Side Story 2 /Жонгүг&Эрин/
Та нар сүүлийн үед болсон сонин хачинг мэдмээр байна уу?
Би Жонгүгийн дагаж Америк явсан. Тэндээ загвар зохион бүтээгчийн чиглэлээр мэргэжлээ улам сайн гүнзгийрүүлэн судалж байгаа. Жонгүгийн хувьд тэр төгсчихсөн. Энд тэрнийг таних хүн бас ч гэж муугүй их шүү. Анх ажилд орох гээд очиход нь тэр газрынх нь ажилчдын царайг та нар харсан ч болоосой... Настангууд Жонгүгийн ажил хийж байгааг мэдчихээд биднийг нутагтаа буцаж ирэх талаар үг хаяж байсан. Гэхдээ зүгээрээ бидэнд энд байх нь хамаагүй сайхан байна.
Хаан аавын бие өмнөхөөсөө дорой болсон болохоор Жимин Хаан ширээг хүлээж аваад 3 сар өнгөрч байна. Түүнтэй одоо хүндэтгэлтэй харьцахгүй бол болохгүй байх тийм үү? Хэхэ
Маш олон хүмүүс Жонгүг бид хоёрыг эргээд хамт байгааг сонирхож байгаа ч тэд яагаад нүдэнд дээр нь ил байгаа нөхцөл байдлыг ойлгочихож болохгүй байгаа талаар бид их гайхаж байгаа. Гэхдээ... Бид ахиж гэрлэлтээ батлуулаагүй ээ. Зүгээр л би ч Жонгүг ч энэ талаар нэг ч үг цухуйлгаагүй болохоор яараагүй байгаа юм байна л гэж л ойлгосон. Бидэнд цаашдаа хамтдаа байх бүхэл бүтэн нэг амьдрал байхад...
"Яа! Кан Эрин юу бодоод байгаа юм?"
Жонгүг миний анхааралыг татах гэж хичээж байгаа бололтой нүдний минь урдуур гараа даллан сууна
"А-Аан юу ч биш ээ. Яасан?"
"Жимин ах айлчлалаар Сүжитэй хамт энд ирэх юм байна. Маргааш орой онгоц нь бууна гэнэ"
"Вуаах тийм үү? Тэгвэл хоёулаа өнөөдөр их юм бэлдэх хэрэг гарах нь ээ?"
"Харин лдээ..."
Жонгүгийн царайнд санаа зовнил илт ажиглагдаж байлаа. Яг л өмнө нь төлөвлөчихсөн байсан зүйлийг нь Жимин Сүжи хоёр ирээд саад болоод байгаа мэт
"Жонгүг аа? Яасан бэ?"
"Айн?"
"Юу ингэтлээ бодоод байгаа юм?" Намайг ингэж асуусан даруйд Жонгүгын царай төв болон хоолойгоо засан худлаа инээгээд
"Хөргөгчинд идэх юм хэр байгаа талаар бодоод. Дэлгүүр орцгооё тэдэнд идэх юм бэлдэж өгөх хэрэгтэй биз дээ?" гэв
"Гэрт зөндөө л хүнс байгаа шүү дээ? Өчигдөрхөн хүнсээ цуглуулчихаад..."
"А-Аан... Тийм лдээ"
Жонгүгийн царай ахиад буцаад нөгөө бодлогширсон төрх лүүгээ буцчихав. Түүний санааг яг юу зовоогоод байгааг мэдэхийг үнэхээр их сонирхож байлаа. Энд ирээд хамт байснаас хойш тэр анх удаа ийм хачин болж байна.
Гэнэт Жонгүг сууж байсан буйдангаасаа цочтол өндийн надруу харлаа "Эрин, хоёулаа өнөөдөр болзоонд явах уу?"
"Айн?"
Гэхдээ амлая, Жонгүг надаас болзоонд явахыг урьж байгаа хамгийн анхны тохиолдол! Бурхан минь энэ хүн чинь эрүүл байдаг байгаа....
