Хоосон
~Зохиолчийн талаас~
Үүр хаяарч тасралтгүй хангинан дуугарах дуудлагнаас болоод Жонгүг нойроо харамласаар нойрмоглон хэвтэнэ. Ийм эрт өөр лүү залгах хэн нэгэн байхгүй учраас Жонгүг Эриний утас дуугарч байна гэж ойлгоод ардаа байх Эринлүү нойрмог хоолойгоор хэллээ
"Кан Эрин утсаа ав"
"....." Эринээс хариу байсангүй
"Бурханыг бодож утсаа ав лдаа!!!"
Удалгүй утас хангинахаа больж Жонгүг үргэжлүүлэн унтах гэсэн ч тэнэг дуудлаганаас болж нойр нь сэргэчихсэн бололтой амандаа үглэсээр хойш хартал Эрин хажууд нь байсангүй. Том орон дээрээ өөрөө ганцаар хэвтэх бөгөөд Эринийг угаалгын өрөө орсон байх гэж бодоод орноосоо босч газар хэвтэх футволкоо өмсөөд өнөөх хангинан чарлаад байсан утасны зүг залхуутайяа алхан очлоо. Гэхдээ түрүүнээс хойш унтуулахгүй чарлаад байсан утас Эринийх биш өөрийнх нь байх ажээ. Утасны дэлгэц дүүрэн томоор Жимин ах гэсэн бичиг гарах агаад тэр 20 удаа залгачихсан байх ажээ. Өглөө эрт түүнээс ийм их дуудлага авсандаа Жонгүг гайхан зогсож байтал удалгүй өрөөний хаалга савсаар Жимин ороод ирлээ.
"ЧАМАЙГ ХАРААЛ ИДЭЭСЭЙ БИЛЭЭ ЖОН ЖОНГҮГ! УТСАА АВЧИХАЖ БОЛОХГҮЙ БАЙНА УУ!" Жимин яг одоо Жонгүгийг цохиод авахаар хэмжээний уурлачихсан байх бөгөөд нүүр нь минчийтлээ улайгаад шүдээ зуусаар Жонгүгийн өмнө ирж зогслоо.
"ЦАГ ХЭД БОЛЖ БАЙГААГ МЭДЭЖ БАЙНА УУ? ЯАГААД --- " Жонгүг үгээ дуусгаж амжаагүй байхад Жимин өөдөөс нь багтрах шахаж буй бололтой чанга дуугаар үгийн таслан
"ТЭНЭГ НОВШ МИНЬ ЭРИН ОРДНООС ЯВЧИХЛАА!"
"Яв-явчихсан гэнээ... Та юу яриад байгаа юм. Эрин яасан гэж явах юм"
"Чи үнэхээр ойлгохгүй байгаа бололтой, Кан Эрин бүр мөсөн явчихлаа! Гүнжийн суудлаа хаяад чамаас салж байна ойлгов уу? " Жонгүг Жиминий хэлсэн үгэнд таг хөшин толгойд нь зөвхөн ганц л асуулт эргэлдэнэ. Хэсэгхэн хугацаа өнгөрөөд Жонгүг түрүүнээс хойш толгойд нь эргэлдээд байсан асуултаа арай ядан Жиминээс асуулаа
"Яа-Яаг-аад..."
"Би чамайг зогсоож чадна гэж бодсон Жонгүг... Би чамд итгэсэн. Эринийг явахыг болиулж чадах хүн ганц чамайг гэдэгт итгэсэн. Одоо оройтчихлоо... хэтэрхий оройтчихсон... Новш гэж чи...чи утсаа авчихсан бол... тэр олон дуудлагаас ганцыг ч болтугай авчихсан бол түүнийг зогсоож дийлэх байсан юм... Юу хийж байсан юм бэ.. ЯАГААД ХАРААЛ ИДСЭН НААД УТСАА АВААГҮЙ ЮМ ГЭЖ БАЙНА ЖОН ЖОНГҮГ" Жимин Жонгүгийн фудволкны захаас заамдан сэгсчихэд Жонгүг харцаа орноосоо салгаж чадахгүй нулимстай нүдээр ширтэн зогсоно
"Тийм учиртай байж ээ... Тийм болохоор л чи..." гэж амандаа бувтнан хэллээ. Удалгүй Жонгүг ухаан орсон мэт цамцнаас нь зуурах Жиминий гарыг хүчтэй саван тавиулаад өрөөнөөсөө хамаг хурдаараа гараад гүйчихэв.
