47 страница23 апреля 2026, 12:39

BONUS


COOKY's!!!! Нэг гоё мэдээ дуулгах уу? Өгүүллэгээ хурдан дуусгах бодолтой байсан ч ахиад хэдэн хэсэг оруулхаар шийдлээ. Та нарт ахиад жоохон романс хэрэгтэй юм шиг санагдаад бас хайран хэдэн гоё хэсгүүдээ хий дэмий үхүүлчих гээд байгаа юм шиг санагдаа ккк. Мар шинэ хэсэг орно. Бас шинээр орж байгаа Silence өгүүллэгээ идэвхитэй уншаарай

-------------------------------------------------------

"Тэгэхээр... үнэхээр миний буруугаас болж ээ..." гэж Жимин сэтгэл дундуур байгаа бололтой амандаа бувтнан хэлэхэд Эрин түүний хажууд очин гартаа барьсан аягатай какаог нь аван цааш явлаа.

"Чи ийм зүйл болоосой гэж хүсээгүй байсан хэрэг үү?"

"Эхэн-дээ... хүсч байсан ч гэсэн... одоо харин хүсэхгүй байна" Жимин гараа өмднийхөө халаасанд хийнгээ аяганд нь шинээр халуун какао дүүргэх Эринлүү харан хэлэхэд Эрин хийж буй үйлдлээ зогсоогоод түүнлүү гайхсан янзтай харав

"Чамайг хажуудаа байлгахаас илүү чиний инээмсэглэл бас аз жаргал чинь надад хамгаас чухал бололтой... Бүх зүйл болоод өнгөрчихсөн хойно ингэж хэлэх нь утгагүй ч хийсэн хэрэгтээ үнэхээр гэмших сэтгэл төрөөд байна. Ордонд очихоор хүний сүг шиг болчихсон хэрнээ урдаас минь өөрийгөө зүгээр гэж итгүүлэхийг хичээх Жонгүгийг залхталаа харж харж энд ирж байхад чи ч гэсэн түүнээс ялгаа алга."

Эрин Жиминий хэлж байгаа зүйлд санаа нийлэхгүй байгаа бололтой толгойгоо сэгсрээд цааш том өрөөндөө очиж зурагтаа асаан буйдан дээрээ суулаа

"Чи надтай санаа нийлэхгүй байгаа хэрэг үү?"

"Тэгээд хэцүү байна гээд би нялх хүүхэд шиг өдөржин шөнөжин уйлж чамаар аргадуулаад байж байх ёстой хэрэг үү? Би зүгээр байна. Амлая, би үнэхээр зүгээр байна. Жонгүгт санаа тавиад өгөөч гэж би чамаас гуйсан болохоос надад анхаарал тавь гэж би хэлээгүй"

"Чадахгүй гэвэл яах юм? Хийсэн алдаагаа залруулахыг хүсч байна гэвэл чи бас л эсэргүүцэх үү?" Эрин бухимдангуй зурагтын удирдлагаа аван зурагтаа унтраагаад Жиминлуу элэгээ тэврэн эгцлэн зогслоо

"Чи яаж алдаагаа залруулах гэсэн юм айн? Одоо эргэж буцвал энэ асуудал хэзээ ч дуусахгүй сунжрана гэдгийг хэн хэн нь сайн мэдэж байгаа. Тэгэж их надад туслахыг хүсээд байвал зүгээр юу ч мэдээгүй мэт дуугүй царай л ойлгов уу? Миний талаар Жонгүгт юуг ч битгий хэл. Чи надад амалсан "

"Чиний талд орох хэрэггүй байж"

"Аан тийм... Би чамд хорсож өс санаагүй гэдгийг санаж аваарай Жимин аа... Өөрийгөө битгий буруутга. Сайхан зүйлс хэзээ нэгэн цагт заавалчгүй төгсдөг юм" гээд Жиминий урдуур өнгөрөн цааш унтлагын өрөөрүүгээ зүглэн алхалаа. Жимин ч ахиж түүнтэй ам муруйхыг хүссэнгүй гадуурх хүрэмээ аван гутлаа өмсөөд гарахаасаа өмө Эриний өрөөрүү эргэн хараад хэнгэнтэл санаа алдав

"Зөрүүд охин... Жонгүгийг аймшигтай их санаж байгаа чинь нүүрэн дээр чинь бичээстэй байна шүү дээ"

-------------------------------------------------------

~ 2 жилийн дараа~

"Хунтайж Жимин саяхан болсон Английн хааны удмынханы төрийн ёслолд оролцоод эх орондоо эргэж ирлээ"

Интернэтэд тавигдсан мэдээг уншингаа кофе шопд Соми Жин хоёрыг хүлээж сууна. Хоёрхон жилийн дотор их олон зүйлс өөрчлөгджээ. Соми жин хоёр үерхэж,  би хүссэнээрэээ Сөүлийн их сургуулийн загвар зохион бүтээгчийн ангид элсэж орсон. Бас...Жимин хунтайж болчихсон. Жонгүг сайн дураараа суудлаасаа татгалзсан учраас л... Улс орон даяар үүнийг нааштайгаар хүлээж авсан бөгөөд Жонгүгийг буруутгасан хүмүүс цөөхөн байгаад миний санаа бага ч гэсэн амарч байлаа. Хунтайжын суудлаа өгсөн даруйд Жонгүг Америк явж тэндээ суралцаж байгаа. Өмнө нь надад ярьдаг байсан шиг ээ... Хунтайжын суудлаа өгөөд хийхийг хүссэн зүйлээ хийнэ гэж ярьдаг байсан шиг.

Тэр минь хүссэнээрээ амьдарч байгаа байх гэж бодох төдийд санасан сэтгэл минь харин санаа амралт тайвшралаар солигддог юм. Ядаж л би түүний талаар хаанаас ч хамаагүй мэдээлэл олоод харчихаж чадна, эсвэл найзуудаас нь ч юм уу... Харин миний талаар бодож байгаа эсэхийг нь мэдэхгүй юм.

------------------------------------------------------

47 страница23 апреля 2026, 12:39

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!