8 страница15 января 2020, 19:03

|8|

Би гадагшаа гарч гүйн нэг сандал олж харлаа.Очоод хэсэг түрүүний явдлыг бодон сууж байхад нэг хүн ирэн хажууд суух нь мэдрэгдэв.Харахад Жонгүг байлаа.
"Яах гэж ирсийн? Тоглоомоо тоглохгүй"-Би
"Чи нэг юмыг буруугаар ойлгоод байна аа,бид 2 тэр өрөөнд юу ч хийгээгүй."
"Надад тайлбарлах шалтгаан байхгүй шдэ..угаасаа хоёулаа ямар үерхдэг биш"
"Зүгээр сонс..юу болсон бэ гэхээр Юна орсон даруйдаа над руу дайраад миний цамцны товчийг тайлах гэж завдсан энэ нь бүтсэн л дээ.Би тэрнийг боль гэж зөндөө хэлсэн тэрнээс гадна тэрнийг өөрөөсөө түлхэх гэж оролдсон.Удалгүй хугацаа дуусаад бид 2 гарахад чи хараад буруугаар ойлгочихсон."
"Күүк надад чамд итгэх шалтгаан байгаа гэж үү? Чи угийн охидуудаар тоглодог байсан одоо ч тийм байж магадгүй шдээ хэн мэдлээ"
"ОДОО! Би больсон учир нь би..би чамд хайртай.Багаасаа л чамайг шохоорхдог байсан."
".....Би Тэхён-"
"Тэр чинь хамаагүй ээ би чамайг хүлээнэ."гээд буцаад явлаа.

Би яг яах уу? Би ч гэсэн Жонгүг-д сайн л даа гэхдээ Тэхёныг яах вэ бас тэрэнд итгэхэд зүгээр болов уу..

Би хэсэг юм бодсоор өрөөндөө орж иртэл Жонгүг орондоо орчихсон унтаж байлаа..цаг хартал оройтсон байв...аргагүй л дээ би юм бодохоороо цагийг ч анзаарахгүй өөрийн ертөнцөд очдог л доо.

Сөүл рүү буцах өдөр
"Хүүхдүүдээ өөрсдийн авчирсан юмс болон эд зүйлсээ сайн шалгаарай.Мартсан юм уу анзаараагүй гэсэн тайлбар сонсохгүй шүү."гэж багш хэллээ.
Би Сүбин дээр очоод
"Сүбин? Хэжү харагдахгүй байх чинь хайчсын?"
"Аан тэр Хусогтай үерхээд завгүй байгаа биз.Өнөөдөр ч гэсэн хамт сууж явна гэжийлээ."
"Хоо тийм үү? Тэр 2 үерхэж байгаа гэдгээ надад хэлээгүйм байна шдээ.Заза би Жин ах дээр оччихоод ирье"
Жин ах дээр очиход Жонгүг Тэхён Юнги 3 хамт байлаа.
"Убба? Бусад чинь хаачсын?"
"Аан бүгд найз охидуудтайгаа байгаа байхоо."
"Айшш та ч гэсэн нэг найз охинтой болооч."гэхэд тэр хэд инээлдэнэ.
"Удахгүй болчхиймчинь."
"Нээрээ Хэсон аа өнөөдөр бид хэдтэй хамт суух уу? Чамтай яг сайн ярилцаж,танилцаж үзээгүйм байна."-Юнги
"Тэгвэл тэгье ээ."

Автобусанд
Би тэр хэдтэй суухад охидууд атаархсан харцаар харна.
"Ингэхэд Хэсон чи Тэхёнтай үерхэж байгаа гэж үнэн үү?"Жин ах асуухад бусад нь бүгд над руу анхаарлаа төвлөрүүлнэ.
"Юу-"Тэхён намайг тасалдуулан
"Тиймээ.Бид 2 хоёулаа бие биедээ сайн." гээд инээхэд Жонгүгийн царай нь гунигтай харагдана...Явах замд Күүк юу ч дуугарсангүй.

Би яг яавал дээр юм болдоо...Ёохх толгой хагарлааа.....

A/n-Жоохон яарж бичсэн болохоор сонин болсон байж магадгүй шүү.Ямартай ч энэ хүртэл уншсанд баярлалаa💗✨

8 страница15 января 2020, 19:03