новш гэж надад ямар ч санаа алга!!!!

Лонх байрандаа нэг удаанаар эргээд эцэст нь миний байлгахыг хүсээгүй хүнийг заан зоглоо. Бүгд энэ санамсаргүй тохиолдолд битүүхэн сэтгэл хангалуун байцгааж байгаа бололтой үг хэлэхийг завдалгүй биднийг харанхуй өрөөлүү хөөж эхлэв

Жонгүг дороо нэг санаа алдчихаад надаас түрүүлэн харанхуй өрөөлүү явахад Сүжи миний гарнаас татсаар босгоод ард минь амжилт хүссээр үлдэв

Ийм зүйл болно гэж мэдээд байсан юм

Жонгүг аль хэдийн харанхуй өрөөнд ороод ирчихжээ. Намайг орж ирэхэд тэр хэтэрхий давчуу зайгаар гараа явуулан хаалгаа хаахад өрөөнд зөвхөн бидний амьсгалах чимээ л сонсогдохоор нам гүм болчихлоо. Бид өөд өөдөөсөө харан зогссон байх бөгөөд жижигхэн орчинд шахагдсаар баргал биес минь хөдлөх тоолонд шүргэлцэж байв. Бас Жонгүгийн амьсгал дээрээс минь халуу төөнөх шиг болно

"Юу гээч... Чи өчигдөр их хөөрхөн харагдаж байсан... Хэлэхээ мартчихсан байна лээ" гэж эцэст нь нэг юм тэр түрүүлж ам нээхэд би амьсгаагаа түгжчихсэн байсан гэдгээ гэнэт ухааран амьсгаагаа гүнзгий аваад

"Сайхан яриа өдөх оролдлого байна" гэв. Жонгүг миний хэлсэн үгэнд инээмсэглэж байгааг би хараагүй ч сайн мэдэж байв

"Чи өмнөхөөсөө илүү их ширүүн ааштай болчихсон ч юм шиг" гэхэд нь би түүнд хариу хэлсэнгүй. Хэсэгхэн хугацааны дараа Жонгүг хөнгөхөн санаа алдаад доош тонгойн нүдрүү нь эгцлэн харж байгааг хаалганы онгорхой хэсгүүдээр тусах бяцхан гэрэлний ачаар тод харж байлаа.

"Чамайг хариугаа хэлэхгүй удаад байхаар... Надтай хамт байхыг хүсэхгүй байгаа юм байна гэсэн бодол толгойд минь эргэлдээд байна"

Үгүй ээ үгүй үгүй.. үгүй шүү дээ

"Жонгүг аа үнэндээ-"

"Чи үнэхээр надтай цаашдаа байхыг хүсэхгүй байгаа хэрэг үү?"

"Жонгүг"

"Яагаад эргэлзээд ингэж удаан намайг шаналгаад байгаа юм?"

"Жонгүг миний хэлэхийг сонс. үнэндээ би--" Дотроо хадгалж байсан үгээ хэлэхийн даваан дээр Тэхён өрөөний хаалгыг саван нээлээ.

"Бялзуухайнууд минь 1 Минут өнгөрчихлөө, гараад ир" гэхэд Жонгүг надруу нэг харчихаад өрөөнөөс түрүүлээд гараад явчихав

Бурхан минь тэр яагаад дандаа зөвхөн өөрийнхөө хэлэх гэсэн зүйлийг хэлчихээд түрүүлээд явчихдаг юм бэ! яагаад бусдын үгийг гүйцэт сонсчихож болдоггүй юм!

Жонгүгийн саяны ааш намайг багахан бухимдуулаад авсан учраас би түүнтэй ахин юм дуугарахгүй байхаар шийдэн араас нь гарлаа. Мэдээж тэр ч надтай дууграагүй.... надад уурлачихсан биз

----------------------------------------------------------------------

Үдэшлэгээс гэртээ хариад би шөнөжин орондоо хөрвөөн Жонгүгийн талаар бодон хэвтсэн юм. Тэгсэний эцэст би хамгийн сүүлчийн шийдвэрээ гаргачихсан... Тэгээд одоо би замдаа явж байна.

Явснаасаа хойш нэг ч удаа зүглэж ирээгүй газартаа би ирчихсэн байна. Ганцхан үг хэлхийг тулд энэ хүртэл яаж яарж сандран байж ирсэн билээ... гэтэл тэр их хүсэл тэмүүлэлээс яг одоо юу ч үлдээгүй мэт санагдана. Итгэл төгс байсан байж одоо болох гэж байгаа зүйлээс хулчийн айж эхлэж байгаа бололтой

Хамгийн удаанаараа алхсаар ордны том хаалганы урд тулан ирэхэд гадаа байх хоёр цэрэг гартаа барьсан урт жадаа хоёр талаас нь хэрээслэн бариад намайг хаан зогсоох нь тэр. Ийм зүйл болно гэдгийг санаагүй байсан учраас эхэндээ тэднээс айн гайхсан ч сүүлд нь яагаад ингэсэн тухай нь ойлгох шиг болов

Нээрээ тийм... би одоо энэ газарт аль хэдийн гадны хүн болчихсон шүү дээ

"Түүнийг оруул. Миний зочин байгаа юм" Гэнэт гарсан танил хоолойгоор би гэлтгүй өнөөх хоёр цэрэг ч цочирдсон бололтой урд минь хориглон барьсан жаднуудаа итгэлгүйхэн шиг өөрсдөн лүүгээ татан замыг минь чөлөөлөх нь тэр. Жонгүг гараа халаасандаа хийн зогсох агаад намайг юу гэж хэлэхийг хүлээж байгаа бололтой хөмсгөө өргөсөөр гараа энгэртээ зөрүүлэн зогсоно

"Энэ хүртэл ирээд... Хариултыг өгөх гэж ирсэн байх нь ээ?"

