|9|
Сөүлд ирээд Жонгүг намайг гэрт хүргэж өглөө.
"Ахаа хайрт дүү чинь ирлэээ!!"
Жин ах гал тогооны өрөөнөөс яаран ирлээ.
"Айшш ийм хурдан ирэх байлуу? Чамгүйгээр жаргаж байлаа шдээ."ах тоглоомоор хэлэхэд нь
"Хмп муухай за! Таныг санаад ирж байхад"
"Зааа тоглоом шдээ.Нээрээ ах нь хэдэн сар сургууль, гэртээ ирэхгүй шүү."
"Айн?! Яагаад?"
"Ах нь удахгүй төгсөх болохоор гадаад явж сурах гэж байгаа.Бага зэрэг удах л байх."
"Ээээ юу вэ?! Эртхэн хэлэхгүй та нээрээ."
Маргааш амралтын өдөр болохоор Хэжү Тэхён бид 2-ыг хамт давхар болзоонд яваач гэж гуйгаад байсан...яахаа мэдэхгүй л байна.Гэхдээ би Жонгүгийн өмнө буруу зүйл хийж байгаа юм шиг санагдаад байх юм...
Маргааш
"Хэжү ирж байгаа гэсэн үү?"Тэхён бид 2 кафед Хусог Хэжү 2-ыг хүлээж байлаа.
"Аанхан.Удахгүй гэсэн Тэхёнаа."
"Нээрээ Жонгүг та 2 эвлэрчихээ юу? Дээр чамтай явж байхыг чинь харсын."
"А-аан тиймээ..тэр надаас уучлалт гуйсан."
"Хэсон аа!"
Хэжү Хусог 2 бид хоёр руу инээмсэглэн ирж байх нь харагдана.
Ийнхүү бид хэд нэг өдрийг хамтдаа өнгөрөөсөн.Надад хөгжилтэй байсаан.Одоо Тэхён намайг гэрт хүргэж өгч байлаа.
"Хэсон~ах надад үнэнээр нь хэлж болно.Чи Жонгүг-д хайртай тийм үү?"
"Юу л даа.."
"Зүгээрдээ хэрвээ хүсч байвал хоёулаа салъя.Би чамайг ойлгож байна."
"Ү-үнэхээр зүгээр гэж үү?"
"Харин надтай сайн найзууд хэвээрээ үлдэнэ гэж амла.*инээх*"
"Мэдээж баярлалаа Тэхён."
Би гэртээ орж ирсэн даруйдаа Жонгүг руу залгалаа.
Би-Байна уу? Күүки.
Жонгүг-Байна.Юу болоов над руу огт ярьдаггүй байж 😂
Би-Чи надад сайн гэдэг чинь хэвэндээ юу? Бас намайг найз охиноо болгомоор байна уу?
Жонгүг-Мэдээж шүү дээ! Яасан? Арай намайг зөвшөөр-
Би-Тиймээ! Тэхён бид 2 ярилцсан.Гэхдээ надад нэг юм амла!
Жонгүг-Вуаа чинча? Мэдээж юу ч байсан.
Би-Дахиж надаас юм нууж худлаа зүйлд итгэхгүй.Бас бусад охидоос зайтай байгаарай ойлгов уу?
Жонгүг-Ойлголоо авхай.
Би-*инээх* за 1-дэхэд уулзъя.
Ингэж нэг юм бүгд хэвэндээ орлоо.Дараагийн өдрүүд энэ шиг жаргалтай байгаасай л гэж хүсэж байна.