Жонгүг өргөөнөө гараад хартал түрүүнээс хойш түжигнээд байсан чимээ Эриний эд хогшилуудыг өргөөнөөс гаргаад байсанд учир нь байж. Нүдний нь өмнө болж байгаа зүйлүүдэд итгэхийг хүссэнгүй. Одоо түүний хамгийн их хүсч байгаа зүйл Эриний араас түүнийг хаашаа явсан ч бай олж очоод бүх учрыг л асуухыг хүсч байв.
Буцаж өрөөндөө орж ирээд гадуур хувцасаа хам хум өмсөөд хаалганы дэргэд зогсох Жиминыг тоосончгүй хүчтэй мөрлөн өнгөрөөд өрөөнөөсөө гаран гүйлээ. Нүднээс нь тасралтгүй урсах нулимсаа арчихаас ч төвөгшөөн гагцхүү түүн дээрээ очиж түүнийгээ л тэврэхийг урьдал болгож байв.
Өргөөний гарах хаалгаар хурдан хурдан алхан гарч байхдаа Жонгүг бодолдоо сохроод орчин тойрноо ажиглаж амжаагүй байсан бололтой урд нь гэнэт хөндөлссөн зогсох хоёр хамгаалагчдаас цочин хойш нэг алхам ухран зогслоо.
"Галзуураа юу! Хэний замд аймшиггүй хөндөлсөөд байгаа юм!"
"Хаантан таныг ойрыг хугацаанд өргөөнөөс тань гаргахгүй байх тушаал буулгасан билээ Хунтайж аа."
"Битгий хөх инээд хүргээд бай" гэж Жонгүг тэдний зүг хорссон харцаар харан хэлчихээд дундуур нь гарч явах гэтэл тэд мэдээж түүнийг хэдхэн алхам ч холдуулсангүй хоёр гарнаас нь бариад зогсоочихлоо.
"Тавь"
"Хунтайжаа энэ бол хааны зарлиг"
"ХАРААЛ ИД ГЭЖ НАМАЙГ ТАВЬ ЛДАА" Жонгүг тэдний гараас мултрах гэж тийчлэн тонгочиж байсан ч булиа биетэй хоёр залуугын эсрэг ганцаараа хэтэрхий сул дорой болж байлаа. Удсанчгүй Жонгүгийн шавхан байж гаргасан хамаг хүч нь дуусч газар өвдөг сөхрөн гөлрөөд суучихав.
"Жимин ахыг хэлсэн үнэн бололтой... Би үнэхээр тэнэг новш юм. Тэр хараал идсэн дуудлгуудыг авчих хэрэгтэй байж... Би түүнийг зогсоож амжих байсан юм" гэж амандаа бувтнана. Жонгүг одоо л Жиминийг өрөөнд нь гэнэт дайрч ороод утга учиргүй тэнэг зүйлс ярьснаас хойш дотроо байгаа мэдрэмжээ ил гарган цурхиран уйлж эхэллээ. Хоёр гараа газар тулан толгой гудайлган уйлах агаад нулимс нь газар дуслах дариудаа хөрсөнд шингэн алга болно.
"Хунтайжтаан... Өргөөндөө орцгооё та даарах нь байна" гэх Ким туслахын дуу гарахад Жонгүг түүний үгийг тоосонгүй.
Ким туслах Жонгүгийн ийм байдлыг харж төвдсөнгүй бололтой хоёр хамгаалагчыг холдуулаад түүнийг тайтгаруулах гэж хажууд нь явган суугаад мөрөөр тэвэрлээ. Анх удаа л Жонгүгийн ийм байдалтай байгааг харсан Ким туслахад үнэндээ гайхахаас илүү түүнийг өрөвдөн нурууг нь илж өгнө.
"Намайг явуулчих лдаа Ким туслахаа гуйж байна... Яагаад.. Яагаад Эрин гэнэт ингэх болсныг түүний амнаас сонсмоор байна шүү дээ... Энд өвдөөд байна, энд яг одоо юучгүй хоосон болчихоод хөндүүрлээд байна. Тэр байхгүй бол би галзуурах гээд байна... гуйж байна намайг явуулчихаач дээ..." Жонгүг цээжин дээрээ дарсаар Ким туслахаас хамаг нус нулимсандаа хутгалдчихсан ийнхүү гуйхад тэр яаж ч чадсангүй. Яг одоо хамгаас өрөвдөлтэй харагдах Жонгүгийг тайвширтал нь тэврээд суухаас өөр түүнд хийж чадах зүйл үгүй болохоор тэр шүү дээ.. Хичнээн хүссэн ч...
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://watt-pad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.avif)