Хоосон pt2
~Жонгүгийн талаас~
Эзэгтэй нь байхгүй болсон хоосон том орны зүг би гунигтай нүдээр ширтэн сууна. Хэдхэн хоногын өмнө тэр минь энд байсан шүү дээ... тэр минь хажууханд минь байсан...
Ам цанган ус уухаар өрөөнөөсөө гараад сүүлийн хэд хоногт харсаар байгаад дадал болсон тэр дүр зураг намайг угтаж авлаа. Нөгөө л хамгаалагчид, бүгд л чухал царайлчихсан миний хийх үйлдэлийг нүд салгалгүй намайг ажиглан зогсоно. Эхний гурван өдөр ордноос гарах гэж нилээд их хэрэг тарьснаас минь болж хаан аав ахиад 4 хоног өрөөнд минь түгжчихсэн нь энэ.
"Бурхан минь гэж би зүгээр ус уумаар байна" гэж урд минь хөндөслөх хоёр хамгаалагчдын дундуур гарч яваад хөргөгчрүү зүглэн алхалаа. Новш гэж тэд ахиад л араас нойтон хамуу шиг дагаж байх шив.
"Та нар ч ажлаа сайн хийх юм аа... Угаалгын өрөөрүү хүртэл дагаад орох нээ" Би цэвэр усны тагыг онгойлгох зуураа тэдний зүг хөмсгөө өргөн бассан инээмсэглэл гаргахад бүгд хариу үг дуугарах зориггүй дэмий л шал руу ширтэн зогсцгооно
"Тэнэг амьтад"
Хөргөгчнөөс ахиад хэд хэдэн цэвэр ус ундаа зэргийг авчихаад эргээд өрөөрүүгээ явлаа. Угаасаа надад энэ тэнэгүүдтэй цаг нөхцөөх хүсэл алга. Ганцаараа өрөөндөө байхыг илүүд үзэж байна. Өрөөндөө орж ирээд би ширээн дээр авчирсан юмнуудаа тараан тавьчихаад орон дээрээ очин тааз ширтэн хэвтлээ.
Тэр минь дэргэд байхаа болиод долоо хонож байна... Ганц өдөр хэдэн мянган жил шиг санагдаж байхад энэ долоо хоногын хугацаа надад хэзээ ч дуусашгүй үргэжлэх ганцаардалын өдөр хоногууд шиг байлаа. Түүнээс ганц ч дуудлага байхгүй ч... итгэл тээсэн харцаар утсаа ширтсээр өдрийг бардаг болчихсон. Залгах тоолонд холбогдох боломжгүй байна гэсэн үгээр найдлагыг минь тасладаг тэр үл таних эмэгтэйг хоолойг ч үзэн ядах шиг.
Эринийг ордноос явсны маргааш түүний гүнжийг хэргэмийг хураасан тухай Солонгос улс даяар... үгүй юм байна... бүх дэлхий нийтэд зарлачихсан. Ганц би ч биш түүнийг гэнэт ингэх болсон шалтгааныг хэдэн сая хүмүүс сонирхон мэдэхийг хүсч байгаа нь лавтай. Найзуудаас минь ч санаа зовсон дуудлага болон зурвасууд цаг тутамд ирдэг ч надад тэд биш харин тэр охин л чухал байна. Удалгүй хаалга тогших чимээгээр би тэр зүглүү хяламхийн хартал Жимин ах байлаа
"Амиа хорлочихсон байна уу гэж шалгахаар ирээ юу?"
"Тэнэглэхээ больж үз" гэж Жимин ах миний дэргэд суугаад цүнхнээсээ хэд хэдэн дэвтэр гарган орон дээр минь чулуудаж эхлэв
"Би эд нараар чинь яах юм. Ингэх хэрэггүй гэж хэлсэн биз дээ"
"Хунтайж гэхээрээ хичээлээ хийхгүй байж болно гэж бодоо юу? Өнөөдөр үзсэн хичээлүүдийг бүгдийн тэмдэглээд авчихсан. Өмнөх өдрүүдийнхийг чинь ч бүгдийн биччихсэн чи ер нь харж байгаа юм уу?"
"Эрин хичээлдээ ирсэн үү?" Жимин ах түүний ярианд анхааралаа хандуулахгүй шал өөр зүйл яриад явчихсанд санаа алдан элгэндээ гараа тэврээд
"Тэр дураараа охиныг энэ бүхний дараа хичээлдээ явна гэж бодож байна уу? Чам шиг нэг газар өөрийгөө түгжчихээд уйлаад хэвтэж байгаа биз."
"Нэг газар гэнээ? Гэртээ очоогүй юм уу?" Гэхэд Жимин ах буруу зүйл хэлснээ гэнэт ухаарсан бололтой нүд нь мэдэгдэхээр томрон амьсгаагаа түгжсэнээ хоромхон зуур хэвийн байдалдаа ороод надад юу гэж худлаа ярихаа бодож эхэлж байгаа бололтой ам нь хий ангалзаад эхэллээ
"Би яаж мэдэх юм"
"Ахаа та худлаа ярихдаа муу юм"
-------------------------------------------------------
Хэд хоногоос хаан аав намайг хичээлдээ явахыг зөвшөөрсөн ч миний хуваариудыг Жимин ах гүйцэлдүүлэх нь хэвээрээ л байлаа. Надад ингэх нь ч амар байсан юм. Хунтайжын суудал надад биш Жимин ахад илүү зохих биз....
