Хэтэвч
~Зохиолчийн талаас~
Жонгүг найзуудыгаа олж хараад эхэндээ тэр үедээ баярласан хэдий ч тэдний дундаас гэнэт гараад ирсэн Эринийг хараад зог тусан гацчихлаа. Эрин ч түүнийг харсан бололтой царай нь хувьсхийн барайв.
"Новш гэж, Жон Жонгүг чи мөн үү?" гэх Намжүүн ахын дуугаар би Эринээс харцаа салгалгүй гөлөрчихсөн зогсож байснаа гэнэт ойлгон толгойгоо хөнгөхөн үл мэдэг сэгсрээд ах нар луугаа харлаа
"Ирсэн бол хэлэхгүй яасан юм? Ингэж таарна гэж байдаг аа?"
"Би ирээд хэдэн цаг л болж байна" гэхэд тэд нэг нэгээрээ Жонгүгийн тэврэн ямар их санасан гэдгээ хэлцгээж байв. эцэст нь ганц Эрин л үлдчихлээ. Эрин дотроо түүн дээр очих ёстойдоо эргэлзэн, очсон байлаа ч яг юу гэх талаараа мэдэхгүй будлин зогсоно. Хөл нь өөрийн эрхгүй түүнлүү гүйгээд очиход бэлэн байвч тархи нь түүний хийх үйлдэл болгоныг битгий гэж ятгана. Эринийг юу хийхээ мэдэхгүй эргэлзэж байх хооронд бүсад нь түүнийг яг яахыг нь хүлээж байгаа мэт гөлөрчихсөн байгааг тэр анзаарлаа. Тэгээд Жонгүгийн зүг эвгүй ч гэсэн инээмсэглэхчээ аядан гараа тэрүүхэн тэндээ даллав
"С-Сайн уу?" Харин оронд нь Жонгүг зөвхөн толгойгоо л дохьсон юм.
"Бид яг Жин ах Соми хоёрт бэлэг хараад явж байлаа нэгдэх үү?" гэж Тэхён Жонгүгийн мөрөөр тэврэн өөрлүүгээ татахад тэр тэнцвэрээ алдан түүнлүү гилжийгээд инээд алдана
"Надаас биш Жимин ахаас асуу"
"Тэгсэн ч яахав ээ. Угаасаа гурвуулахнаа явж байсан болохоор уйдаад байсан юм" Жимин ахыг ингэж хэлэхэд залуус гэнэт тэнд Сүжи байгаа гэдгийг санасан бололтой бүгдээрээ түүнлүү сониучирхсан харцаар харцгаалаа. Мэдээж шүү дээ ирээдүйн гүнж болох түүнтэй анх удаа л уулзаж байгаа юм чинь.
------------------------------------------------------
~Эриний талаас~
Бид хамтдаа их дэлгүүрийг буулгах шахаж байж санаанд тохирсон бэлгээ олцгоолоо. Бүгдийнх нь санаанд нийцэх бэлэг авах гэж их хугацааг зарцуулсан бөгөөд хамгийн хачирхалтай нь... Жонгүг над руу нэг ч удаа харсангүй...
Тийм дээ... Ямар нүүрээрээ би түүнд ойртож зүрхлэх билээ. Хийсэн зүйлийн минь төлөө тэр намайг үзэн ядаж байгаа биз... Хоёр жилийн дараа бие биенээ анх удаа харчихаад тэнэг хүн шиг олигтойхон ч мэндлээгүйд гомдсон биз... Би түүнээс хэтэрхий их зүйл хүлээж найдахаа болих хэрэгтэй.
