Үнэн
~Зохиолчийн талаас~
Жимин Жонгүг хоёрын хичээл тарсны дараа Жимин Жонгүгт өөр тийш явах ажилтай тухайгаа хэлээд сургуулийн төв хаалгаас хоёр тийшээ салаад явлаа. Жиминд Жонгүгийн одоо байгаа байдал хэдий өвөрдөлтэй санагдаж байсан ч нэгэнт ийм зүйлс болсноос хойш хэцүү байсан ч нүдээ аниад өнгөрөөхөөр шийдсэн юм.
Жимин сүүлийн хэд хоногт байнга явсаар байгаад бараг цээжлэхээ шахсан замаар хотын төв дэх энгийн нэг орон сууцны гадна ирэн машинаа унтраалаа.
Арын суудал дээрээ байсан тортой хэдэн юмаа аваад дотогш оров. Цахилгаан шатанд суугаад 7-р давхарын товчлуурыг дараад нэг тийшээ гөлөрчихсөн юм бодоод зогсож байтал удалгүй давхар дээрээ ирсэн гэх дохио түүнийг гүн бодлоос нь салган харцаа шилжүүллээ. Хаалга тогшсоны дараа гэр дотроос хэн нэгэн ойртон ирж байгаа бололтой хөлийн чимээ сонсогдоно
"Хэн бэ?"
"Хэн л байв гэж дээ..."
Тэр инээмсэглэсээр хаалгаа тайлан Жиминийг гэртээ дотогш орууллаа. Жимин ч үүдэнд гутлаа тайлан дотогш ороход тэр гал тогоод хоёр аяганд какаотай сүү найруулчихсан зогсож харагдав. Жимин хажууд нь авчирсан юмнуудаа тавиад ширээ түшин зогсоод
"Үсээ яагаад тайруулчихсан юм?"
"Яасан зохиж байна уу?" гэж хэлээд нүүрнийхээ урдуур орох үсээ чихнийхээ ард хийн инээмсэглэлээ
"Тийм ээ. Хөөрхөн харагдаж байна."
"Гэхдээ... Өнөөдөр тусалсанд баярлалаа"
"Болгоомжтой бай гэж хэлсэн биз дээ?"
"Хэн тэрнийг хичээлийн цагаар сургуулийн хонгилоор тэнээд явж байна гэж мэдэх юм" гээд Жиминий гарт тэр аягатай какаогаа өгөөд өөрөө нэг аягатай сүүгээ уулаа
"Гэхдээ Эринаа... Би нэг юм асууж болох уу?"
"За?"
"Чи надаас болж ордноос явсан тийм үү?"
Энэ асуултыг сонссон даруйдаа Эриний царай хувираад цааш нүүрээ буруулчихлаа. Жиминий авчирсан тортой хүнсний зүйлс амттан зэргийг гаргаж тавингаа яриаг өөр тийшээ чиглүүлэх гэж хичээнэ
"Хөөх чи үнэхээр сайн нөхөр болох байхаа... Яаж ийм сайн хүнс цуглуулж чаддаг байна аа?"
"Битгий утгаггүй юм яриад бай, бас ярианы сэдэв өөрчлөх гээд нэмэргүй. Миний нүдрүү харж байгаа хэлээдэх Кан эрин. Миний буруугаас бол чи ордноос явсан тийм үү?"
"Хөөх би энэ жигнэмэгт үнэхээр дуртай шүү дээ" Эрин түүний яриаг тоохгүй байхаар бүр шийдчихсэн бололтой. Жимин түшиж байсан ширээнээсээ холдон Эринд ойртоод хоёр мөрнөөс нь барин өөрлүүгээ татаад эргүүлээд харуулчихлаа.
"Сүүлийн удаа асууж байна шүү. Тэр өдөр юу болсон юм хэл. ЭЭЖ ЧАМАЙГ ЯАСАН ЮМ ХЭЛЭЭДЭХ ГЭЖ БАЙНА"
-----------------------------------------------------------
~16 хоногын өмнө~
Жонгүгийн хуваарт ажлуудыг Жимин хүлээн аваад нэг өдөр өнгөрлөө. Эрин бүх болсон явдалуудынхаа дараа Жиминээс хол байхаар шийдэж өдөржин түүнээс дөлж явсаар тарах цагын хүлээн сууж өдрийг барсан юм.
