38 страница9 октября 2016, 13:40

Бонус бүлэг 2

"Хазуулсан? Тэгэхээр чи-"
"Хүн-чоно," хэмээн тэр охин хэллээ. "Яг хүн болгон шиг. Гэхдээ чи болон тэр хөгийн амьтан. Бас тэр хөгийн амьтны эгчээс бусад нь."
            - Cassandra Clare

Чейс (Chase)

"Чи яагаад одоо хүртэл түүнийг ятгаж чадахгүй байгаа юм?" хэмээн аав намайг цохисон ташуураа гарандаа барин асуулаа.

"Снөүи арай жоохон байна. Том болохоор нь би түүнийг дагуулаад ирнээ," гэж би уйлан хэлэв.

Аав уурлан,

"Эр хүн байж битгий уйл," гэж чангаар хэллээ.

Би амаа жимийн аль болох чимээгүй байхыг хичээв.

"Бид энэ бүлэгт яаж орж ирсэнийг чи санаж байна уу? Биднийг жигшиж байсан. Харин Тэр охины чинь аав бидэнд тусалсан. Тэр бол агуу толгойлогч. Тийм болохоор охин нь бидэнд аль болох хурдан хэрэгтэй. Тэгэхгүй бол бид эндээс хөөгдөж магадгүй болчихоод байна."

"Би түүнийг авчирч чадна. Ааваа, би чадна."

Тэр бүсээ ширээн дээр чанга тавин,

"Чи угаасаа чадах ёстой," хэмээн хаалга саван гарч одлоо.

-----

"Чейс."

Би улайсан гараа нуун цамцаа урагшлуулав.

"Снөүи."

Тэр миний хажууд гүйж ирээд,

"Юу байна? Чамайн хэдэн хоног харсангүй," хэмээн асуулаа.

"Чи мэднэ дээ. Ааваас болоод."

Тэр санаа зовон,

"Дахиад зодсон юм уу?" гэж асуув.

Би толгой сэгсэрээд,

"Үгүй ээ. Жоохон ууртай байлаа," хэмээлээ.

Тэр толгойгоо дохиход түүний хоёр боосон үс хөдлөв.

"Өнөөдөр аав ажилтай гээд гарсан. Манай гэрт гоё амттай жимс байхгүй. Тэгээд аавд хэлсэн чинь авиад ирье гээд явсан. Гоё шинэ жимс идэх юм шиг байна. Чи манайд ирээрэй."

Би худлаа инээмсэглэн,

"За. Би заавал очноо," гэлээ.

------

"Снөүи яасан юм?"

Ээж нь хавдсах нүдээ нухаад,

"Мэдэхгүй. Тэр өрөөнөөсөө ёрөөсөө гарч ирэхгүй байна. Хоол ч идэхгүй юм. Би бүр түүнд санаа зовж эхэлж байна," гэлээ.

"Би түүнтэй ярих гээд оролдьё."

"Тэгээрэй."

Би Мери эгчийг үлдээн Снөүигийн өрөөний өмнө ирэн зогсов.

Бариулыг нь эргүүлэхэд эргэхгүй байлаа.

Түгжсэн бололтой.

"Снөүи, Чейс байна. Хаалгаа онгойлго."

Юу ч алга. Бүр хүн алхах ч дуу байсангүй.

Гэхдээ би түүнийг чимээгүй сууж байгааг сонсож байлаа.

"Чамайг ингэж байлаа гээд сайн зүйл болохгүй ээ. Чи өөрийгөө бас битгий зовоо. Ээжид чинь хэцүү байхад чи бас битгий түүний санааг зовоогооч. Ээжид чинь чамаас илүү хэцүү байгаа."

Бас л хариу алга.

Би бууж өгөн хаалгыг нь түшин доош суув.

"Миний ээж намайг төрүүлэхдээ нас барсан," хэмээн би ярьж эхэллээ.

