42 страница23 апреля 2026, 12:39

Сүүлийн өдөр

                       ~Эриний талаас~

Хаантанд бараалхах тухайгаа үүдэнд байх туслахад хэлэхэд удалгүй өргөөндөө орох зөвшөөрөл өгөн би хөлөө чирсээр итгэлгүйхэн шиг дотогш орлоо. Өргөөнд ганц хааныг байх болов уу гэж бодсон ч Хатан болон Жимин нар байх ажээ. Зүрхний минь хүчтэй цохилт намайг одоо хийх гэж байгаа үйлдлээсээ хичнээн айж сандарч байгааг илтгэх мэт.

"Гүнж ямар хэргээр энд ирэв? Суу лдаа"  гэж хаан цайгаа амсаад урдах ширээн дээрээ тавингаа  хэллээ. Би хааны өөдөөс харах суудал дээр суун нэг удаа амьсгаагаа гүнзгий аваад тэдний зүг аль бодох хулчгар төрхөө ил гаргахгүйг хичээн хараад

"Надад гуйлт байна..." Тэд миний үгийг сонсоод хэдэн биелүүгээ гайхан харцгаагаад Хаан надад хэл гэж зөвшөөрөл өгч буй бололтой толгойгоо дохив.

"Би... Ордноос явмаар байна"  Жимин миний хэлсэн үгэнд гартаа барьсан аягаа дороо унаган хагалчих нь тэр. Хааны царай барайж Хатанд хэлэх үг нь орж ирэхгүй байгаа бололтой ам нь хий ангалзан гайхширна.

"Гүнжтээн юу ярьж байгаа чинь энэ вэ?"

"Намайг явуулаад өгөөч... Та хэлсэн шүү дээ хаантаан. Гэр бүлийн асуудлаа шийдэж чадаагүй хүн хэрхэн хаан болох вэ гэж. Хэдий би тэнэг үйлдэл хийж байгаа мэт санагдаж байгаа мэт боловч Хунтайжын төлөө миний хийж чадах эцсийн зүйл энэ билээ.  Жонгүгийн мөрөн дээр байх хүнд ачаанаас нь салгахыг л хүссэн минь энэ. Бас... бас би энэ шорон шиг газар байхыг хүсэхгүй байна."

"Хэн нэгэн чамайг ингэж хэл гэж шахаа юу? Одоо хэрвээ та хоёр салах юм бол хааны удмын нэр хүнд яаж унахыг мэдэж байна уу. Ийм зүйл хийхэд том шалтгаан байх ёстой биздээ" Эхний асуултаа хэлэхдээ Хатаны харц Жиминээс салсангүй, магадгүй энэ бүхэн Жиминээс болсон гэж бодсон биз ээ.

"Намайг зүгээр л явуулаад өгөөч хаантаан гуйж байна. Би... Энд ахиж амьдарч чадахгүй нь бололтой. Би цаашдаа Кан Эринээр амьдрахыг хүсч байна. Бас надаас болоод Жонгүг энэ хэвээрээ гундаад унахыг хүсэхгүй байна" Энэ удаа би тэдэнд илүү их зүйл шалгаагдахаасаа айн хариугүй уйлчих дөхөн нулимсаа тэвчин сууна.

Зүгээр л зөвшөөрөөч дээ гуйж байна...

"Яв" Хааны товч бөгөөд намуухан хоолойгоор хэлсэн үгэнд бүгд цочирдон түүний зүг сонссондоо итгэж өгөхгүй сууцгаалаа.

"Хаантаан ингэж болохгүй шүү дээ.."

"Хүссэнээ хий... ахиад энэ асуудалтай орооцолдохоос ч залхаж байна. Түүнд ингэх болсон том шалтгаан байсан биз."

"Жон-гүг юу ч мэдээгүй байгаа болохоор... Маргааш өглөө намайг явтал түүнийг энэ талар битгий мэдээсэй гэж хүсэж байна хаантаан"

"Ойлголоо, одоо яв... Харин... Энэ бүхний дараа хааны ордны хаалга чиний өмнө үүрд хаалттай гэдгийг санаж яв."  Хатан Жимин хоёр хааны энэ гэнэтийн шийдвэрийг болиулах гэсэн бидний аль аль нь  шийдвэрээ буцаахаасаа нэгэнт өнгөрчээ.

