43 страница23 апреля 2026, 12:39

Салах ёс

Жонгүг бид тэшүүрээр гулгасаныхаа дараа зайрмаг идэцгээн их дэлгүүрээс хөтлөлцөн гарлаа.

"Ахх... Гадаа хүйтэн болчихсон байна. Дараа явцгаах уу? Чи ханиад хүрчихвэл яах юм?" гэж Жонгүг нөгөө том цүнхээ ухангаа хэлэв

"Үгүй ээ... Одоо явцгаая, Хөгжилтэй шүү дээ"

"Бурхан мин чи өнөөдөр их зөрүүд байх чинь" Жонгүг инээмсэглэсээр цүнхнээсээ ороолт гаргаж ирэн надад зүүлгээд духан дээр минь үнслээ

"За яахав, хүсээд байвал явцгаая. Машиндаа хурдан ор ханиад хүрэх нь байна"

Ордноос хулгайгаар авч гарсан машиндаа орж суухдаа би өөрийн эрхгүй шүүрс алдан өгзгөө барив. Жонгүг надруу санаа зовсон харцаар хараад толгойгоо сэгсрэн

"Гулгаж чадахгүй гэдгээ эртнээс хэлэхгүй. Ганц цагын дотор хэдэн угаа өгзөгөөрөө унадаг юм бэ?"

"Яа! Унаж байж сурдаг юм мэдэв үү? Дэлхий дээр ганц чи бүх юмыг сайн хийдэг гэж бодоо юу?"

"Ойлголоо ойлголоо, одоо гомдлын мөр тээгээд байлгүй замаа заа"

Би ч түүнд хариу хэлсэнгүй энгэртээ гараа зөрүүлэн цонхруу хараад суучихад Жонгүг инээд алдаад тавьсан дуугаа чангалан далайн зүг хурдаа нэмэн хөдөллөө

------------------------------------------------

"Яа... Кан Эрин сэр!" Нэг мэдэхэд хэн нэгний хацрыг минь зөөлхөн чимхээд үнсэх үед гүн нойрноосоо сэрлээ. Нилээд урт зам туулсандаа ч тэрүү зам заахаа мартаад унтаад өгчихсөн минь энэ байж.

"Яанаа унтчихсан байна шүү дээ" ухас хийн босч сандал дээрээ цэхлэн суугаад гоожуулсан шүлсээ цамцныхаа хануйгаар шудран арчлаа. Жонгүг миний энэ үйлдлийн шоолон инээгээд машины урд цонхруу хар гэж байгааг бололтой толгойгоороо дохив

"Өө... Ирчихээ юу..."

"Чамаас энэ машины газар заагч эгч илүү сайн бололтой"

Урд цонхоор хязгаар нь үл харагдах цэнхэр далай мэлэлзэн харагдах бөгөөд би түрүүний Жонгүгийн үгэнд хариу хэлэлгүй шууд машинаас буун далайн эргийн зүг алхалаа. Эрэгийн элс өмссөн пүүзрүү минь орох нь эхэндээ таагүй санагдаж байсан ч далайн давалгаан чимээнд анхаарал минь сатааран нүдээ анив. Удалгүй ард чимээ гарахад Жонгүгт ч бас элс тийм ч таатай бус байгаа бололтой хөмсгөө зангидсаан хажууд ирэн зогсоод халаасандаа гараа хийгээд

"Хөөх... Солонгост байхдаа анх удаа далайд ирж байна"

"Юу?"

"Мэдэхгүй юм даа... Гадагшаа айлчлалаар явахда өчнөөн далай харж байсан ч... Өөрийнхөө нутагт байхдаа урд өмнө ийм ойрхон ирж байгаагүй юм байна."

"Ордон хэтэрхий... шорон шиг юм..." Сүүлийн үгийг би Жонгүгт сонсогдуулахыг хүссэнгүй амандаа зөвхөн өөртөө сонсогдохоор л сул хэллээ. Жонгүг халааснаасаа гараа гарнаас гарнаас минь хөтлөн наашаа харж инээмсэглээд

"Удахгүй нар жаргах гэж байгаа болохоор харчихаад харьцгаая, биднийг хайгаад эхэлэхээс өмнө "

"Ойлголоо..."

