7 страница15 января 2020, 08:21

|7|

Би өрөөндөө утсаа оролдоод сууж байтал Юна ороод ирлээ.
"Яах гээв?" би Юнагаас уурласан байдлаар асуулаа.
"Хуучны сайн найзыгаа л харах гэж ирлээ"
"Би чиний найз биш.Зүгээр эндээс гар"
"Би найз залуугийнхаа өрөөнд байхад чамд ямар хамаа байна?"
"Энэ чинь тэгж яривал миний ч гэсэн өрөө!"
"Хмм яасан чиний сайн найзад чиний тухай худлаа зүйлс ярьж итгүүлсэн чинь муухай санагдсан уу? Гэхдээ уучлаарай тэр чамаач илүү надад л итгэдэг,учир нь тэр надад-"
Гэнэт хаалга онгойн Жонгүг ороод ирэв.
"Сонсоод байхнээ одоо л бүх зүйлийн учир ойлгогдож байна шүү Юна"
"Ж-Жонгүг энэ ч-чиний бодож байгаа шиг биш ээ"
"Эндээс гар бид 2 дууссан.Тэглээ ч би чамд хайртайдаа биш өрөвдсөндөө үерхсэн гэдгийг ойлгоорой."

Юна нулимсаа арчин хаалга саван гараад гүйчихэв.

Жонгүг над руу гэмшсэн харцаар харан миний хажууд ирээд суулаа.
"Хэсон...намайг үнэхээр уучлаарай би тэрэнд итгэх ёсгүй байсан юм..би үнэхээр тэнэг үйлдэл гаргасан.....чамайг гадуурхаж шоглосон.."тэр доош хараад уйллаа.Би яахаа мэдэхгүй мөрөөр нь тэврэн аргадлаа.
"Зүгээр дээ Жонгүг хүн болгон л алдаа гаргадаг.Гэхдээ надад жоохон хугацаа хэрэгтэй байна."
"Мэдээж тэгэлгүй яахав...би нэг юм асууж болох уу?"
"Тэг дээ"
"Тэхён та 2 үерхэж байгаамуу?"
"Мхн.."
"Чи Тэхёнд хайртай юу?"
"Ю-юу л даа.....тийм ээ."
Би яагаад тэгж хэлснээ мэдэхгүй байна..гэхдээ би Тэхёнд бага зэрэг сэтгэлтэй болж байгаа юм шиг санагдаж байна.

Маргааш нь
Багш өнөөдөр 2 багаар нэг өрөөнд орж хүссэн тоглоомоо тоглож болно гэсэн учраас манай 2 баг Жонгүг бид хоёрын өрөөнд "Truth or dare"
буюу шил эргүүлээд таарсан хүнээсээ асуултанд хариулах эсвэл ямар нэг шийтгэл биелүүлэх эсэхийг нь асууна.Энд Жонгүгийн 5 найз нэмэгдэж Намжүны найз охин Хэжин бас орсон.Одоо эхлээд Хэжин эргүүлээд Хэжү дээр таарлаа.
"Үнэн"гэж Хэжү хэлэхэд
"Чи хэнд сайн бэ?" гэж асуулаа.
"Ю-юу л даа...би Хусог уббад сайн."бүгдэнгийнхэн нүд нь орой дээрээ гарах шахлаа.
"Хөөх үнэхээр чи надад сайн гэж үү? Би ч гэсэн."гэж Хусог хэлэхэд Хэжүгийн нүүр улайв.
Дараа нь Хусог эргүүлээд Тэхён дээр таарлаа.
"Шийтгэл"
"Таалагддаг охиноо уруул дээр нь үнс."гэхэд Тэхёны нүүр нь улайн над руу алхлаа.Тэр ирээд намайг үнсэхэд бүгдээрээ алга ташин инээлдэв.Жонгүгаас бусад нь...
Дараа нь эргүүлээд Жонгүг дээр таарлаа.
"үнэн"
"Хамгийн их харамсдаг зүйл?"
"Хайртай охиндоо итгээгүйд тэрнээс болж бид хоёрын байдал хөндий болсон."
Хүмүүс чимээгүй сонсоно.Дараалалж явсаар байгаад Юна дээр ирлээ.
"Шийтгэл авъя!"
"Жонгүгтай "Диваажинд 7 минут" хий."бүгдэнгийнхэн нүд томров.Тэр Жонгүгийг аваад нэг өрөө рүү орчихов.Удалгүй тэр 2-ын хувцас,үс нь арзайсан гарч ирэхэд би тэсэлгүй гадагшаа гаран гүйлээ.....

7 страница15 января 2020, 08:21