"Чи зүгээр үү?" Хажууханд минь гэнэт гарсан хоолойнд би бага зэрэг цочин түүнлүү хартал Сүжи надруу нүдээрээ инээмсэглээд гарыг минь сугдан авлаа. Тэгээд тэр алхаагаа бага зэрэг удаашруулан залуусын ард ороод надруу хариулт эрсэн харцаар харав
"З-Зүгээрээ"
"Тэгэж харагдахгүй байна"
"Яаж байна"
"Нүүрэн дээр чинь би зүгээр биш байна гээд биччихсэн байгаа болохоор" Ахиж би тэрэнд хариу хэлэлгүй зүгээр л шалруу гөлрөн гунигтайяа инээмсэглэхэд Сүжи санаа алдаад сугадсан гараа татан гарнаас минь хөтлөн барив
"Хажууханд байхад нь гүйгээд очиж чадахгүй байгаадаа юм бодоод хэрэггүй ээ. Зүгээр л цаг нь болоогүй байгаа юм"
"Гэхдээ энэ бүх хугацаанд тэр надруу нэг ч удаа харсангүй" Миний гэнэт сэтгэл дотроо бодож байсан зүйлээ уудлаад хэлчихэд Сүжи хөтөлсөн гарыг минь зөөлхөн илэнгээ нөгөө гараараа нурууг минь илэв
"Хэлсэн шүү дээ... Та хоёрт жаахан хугацаа хэрэгтэй гэж"
"Магадгүй би одоо харьсан нь дээр бололтой"
Яагаад гэвэл яг одоо бяцхан охин шиг уйлчих гээд байгаа учраас
------------------------------------------------------
Эрин залууст явах хэрэгтэй болсоноо дуулгаад явахад Юүнги түүний цүнхэнд нь хадгалуулсан зүйлээ гэнэт саналаа. Азаар Эрин холдож амжаагүй байсан болохоор Юүнги түүний араас дуудан зогсоотол Эрин ч санасан бололтой цүнхээ уудлаж эхэлэв.
Юүнги бусадаа түрүүлээд явж бай гээд хэлчихсэн байсан болохоор нөгөө хэд нь цаашилж харин Жонгүг Юүнгиг хүлээн тэр хоёрыг холоос ажиглан зогсоно. Үнэндээ Жонгүг Эринийг явахад дургүй байсан ч гаднаа түүнийгээ ил гаргасангүй. Яг одоо араас нь очоод шууд тэврээд авмаар байсан 2 жил дотор нь байсан гомдол өнөөдөр яагаад ч юм гэнэт гараад ирчихсэнд өөрөө өөртөө бухимдан зогсоно.
Магадгүй тэр Эринийг өөрийг нь харсан даруйдаа гүйж ирээд тэврээд авах байх гэж бодсон. Бусад найзуудыгаа биш ганц тэр л хүнийг өөр дээр нь хүрээд ирээсэй гэж хүссэн. Гэвч тэр тэгээгүй. Тэгээд л гомдчихсондоо нэг ч удаа эгцэлж хараагүй биз. Үгүй ээ... харсан юм байна. Хэд хэдэн удаа нүднийхээ булангаар нөгөө хэдийнхээ араас хулгайгаар харж байсан ч тэр үед Эрин өөр тийшээ харчихсан байсан.
Юүнги ч Эринээс хэрэгтэй зүйлээ авсан бололтой Эрин эргэж харан цааш явахад цүнхнээс нь нэг зүйл унаад үлдчихийг Жонгүг хараад амжив. Юүнги өөдөөс нь залхуутайн нь араггүй алхан ирж байсан бөгөөд өөрийг нь яагаад хүлээгээд зогсож байгаа тухай асуух гэсэн ч Жонгүг түүнийг нь тоолгүй шууд хажуугаар нь өнгөрөөд явчихлаа.
"Яа! Хаачих гээд байгаа юм"
"Наанаа хүлээж бай" гэчихээд Жонгүг Эриний цүнхнээсээ унагсан зүйлийг авахаар очтол унагсан зүйл нь хэтэвч байж таарав. Хэдий болохгүй гэдгийг мэдэж байсан ч Жонгүг сониуч зандаа хөтлөгдөн хэтэвчийг нээж үзтэл нүүрэнд нь баяр баясал дүүрэн инээмсэглэл тодроод ирлээ
"Энийг одоо хүртэл хадгалдаг хэрэг үү?"
