Хурмын гэрч
Жимин маргааш болох уулзалтын гэрээний хэдэн зүйлстэй таницлан ширээний ард анхааралтай нь аргаггүй хөдөлгөөнгүй суухад харин хажууд нь Сүжи орон дээр нь утсаараа тоглон хэвтэнэ. Түүний хэтэрхий чимээтэй байгаа байдалд нь Жиминий тэвчээр алдран түүнлүү хэнгэнтэл санаа алдан харлаа
"Юу болсон болоод ингэтлээ санаа алдаад байгаа юм?"
"Хажууд нэг охин хэтэрхий чимээтэй байгаа нь надад үнэхээр төвөг учруулаад байна лдаа" гэж Жимин Сүжирүү энгэртээ гараа зөрүүлсээр эргэн хартал Сүжи орноосоо өндийн завилан суугаад
"Чи иймэрхүү төв царайтай байхдаа халуухан болчихдог гэдгээ мэдэх үү?"
Жимин гэнэтийн энэ үгэнд нь цочирдсон ч түүнээсээ илүү ичих шиг болов. Хариу хэлэх гэсэн ч ам нь хий ангзалзаад хэлэх үггүй бууж өгөхөөр шийдэн буцаад ажилдаа анхаарлаа төвлөрүүллээ
"Яа! Хүн чамайг магтаад байхад талархах ёстой биш үү? Хмм.... Хунтайж ч гэж дээ"
"ЯА!"
"Яа? Чи өнөөдөр ч бүр хэлд орчихож ээ" Сүжи Жиминий хажууд дөхөж ирээд хажууд нь ширээн дээр нь суухад Жимин чихнээсээ эхлээд хацар хүртэлээ халуу дүүгэн улайж байгаагаа мэдрэв
"Чи ичиж мэддэг байсан хэрэг үү?"
"Олон үгээр идээд байлгүй өрөө лүүгээ явж амар"
"Хөөх, мөс шиг Хунтайж Жимин миний хэлсэн үгэнд их догдолжээ дээ?"
"Им Сүжи би чамайг өрөөлүүгээ явж амар гэлээ"
Гэнэт Сүжи Жиминий эрүүнээс барин өөрлүүгээ татан харуулахад Жиминий зүрх байрнаасаа сугарчих шахам цохилж эхлэх шиг болов
Новш гэж энэ охин юу хийгээд байна аа? Хөвгүүд л ингэдэг биш билүү?
Сүжигийн харц саяхан тоглоом тохуу хийж байсан гэнэн хонгор охиний харц байсан ч одоо юу ч хийхээс буцахааргүй шийдэмгий болчихсон байх ажээ.
"Чамайг надтай ингэж харьцахаа хэзээ болих бол гэж мэдэхээс бүр сонирхол татаад байх юм"
"Я-Яа.... Чи юу хйигээд байгаа юм" гээд Жимин түүний гарыг хөнгөхөн цохиод холдуулахад Сүжи түүний нүүрэнд гэнэтхэн ойртоод ирэх нь тэр. Тэдний дунд хэдхэн инчийн зай үлдсэн байх агаад бие биенийхээ амьсгалахыг хүртэл мэдрэх хэмжээний ойрхон зайнд байв
"Чи... Чи яах гээд бай-"
"Би чамд сануулчихъя, Чиний энэ байдал удаан үргэлжлэхгүй л болов уу... Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн байдаг гэдгийг мэднэ биз. Тэр дунд хэзээ нэг өдөр чи миний нэрийг сонсох төдийд догдолдог болчихсон ч байх юм бил үү... Харин тэр үед би чамайг харж үзэх эсэхээ харж байж л болъё"
Сүжи хэлсэн үгнийхээ араас ёжтой нь аргаггүй инээмсэглэн холдсон ч хоромхон зуурт энэ инээмсэглэл нь өмнөх гэнэн цайлган охины дүрээр солигдлоо.
