Зурвас
Жонгүг улиралын амралтаараа Солонгост анх удаа буцаж ирж байгаа бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа ирэх боломж байсан ч тэр хүсээгүй болохоор буцаж ирээгүй. Магадгүй буцаж очих шалтгаан түүнд байдаггүй байснаас ч болсон байж болох юм. Харин энэ удаад маш том шалтгаантайн дээр түүнийгээ харах ганц боломж гэж бодсондоо эргэж ирсэн билээ.
"Бурхан минь хэзээ ирсэн юм?"
"Хэдэн цагын өмнө"
"Хэдэн цагын өмнө??? Хоёулаа зөрчихсөн юм байхдаа. Гэхдээ тэр одоо ямар хамаа байхав сайн явж ирэв үү?" гээд Жимин Жонгүгийн тэврээд холдлоо
"Тэглээ. Сургууль амарчихсан бас Жин ахаас урилга авсан"
Жонгүг Жимин хоёрын голд зогсож буй бяцхан Чангюн гартаа барьсан зурагруугаа, дээш өөрөөс нь хэдэн метр өндөр байх Жонгүгрүү ээлжлэн харсаар зогсоход Жонгүг түүнтэй харц тулгаран нэг хөмсгөө өргөлөө
"Энэ жижигхэн амьтан чинь хэн бэ?"
"Амьтан байхдаа яадаг юм. Ийм хөөрхөн хүүхдийг" Жимин Чангюныг дээш өргөн тэврэхэд Чангюн гараараа түүний хүзүүгээр ороогоод нүүрээ хүзүүнд нь наан амандаа юу ч юм бувтнан хэлэв
"Чи түүнийг айлгаад байна Жонгүг"
"Яа, айлгачихсан гэнээ яахаараа би..."
"Тээр тээр!"
"ЯА! МАНАЙ БЯЦХАН ДҮҮГ ХЭН АЙЛГААД БАЙГАА ЮМ" гэх дуугаар тэд дуу гарсан зүгрүү харахад тэдний үеийн урт хар үстэй хөөрхөн охин хаалга налчихсан зогсож харагдав. Чангюн эгчийгээ харсан даруйдаа Жиминий гарнаа мултран доош буугаад хурдан хурдан алхасаар эгчийнхээ гарт тэврүүлэн зогслоо
"Чи энд юу хийж байгаа юм явж хичээлээ хийгээч" Жимин түүнлүү залхсан байртай цээжиндээ гараа зөрүүлэн хэлтэл өнөөх охин гараа ташаандаа аван ёжтой инээмсэглээд
"Хөөх, Дүү нь ирчихсэн чинь өмнөхөөсөө дуу орчихсон байх чинь вэ?"
"Бурхан минь хурдан өрөөнөөс минь арилж үз"
"Муу тэнэг амьтан!" гээд тэр Чангюнийг хөтөлсөөр өрөөнөөс нь гарлаа. Жонгүг түүний араас ёстой эрүү нь газар шүргэх шахам гайхчихсан зогсож байтал Жимин санаа алдан долоовор хуруугаараа эрүүнийх нь доороос өргөн амыг нь хаалаа
"Амаа хааж үз. Шал арчих нь байна"
"Бурхан минь энэ охин нөгөө Сүжи юм уу?"
"Тийм л юм шиг байна" гэж хэлээд Жимин ахин хэнгэнэтэл санаа алдах аж
"Бодож байснаас тэс өөр охин байжээ"
"Ярих ч юм биш. Яаж ийм хүнтэй насыг барнадаа" гэхэд Жонгүг инээд алдан сандлын түшлэг налан суулаа
"Юунд инээгээв?"
"Зүгээр л... Таны ийм байдал чинь 2 жилийн өмнөх намайг санагдуулчихлаа"
-------------------------------------------------------
Жимин Жонгүг хоёр хаан болон хатан эхийн амрыг айлтагчихаад өргөөнөөс нь гарахдаа Сүжиг ордны гадуур дагуулаад яв гэдэг хүндхэн даалгавар авчихаад гарлаа.
"Ингэж байхаар зүгээр ахиад өөр улсруу уулзалтаар цөлчихөж болохгүй юм байхдаа?"