"Т-Тийм ээ..."

"За сонсож байна" Би яг юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг чимээгүй зогссон ч удалгүй дотроо мэдэрч байгаа бүх зүйлээ түүнд уудлан хэлэхээр шийдлээ

"Чи санаж байна уу? Анх ордонд ирээд би аймшигтай их ганцаарддаг байсныг... Тэр нэг шөнө би ганцаардлаасаа өөрийгөө сатааруулах гэж өрөөнөөсөө гарч од хараад сууж байсан юм... Тэгээд чи тэр хавиар өнгөрч байхдаа намайг олж хараад.... Юу ч хэлэлгүйгээр зүгээр л газар суух надруу гараа сунгасан. Тэгэхэд чиний нүднээс бас өөртэйгөө адил ганцаардал гэдэг зүйлийг олж харсандаа ч юм уу тэрхэн мөчид би нэг шийдвэрийг гаргачихсан юм. Би энэ гарыг хэзээ ч тавьж болохгүй юм байна гэж.  Гэхдээ одоо энийг сонсоод инээд чинь хүрч байгаа байх тийм үү? Тэгж өөрөө өөртөө амалчихаад гарыг чинь тавьчихсан болохоор..."

"Эрин..."

"Ахин гарнаас чинь атгаад... Юу ч болсон цаашид яаж ч байсан... Ахиж чамайг алдахыг хүсэхгүй байна..."

Жонгүг сүүлчийн өгүүлбэрийг минь сонсоод надруу дөхөн ирж намайг тэврэн авав. Надад энэ л хэрэгтэй байсан бололтой... Хоёр жилийн хугацаанд бидний бие биенийгээ гэсэн хайр бөхөхөөсөө илүү улам ихээр нэмэгдчихсэн гэдгийг яг энэ мөчид л түүний тэврэлтээс нь мэдэрч байсан юм.

Бүгдийн шинээр эхлэнэ, бүхнийг мартаад хамтдаа шинэ ирээдүйгээ бүтээнэ. Энэ хүн байхад л надад хангалттай юм шиг санагдаж өөрийгөө хорвоо ертөнцийн хамгийн жаргалтай охин мэтээр төсөөлж байлаа. Жонгүг бүсэлхийгээр минь тэврэн өөртөө биеийг минь улам ойртуулаад доош тонгойн духанд минь өөрийнхийгөө нийлүүллээ

"Ингээд хэлчих байсан юман дээр би чамайг над дээр ирэхгүй нь гэж ямар их айж байсныг мэдэх үү?"

"Уучлаарай"

"Би чамд үнэхээр их хайртай юм шиг байна" гэж Жонгүг ичингүйрэн хацран улайн байж хэлэхэд би өлмий дээрээ зогсон түүнийг хоёр хацарнаас нь бариад зөөлөн уруул дээр нь үнсээд холдлоо

"Би ч гэсэн чамд маш их хайртай..."

Яг одоо биднийг тусгаарлаж байгаа зүйл хааны ордны хаалганы босго л байсан юм. Тэс ондоо ертөнцөнд өссөн биднийг ийм нандин зүйл холбож байгаад нэг бодлын үнэхээр итгэмээргүй санагдана.

Кан Эрин гэдэг хүний амьдрал гэнэтхэн л гэнэтийн учралуудаар дүүрэн болчихсон. Их энгийн.... дассан, хайрласан бас... амьдралынхаа хамгийн үзэсгэлэнтэй мөчүүдийг энэ хүнтэй өнгөрүүлэх гэж байна

----------------------------------------------------------------

За ингээд 8 сараас хойш үргэжилсэн өгүүллэгийн маань сүүлчийн хэсэг ийм аймшигтай урт нуршуугаар орлоо доо... ингээд энэ хүрээд дууслаа :) Одоо ингээд энэ өгүүллэгнийхээ сүүлийн author note -г бичээд суусан чинь бас үнэхээр сонин мэдрэмж байдаг юм байна. Анхны өгүүллэг бас анхны дуустал нь эцсийн үзсэн өгүүллэг учраас миний амьдралыг бас нэг үзэсгэлэнтэй мөч болоод үлдэж байх шиг байна даа кк. Өнөөдрийг хүртэл өгүүллэгтэй минь хамт байж санал сэтгэгдэл бүх сэтгэл хөдлөлөө  хуваалцдаг байсанд маш их баярлалаа миний хөөрхөн COOKY's!!!! Цаашдаа өшөө олон өгүүллэгүүдээр уулзацгаах болноо. Дараагын өгүүллэг Жимин Тэхён гол дүртэй байх болно

АААН ТИЙЙМ ойрын хугацаанд би HIDDEN CHAPTER өгөх учрассссссссс та нар яаха мэдэж байгаа тийм үү кккк. Төгсгөл бүр тулаад ирчихээгүй шүү~~~~ жижигхээн хэсэг үлдсэн байгаа

53 страница23 апреля 2026, 12:39

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!