Бид ахиад хоорондоо юу ч ярьсангүй удалгүй нар далайд бага багаар уусан шингэж буй мэт дүр зураглалыг чимээгүй харан зогсцооно.

5f9a5b2bcc92ff4f988d2c06c278a5ea.avif

"Би нар жаргаж байгаа далайн тэр хэсэгт очиж үзмээр байна. Яг л кино шиг... Тэнд л ертөнцийн хязгаар мэт санагддаг. Ертөнцийн хязгаар хүртэл дураараа... эрх чөлөөтэй... очихыг хүссэн тэр газартаа очмоор байна" Жонгүг миний үгийн анхааралтай сонсох бөгөөд нарыг анхааралтай гэгч нь харах ажээ.

"Хммм... Тэгвэл чи тийшээ явахдаа нимгэн хувцаслаад яваарай"

"Яагаад тэгж бодоов?"

"Нар жаргаж байгаа тэр газрыг гэж хэлсэн биз дээ...Нар чинь ямар халуун билээ дээ. Тэглээ чи-"

"ЯА! хүн чин сэтгэлээсээ ярьж байхад тоглоом хийнэ гэнээ." Би Жонгүгйн гарлуу хүчтэй цохиод авахад Жонгүг өвдсөндөө хамраа үрчийлгэн цохиулсан хэсгээ нөгөө гарынхаа алгаар надруу муухай хараад

"Яагаад цохиод байгаа юм. Өвдөөд байна шдээ"

"Хааяа ухаантай юм шиг хэрнээ цагаа олохгүй тоглоом хийж байх юм аа" гэхэд Жонгүг хамраа үрчийлгэхээ болиод надруу харан инээдээ барьж ядан уруулаа жимийлээ

"Юу нь тийм инээдтэй байна"

"Наанаа яг тэгээд зогсож бай" Жонгүг халааснаасаа утсаа гаргаж ирэн зургыг минь авч эхэлэв

"Яагаад зураг аваад байгаа юм бэ!!" би байдгаараа Жонгүгийн утсыг булаах гэж оролдоно дээш гараа явуулахад бурхан минь гэж тэр надаас үнэхээр өндөр юм.

"Даарчихсан чинь хацар чинь улайгаад үнэхээр царай муутай харагдаад байна"

"Утсаа өг, Наад зургаа устаг"

"Чадна гэвэл хүрж ирээд устгахгүй юу тэгвэл" гээд Жонгүг байдаг хурдаараа эсрэг тийшээгээ гүйгээд алга болчихлоо

"ЯАААА!!!!! БИ ЯАЖ ЧИНИЙ НААД ХОЁР УРТ ХӨЛИЙГ ЧИНЬ ГҮЙЦЭХ ЮМ БЭЭ!!!!!!"

Жонгүг инээд алдсаар цаашаа гүйхэд би түүний араас хөөхөөр урагш хэд хэд алхахад надад түүний бараа баргал харагдахгүй шахам гадаа харангуй болчихсон байх ажээ. Сандран эргэж хараад жаргаж буй нарыг харахад нүдэн дээр минь далайн гүнд живэн алга болох мэт нар алга болчих нь тэр... Бүх зүйл хав харанхуй...

Нарыг удаан жаргаасай гэж хүссэн юмсан...

-------------------------------------------------------------------

Нэгэнт харанхуй болчихсоноос хойш Жонгүг бид хоёр ирсэн замаараа буцсан харихаар явцгааж байлаа. Жонгүгийн сонсдог дуунууд ихэнхдээ намуухан төрлийнх байдаг болохоор одоо байгаа нөхцөлд энэ нь миний сэтгэлийг үнэхээр өвдгөж байв.

