1 страница13 июня 2021, 15:17

|1|

5 жилийн өмнө
"Жонгүг аа эндээ үлдэж болохгүй гэж үү?" гэж Хэсон түүний гарнаас барин уйлна.
"Уучлаарай Хэсон aa, би ч гэсэн сайн найзтайгаа үлдмээр л байна гэхдээ ээж намайг гадаад явж сур гэсэн учраас надад өөр арга байхгүй. Үнэхээр уучлаарай" гээд Жонгүг цааш харан алхлаа.

Хэсоны талаас
Өнөөдөр нэг л сандраад байх чинь. Аргагүй л дээ шинэ сургуульд очиж шинэ хүмүүстэй танилцана. Гэхдээ л тэнд танидаг хүн байхгүй учраас жоохон сандраад байх юм.

"Хэсон! Доошоо бууж ирээд цайгаа уучаад яваа. Хурдлаарай эхний өдраа хоцорч болохгүй шүү"

Энэ бол миний ах. Миний хэнээс ч илүү итгэж найдаж явдаг ганц хүн. Эцэг эх маань гадаадад ажиллаж тэндээсээ бидэнд ойр зуурын мөнгө өгч явуулдаг.

Би доошоо буухад ах маань ширээгээ аль хэдийн засчихсан байлаа.

"Өө буугаад ирчихээ юу?"
"Вуаа Жин убба яасан их зүйл хийгээ вэ?"
"Ганц дүүгийнхээ анхны өдрөөр нь харин ч их зүйл хийж өгөх хэрэгтэй.Энэ юу ч биш" гээд над руу инээнэ.
"Нээрээ өнөөдөр ах нь ажил гайгүй байгаа болохоор хүргээд өгье"
"Хөөх жинхнээсээ юу ашгүй дээ яаж такси олноо гэж бодож байлаа."

Ах бид 2 юмаа идэж дуусчихаад миний шинэ сургууль дээр хүрч ирлээ.
"Заза би ч оръё доо убба хүргэж өгсөнд баярласан шүү."

Сургуулийн дотогшоо ороход үнэхээр цэлгэр том сургууль байлаа. Би ч өөрийн шүүгээгээ олчихоод зогсож байтал
"Сайн уу? Чи шинээр ирсэн сурагч уу чамайг харж байгаагүй юм байна." нэг тайрмал үстэй эгдүүтэй охин миний хажууд зогсож байлаа.

"Аан тийм ээ өнөөдөр шинээр ирж байгаа юм."
"Аан намайг Сүбин гэдэг.Танилцахад таатай байна"
"Намайг Хэсон гэдэг."
"Чи шинээр ирсэн юм чинь ангиа мэдэхгүй байгаа байх тэ?"
"Аан би асуусан чинь *** гэсэн"
"Вуаа хоёулаа нэг анги юм байна."

Сүбин их дажгүй охин шиг санагдлаа. Миний мэдэхгүй зүйлсийг хэлж өгч олон зүйл дээр тусаллаа. Бид завсарлагаан болсон учраас хооллохоор 1 давхарт зогсож байлаа. Гэтэл 7 хөвгүүдийг баахан охид хүрээлчихсэн зогсож байлаа.

Нэгнийх нь царай нэг л танил харагдаад байх чинь хэн юм болоо?

1 страница13 июня 2021, 15:17