"Ахххх... Чиний хэлсэн зөв бололтой нээрээ ядарчихсан байна шүү. Өрөөлүүгээ явж амархаас" гээд Сүжи Жиминлүү ирэмчихээд юу ч болоогүйм шиг босоод явчихад ард нь Жимин юу ч хийж чадалгүй өөрөө өөртэйгөө ярьсаар үлдэв
"Галзуу охин"
---------------------------------------------------------
Үнсэлтээс хэдхэн хоромын дараа Жонгүг хийсэн үйлдэлдээ баярлахаасаа илүү гэмших сэтгэл төрөн Эринээс түргэхэн шиг холдон зогслоо.
"У-Уучлаарай... Хэтэрхий түргэн зан гаргачих шиг боллоо "
"Чи... Чи цай уухуу?" Эриний энэ тэнэгхэн гэмээр асуултанд Жонгүг эхэндээ гайхширсан ч удалгүй инээд нь хүрэн инээд алдах нь тэр. Эрин ч утгагүй зүйл асуусандаа бантаж байсан ч Жонгүгийн инээхийг хараад өөрийн эрхгүй дагаад инээчихлээ
"Бурхан минь, чамд өөр хэлэх үг олдохгүй байсан юм уу?"
"Ахх... Мэдэхгүй ээ мэдэхгүй" Эрин цааш явахаар алхах гэтэл Жонгүг түүнийг араас тэврэн зогсоолоо.
"Яг одоогын байгаа шиг ээ цаашдаа чи миний хажууд байж болохгүй юу?"
"Жонгүг аа чи..."
"Чамд хэтэрхий түргэдээд байгаам шиг санагдаж байгаа бол би хүлээнээ, би чамд бодох хугацаа өгөх болохоор... сайн бодож байгаад хариугаа хэлээрэй"
Жонгүг Эринээс бага зэрэг холдон түүнийг өөрлүүгээ эргүүлэн харуулан духан дээр нь хөнгөхөн үнсчихээд гарах хаалга руу зүглэн алхана. Ахиж өөр зүйл хэлсэнгүй гархаасаа өмнө Эринлүү харж инээмсэглэчихээд гараад явчихлаа. Гадаа хаалга хаагдах нь дуулдахад Эрин том өрөөндөө саяхан Жонгүг ганцаараа юу юу гэж баахан шулганачихаад гараад явчихсаныг ойлгох үгүйтээ гэртээ ганцаараа үлдэв.
"Цааш даа хамт байна гэнээ...."
------------------------------------------------------------
~Эриний талаас~
Жонгүг гэрт ирээд сэтгэл санаа уймруулчихсан өдрөөс хойш хоёр долоо хоног өнгөрлөө. Би түүнд хариу юу гэж хэлэх талаараа одоо хүртэл бодсоор байгаа бөгөөд Жонгүг ч надаас хариултаа сонсох гэж шавдуулсангүй.
"Бурхан минь чи үнэхээр энийг хоёрхон долоо хоногт хийгээд дуусгачихсан хэрэг үү?" Гүн бодолдоо дарагдчихсан байсан намайг Сомигын энэ асуулт бодит ертөнцлүү минь буцаан авчирлаа. түүний дуу гарсан зүгт толгойгоо өндийлгөн харахад Соми миний түүнд урлаж өгсөн хуримын даашинзыг өмсчихсөн урдаас минь жаргалтай нь аргаггүй инээмсэглэн зогсож байгаа харагдав.

"Вуаа... Хэрвээ Жин убба чамайг одоо харсан бол хорвоо дээрх хамгийн азтай залуу гэдгээ мэдрэх байсан байх даа" гээд Би суудлаасаа босч очоод түүнийг тэвэрэхэд Соми намайг эргүүлэн тэвэрэх ажээ. Би Сомигоос холдон түүний үсийг чихнийх нь араар хийгээд
"Амьдралд чинь ганц тохиох өдөр чинь болохоор би чамайг хамгийн хөөрхөн нь байгаасай гэж хүсч байна Соми" гэлээ.