Машины цонхоор юунд ч найдсан юм таг гөлөрсөөр сургуулийн үүдэн дээр баргал ирж байлаа. Магадгүй Эринийг хажуугын замаар найзуудтайгаа хэлхэлдэн инээд алдаад явж байж магадгүй гэж бодсон юм болов уу?
Сургууль дээр ирсэн гэх жолоочын дуугаар би бодит ертөнцдөө ирээд залхуутай нь аргагүй цүнхээ үүрэн машинаас буулаа. Энгийн үед намайг бүчээд зогсчихдог тэр олон охид одоо харин сургуулийн булан тохой болгонд хэд хэдээрээ хэлхэлдчихээд намайг өрөвдсөн харцаар харна.
Ангийн хаалганы урд намайг ирэх сураг сонссон бололтой Намжүүн Жин ах хоёр ирчихсэн хүлээж байгаа харагдлаа. Гараа халаасандаа хийгээд олон нүд ширтэх сургуулийн урт хонгилоор тэдний зүг алхаж байтал ард нэг охины ярих зүйл анхааралыг минь татан алхааг минь зогсооход хүргэв.
"Эрин ч сайн юм аа... Солонгос улсын хамгийн халуухан залууг хаяаад нөгөөхтэй нь нийлчихдэг байна шүү"
"Чи Эринийг Жимин вантай нийлсэн гэж яаж мэдэж байгаа юм"
"Та нар санахгүй байна уу? Хунтайж Жимин ван хоёр хоорондоо таарамжгүй байдаг гэж? Эрин л дунд нь үнэг шиг сүүлээ шарвалзуулахгүй юу. Тэгээд л хааны дургүйг хүргээд ордноос хөөгдсөн хэрэг" гэж хээв нэг юу ч болоогүй аятай найзууд дундаа гол дүр болчихсон ярьж байгаа нь миний дургүйг дээд зэрэгт нь тулгаж орхилоо. Хөмхийгөө зуун тэдний амыг таглахаар эргэж харах гэтэл Намжүүн ах аль хэдийн хажууд минь ирчихсэн гарнаас минь татан болиулав.
"Тэднийг битгий тоо..."
Намжүүн ахын хэлдэг үнэн ч би энэ охидын бузар амыг хамхиулахыг үнэхээр хүсч байв. Эриний хэлдэг зөв байж. Хүнийг хийгээгүй хэрэгт нь ам уралдан гүтгэцгээдэг хүмүүс үнэхээр айшигтай юм.
------------------------------------------------------
Хэзээ ч дуусахгүй юм шиг санагдах урт удаан хичээлийн турш би зөвхөн Эриний хоосон суудалруу ширтэн суусаар цагыг барж байлаа. Нилээдгүй хугацааг тийм байдалтай өнгөрөөгөөд урт гэгчийн санаа алдаад багшаас түр гарчихаад ирэх зөвшөөрөл авав. Ар нуруунаас минь халуу төөнүүлэх ширтэх тэр олон хүүхдүүдийн харцнаас бултан ангиас хурдхан гарчихаад энэ цагыг дуустал зүгээр л сургуулийн хонгилоор тэнэхийг илүүд үзсэн юм.
Ангиас гараад булан тойрохдоо би бас л нэг сэтгэлийг минь шархлуулах газар хүрээд ирснээ ухаараа. Анх Эрин миний гутлан дээр угаадас асгачихаад арчих гэж оролддог тэр газар...
"Ойлголоо захиралаа... Ийм юм болсонд уучлаарай сайн сууж байгаарай" Хаана ч сонссон миний хэзээ ч мартахааргүй тэр хүний хоолой архан талд минь гарах шиг болоход би сандран эргээд хартал богинохон тайрмал үстэй охин эргэж харан захиралын өрөөнөөс гараад явж байх нь харагдлаа.
"Хоолой нь яг мөн байсан даа" гэж амандаа бувтнаад би тэр охины араас хурдан хурдан алхасаар яг гүйцдэгийн даваан дээр Жимин ах хаанаас ч юм бэ гараад ирэх нь тэр.
"Цочих гэж... Та хаанаасаа гараад ирэв ээ? би завгүй байна холд"гээд хажуугаар нь зөрөх гэтэл Жимин ах ахин урд минь хөндөллөсөн гарнаас минь бариад
"Хаачих гээд байгаа юм? Хичээлдээ суугаач"
Новш гэж тэр охин улам холдоод байна шүү дээ
"Хараал ид! Ахаа замаас холдолдоо" Энэ удаа би үнэхээр бухимдаж эхэллээ
Жимин ахтай зууралдах хооронд тэр охин аль хэдийн үүдээр гараад явсан бололтой бараа нь ч харагдсангүй. Тэр охин Эрин мөн байсан, би түүнийгээ танина шүү дээ.. Тэрний минь хоолой мөн байсан..
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://watt-pad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.avif)