Суудлын бүснээсээ барин чимээгүй цонхоор харан явахдаа нэг дэлгүүрийн хажууд зураг авдаг бүхээг ажилаж байхыг хараад амжив. Хэтэрхий холдохоосоо өмнө Жонгүгт яаралтай зогсохыг гуйхад Жонгүг гайхсан ч машинаа ухраан зогсоол дээр тавиад надруу асуулт эрсэн харцаар харна

"Тэнд зураг авах бүхээг байна. Хамтдаа зураг авхуулчихая"

"Чи өнөөдөр яачихсан юм бэ?" гэж Жонгүг нэг хөмсгөө өргөөд машиныхаа түлхүүрийг аван суудлыг бүсээ тайллаа

"Ойлголоо, миний гүнж хүсч байгаа бол мөхөс би яалтай ч бил ээ "

Би хэтэрхий баярласандаа инээд алдаад байдаг хурдаараа машинаас буун бүхээгрүү түрүүлээд очлоо. Азаар тэнд хүн байгаагүй болохоор дотогш орон зоосоо хийгээд зогсож байтал араас Жонгүг орж ирэв. Зураг авах background-аа сонгоод хажуу тийш хартал эртний дагины өмсгөл байх агаад тэрийг шүүр аваад Жонгүгд хурдхан шиг зүүлэгчихлээ.

"Яа, би яаж ийм юм өмсөж зургаа авахуулах юм бэ???"

"Эгдүүтэй л байна шүү дээ... Байж бай... нэг юм нэмээдэхий" Цүнхээ уудалсаар улаавтар уруулын будгаа гарган түүний уруулыг будаад сэтгэл хангалуун царай гарган арайзсан үсээ гараараа самнан зураг авахуулахдаа бэлдлээ

"Бурхан минь энэ зургаа өөр хэнд ч харуулахгүй байсан чинь дээр шүү. Үгүй бол үхсэн гэж мэдээрэй" гээд Жонгүг урдаас минь нудрагаа зангидан харуулна

9aaf39a4fbe6dcc10b000c4dd06fe990.avif

-----------------------------------------------------------------

Удаан үргэжлэхийг хүссэн өдөр минь дуусах болж бид өргөөндөө буцаж ирлээ. Хаалгаар орж ирсэн даруйд Жонгүг өнөөх уруулын будгаа арилгахаа мартсан байсан бололтой шивэгчид түүнийг харан инээдээ барихад цааш харан гараараа үрчихсэн арилгаж байгаа харагдана.

"Оройны зоог бэлэн болсон учраас эрхэм дээдэс зооглоно уу" гэж Сун ахайтан бидэнд ирэн мэдэгдэхэд Жонгүг гэдсэн дээрээ гараа тавиад

"Чи өлсөж байна уу?" гэж асуулаа

"Үгүй ээ... Үнэндэээ өдөр идсэн хоолноос болоод одоо хүртэл цатгалан байгаа бололтой"

"Би ч гэсэн, өлсөхгүй байна....тэгвэл зүгээр явж унтацгаая ядраад байна" Надад Жонгүгийн үгнээс зөрөх хүсэл байсангүй бид хамтдаа унтлагны өрөөлүүгээ явлаа.

Өрөөнд орж ирээд Жонгүг гадуурх цамцаа дотуураа өмссөн фудволктойгоо хамт тайлаад газар шидчихэд миний нүд томрон түүний нүцгэн нурууг араас нь шүлсээ залгилсаар харна. Удалгүй Жонгүг бэлтгэлийн өмдөө шүүгээнээсээ уудлан гаргаж ирээд угаалгын өрөөний зүг алхангаа надруу инээмсэглэн харлаа

"Би шүршүүрт орлоо"

"А-Аан за..." Шүлсээ гүд хийтэл нь залгилан гацаж сандран байж хэлсэнд Жонгүг намайг шоолсоор энгэртээ гараад зөрүүлээд

"Хамт ормоор байна уу?"

"ЯА, ЯАДАГ МУУ ДОНТОЙ АМЬТАН БЭ!" гэж би орилоод хажуудаа байх дэрнээсээ нэгийг аваад түүнлүү шидлээ

"Аххх... Тоглож л байна шүү дээ" гэсээр Жонгүг жогтой нь аргаггүй инээмсэглэсээр дотогш орон угаалгын өрөөний хаалгыг хаав.