"Хамгийн шилдэг найз гэдгээ чи мэддэг ч болоосой"
"Бид хоёр тэгэхээр төмс болж таарах нь ээ?" гэсээр Минжи Чэрёон хоёр инээд алдсаар үүдээр орж ирэхэд бид тэдэнлүү хариу инээмсэглэн харлаа
"Хөөх, гэхдээ Эринаа чиний загвар зохион бүтээр чадвар чинь үнэхээр тоглоом биш бололтой. Манай мэлхий гүнжийг үзэсгэлэнтэй гүнж болгоод хувиргачихдаг байна шүү! "
"Яа! Хэнийг мэлхий гүнж гээд байнаа юм" гэж Соми тэдэнлүү хэлээ гаран хамраа үрчийлгэсэн ч удалгүй нэг зүйл санасан бололтой даашинзныхаа хормойг өргөсөөр буйдан дээр минь тавьсан тортой зүйлсээ авахаар явав
"Наадах чинь юу юм?"
"Та нарын хуримыг өдөр өмсөх даашинз. Мэдээж хурмын өдөр сүйт бүсгүйн гэрчүүд хөөрхөн харагдах хэрэгтэй биз дээ" гэсээр бидэнд нэг нэг тор тараасаар урд минь бахдалтай нь аргаггүй энгэртээ гараа аван зогслоо. Торыг нээгээд дотроос даашинзаа гарган хартал би инээдээ барьж дийлсэнгүй өөрийн эрхгүй шууд инээж орхих нь тэр

"Соми чи үнэхээр гэрчүүдээ яагаан өнгийн даашинзтай байгаасай гэж хүсч байгаа хэрэг үү?"
"Мэдээж, Жин уббад ч таалагдах байх. Үгүй ээ... Манай нөхөрт гэх ёстой юм болов уу?" Соми нөхөр гэж хэлсэндээ өөрөө өөрөөсөө ичин улайсан хацраа хоёр алгаараа бариад дороо эргэлдэж эхлэхэд нөгөө хоёр түүний энэ үйлдэлд яахаа мэдэхгүй гөлөрсөөр байсан ч харин би Соми руу чин сэтгэлээсээ инээмсэглэчихсэн зогсож байсан юм .
Хайртай хүнтэйгээ хуримаа хийх гэж буй мэдрэмж ийм байдаг байх нь ээ... Хэдий би өмнө нь хурим хийсэн тэр хүндээ хайртай байсан... Үгүй ээ хайртай хэвээрээ байгаа ч ... Хурим гэх энэ сайхан зүйлийн энэ амттайхан мөчийг мэдрээгүй өнгөрөөчихсөн шүү дээ
----------------------------------------------------------------
Хүн бүрийн хүсэн хүлээсэн өдөр ирж хурим болж буй танхим дүүрэн аз жаргал бялхаж байв. Хүн бүр хуримлагч хосуудыг харах гэхээс тэсгэл алдаж байгаа нь ойлгомжтой ам уралдан хурим үнэхээр сайхан болж байгаа талаар ярилцаж байлаа. Мэдээж Сомигын гэрчээр Минжи Чэрёон бас хэдэн багын найзууд нь оролцохоор болсон бөгөөд Жины талаас хэн хэн байгаа талаар дурдах нь илүүц биз. Жин Соми хоёрыг зарлах мөчид тэр асар том хурмын танхимруу шатаар хөтлөлцөөр хамтдаа бууцгаалаа.
Удалгүй гэрчүүдийг гарч ирэхийг урихад BTS-ынхан Жиний талд эгнэн зогсоод охид харин Сомигын талд хөвгүүдтэйгээ адил жагсан зогслоо. Биднийг гарч ирэх үед хүмүүсийг уур амьсгал яагаад ч юм хачин гэмээр болоод ирэхийг би харцнуудаас нь мэдэрч эхлэх нь тэр.