"Юундаа надруу ингэж бүлтэгнээд байгаа юм"
"Зү-Зүгээр л... Чи надаас анх удаа болзоонд явах уу? Гэж асууж байна"
Жонгүг үнэхээр тэгсэн эсэхээ эргэлзүүлж байгаа бололтой харц нь бодлогширсон янзтай болчихлоо. Гэхдээ би түүнийг тэгж асуудгүй байсанд гоморхдоггүй л дээ, угаасаа хамт байгаа хором мөч минь бүгд жаргалтай байдаг болохоор
"Ахх... Намайг уучлаарай, тийм хатуу сургамж авчихаад чамайг одоо хүртэл халамжилж чадахгүй байгааг минь" Тэр надруу дөхөн хацар дээр минь үнсчихээд намайг тэвэрлээ. Хэлэх үг олдохгүй дэмий л Жонгүгийн хүзүүнд нүүрээрээ шигдэн суухдаа түүнд ямар их хайртайгаа улам их мэдрэх шиг
"Хайртай шүү миний мангар охин"
"Хайртай шүү.... Миний хунтайж"
"Яа, би одоо ван болчихсон"
"Хэнд хамаатай юм. Бусад хүнд ван юм бол Эрин гэдэг хүний хувьд чи үргэлж хунтайж нь. Миний хамгаас мундаг царайлаг хунтайж" гээд би толгойгоо өндийлгөөд түүний уруул дээр үнслээ
-----------------------------------------------------
Жонгүг бид хоёр өдөржин гадуур явчихаад гэрлүүгээ хамт хөтлөлцсөөр харьж байв
"Жон Жонгүг, чи түрүүний аймшгийн кинон дээр наад царайгаа харсан ч болоосой"
"Яа, ганцхан удаа цочсон биз дээ, гэхдэ гэрийн гадаа байгаа энэ олон машинууд чинь юу вэ?"
Үнэхээр түүний хэлснээр гэрийнхээ зүг хартал баахан хар машинууд зогсчихсон биднийг ирж байгааг харчихсан бололтой дотроос нь хар хувцастай хүмүүс гарж ирээд бид хоёрын урд зогсон бүгд мэхийн ёсоллоо
"Жонгүг ван, Халагдсан гүнжийн амарыг айлтгаж байна" гэж бүгд нэг зэрэг хоолойгоор хэлнэ
"Ээе, намайг битгий тэгж дуудаад байлдаа, эвгүй байна"
"Та нар энд ямар хэргээр ийм олуулаа явж байдаг бил ээ" Жонгүг гэнэт тухгүй санагдсан бололтой өөрт нь юмс таалагдахгүй болоод ирэх үед дандаа хөмсгөө долоовор хуруугаараа хөнгөхөн маажаад байдаг юм
"Сайн уу хоёр оо!" гэнэт нөгөө олон машин дундхаас Сүжигийн хоолой хангинасаар тэр буугаад ирлээ
"Сүжи??? Чи энд..."
"Би ч бас байна шүү"
"Хаантаан!"
"Яа, та хоёр ядахнаа намайг ингэж дуудахгүй байж болох уу?"
Жимин өнөөх л ялдам инээмсэлэлээрээ инээсээр Сүжитэй хамт бидэнлүү дөхөн ирлээ
"Та хоёр чинь маргааш ирэхгүй байсан юм уу?"
"Сүжи яаруулаад байсан болохоор яалтачгүй эрт ирчихлээ" гэсээр Жимин түүнлүү нүднийхээ булангаар хальт харан хэлэв
"Яа, надруу буруугаа чихэж байх шив, хэн дүүгээ санаад байна найз дээрээ хурдан очмоор байна гээд гонгиноод байлаа"
"Хэн тэгсэн юм! Битгий зохиож яриад бай!"
"Аягүүүүүүүү.... Зургуудын харчихаад санаа алдаад суугаад байдаг биз дээ чи!"
