|2|
Сүбин хоолоо авчран миний хажууд суулаа.
"Сүбин аа тэр залуус хэн юм? Охидууд яагаад нээх нялуураал зууралдаад байгаан?"
"Хмм за би чамд товч буюу тодорхой хэлж өгье.Эхний ээлжинд тэд энэ сургуулийн од гэж хэлж болно.Мөн 'playboys' гэж яригддаг.За эхнээс нь танилцуулъя."
Ким Сокжин:
~Эелдэг
~Хөгжилтэй
~Хамгийн царайлаг гэж яригддаг
Ким Намжүн:
~Хацар нь хонхойдог
~Ухаантай
~Англи хэлний хичээлдээ үнэхээр сайн.
~Хэжин гэдэг охинтой үерхдэг.
Мин Юнги:
~Хамгийн хүйтэн сэтгэлтэй гэгддэг.
~Ер нь тэднээс өөр хүмүүстэй байхдаа юм ярьдаггүй.
Жон Хусог:
~Тэр хүн болгоны өдрийг гэрэлтүүлдэг.
~Эгдүүтэй,эгёо их хийдэг.
~Бүжгийн мастер.
Пак Жимин:
~Охидууд дундаа алдартай.
~Хамгийн сээтгэнүүр гэж хэсэг хүмүүс ярьдаг шүү.
~Хусогаас дутахгүй бүжигчин.
Ким Тэхён:
~Үнэхээр царайлаг.
~Загвар өмсдөг гэж сонссон.
~Таниад ирэхээрээ хүүхэд шиг зантай гэж ярьдаг.
"Тэр хэн юм?"
Жон Жонгүг:
~Хамгийн ааш муутай нь.
~Охидуудаар тоглоол хаядаг.
~Тэрний дургүйг хүргэх зүйл хийх хэрэггүй л байх шүү.
~Яахав зарим нь тэрнийг үнэхээр царайлаг гээл араас нь унаж тусчих гээл гүйгээд байдаг.
Жон Жонгүг? Арай! Миний мэддэг Жонгүг гэж үү?
"Сүбин аа түр хүлээж байгаарай"
Би тэд нарын зүг алхлаа.Жонгүг 2 охины дунд суучихсан байж байв.
"Жонгүг!! Чи миний багын найз Жонгүг мөн биздээ?"
Бүгд над руу харна.Жонгүг гайхсанаа инээгээд унав.
"Аан тийн.Таниж байна Хэсон биздээ?Чи ч хэдэн жилийн өмнө царай муутай байсан одоо бүр хачин юм болчжээ."тэрний хажууд байсан хэд инээлдэн над руу муухай харна.Би тэсэлгүй дээвэр лүү гүйн гарлаа.Тэр миний мэддэг гэнэн цайлган сайхан сэтгэлтэй Жонгүг биш байна..тэр яачихаа вэ....Би доош харан уйлж суутал миний хажууд хэн нэгэн ирж суулаа.
"Зүгээр үү? Май энэ алчуурыг ав."
Түүн рүү хартал тэд нар дунд байсан санагдлаа.
"Аан юу зүгээр дээ баярлалаа.."
"Намайг Тэхён гэдэг.Чи Жонгүгийг таньдаг юм уу?"
"Би энэ тухай ярьмааргүй байна аа."
"Тэгвэл зүгээр дээ.Ямартай ч танилцахад таатай байлаа.Сургууль дээр тааралдана гэж найдъя.*ирмэх*"
Хичээл дуусч гэрлүүгээ харьж байхад Жонгүгийг нэг эмэгтэйтэй бие биенээ идэх нь холгүй үнсэлцэж байхыг харлаа.Яагаад ч юм сэтгэл өвдөнө..тэр миний найз байсан болоод ч тэр үү эсвэл би тэрэнд сэтгэлтэй байсан болохоор юм болов уу?
Би гэртээ орж ирэхэд ах байсангүй гэхдээ зурвас үлдээсэн байлаа.
"Ах нь түр гарчихаад ирье.Хөргөгчинд хоол хийгээд үлдээсэн байгаа тэрнээс идээрэй :)"
Ахын хоолыг идчихээд өрөөндөө орлоо.
Яагаад ч юм зүрх өвдөж байна.Миний хайртай байсан Жонгүг тэс өөр хүн болжээ..би яах ёстой юм бэ?