Жонгүг хичээлдээ явахгүй өрөөндөө бүгчихсэн болохоор Эрин түүнд саад болохыг хүссэнгүй сургууль дээрээ хэсэг байж байгаад ордонлуу буцахаар шийдсэн билээ. Өнөөх л сургууль дээрээ байнга очдог төгөлдөр хуурын ангидаа орж суугаад цэлгэр том цонхоор гадаах байдлыг ажиглангаа хэд хоногын өмнө хийчихсэн өөрийнхөө тэнэг үйлдлийг бодон сууна.
"Энд байнга ирдэг болжээ?" хажууханд нь гэнэтхэн Жиминий хоолой гарсанд Эрин цочихдоо сандалнаасаа гулсаад бөгсөөрөө газар уначихав. Жимин түүнийг өхөөрдөн инээмсэглэчихээд ард нь очиж хоёр суганаас нь бяцхан охин шиг өргөөд сандал дээр нь эргүүлэн суулгалаа. Эрин өвдсөндөө ярвайн унасан газраа гараараа үрэнгээ Жиминлүү муухай харан
"Ямар чимээгүй явдаг юм? Золтой л зүрх амаар гарчихсангүй"
"Уг нь би дэргэд чинь ирээд хоолойгоо зассан л юмсан" гээд Жимин Эриний хажууд суугаад гараа өмднийхөө халаасанд хийлээ.
"Хийсэн үйлдэлдээ харамсаа юу?"
"Юу?"
"Чи намайг үзэн ядаж байгаа байх тийм үү? Жонгүгийн оронд хунтайж шиг аашлаад байхаар"
"Би чамтай ийм зүйлийн талаар ярихыг хүсэхгүй байна. Би харих хэрэгтэй болсон бололтой" Эрин сандалнаасаа босоод өрөөнөөс гараад явчихлаа. Жимин хэсэгхэн гөлөрчихсөн зогсож байснаа удалгүй ухаан орсон мэт араас нь гарч гүйцэж ирээд нэг гарнаас нь татан зогсоов.
"Надаас битгий зугтаад бай!"
"Жиминаа яагаад байгаа юм?"
"Надаас битгий зугт гэж хэллээ" гээд Эриний гарнаас барин өөрлүүгээ хүчтэй татлаа. Хичээлийн цаг орж байсан болохоор тэр хоёрын байгаа газарт өөр хүн харагдахгүй байв
"Гар тавиадах, хүмүүс харчихвал яах юм?"
"Юу харна гэж? Чамайг надтай хамт байлаа гэж үү? Би чиний гарнаас бариад зогсож байгаа болохоор уу?" гээд Жимин түүнд улам ойртон зогслоо. Тэгээд толгойгоо бага зэрэг гилжийлгэн нэг хөмсгөө өргөн Эринлүү ёжтой инээмсэглэн
"Эсвэл чи бид хоёрыг дунд ямар нэг зүйл байгаа болохоор нэвтрүүлгийн үеэр салах тухай ам нээсэн гэж яригдахаас айгаад байгаа юм уу?"
"Жимин аа, чи...."
"Юунаас ингэтлээ зугтаад байгаа юм? Өнөөдөр чи намайг хангалттай их үл тоомсорлож байгаа юм шиг санагдахгүй байна уу? Битгий зугт, надаас битгий дөл. Чамайг ингээд байхаар би өөрийгөө мангас болчихсоноор мэдрээд байна."
"Тэгвэл... Одооноос хоёулаа бие биенээ танихгүй юм шиг байцгаая. Надад чиний царайг харах хэцүү байна. Хэн хэн нь тоохоо больчихвол амархан дуусах харилцаа болохоор би ч чамаас зугтахаа болъё... За тэгвэл... би ингээд явлаа" Жиминий гарнаас мултрахыг тулд Эрин гараа татах гэсэн ч амжилт олсонгүй харин ч бүр эсргээрээ болоод явчихав. Нэг мэдэхэд түүний уруул дээр Жиминий уруул байгааг анзаарах хүртэл Эрин яг юу болоод байгааг ойлгох сөхөө ч байсангүй. Зог тусан хэдхэд сэкунд зогссон ч удалгүй болж буй явдлыг ойлгон Жиминий хөл дээр хүчтэйхэн дэвсэлчихээд уруулаа арчин цааш гүйгээд явчихлаа.
Сургуулийн үүдээр гаран гүйх Эриний араас харан зогсох Жимин түрүүхэн хийсэн болчимгүй үйлдэлдээ харамсан толгойгоо барьсаар шал гөлрөн зогсоно. Төд удалгүй түүний эрүүл ухааныг зургын камерийн дуу бодит ертөнцөд нь аваачхад Жимин толгойгоо өндийлгөн эргэн тойрноо нягтлан харлаа.
