51 страница23 апреля 2026, 12:39

Цай

"Жонгүг аа чи юу?"

Жонгүг Чангюны гарт байх өөрийнхөө утасруу гөлрөн яг юу болоод байгааг ухаартал хэдэн хором өнгөрлөө. Тэр хооронд Чангюн Эринтэй хэд хэдэн үг солиод амжив

"Би Жонгүг ах биш ээ, Чангюн байна"

"Ахх... Чангюн аа... Чи яагаад энэ дугаараас залгаж байдаг бил ээ?" Эриний дуу цаанаа л нэг горьдсон янзтай сонсогдсон нь Жонгүгийн сэтгэлийн гүнд жоохон ч гэсэн цог асаах нь тэр

"Жонгүг ах түрүүнээс хойш утсаа ширтээд байхаар нь би...."

Байдал бишдэж байгааг анзаарсан Жонгүг хурдхан шиг гүйж очоод Чангюны гараас утсаа булаан авлаа. Чангюн түүнлүү дээш өндийн уруулаа өмөлзүүлж эхэлхэд Жонгүг уруулан дээр нь хуруугаараа даран чимээгүй бай гэж сануулав. Тэгээд хоолойгоо засаад утсан чихэн дээрээ барьлаа

"А-Ахх.... Сайн уу Эрин аа..." Жонгүгын зүрх цээжээ цөмлөөд гараад ирэхнүү гэлтэй хурдан цохиж Эриний хариу хэлэхийг хүлээн зогслоо. Удсанчгүй Эриний хоолой утасны цаанаас сонсогдох шиг болоход Жонгүг тэрхэн хугацаанд амьсгаагаа түгжчихсэн байснаа анзаарав

"С-Сайн уу"

"Чан-Чангюн намайг байхгүй байх зуур утсаар тоголсон бололтой. Төвөг удчих шиг боллоо"

"Аан.. Тийм байх нь... Төвөг удаагүй болохоор санаа зовох зүйл байхгүй ээ. Тэгвэл.. Тасаллаа- "

"Надад чиний түрүүвч байна. Чи алга болгочихсон гэж санаа чинь зовсон уу? Түрүүн Юүнги ахад юм авч өгөхдөө цүнхнээсээ унагчих шиг болсон Очоод өгье гэхээр чи аль хэдийн явчихсан байсан лдаа" гэж Жонгүг Эриний таслах тухай дурдахаа өмнө нэг амьсгаагаар дуржигнуулан юу нь мэдэгдэхгүй баахан юм дуржигнуулан хэллээ

"Вуаа. Нээрээ юу? Би түрүүхэн гэртээ орж ирээд хайгаад олохгүй байсан юм... Гэхдээ чи арай наадахаа нээгээд үзчихсэн юм биш биз?"

"Үзчихсээн..."

"Ахх... Бүр санаа зовчихлоо... Тэгэхээр чи ордонд байгаа гэсэн байх аа.  Би одоо ордны тийшээ яваад очих болохоор гараад ирээрэй"

"Юу??? чи одоо авах гэсэн юм уу?" Жонгүг хэтэрхий балмагдсан бололтой хэтэрхий гайхсан өнгөөр асуусанд Эрин гайхсан бололтой утасны цаанаас сонсогдох хоолой нь гайхширсан шинжтэй байх ажээ

"Мэдээж тийм... Надад хэрэгтэй шүү дээ" Жонгүг түүний хариултыг сонсоод тэнэг зүйл асууснаа ухааран толгойруугаа хөнгөхөн тоншоод авлаа.

