48 страница23 апреля 2026, 12:39

Шинэ Гүнж

"Яа! Та хоёрыг хүлээсээр байтал би бараг хоёр дахь аяга кофегоо ууж байна!"

"Эээее... Уучлаарай, замдаа чухал газраар орох хэрэгтэй байсан юм" гэж Жин Сомигийн сандлыг татан түүнийг суулгангаа инээмсэглэн хэллээ

"Чухал гэнээ?" би асуусан харцаар харахад тэд хоорондоо харц солилцон жуумалзах нь надад нэг л сэжигтэй санагдаад явчихлаа

"Яа... Яа наад харц чинь яг юу бэ? Та хоёр юу сэдээд байгаа юм айн?"

"Үнэндээ... Бид хоёр чамд хуримын урилгаа өгөхөөр уулзая гэсэн юм"  Аягатай кофеноосоо яг балгаж байх үеээр тэд ийм гэнэтийн мэдээ дуулгасанд цочирдон буруу хоолойгоороо оруулаад золтой л хахаад үхчихсэнгүй

"ЮУ? ХУРИМ ГЭНЭЭ? ТОГЛООМ ХИЙГЭЭГҮЙ БИЗ???"

"Чиний хувьд бид хоёр ийм асуудлаар тоглоом хийх юм шиг санагдаад байна уу? " гэж хэлэнгээ Соми цүнхнээсээ гоёмсог цагаан дугтуйтай урилга гарган урд минь тавьлаа.

Эрхэм хүндэт Кан Эрин таныг Ким Сокжин болон И Соми нарын хуриманд хүрэлцэн ирэхийг урьж байна

"Үнэндээ чамд хамгийн түрүүнд энэ талаар дуулгаж байна. Чиний харж байгаачлан хурим сарын дараа болно"

"Хөөх, та хоёр ч нэг гэрт орох гэж үнэхээр яарч байгаа бололтой шүү" гэхэд Жин Сомигийн нүүрний урдуур орох богино үсийг чихнийх нь араар хийгээд хацран дээр нь хөнгөхөн үнсээд холдлоо

"Тэгэлгүй яахав, хамтдаа байхгүй ганц хором өнгөрөхөд л хайран цаг хугацааг хоосон өнгөрүүлээд байгаа мэт санагдаад байхад"

"Бурханыг бодож миний өмнө нялуурцгаахаа больж үз, Гэхдээ чин сэтгэлээсээ баяр хүргэе. Чамайг аз жаргалтай байвал би ч бас баяртай байх болно. Чи зөв сонголт хийжээ" гээд би Сомигын гарнаас нь атган инээмэглэлээ

"Баярлалаа Эринаа"

"За тэгвэл... Бид хоёр нөгөө хэдэд урилгаа тараах хэрэг гарж байх шиг байна. Хамтдаа гарцгаах уу? Чамайг хүргээд өгөх үү?" Жин гадуурх цамцаа өмсөнгөө хэлэхэд би тэрэнлүү эргэлзсэн байртай харан суулаа.

Нөгөө хэд гэнээ? Жонгүг ч бас тэр дунд багтах уу?

"Юу... нөгөө...."

"За? Асуух юм байгаа юм уу?"

  "Ахх... Заза болилоо... " гээд толгойгоо сэгсэрэхэд тэд хоёул надруу хөмсгөө өргөн асуусан харцаар харлаа.

"Чи...? Жонгүгийг хуриманд ирэх талаар асуух гээ юу?"

-------------------------------------------------------------

Жин Соми хоёрт гэрт хүргэж өгсөнд би талархалаа илэрхийлээд цүнхээ нэг мөрөндөө тохсоор байрлуугаа яван орлоо. Ордноос явснаас хойш би энэ байрандаа үлдэхээр шийдсэн бөгөөд эхэндээ аав ээж дургүйцэж байсан ч сайн гуйсны хэрэг ч гарсан шүү. Лифтнээс буугаад хаалгаа түлхүүрдэн онгойлгох гэтэл хаалга түгжээгүй байв.

"Өглөө гарахдаа хаалгаа яалтачгүй түгжсэн юм даа? Ээж ирсэн юм болов уу?" гэж амандаа бувтнаад хаалгаа онгойлгон дотогш ортол эрэгтэй хүний гутал үүдний өрөөнд байх нь харагдав. Ээжээс өөр энэ гэрт ирэх хүн ганц тэр л байна. 

"Ахх... Солонгост ирэв үү үгүй юу шууд ийшээ ирдэг чинь яаж байгаа юм? сэтгүүлч нарт баригдана гэхээс айхгүй байна уу?" гэсээр гутлаа тайлан том өрөөлүү ороход Жимин буйдан дээр суучихсан зурагт үзээд сууж байлаа

"Зүгээр л... Ордонд байхаар дотор давчдаад байдаг юм.  Жонгүг яаж ийм байдалтай амьдардаг байсан байна аа. Сүүлийн үед тэр золигоор бүр бахархах сэтгэл төрөөд байгаа шүү"

"Надтай байхдаа битгий түүнийг ярьж бай гэж хэлсэн биз дээ?"

"Угаасаа чи хэзээ ч үнэнээс зугтаж чадахгүй шүү дээ Эринаа" Жимин зурагтаа унтраагаад гал тогооруу зүглэн алхалаа. Би түүнийг даган хөргөгчнөөс цэвэр ус гарган задлах гэж байтал Жимин гарнаас булаагаад задалчихаад надад эргүүлээд өгөв

"Ямар үнэн?"