Нүүр минь халуу шатах гэж байгаа бололтой аймшигтай халуу төөнөн улайж байгааг би мэдэрч байлаа. Түүнийг гарч ирэхээс өмнө гадуур хувцсаа солин сул цамц богино шортноосоо өмсөөд дулаахан хөнжилдөө орон Жонгүгийг гарч ирэхийг хүлээн хэвтэнэ. Шүршүүрийн чимээ анир чимээгүй байна том өрөөнд хангалттай сайн сонсогдож байсан болохоор би өөрийнхөө төсөөлөлд ичсэндээ нүүрээ даран хөнжилөө дээгүүрээ бүтээгээд хэвтэж байтал нэг л мэдэхэд нойрондоо дийлдээд унтаад өгчихсөн байв.

-------------------------------------------------------

Хэр удаан унтсан юм Жонгүг шүршүүрээс гарсан бололтой орлуу орж ирэх үед би хэсэгхэн зуурын нойрноосоо сэрэн түүнлүү эргэж харлаа. Жонгүг бэлтгэлийн өмдөө өмсөөд цээж нүцгэн байх ажээ. Нойтон үс нь нүднийх нь урдуур орон гүйцэт хатаж амжаагүй болхоор усны дусал дэрэн дээр унаад шингэж харагдана.

"Сэрээчихсэн үү?"

"Мммммхн" гэж би нойрмоглон түүнлүү   жоохон охин аавдаа эрхлэх мэт гараа сунгалаа. Юу юунаас илүү би түүнд тэврүүлээд унтахыг хүссэн юм. Жонгүг миний үйлдлийг ойлгосон бололтой гараа бэлхүүсээр минь явуулан өөрлүүгээ татахад нүүр минь түүний нүцгэн цээжинд тулан түүнээс байнга үнэртдэг ваниллын үнэртэй саван хамрыг минь цоргиулан үнэртэнэ.

"Чи сайхан үнэртэж байна"

"Тийм үү?" Жонгүг нүүрний минь урдуур орсон үсийг чихний ардуур хийгээд доош тонгойн уруул дээр үнсэх мөчид бүх бие минь нойрноосоо сэрэв үү гэлтэй ирвэгнэх шиг болов. Зөөлөн шүргэх төдий л байсан үнсэлт удалгүй аль альных нь амьсгааг давхцуулах мэт гүнзгийрч эхэллээ. Жонгүг хэлээрээ доод уруулыг минь зөөлхөн долооход биений минь шар үс босч одоо мэдрэгдэх эвгүй танил бус мэдрэмжинд дийлдэн биеээ чангална. Эхэндээ Жонгүгийн гар бэлхүүсэн дээр минь байсан ч одоо бага багаар доошилсоор өгзөгнөөс минь зөөлөн базлан өөрлүүгээ татах ажээ. Гар минь барих газраа олж ядан түүний цээж болон гэдэсний булчингаар тэнүүчлэнэ.

Жонгүг удалгүй дээр минь гарч хэвтээд уруулнаас минь үнсэлтээ салгаад доошлон хүзүүг минь үнсэж эхлэв. Үнсэлт бүрт нь биеэр гүйх цахилгааныг мэдрэн түүний нуруунд санамсаргүй хумсаа шигтэгчихэд Жонгүг хөнгөхөн дуу алдаад хүзүүнээс минь хазлаад авлаа

"Новш гэж би тэсэхгүй нь бололтой" гэж Жонгүг хүнд амьсгаадсаар эргэн уруул дээр минь үнсээд нэг гар нь хөхнөөс минь базлангаа нөгөө гар нь богинохон шортыг минь тайлах гэж хичээх аж. Тайлах үедээ өгзөгнөөс минь ахин нэг удаа базахад би Жонгүгийн аман дотор бөглүү чимээ гарган гинших шиг болов

Новш гэж надаас ийм авиа гардаг байх нь нээ

Одоо болж буй үйл явдал хязгаараа аль хэдийн давчихсан бололтой бидний хэн ч үйлдэлээ зогсоож дийлэхээргүй мэдрэмжиндээ автчээ. Тархи минь энэ бүхэн тэнэг үйлдэл гэдгийг сануулж байсан ч биед минь хүрэх Жонгүгийн гар, түүний уруул, халуун амьсгал байж ядсандаа амандаа аяархан гэгч нь хараал хэлэх нь миний бүх эргэлзээг юучгүй замхруулана. Жонгүг гэнэт үнсэлтээ салгаад надруу нэг асуулт эрсэн харцаар хараад хөлсөндөө норон духны минь урдуур орсон үсийн гараараа хойш илэн духан дээр минь үнслээ

"Чи итгэлтэй байна уу?