Жонгүг бид хоёр тэдний хэрүүлийн нүдээ бүлтийлгэсээр гайхан харж байлаа. Удалгүй Жонгүг чихэнд минь дөхөн нэг зүйл шивнэх шиг болов
"Хоёулаа өмнө нь ингэж харагддаггүй байсан гэж найдъя" гэхэд би хөнгөхөн инээд алдчихаад түүнлүү харлаа
"Энээс ч долоондор байсан Жонгүг" гэхэд тэр бүр гайхсан янзтай болоод толгойгоо сэгсрэх нь тэр
------------------------------------------------------
Жимин Сүжи хоёрыг өөрсдийнхөө өрөөнд оруулчихаад бид өөрсдөө зочны өрөөнийхөө буйдан дээр унтахаар боллоо
Тэдэнд нэг өрөөнд тухгүй байгаа бололтой Сүжи надтай хамт унтъя гэж санал болгоход Жонгүг намайг харамлаад зөвшөөрөөгүй юм
"Ганц өдөр чи Жиминтэй хамт хоночихож болох байсан шдээ Жонгүг"
"Ахх, үгүй ээ чамаас хол унтаж чаддаггүй юм. Тэглээ ч тэр хоёр гэрээд удаж байна шд хэдий болтол тусдаа хонох юм"
"Чи яг настангууд шиг ярьж байх чинь"
"Тэд гэхдээ анх гэрлээд удаагүй байсан биднийг санагдуулахгүй байна уу? Байнга маргалдаад л, хоёр талд хараагаад л" гэж хэлчихээд инээд алдахад би би ч тэсгэлгүй инээж орхилоо
"Нээрээ тийм юм байна, бидний хажууд байдаг байсан хүмүүст ингэж харагддаг байсан байхдаа"
Жонгүг бид хоёр шөнө унтахаасаа өмнө орондоо ороод өдөр болсон үйл явдал эсвэл элдвийг хуучлан ярилцах дуртай. Энэ ч биднийг улам ойртуулж өгдөг гэж боддог юм. Тэрэндээ ч тэрүү би түүнд өнөөдрийг хүртэл хэлэх эсэхтээ эргэлзсэн зүйлээ хэлэх үгүйдээ эргэлзээд сууж байна.
Өнөө шөнө бага зэрэг хүйтэн байгаа болохоор Жонгүг хөнжилөөрөө өөрсдийгөө сайтар хучаад давхар намайг тэврэн хэвтэж байлаа. Гэр гараа толгой доор минь оруулаад нөгөө гараа бүсэлхийгээр минь явуулан өөртөө наана. Би ч зүгээр хэвтэж төвдөхгүй түүний нүдрүү ширтэнгээ үсийг нь оролдон хэвтэнэ
"Надаас өдрийн аль үед хамгийн дуртай вэ гэж асуувал би энэ үеийг хэлэх байх" гэсээр Жонгүг шивнэн хэллээ
Би түүний нүүрэнд нь нэг бүрчлэн хөнгөхөн хүрж үзэж байлаа. Давхраатай алаг нүдийг нь эрхий хуруугаараа зөөлхөн илбээд долоовор хуруугаараа өндөр хамарыг нь дагуулан илээд түүнд дөхөн туулайных гэмээр эгдүүтэй зөөлхөн уруулыг нь үнсэв
"Чамаас гүзээлзгэнэ амтагддаг, Эрин" гэж Жонгүг хэлчихээд хацраас минь барин өөртөө улам ойртуулан улам гүн гүнзгий үнсэж эхлэв
Бид өнөөдөр хязгаараа давж болохгүй гэдгээ хоёул мэдэж байсан болохоор арай хийн үнсэлтээ салгаж ядан холдоцгоолоо. Аль алиных нь амьсгаа нь давхцчихсан байх ажээ
"Надад хэлэх зүйл байна" Хэдий өрөө харанхуй байсан ч би тэрний надруу ширтэх харцыг нь сайн харж байлаа. Хайрласан харц...
"За..."