"Тэр үеэс хойш би эхийн хайр гэж юу байдгийг мэдэхгүй өссөн. Ронда надад сайн ханддаг л даа. Гэхдээ тэр төрсөн хүүхдүүддээ илүү хайртай."

"Аав ч бас намайн тоодоггүй. Намайг хурдан алга болоосой гэж хүсдэг байлгүй."

"Би ч гэсэн тэднээс холмоор байна."

"Тэндээс явж өөр хүмүүстэй найзалмаар байна."

Удалгүй хүний алхаа сонсогдож хаалганы нөгөө талыг тулан доош гулсан суух нь сонсогдов.

"Хэрвээ чи явчихвал би яах болж байна?" гэх түүний дуу их сул дуулдлаа.

"Би тэднийг үлдээх болохоос чамайг үлдээхгүй ээ. Би чамтай хамт дандаа байх болно."

"Би ээжид хэцүү байдаг болов уу?"

"Үгүй ээ. Юу гэж дээ. Ээж чинь чамд хайртай. Үнэхээр их. Чамд ээж чинь байхад битгий түүнийг зовоо л доо."

"Намайг уучлаарай."

Би инээмсэглэн,

"Надад биш, ээждээ хэл," гэлээ.

Удалгүй хаалга онгойж Снөүи гарч ирэв.

-----

Өвдөж байна.

Бүх юм өвдөж байна.

"Чи биеэ сул тавь. Юу битгий бод. Тайван амьсгалаа л. Тайван байх хэрэгтэй. Тэгвэл анхны хувирал хурдан өнгөрдөг юм. Тэр үед чинь би байвал чамд тусална аа," гэх Снөүигийн аавыг үг чихэнд дуулдаж байв.

Гэхдээ одоо та энд байхгүй. Би ганцаараа ойд уйлж байна.

"Ахаа та надад хэрэгтэй байна. Би ганцаараа байж чадахгүй юм шиг байна. Надад туслаач. Өвдөж байна. Хэцүү байна," хэмээн би амандаа давтсаар байлаа.

Бүтэн бие минь халуу оргиж, бүхий л бие минь хугарч байгаа юм шиг санагдана.

Хэцүү байна.

Үүнийг хурдан дуусгаач.

Тарчилсан нэг цагийн дараа би тайвшран санаа алдлаа.

Дуусчих шиг боллоо.

Би дээш босон харвал тэнгэр илүү цэлмэг, тэргэл сар илүү үзэсгэлэнтэй харагдана.

Өөрийгөө хармаар санагдаж би хурдлан давхивал харвасан сум шиг эргэн тойрон өнгөрсөөр.

Удалгүй намуухан урсгалтай гол дээр ирж өөрийгөө харахаар урагшаа тонгойлоо.

Би үнэхээр сайхан чоно болсон байв.

Ой шиг ногоон нүд болон алтан шаргал гялалзсан сэрвээ.

Үнэхээр үзэсгэлэнтэй.

Би өөрийгөө хэр хүчтэйгээ үзэхээр хажууд байх мод тас хазан үндсээр нь зулгаан тээр тэр хол шидэж чадав.

Гайхалтай.

Би сарлуу харан улилаа.

Баярлалаа. Таны ачаар би чоно болж хувирлаа.

Би таны ачийн мартахгүй ээ. Би охинд чинь туслах болно.

Түүний анхны хувирлын үед би заавал байх болно.

Түүнээс хойш би охинтой чинь үүрд хамт байж би түүнийг хамгаалах болно.

Битгий санаа зов. Надад итгэ.

-----

"Яасан?" хэмээн Райн миний хажууд ирж суулаа.

Би сэтгэлээр унасан байсан болохоор юу ч хариулалгүй урдаа байх пивоо уун суув.

"Хаягдчихсан уу?"

"Юунд хаягдана гэж? Утгагүй юм."

Райн инээн,

"Снөүи чамайг хаяад хайрт залуу руугаа явчих шиг болсон," гэж хэлэхэд надад хариулах хүсэл байсангүй. Учир нь түүний зөв байв.