"Чөтгөр ав"
-----------------------------------------------------------------
Эрин ордонд ирэн өргөөлүүгээ байдаг хурдаараа салгалчихсан явж байтал замд нь Ёонсан хатны ахайтан угтан авах нь тэр. Түүнийг яагаад энд байгааг гайхаад байх ч шаардлага байсангүй. Эрин яг одоо юу болох гэж байгаа тухай баргал гадарлачихсан байлаа.
Ёонсан хатны өргөөнд ирэн дотогш ороход хатан ихэд сэтгэл хангалуун инээмсэглэл тодруулан аягатай цайгаа ууж байсан ч Эринийг орж ирэх мөчид өнөөх инээмсэглэл нь дорхноо замхран одов.
"Хатны амар амагланг айлтгаж байна." гэж Эрин сул дуугаар хэлэхэд хатан уруулаа жимийлгэн урт амьсгаа аван түүнлүү хяламхийн хараад суу гэж байгаа бололтой нүдээрээ урдах сандалруугаа дохьлоо. Эрин ч түүний хэлснээр заасан газарт нь очиж суугаад одоо яг юу гэж өөрт нь хэлэх талаар дотроо түм буман асуултанд дарагдчихсан сууна. Удалгүй хатан ширээн дээр урд нь Ipad-аа тавин өгөхөд Эрин Ipad дээр харагдах зургийг хараад урт гэгчийн санаа алдлаа
Новш гэж гадарлаад байсан юм...
"Энийг юу болохыг тайлбарлаадах" гэж Хатан түүнээс харцаа салгалгүй асуухад Эрин түүний өөдөөс хараад аль болох сандралгүйгээр тайван байх гэж хичээн
"Санамсаргүй зүйл байсан юм"
"Юу гэнээ ! ХАХАХА" Ёонсан хатан Эриний хариултыг сонсоод тэсгэлгүй чангаар инээд алдаад хэдхэн хоромын дараа инээхээ болин харц нь ширүүсээд урдах ширээгээ нудрага зангидан цохьлоо
"Надаар наадаад байна уу? Энийгээ тэгээд санамсаргүй зүйл гэх гээд байна уу! Чи үнэхээр үнэг шиг охин юм"
"Би таныг зураг авхуулахаар хүн явуулсан гэдгийг мэдэж байна хатантаан. Таны хүмүүс их сайн ажлаа хийдэг юм байна тийм үү? Ордонд ирэхээс минь өмнө алтан хошуугаа хүрэгчих ээ шив." Эриний шийдэмгий гэгч нь хариулсанд Ёонсан хатан бага зэрэг цочирдох шиг болов. Эрин зурагруу гүнзгий амьсгаа аван хараад хатны урдаас ахин ам нээлээ
"Надаас юу хүсээв"
"Чи надтай шудрагаар ярихыг хүсээ юу? Ярианы чинь өнгө хүртэл намайг хүндэтгэж байгаа мэт санагдахгүй байх чинь"
"Надаар хийлгэхийг хүссэн юм аа хэлж болно. Мэдээж энэ зургаар сүрдүүлэхийг чинь мэдэж байгаа учраас..."
"Ойлголоо, хүссэнээр чинь хэлье. Ордноос яв " Эрин түүнээс арай өөр зүйл сонсоно гэж найдаж байсан ч сая хэлсэн зүйл нь түүнийг сууж байсан газарт нь царцаах шиг боллоо. Хатан түүний царайны хувиралыг ажиглан жуумалзан инээгээд урдах аягатай цайгаа авангаа үргэжлүүлэн ярьна
"Эндээс яв. Үгүй бол би энэ зургийг цацах болно. Ард иргэд хүүд минь итгэх болов уу? эсвэл аль хэдийн нэр хүнд нь шалан дээр хөглөрсөн нэг муу тэнэгхэн охинд итгэх үү? Бас чамд хэлсэн зүйлийг санаж байгаа гэж найдаж байна. Чиний энэ зургаас болж хайртай нөхрийн чинь нэр хүнд чамтай хамт дарагдаад унана гэдгийг надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа байх. Хамтдаа унасанаас ганцаараа унасан чинь дээр биш гэж үү."
Эрин түүний үгийг эхнээс нь дуустал чимээгүй сонсоод хэсэг хугацааны дараа арай хийн ам нээн дуугарлаа
"На-Надад бодох боломж өгөөч..."
-------------------------------------------------------
A/N Уншигчддаа өгөх нэрээ сонгочихсон шүү кк
СOOKY's гэвэл яаж байна? ккк
За тэгээд жоохон нуршуу бичсэнд уучлаарай ккк сайхан амарцгаагаараа COOKY's
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://watt-pad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.avif)