|3|
Маргааш нь
Би эртлэн босч сургуульд иртэл Сүбин нэг охинтой юм яриад зогсож байв.Би ч дөхөн очлоо.
"Сайн уу? Сүбин~ах."
"Өө ирчихээ юу Хэсон аа,танилц энэ миний найз байгаамаа."
"Сайн уу? Намайг Хэжү гэдэг."
Бид 3 хэсэг ярилцаж зогслоо.Удалгүй хонх дуугарчихав.Би дараагийн анги руугаа яаран гүйж байгаад нэг хүнтэй мөргөлдчихөв.
"Замаа харж-" Жонгүг миний урд зогсож байв.
"Б-би ч явъя даа"
"Хөөе хүн мөргөчихөөд хаачих гээв шинэковоо"
Тэр над руу ойртон ирээд
"Яасан? Чамд ингэж хандах муухай санагдаж байна уу? Хм одоо яадаг билээ чи ч гэсэн надад ийм хөгийн зан гаргасан.Одоо наад царай муутай царайгаа миний нүүрнээс холдуул"
Би тэсэлгүй уйлчихлаа..Айшш Хэсон аа одооноос түүний өмнө ийм сул дорой байдлаа харуулахгүй гэж өөртөө амлачихаад..ингэхэд би тэрнийг яасан гээд байгаам бэ?
Ангид
"За сурагчид аа бид энэ 7 хоногийн амралтаар Хавай очиж амрахаар болсон шүү."
Хүн болгон дор дороо баярлан инээлдэнэ.
"Хоо амралтаар явахад 3лаа хамт сууна шүү" гэж Сүбин хэллээ.
"Тэгье л даа нэг өрөөнд орчихвол гоё шүү"-Хэжү
"Харин тийм ээ"
Хичээл тараад
Харихаар гарах гэтэл бороо орж байлаа..би бороо намжихыг хүлээнгээ чихэвчээ зүүлээ.Удалгүй хэн нэгэн миний ардаас барин намайг дуудлаа.Чихэвчээ аваад хартал
"Тэхён??"
"Алив би чамайг хүргээд өгье надад шүхэр байгаа бороо шөнөжингөө орно гэж байсан."
"Айн? Чамд зүгээр гэж үү?"
"Зүгээрээ."
Тэхён бид 2 манай гэрийн зүг алхлаа.
"Тэхён аа би нэг юм асууж болох уу?"
"Тэг тэг"
"Жонгүг яагаад ийм болчихсон юм бэ? Тэр өмнө нь өөр байсан."
"Хмм мэдэхгүйм даа бид гадаадад хамт сурж байсан Жонгүг буцаж Солонгос оччихоод нэг юм мэдсэн байлтай өдөржингөө уурлаж тэрнээс хойш өөрөөрөө байхаа больчихсон."
"Б-би яг яасан юм бол оо? Юуг буруу хийсэн юм бэ??"гээд нулимсаа доош урсгана.
Тэхён намайг тэврээд нурууг минь илэн намайг тайтгарууллаа.Яагаад ч юм тэрэнтэй байхад аюулгүй мэт санагдана...Удалгүй гэрийн үүдэнд ирээд Тэхён инээн баяртай гэж хэлээд цааш харан явлаа.
Би гэрлүү орсон чинь ах над руу жуумалзсанаа
"Хэдхэн өдрийн дотор найз залуутай болчихоо юу?"
"Айн! Үгүй ээ тэр миний найз залуу биш мнмм миний найз байгаан."
"За тийм болгээ"
"Убба!!!"
"Хаха заза тоглосымаа нааш ир 2лаа хамт кино үзээгүй удсан байна."
Бид 2 кино үзэж суусан ч миний бодол өөр тийшээ зүглэнэ..Тэр намайг яг яасан гээд ингэсэн юм бол доо???