Бугуйн цагаа хартал цаг эрт байсан болохоор Жонгүг ордноос гарах хугацаа хангалттай байв. Тэгээд шууд гадуур хүрэмээ өмсөн ахин цагруугаа хараад Эринд хандан

"Би өөрөө яваад очъё. Чи надад хаягаа зурвасаар явуулчих эндээс 10 минутын дараа гарна" гэлээ

---------------------------------------------------------------------

~Эриний талаас~

Жонгүгыг ирнэ гэхэд түүнд яагаад тийм амархан зөвшөөрчихсөнөө гайхан шалруу хэсэг гөлрөн зогслоо

"Саяны Жонгүгтай ярьдаг хүн би биш байсан байх..." гэж амандаа бувтнаад эргэн тойрноо гүйлгэн хартал эмх замбраагүй байгаа нь миний санааг зовоон эхнээс нь цэвэрлэж эхлэв.

Жонгүг 30 минутын дараа ирнэ гэсэн учраас ханын цагруугаа байн байн харан буйдан дээрээ сууна. Эрхий хуруу минь өвдөх эвгүй мэдрэмжээр би өөрийгөө эрхий хурууныхаа  хумсыг цусыг нь шүүртэл хазалчихсан байснаа мэдлээ. Хэтэрхий сандарчихсан эсвэл юманд хэт анхааралаа төвлөрүүлэхээрээ ингэдэг зуршил минь Жонгүгд хэд хэдэн удаа зангиулаад арилчихсан байсан юмсан.

Хэр удаан ингэж суусан юм нэг мэдэхэд гадаа бүрий болж өрөө харанхуй болж эхэлжээ. Ирэх цаг нь улам дөхсөн байх бөгөөд түүнтэй уулзаад яг юу гэхээ бас яг яаж аашилахаа, дөнгөж уулзаад түүнд юу гэж хэлэхээ үнэхээр мэдэхгүй нь

Сайн сууж байсан уу? үгүй ээ... Амьдрал хэр байвдаа

Эсвэл... Намайг уучлаарай гэх ёстой юм болов уу? Найз охинтой болсон уу? Намайг санадаг байсан уу? Энэ бүх хугацаанд юу хийж байв?

Түүнээс асуухыг хүссэн асуултууд хэдэн мянгаараа байхад яг аль нь тохиромжтой вэ гэдгийг нь үнэхээр мэдэхгүй нь...

Утгаггүй бодлуудыг минь хаалганы хонх дуугарах чимээ тасалдуулахад би яаж амьсгалдагаа мартах шахтлаа сандарч орхих нь тэр. Буйдангаасаа буун хаалга руу удаанаар  хөлөө чирсээр дөхөн очлоо. Энэ хаалганы цаана тэр хүн байгаа...

Өөртөө итгэлгүйгээр чичирсэн гараараа хаалганы бариулаас бариад хаалгаа түүнд нээж өглөө. Хөлнөөс нь эхлээд толгой хүртэл удаанаар гүйлгэн харахад би өдөр нилээд хэдэн зүйлийг анзаараагүй бололтой Жонгүг хоёр жилийн өмнөхөөс өндөр болчихсон бас илүү эрэгтэйлэг болчихсон байна

"Чи намайг үүдэндээ ингээд л зогсоогоод байх уу?" гэх Жонгүгийн дуугаар би түүнийг тас гөлөрчихсөн зогсож байснаа анзаарлаа

"А-Аан... Уучлаарай..."

Жонгүгт зай тавьж өгөн түрүүлж оруулаад би хаалгаа хаан түүний араас орлоо. Жонгүг урд минь алхаж яваад зочны өрөөнд орж ирэн арагш гэнэт огцом эргэж харахад нь  дав хийн цочоод хойш унах шахахад азаар Жонгүг гарнаас минь бариад амжив.

"Ард явж байгааг чинь мэдсэнгүй уучлаарай..." гэж Жонгүг гарнаас минь тавиад хойш нэг алхам ухран зогслоо

"Зү-Зүгээр ээ... Цай уухуу?"