"......."

"Бэлэн биш байвал бид хийхгүй байж болно шүү, би чамайг өвдгөхийг хүсэхгүй байна. Дараа нь чамайг бэлэн бол-" би түүний амнаас ахин дараа гэдэг үгийг сонсмооргүй бас энэ бүхнийг үргэжлүүлэхийг хүссэндээ үгийг нь таслан уруур дээр нь үнсээд холдоо. Жонгүг ч хариултыг минь ойлгосон бололтой хацар дээр минь үнсээд том цамцыг минь тайлахаар зэхлээ.

-------------------------------------------------------

Бид хэсэг хугацааны дараа бодит ертөнцдөө эргэж ирэн хэн хэнийх нь амьсгаа нь дээрдэн амьсгаадсан байлаа.

"Өнөөдөр хоёулаа хэтэрхий их юм хийчихлээ тийм үү?" гэж Жонгүг инээд алдан нүдрүү нь дуслах хөлсөө арчаад хажууд минь дээш харан хэвтэв.

"Хангалттай их..." гэж би санаа алдан түүнлүү харахад Жонгүг аль хэдийн нүдээ анин амьсгаа нь дарагдчихсан хэвтэж байв. Хажуу тийш харан нэг гараараа толгойгоо тулаад сарны гэрэлт тодрон харагдах түүний царайг цаашдаа мартахгүйгээр санаж явахаар цээжлэх гэж хичээлээ. Хэсэгхэн хугацааны дараа Жонгүг нэгэн жигд хөнгөхөн амьсгалж үе үе толгой үл мэдэг хөдлөж эхэллэв. Тэр унтчихсан бололтой... Түүнийг хажуунаас нь харан хэвтэж байхдаа би сэрүүн үед нь хэлж чадаагүй үгсээ одоо бүгдийн хэлмээр санагдаад сэрээхгүйн тулд өөрөө өөртөө сонсогдохоор аяархан ярьж эхэллээ.

"Өнөөдөр болсон бүх зүйлсээ.... Үгүй ээ... Чамтай хамтдаа байсан бүх дурсамжаа мартахгүйгээр зүрхнийхээ хамгийн гүнд хамгийн нандин дурсамжуудтайгаа хамт түгжих болноо. Би түрүүн далай дээр байхдаа нар жаргахыг харах үнэндээ үнэхээр дургүй байсан... Яагаад гэвэл... Яагаад гэвэл нар жаргах нь өнөөдөр бидний сүүлийн удаа хамт байх өдөр ингээд дуусч байгаа шүү гэдгийг сануулаад байсан болохоор... Бас чи мэдэх үү... Би чамд анхнаасаа сайн байсныг... Танихгүй надаас алс хол мэт санагддаг байсан хунтайж миний нөхөр болно гэдгийг мэдэх мөч үнэндээ надад сайхан байсан. Чамд муухай аашилдаг байсан шалтгаан...нь.... Айдаг байсан юм... Сэтгэлтэй гэдгийг минь мэдээд надаас зугтах вий гэдгээс айдаг байлаа. Одоо хийж байгаа энэ тэнэг үйлдлийг минь уучлаарай... Үүрд чамтай хамт байж хувиа хичээсэн зан гаргаж чадахгүй нь бололтой Жонгүг аа... Чиний л төлөө юм шүү. Намайг үзэн ядаж болно, намайг хараасан ч болно. Намайг мартаад аз жаргалтай амьдардаг юм шүү... Хамгийн мундаг хүчирхэг хаан болоорой. "

Миний Хунтайж, Миний нөхөр, Миний хамгаас хайртай цорын ганц залуу...

Би чамд... Үнэхээр их хайртай Жонгүг аа...

43 страница23 апреля 2026, 12:39

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!