"Удахгүй та хоёрын хурим болно биз дээ , тэрнээс өмнө дотносоход чинь нэмэр болох биз"гэж Жонгүг буйдан дээр суунгаа инээд алдан хэлэхэд Жимин орон дээрээ тэрийн уналаа
"Бурхан минь Америк улс чамд их зүйл зааж ээ?"
"Зүгээр л... Хэн ч эхэндээ ийм ам бардам байдаг юм шүү дээ ах минь"
-------------------------------------------------------
"Вуааааа~~~~ энэ зүүлт үнэхээр хөөрхөн юм"
Өдөржин хөтөж ноход шиг түүнийг дагасан тэд яг одоо их дэлгүүрийн гоёл чимэглэлийн тасгын сандал дээр тор дүүрэн зүйлсээ барьчихсан Сүжигийн нэг тавиураас нөгөө тавиур хүртэл холхин ийш тийш явахыг ажиглан сууна.
"Би хэлсэн үгээ буцаалаа, Энэ охин үнэхээр ядардаггүй юм байх даа?"
"Үгийн санд нь ч тийм үг байдаггүй биз... Ядаж байхад энд тэндгүй холхиод байгааг нь харах бүрт толгой эргээд байх юм"
Сүжи удалгүй авахыг хүссэн зүйлсээ бүгдийн авчихаад өнөөх хоёрынхоо голд гарнаас нь сугадчихсан зүүгдэнгээ гарах хаалгаар гарж явлаа.
"Чи ямар хүнд юм бэ???"
"Яа! зүгээр хөлөөрөө алхаад яв лдаа"
"Ийм өндөр залуус байж ганц жижигхэн охин даахгүй байна уу? Айн?" Сүжи тэдний зүг ээлжлэн толгойгоо өөд өргөн хараад хамраа үрчийлгэсээр хэлтэл Жонгүг Жиминлуу санаа алдсан аврал эрсэн харцаар хараад буцаад урагш харцаа чиглүүллээ.
Хэдхэн хоромын дараа Жонгүгийн Сүжиг өргөх гар сулран түүнийг бараг унагах шахахад Сүжи түүнлүү хөмсгөө зангидсаар яг үглэх гэж байтал нэг зүйл дээр харц нь анхааралтай тогтох Жонгүгийг олж харав. Жимин ч үүнийг анзаарсан бололтой Жонгүгийн харж буй зүгт хартал урдхан нь байгаа хүмүүстэй харц тулгаран Сүжиг өргөж байсан гараа сул тавьчихлаа
"Новш гэж Жон Жонгүг чи мөн үү?"
-------------------------------------------------------
~Эриний талаас~
Жиминийг гэрээс явсны дараа ядраад байсан болохоор унтаж амархаар шийдлээ. Замаараа хөргөгчнөөс амны зугаа олон амруугаа чулуудчихаад хүйтэн ундаа задлан уух гэтэл грүпп чатны шинэ зурвас ирсэн гэх дохио чихэнд чийртэй хангинан ар араасаа дуугарч эхэллээ.
"Бурхан минь, Залуусаа бас юугаа бичицгээгээд унав аа?" гэж би өөрөө өөртэйгөө бувтнан яриад ундаанаасаа балгангаа чатаа гүйлгэн харлаа
Намжүүн: Залуусаа! Одоо хуарандаа цугларвал ямар вэ?
Тэхён: Юу болсон юм?
Хусог: Яасан биднийг санаа юу?
Юүнги: Би өөрийгөө очиж чадна гэж бодохгүй байна. Нойр хүрээд байгаа болохоор...
Намжүүн: Жин ах Соми хоёрын бэлэгний талаар ярилцах хэрэгтэй байна
Эрин: Намжүүнаа.... *санаа алдах
Намжүүн: Яасан бэ Эрин аа?
Тэхён: Хөөх манай царай муут чатанд хариу бичдэг байж ээ? Бас Намжүүн ахаа... Энэ чатанд Жин Соми хоёр байдгыг мартчихаа юу?
"Жонгүг хүртэл байгаа чатанд намайг хариу яаж бичнэ гэж санасан юм болоо?" гэж би амандаа үгэлсээр үргэлжүүлэн зурвасаа бичлээ
Эрин: Би очиж чаднаа
Юүнги: Дэбак! Эринээс анх удаа ийм үг гарч байгаа байх шүү. Окэе би ч гэсэн тэгвэл гэрээсээ гарлаа. Цагын дараа уулзацгаая!