"Та хоёр хэзээ нэгэн цагт эргээд хамтдаа байна гэдэг үнэн"

Түүний хэлсэн үгийг сонссон даруйдаа би ууж байсан цэвэр усаа хогын савруу чулуудаад буйданлуугаа очиж суухаар хөлөө чирсээр цааш явав. Жимин ч араас минь ирж байгаа бололтой хөлийн чимээ нь дуулдана. Би буйдан дээрээ завилж суугаад утсаараа оролдох гэснээ болин хажууд минь суух Жиминлуу харлаа

"Сүжи та хоёр сайн уу?" гэхэд Жиминий харц дорхноо өөрчлөгдөн надруу ширүүн харах нь тэр

"Бурхан минь наад нэрийг чинь сонсох төдийд яс минь хавталзаж байна шүү Кан Эрин"

"Тэр охин чамд сайн юм шиг санагдсан"

"Хаан намайг тийм охинтой гэрлүүлж насаар минь яллахаар шийдсэн байх" гэж Жимин буйдангын түшлэг налангаа санаа алдан хэллээ

"Хөөрхөн л охин шүү дээ, бас их эелдэг"

"Гэхдээ чи түүнтэй ганц өдөр хамт байхад ямар ядармаар охин гэдгийг мэдрэх байх" 

Хэсэгхэн хугацаанд бидний хэн нь ч ахиж юм ярьсангүй нам гүм болоход Жимин энэ эвгүй уур амьсгалын түрүүлж ам нээн эвдлээ

"Бас... Заримдаа надад тэр охин анх ордонд орж ирж байсан Эринийг санагдуулдаг. Сахилгагүй Эринийг" гээд хөнгөхөн инээмсэглэн хэлэв

------------------------------------------------------------------

                      ~Зохиолчийн талаас~

Жимин ордонд ирээд өргөөндөө залхуутайяа алхсаар орж ирлээ. Ордноос түүнд шинэ өргөө барьж өгөхийг санал болгосон ч тэр хуучин Жонгүгийн байсан өргөөнд байхыг илүүд үзсэн билээ.

Хэдий Жимин одоо өөрийнхөө жинхэнэ байх ёстой байрандаа ирсэн ч гэсэн энэ бүгд анхнаасаа түүний хүссэн зүйл байсан эсэхт сүүлийн хэдэн сард эргэлзэж эхэлсэн юм. Учир нь тэр маш их ганцаардаж байлаа. Жонгүг түүний оронд тэр олон жилийг энэ хязгааргүй үргэжлэж буй мэт ганцаардал дунд яаж амьдардаг байсан юм бол гэхээс Жимин түүнээр үнэхээр бахархаж байв.

Буйдан дээрээ элдвийг бодон хэсэг нүдээ аниад сууж байтал архан талд нь хаалга онгойх чимээ дуулдах нь тэр. 

Гайхалтай тэр хүрээд ирлээ

"Зөвхөн өнөөдөр чи миний нүдэнд өртөхгүй намайг амраагаад өгч болох уу?"

"Ахаа та ууртай байгаа юм уу? Та өнөөдөр надтай тоглоно гэсэн биздээ" гэх бяцхан хүүгийн шингэхэн хоолой Жиминийг суудлаасаа год харайн босоход хүргэлээ

"А-Аахх... Чангюнаа, чи байсан юм уу? Тэр галзуу эгчийг чинь ороод ирлээ гэж бодсон юм"

Тэр бол Им Чангюн. Язгууртан гаралтай айлын бага хүү бөгөөд энэ жил 5 нас хүрч байгаа. Энэ шорон шиг ордонд Жиминий ганц гэрэл гэгээ болж байгаа хүн энэ бяцхан сахиусан тэнгэр билээ. 

Үнэндээ хаан сарын өмнө Хунтайжд гүнж байх хэрэгтэй гэж үзсэн учраас Солонгос улсын язгууртан гаралтай гэр бүлийн охидоос шилсээр Им Сүжи гэх охиныг сонгон ордонд авчирсан юм. Бяцхан дүү нь эгчээсээ салахгүй өдөр шөнөгүй уйлангаад байсан болохоор түүнийг ордонд хамт байлгах хааны зөвшөөрөл ч гарсан билээ. 

"Ахаа... Би өнөөдөр эгчийн өргөөнд тоглож байгаад энэ зургийг олсон. Энэ ах хэн юм?" Жимин түүний бяцхан гарт нь байх зургийг хартал Жонгүгийн зураг байх нь тэр

Эрин орхиод явчихаж дээ гэж бодоод Жимин зургийг аваад хүүгийн үсийг арзайлган инээмсэглэлээ

"Хммм... Жонгүг гэдэг юм. Ахх энэ зургийг харсан чинь муу золигыг саначихлаа. Ахтайгаа холбоо барихгүй муу хатуу сэтгэлтэй амьтан"

"Хөөх... Намайг санаж байгаа гэдгийг чинь гадарласангүй шүү " гэх танил хоолой ард гарахад Жимин тэр зүгрүү эргэн хараад нүүр дүүрэн мишээл тодруулан инээлээ

"Жон Жонгүг!!!"

48 страница23 апреля 2026, 12:39

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!