------------------------------------------------------
Ордонд буцаж ирээд Жонгүг байрлаж байгаа өргөөндөө шууд орж ирлээ. Цүнх болон гадуур хувцсаа газар чулуудчихаад орон дээрээ тааз ширтэн хэвтэж байгаад түрүүнээс хойш халаасанд нь халуу төөнүүлэн байх хэтэвчрүү гараа явуулав. Дотор тэдний хамгийн сүүлд хамт далай явсан өдрийн зураг байх бөгөөд тэр үед Эрин өнөөх зураг авдаг бүхээгрүү явах гэж гөжүүдлээд байсныг нь одоо л ойлгох шиг.
"Чи намайг санадаг байж ээ?"
Гэхдээ одоо хамгийн гол зүйл нь Эринд энийг нь яаж өгөх бэ гэдэг асуудал болчихлоо. Жимин ах юм уу өнөөх хэдээр дамжуулаад өгөх үү? Эсвэл... Өөрөө аваачиж өгөх ёстой юм болов уу? гэж бодсон ч нэг мэдэхэд утас дээрээ Эриний дугаарыг бичээд залгах товчийг дарахыг завдаад сууж байв. Хэд хэдэн удаа залгах гэсэн ч чадалгүй устгаад
"Бурхан минь, галзуурах нээ" гэж Жонгүг утсаа өөрөөсөө холдуулан шидчихээд доош харан хэвтэхэд өрөөнийх нь хаалга онгойх чимээ дуулдлаа. Хэн орж ирдэг билээ гэж бодоо толгойгоо бага зэрэг өргөн өндийн хартал хүн алга.
"Яалтачгүй хаалга онгойх чимээ дуулдсан даа" гэж Жонгүг амандаа бувтнаад орноосоо өндийн босч суухад өрөөнд үнэхээр хүн орж ирсэн шинж алга байв.
"Ха.... Буруу сонсож дээ тэгвэл" Жонгүг өөрөө өөртэйгөө ярин буцаад орлуугаа хэвтэх гэхэд ард нь гэнэт гараад ирсэн Чангюныг харсан даруйдаа олго харайн цочоод орноосоо шалруу өгзөгөөрөө газардах нь тэр. Чангюн түүний газар ингэж унасанд баясан инээд алдсан ч Жонгүг түүнлүү ширүүн харахад царай нь тэр дороо хувиран хошуугаа унжууллаа
"Та ингэж харахаараа үнэхээр аймаар..."
"Чи миний өрөөнд юу хийж яваа юм? Ахх... ядаж байхад ямар чимээгүй явдаг юм бэ? Хэзээдээ ард ирчихдэг байнаа" гэж Жонгүг үгэлсээр хөндүүрлэж буй өгзгөө барин шалнаас бослоо.
"Та надтай хамт тоглох уу?"
"Ядраад байна. Явж Жимин ахтайгаа тогло"
"Үгүй ээ. Жимин ах хаантай уулзаад их завгүй байгаа"
"Би завтай юм шиг харагдаад байна уу? "
"Ммнхн"гээд Чангюүн давхраагүй ч гэсэн том муур шиг нүдээрээ инээмсэглэн хэллээ
"Тэгвэл наанаа байж бай би угаалгын өрөөнд орчихоод ирье" гэж хэлээд Жонгүг хүүгийн үсийг арзайлган өхөөрдчихөөд цааш явав
Жонгүг угаалгын өрөөнд орсон дариудаа усаа гоожуулан нүүрээ хүйтэн усаар шавшилаа. Хэсэг тэндээ угаалтуурны хоёр талд гараараа түшсээр зогсож байтал Эриний хоолой өрөөнөөс нь хальт дуулдах шиг болов
"Байна уу?"
Новш гэж би бүүр хий сонсдог болжээ
"Байна уу? Жон...гүг аа чи юу???" Жонгүг гаднаас бүдэг бадаг сонсогдох энэ үгийг сонсоод огцом эргэж харан угаалгын өрөөнөөс гаран гүйлээ
Жонгүгийн бодсон зүйл үнэн байж... Хий сонссон биш Чангюны гарт байх түүний утаснаас үнэхээр Эриний хоолой гарч байх ажээ
-------------------------------------------------------
А\N Манай Cooky нар өгүүллэгээ дуусах гэж байхад сэтгэгдэлээ сайн үлдээх байх тийм ээ кк
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://watt-pad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.avif)