Хусог: УУУУУУККЭЭЭЙЙЙ!!!
Соми: Ха..... би ийм хүмүүстэй найзууд гэдэгтээ үнэхээр итгэж чадахгүй нь ээ...
Сүүлийн Сомигийн бичсэн зурвасын уншиж инээчихээд хувцасны шүүгээнээсээ хар өнгийн том фудволк, уранхай жийнсээ өмсөөд их дэлгүүрийн зүг гарлаа
-------------------------------------------------------
Их дэлгүүрийн кофе шоп буюу бидний нэрлэдэгээр Хуарандаа болзсон цагтаа бүгд цугларлаа. Захиалсан кофегоо хүлээх зуур бид ойрын үед болсон сонин хачин бас түрүүхэн хүлээн авсан гэнэтийн хуримын урилгын талаар ам уралдан ярьцгаана
"Жимин ирэхгүй байсан юм байх даа?" гэж Тэхён захиалсан бяслагатай бялуунаасаа амсангаа асуухад Намжүүн грүпп чатаа гүйлгэн хараад
"Чатыг хараагүй 2 хүн л байна. Нэг нь Жимин нөгөөх нь...." гээд надруу гэм хийсэн аятай бүлтэлзэн харахад нь надад энэ байдал яршигтай санагдан шууд хэлж орхилоо
"Жонгүг гэх гээ юу? Новш гэж... Залуусаа одоо бүгд байгаа дээрээ намайг сайн сонс. Миний дэргэд тэрний нэрийг хэлэхдээ хорвоогын хамгийн аймшигтай нэр хэлж байгаа юм шиг байдгаа хэзээ больцгоох юм бэ?"
"Чамд хэцүү байх болов уу гэж бодсон доо...л"
"2 жил өнгөрчихсөн, ойлгож байгаа биз дээ? 2 жил! Жонгүг гэдэг нэрийг сонсох нь байтугай царайг нь ч хараад шархалдаг үе өнгөрчихсөн, за юу"
-------------------------------------------------------
Тэхён хоёр хоёроороо хуваагдаад бэлэг хайх талаар санал хэлсэн ч түүний саналыг хэн ч авч хэлэлцсэнгүй их дэлгүүр дотор хэлхэлдчихсэн сүрэг амьтад энэ тэрүүгээр холхиж эхэллээ. Хэдхэн хүний биш нилээд хэдэн хүний дундаас гарах бэлэг учраас бид хэрэндээ том сүртэй бэлэг хайх агаад тэр чинээгээрээ санал зөрөлдөж эхэлсэн юм.
Юүнги бид хоёр дэлгүүр хэсэх тал дээр яг адилхан учир асуудлаа нөгөө хэддээ даатгачихаад өөрсдөө харин хамгийн ард хаашаа явна тэр зүглүү нь даган алхаж байлаа. Удалгүй залуус гэнэт явахаа болин хэдэн биендээ шивэр авир хийн бувтнаж эхэлэхэд Юүнги бид хоёр гайхан тэдний харж буй зүглүү араас нь арай хийн даван харах гэж хичээцгээв
"Новш гэж намхан хүмүүсийн зовлон" гэж Юүнги уруулаа жимийлгэн гараа элгэндээ авахад би мөчөөгөө өгсөнгүй сонирхолдоо хөтлөгдөн тэдний дундуур шургалаад гарчихлаа. Гэхдээ хэдхэн сэкундын дараа хийсэн үйлдэлдээ харамсан буцаад нөгөө хэдийнхээ дундуур шургаад гарчихмаар санагдсан аль хэдийн хожимдчихож ээ.
Тэр намайг харчихлаа....бас түрүүн хэлсэн үгээ буцааж авах хэрэгтэй юм шиг байна... Түүнийг харсандаа газар доогуур ороод зугтмаар санагдаж, сэтгэл минь хөндүүрлэн шархалж байгааг мэдэрч байсан ч... Догдолсон сэтгэл минь илүү байгаа бололтой
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://watt-pad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.avif)