------------------------------------------------------

Бүх зүйл бодсноос минь бас санаснаас минь амар бүтчихсэн учраас  санаа минь амран одоо л нэг уужуу амьсгал авахтайгаа болох шиг болов. Өргөөндөө орж ирэн хамгийн түрүүнд унтлаганы өрөөрүүгээ очлоо.  Жонгүг одоо хүртэл сэрээгүй унтаж байх бөгөөд түүнийг амар тайван унтуулахыг хүссэн ч өнөөдөр чинь бидний хамтдаа байх сүүлийн өдөр шүү дээ...

"Яа!! Яа, залхуу гахай минь бос! Сэрээд надтай хамт тоглолдоо" Би түүний хажууд нь байх дэрээр байдаг хүчээрээ цохиж эхэлэхэд Жонгүг энэ чигээрээ гүрийхээр шийдсэн бололтой унтсан хэвээрээ байлаа.

"Сэрээч дээ!!! Хамт ордноос гарч зугаалцгаая лдаа!!"

"Чи ямар яршигтай юм бэ?" Жонгүг надруу эргэж харан гарнаас минь татан  өөрлүүгээ татан орон дээр хэвтүүлчихлээ. Жонгүг биеийг минь өөрлүүгээ татан ойртуулаад цээжиндээ нүүрийг минь наан тэвэрээд нүдээ анисан чигтээ нойрмог хоолойгоор ярина

"Чи сая ордноос гарцгаая гэв үү? Би буруу сонсчихов уу?"

"Тийм... Чи ордноос өөр газраар явж үзээгүй биз дээ. Би чамд хөтөч хийе, хамтдаа зугаалъя"

"Гэнэт юу вэ?"

"Зүгээр л хамтдаа явцгаая лдаа тэгэх үү?" хэдий би түүний цээжинд нүүрээ нуун нулимсаа нууж байсан ч зангирсан хоолой минь харин намайг түүнд бариад өгчих шиг болов.

"Наад хоолой чинь юу вэ"

"Ха-ниалгах гээд байсан юмаа... Хамт гарчихаад ирье лдээ тэгэх үү? Гуйж байна"

"Тэгээд хамтдаа хайчих юм" Жонгүг миний гэнэтийн ийм гуйлтыг гайхсан ч эцэст нь тэр зөвшөөрөөд хувцаслахаар орноосоо бослоо. Би нулимсаа түүнээс нуугдан байж арчаад цагаа харахад өдрийн 3 цаг өнгөрч байв

"Хмм... Одоо цаг 3 өнгөрч байна. Хамтдаа намсан цамхаг явчихаад тэшүүрээр гулгавал ямарав? Аан бас цаг үлдвэл хамтдаа далай орцгооё. Өөр хамтдаа явж болохоор ямар газар байж болох вэ? Парк орох уу? алсын харагчинд суух уу? эсвэл караоке орох уу? Аххх.... эртнээс бодож байдаг байж "

"Бурхан минь би наад олон үг дундаа ганц удаа амьсгаа авсан уу? Юунд ингэтлээ яараад байгаа юм бэ? Дараа хийчихэж болох л зүйлүүд байна шүү дээ"

Жонгүгийн сүүлд хэлсэн үг намайг хариугүй түүний өмнө нялх охин шиг уйлахад хүргэх шахав. Хурдхан шиг орноосоо босч түүнд гадаа хүлээж байя гэхээс өөр юм хэлэлгүй шууд өрөөнөөсөө гаран хаалгаа хаалаа.

Одоо л... одоо л бүгдийн хийж амжихгүй бол. Дараагын удаа гэж байхгүй шүү дээ Жонгүг аа...

------------------------------------------------------

Жонгүг хар өнгийн биен тамирын хослолоо өмсөн саравчтай малгайн дээрээ давхар цамцныхаа малгайг өмсөж яваа харагдана

8d16d5f6635c7e9500e6c43d161e96a4.avif

"Бурхан минь би нөхөртэйгөө хамт яваад байна уу? Эсвэл нэг алан хядагчтай хамт яваад байна уу? Наад том цүнх чинь бас юу вэ?" Жонгүг их дэлгүүрийн тэшүүрээр гулгах хэсэгрүү намайг хөтлөнгөө алхах бөгөөд харваас хөөрчихсөн миний үгийг сонсож байгаа ямар ч шинж алга байлаа.