Мэдээж шүү дээ. Суудлаасаа өөрсдийн дураар огцрон буусан хуучин Хунтайж Гүнж хоёр найзуудынхаа хурмын гэрч болчихсон хоёр талд зогсож байхад... хэн тэднийг тоолгүй өнгөрөөж чадах бил ээ.
Гэхдээ энэ тухгүй байдлыг бий болгоод байгаа зүйл ганц энэ биш байж гэдгийг би удалгүй мэдсэн юм. Хүмүүсийн харцыг дагуулан Жиний талруу харахад надруу цоо ширтэн зогсох Жонгүгийн харцтай харц тулгаран гацах шиг боллоо.


-------------------------------------------------------------------------------
Хурмын туршид надад даашинз үнэхээр сайхан болсон тухай хүн бүр магтах гэж ирж уулзацгааж байлаа. Хундагатай дарсаа барьсаар бужигнаж буй олны дундаас түр холдон гадаах тагтан дээр зогсож байтал араас нэг хүн хүрэмээ өмсүүлэх шиг болов. Гэхдээ би түүнийг хэн гэдгийг нь мэдэхийн тулд эргэж хараад байх шаардлага байсангүй. Хэзээ ч мартахааргүй танил үнэр энэ хүрэмнээс ханхалж байсан болохоор тэр.
"Гадаа хүйтэн байна"
"Анхаарал тавьсанд баярлалаа"
Жонгүг зангиагаа суллан гараа халаасандаа хийгээд тэртээд харагдах Сөүлийн шөнийн зураглалыг надтай хамт ажиглан зогслоо
"Чамтай ингэж гадаах байдлыг харж суугаагүй их удаан хугацаа өнгөрчихсөн юм шиг санагдаж байх чинь" Би түүний хэлсэн үгэнд гуниг дүүрэн инээмсэглэлээр хариу барьсан ч доошоо харчихсан байсан учраас Жонгүг энийг минь харж амжсангүй
"Гэхдээ нэг инээдтэй зүйл нь юу гээч... Өнөөдөр хоёулаа хуримлаж байгаа найзуудаасаа илүү олны анхаарлыг татчих шиг боллоо тийм үү"
"Бүгд амандаа шивэр авир хийлдээд л..." Гэхэд минь Жонгүг инээсээр доош тонгойн тагтаны хашлагыг түшин зогслоо. Би одоо түүний араас нь харж байхдаа өмнө нь олж хараагүй зүйлүүд байгаа эсэхийг ахин нэг удаа шалган сонжиж эхлэв.
Өмнөхөөсөө эрэгтэйлэг болсон гэж хэллүү... Холыг ширтэж буй гунигтай харц, өндөр хамар, доод уруулаа хазлан зогсож байгаа нь хүртэл намайг үнэхээр догдлуулж бас сандаргаж байв. Мөр нь илүү өргөн бас нуруу ... новш гэж нуруу нь үнэхээр халуухан юм...
"Ахиад л нурууг минь гөлөрчихсөн үү?" Жонгүг эргэж харалгүй ингэж асуухад нь би бантан хоолойгоо засаад буцаад танхим руу орохоор явах гэтэл Жонгүг араас минь гүйцэж ирээд урд минь зам таглаад зогсчихов
"Би хариултаа хүлээсээр байгаа"
"Чи өөрөө хүлээнэ гэж хэлсэн..."
"Гэхдээ би үүрд хүлээж чадахгүй гэдгийг чи мэдэж байгаа биз дээ? Юунд ингэтлээ эргэлзээд байгаа юм?" гээд тэр надруу хөмсгөө зангидан хэлэхэд би урдаас төөнөх харцнаас нь бултан доош харлаа
"Долоо хоногын дараа би Америкруу буцна. Тэрнээс өмнө шийдвэрээ гаргаарай... Хүссэнээс минь өөр шийдвэр гаргасан ч би чамайг хүчлэхгүй болохоор санаа зовсны хэрэггүй... Гэхдээ чамд үргэлж итгэдэг гэдгийг минь битгий мартаарай"
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://watt-pad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.avif)