Новш гэж өөр хэлэх үг олдсонгүй юу Кан Эрин

"Тэгье баярлалаа" Жонгүг надруу инээмсэглэн хараад цааш буйдан дээр очин суухад нь би зүрхэн дээрээ гараа тавьсаар гал тогооруугаа зүгэллээ

"Чи тэгэхээр... Явсанаасаа хойш энд амьдардаг байж ээ"

Би гал тогоондоо цай найруулж дуусаад Жонгүглүү очиход гал тогооны асаалттай гэрэл харанхуй зочны өрөөг хангалттай гэрэлтүүлж байлаа. Жонгүг гарнаас минь цайгаа аван нэг балгаад эргүүлээд ширээн дээрээ тавив. Тэр ч гэсэн юу хэлэхээ мэдэхгүй байгаа бололтой уруулаа хазлан газар ширтэн сууна.

Бидний хэн нь ч хэсэг хугацаанд түрүүлж ам нээсэнгүй. Ийм байдалтай нь дээр өрөөний гэрлээ асаагаагүй учраас байдлыг улам эвгүй болгож байх шиг байв. Жонгүгийн өөдөөс харсан сандал дээр суун түүнлүү хааяаа хааяаа даа хулгайн харц чулуудаж байсан ч сүүлийнх нь амжилт олсонгүй Жонгүгтай харц тулгараад баригдчихлаа. Жонгүг надруу инээн хараад гараа урдаа барин суув. Гэхдээ новш гэж юу вэ? Энэ инээмсэглэл түрүүний ичиж гэрэвшсэн инээмсэглэл биш харин шоолсон ёжилсон өнгө аястай байх чинь.

"Чи өдөр ч бас надруу ингэж хараад байсан байх аа"

Хараал ид! Өдөр байн байн хараад байсныг минь анзаарчихсан байж!

  "Үг-Үгүй"

"Чи худлаа ярьж чаддаггүй хэвээрээ байна Эрин"

"Харин чи хүнийг яаж эвгүй байдалд оруулдагаа сайн мэддэг хэвээрээ байна Жон Жонгүг"

Жонгүг миний хэлсэн үгийг сонсоод нүүрэн дээр инээмсэглэл нь шууд замхран арилах шиг болов. Буруу зүйл хэлсэн эсэхтээ эргэзлэж амжаагүй байтал Жонгүг халааснаасаа түрүүвчийг минь гаргаж ирээд өмнө минь тавин буйдангаасаа босов. Харин надад түүнлүү урдаас хэлэг үг олдсонгүй

Гайхалтай! Дуу минь ч хүртэл гарахгүй таг гацчихлаа!

"Ирсэн шалтгаанаа гүйцээчихсэн болохоор... Би ингээд явлаа"

Бурхан минь тэр гэнэт яачихав аа!!!

Намайг хариу ам нээхээс өмнө Жонгүг шууд үүдний өрөөрүү зүглэн алхаж эхэлэхэд толгой дотор минь одоо л биш бол хэзээ ч хэлж чадахгүй гэх бодол орж ирэв. Яг одоо!

"Намайг уучлаарай Жонгүг... Хийсэн бүхэнд минь"

Жонгүг алхахаа болин эргэж харалгүй тэндээ таг хөшссөн мэт зогслоо. Тэр юу бодож байгаа юм бол... Намайг уучлах болов уу? Эсвэл хөх инээд нь хүрч байгаа болов уу? Яагаад надруу эргэж харахгүй байгаа юм бэ?  Ингээд тэр чигтээ яваад өгвөл би.. би яах болж байна

Гуйя эргээд хар

Бүх зүйл хэтэрхий хурдан болоод өнгөрчихсөн. Тэр үед би өөрийн ухаантай байсан эсэхтээ одоо хүртэл эргэлздэг. Хамгийн сайн санаж буй зүйлүүд минь Жонгүг бодлыг минь уншсан мэт эргэж хараад миний зүг алхан ирээд гарнаас минь татан өөртөө ойртуулсныг...бас... уруул дээр минь байх түүний зөөлөн уруулыг

51 страница23 апреля 2026, 12:39

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!