"Яа Жон Жонгүг!"

"Яасан бэ?"

"Чи миний үгийг сонсож байна уу? Наад том цүнхэндээ юу хийчихсэн юм?" Жонгүг байсан байрандаа зогсон надруу эргэж хараад толгойгоо маажин шалруу харлаа

"Чи өөрөө далай явмаар байна гэсэн биз дээ... Тэгээд л ядаж дэвсэж суух бүтээлэг авсан юм"

Яагаад ч юм түүний энэ байдал үнэхээр өхөөрдмөөр харагдаж байлаа. Хунтайж биш зүгээр л нэг энгийн залуу шиг... Яг л энгийн амьдралтай Кан Эринд зориулагдсан энгийн Жон Жонгүг шиг

Үүрд ийм байдаг байсан бол ямар сайхан бэ...

Би Жонгүгийн хүзүүгээр тэврээд хоёр өлмийгөө өргөсөөр түүний хацар дээр хөнгөхөд үнсээд холдлоо.

Гэхдээ би Жонгүгийн хариу үйлдэлийг ямар байхыг мэдсэн бол түүнийг үнсэхгүй байсан юм... Үгүй ээ... Мэдэж байсан ч хийх байсан, зүрхэнд минь сийлэгдэн үлдэх гайхалтай нэг үнсэлтийг би санаж явах нь зөв биз дээ...

Жонгүг өлмийгөө өргөн байж түүний хацарт арай хийн хүрсэнд өхөөрдсөн бололтой хоёр хацарнаас минь зөөлөн чимхлээ. Удалгүй Жонгүг өөрөө надруу бөхийн бага багаар ойртсоор нүүр нь миний өмнө хэдхэн см-ын зайнд ирэв

"Жонгүг аа... Энүүгээр дүүрэн хүмүүс байна шүү дээ"

"Хамаагүй ээ" Түүнийг ингэж хэлэх үед халуун амьсгал нь нүүрийг минь илбэнэ. Жонгүг бэлхүүснээс минь барин өөрлүүгээ татаад уруул дээр минь хөнгөхөн үнслээ. Тэнд хэтэрхий олон хүн байсанд би эхэндээ ичиж байсан ч удалгүй түүний амттайхан энэ үнсэлтэнд мансууран хариу үнсэж эхэлэв. Хоёр гараа мөрөн дээгүүр нь давуулаад өөрлүүгээ улам нааш татахад Жонгүгийн бэлхүүсэн дээрх гар нь ч тэр хэрээр нь намайг өөртөө татан ойртуулна.

Тэр мөчид яг л тэнд өөр хэн ч байхгүй мэт өөрсдийн ертөнцөдөө бид хамтдаа дүүлэн нисэж байлаа.

"Алан хядагч шиг хувцасласан чинь сайн хэрэг, бид ахиад баригдчихвал баларсан юм болно доо" гэхэд Жонгүг инээд алдаад намайг цээжиндээ наан тэврээд чихэнд минь шивнэсэн тэр гуравхан үг надад тэрхэн мөчдөө баяр хөөр, аз жаргал бас уйтгар гунигын мэдрүүлээд амжсан юм.

"Би чамд хайртай"

------------------------------------------------------
А\N Ааааааааа.... Мэдэхгүй эээээээ би яг юу болоод байгааг өөрөө ч ойлгохоо байлаа. Та хэдэд минь таалагдах эсэхийг мэдэхгүй ч. Энэ хэсэг дэр би өөрөө өөртөө үнэхээр урам хугараад өгүүллэгийг хамгийн чухал энэ хэсгийг та нарт санааг нь яаж ойлгуулах вэ яавал 1000хан үгэнд бүгдийн багтааж ойлгомжтой бичих вэ гэсээр толгойгоо зөндөө гашилгалаа:((( ойлгохгүй гэнэт бүх үйл явдал сонин болоод байвал Миний буруу:((((( би л сайн бичиж та нарт ойлгуулж чадахгүй байгаа байх... Одоо хэдхээн хэсэг ороод дууснаа. Дараа дараагын хэсгүүд дээр сай хичээнээ:(

42 страница23 апреля 2026, 12:39

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!