Энэ удаа түүнийг түрүүлж хэлэх боломж өгчихье
"Эрин.... Чи... Надтай гэрлэх үү?"
"Жонгүг аа..."
"Одоо ингээд хамт байгаагаа хангалттай гэж боддог байсан минь буруу бололтой, би чамайг үүрд минийх байгаасай гэж хүсч байна, бас энэ удаагын хуримыг жинхэнэ байгаасай гэж хүсч байна. Уг нь маргааш бүх юм аа бэлдчихсэн байсан юм... Энэ хоёр ирээд шавар хаачихлаа"
Тэгээд л Жонгүг өдөр дурамжхан байгаад байжээ. Би тэсгэлгүй уйлж орхив бололтой нүднээс минь нулимс урсаад ирэхийг мэдрэв. Жонгүг үүнийг харчихаад өнөөх жаахан хүүхэд шиг гэрэл цацарсан инээмсэглэлээ гаргалаа
"Бурхан минь Эрин яагаад уйлаад байгаа юм"
"Би чиний амнаас энэ үг хэзээ ч гарахгүй байх гэж бодож байсан юм"
"Ахх.... Би чамайг одоо хүртэл гомдоогоод байгаадаа итгэж өгөхгүй нь"
"Үгүй ээ, би гомдоогүй харин ч аз жаргалтай байна. Чиний эхнэр болно гэхээс. Гэхдээ Жонгүг...."
"За?"
"Би... Гүзээлзгэнэтэй зайрмаг идмээр байна"
"Гэнэт юун зайрмаг вэ?" Би түүний хөмсөг нь бага зэрэг өргөгдөж байгааг хараад амжлаа
"Чамайг түрүүн гүзээлзгэнэ яриад байхад..."
"Бурхан минь гэж Эрин цаг шөнийн нэг болж байна шдээ. Би чамд маргааш авч өгье тэгэх үү?"
"Би ч маргаашийг хүлээж чадна лдаа. Гэхдээ энд байгаа хүн чадах эсэхийг мэдэхгүй байна" гээд би түүний гарыг гэдсэн дээрээ аваачин тавихад Жонгүг эхэндээ ойлгохгүй бүлтгэнэж байгаад хэсэг хором өнгөрөхөд нүд нь улам томрон орноосоо огцом өндийгөөд ирлээ
"Эрин чи надаар тоглоогүй гэж амал"
"Амлая"
Амлалтыг минь сонсоод санаа нь амарсан бололтой Жонгүг урт амьсгаа аван надруу дөхөн тэвэрлээ
"Баярлалаа Эрин, үнэхээр баярлалаа, аав болгож өгсөнд" гэж хэлчихээд тэр яаран босоод гадуурх хувцаснуудаа өмсөж эхэллээ
"Чи хаачихна вэ?"
"Гүзээлзгэнэтэй зайрмаг олж ирье"
"Шөнийн нэг өнгөрч байна шдээ"
"Миний хүүхэд идмээр байхад аав нь заавал олж ирнээ" гэж тэр бахдалтай нь аргагүй хэлчихээд духан дээр минь үнсээд гараад явчихлаа
Түүний араас хараад би инээмсэглэлээ нууж чадсангүй. Жонгүгийг өвчсөн мэт дуурайсан бяцхан хүүхдээ дагуулаад хамтдаа байгаа дүр зургыг ч толгойн дотроо төсөөлөөд амжив
Бидний хүүхэд... Бидний хайраас урган гарсан тэр хүүхэд миний дотор бүрэлдэж байгааг анх мэдсэн мөчөөсөө түүнд яаж хэлэхээ мэдэхгүй яваад байсан юм...
Гайхалтай өнөөдөр би Жон Жонгүг гэдэг хүний эхнэр бас хүүхдийн ээж нь болсон сайхан өдөр өнгөрлөө... Хэтэрхий их аз жаргалдаа бялхаад бялуурна гэж байдаг болов уу?
------------------------------------------------------
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://watt-pad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.avif)