Снөүи Рорируу явчихсан.

"Битгий сэтгэлээр унаа. Урд чинь сайн сайхан зүйлүүд зөндөө байна. Чи бас ижлээ олоогүй биз дээ? Чамд ижлээ олох боломж байна."

"Надад ижил байхгүй байх."

"Хүн болгонд байдаг. Гэхдээ надад байхгүй л дээ."

Би түүнрүү өрөвдсөн харцаар харлаа.

"Намайг уучлаарай."

"Зүгээр дээ. Тэр намайг тоохгүй гэдгийг би мэдэж байсан."

"Юу болсон юм?"

"Сенди өөр хүнд хайртай гээд намайг хүлээж аваагүй ээ. Тэр ижлээсээ буюу надаас татгалзсан. Гэхдээ би сэтгэлээр унахгүй байна. Надад сар хоёр дахь боломж өгөх ч юм уу?"

Бид хоёр инээмхийлэн сууцгаан сарлуу харав.

"Нээрээ чамайг Альфа дуудаж байсан," гэж намайг явах гэж байхад Райн хэллээ.

"За," хэмээн би төв байр луу алхан явав.

"Ороод суу," Альфа Девид хэлээд урдаа байх сандал руу заалаа.

Би тухлан сууж түүнийг ярихыг хүлээв.

"Манайх шинэ бүлэгтэй хэлэлцээр хийх гэж байгаа."

Би түүнрүү хөмсөгөө өргөн харж,

"Ямар хүмүүс юм?" гэж асуулаа.

"Тэд нарыг хүмүүсийн хүч чадал сул. Тэгээд манайхтай энхийн гэрээ байгуулж өөрсдийн хүмүүсийг бид нартай зэрэг бэлтгэмээр байна гэсэн."

"Одоо удахгүй Альфа өөрийн биеэр ирнэ гэсэн," хэмээн бугуйн цагаа харав.

"Одоо ирж байна гэж байна. Надтай хамт гараад, чи хүмүүсийг нь сайн хараад ав. Чи манай хамгийн сайн тулаанч болохоор чоно шинжүүлэхээр авч явья."

"Баярлалаа," гэж хэлэн бид хоёр хамтдаа сүргийн байраас гарч цугласан хүмүүс рүү очлоо.

Биднийг очиход Альфа гэж танигдах хүн нь цаанаа гурван өөрсдийн хүмүүстэй иржээ.

Гэхдээ намайг ойртон очиход үнэхээр сайхан анхилуун үнэр үнэртэв. Би ийм үнэр хэзээ ч үнэртэж байгаагүй болохоор ирсэн хүмүүс дунд хэн нь ийм үнэртэй юм бол хэмээн бодлоо.

"Сайн байна уу, Альфа. Намайг Брендон гэдэг. Блак Паин сүргийн ахлагч."

"Девид. Хаи Моүнтэн сүргийн ахлагч. Энэ манай хамгийн сайн тулаанч Чейс. Энэ та нартай ойр ажиллах болно."

Надруу Альфа нь харахад би бөхийн,

"Альфа, сайн байна уу? Чейс," гэж өөрийгөө танилцууллаа.

"Сайн. Харин энэ миний охин, бас манай бүлгийн хамгийн сайн тулаанч Рита."

Эмэгтэй хүн нь хамгийн сайн тулаанч гэж үү?

Би өөртөө итгэж ядан Альфагийнх нь араас ирэх бор үстэй охиныг нүд салгалгүй харав.

Гэнэт нөгөө анхилуун үнэр дахиж үнэртэн, тэр охин миний нүдрүү өөрийн саарал нүдээрээ харан зогсов.

Түүнтэй харц тулгархад эргэн тойрон замхарч би болон тэр охин хоёр урд урдаасаа харан зогслоо.

Түүний арьс нь цэвэрхэн бор, үс нь долгиолсон мөр шүргэх ба түүний нүд.

Түүний нүд миний харж байсан хамгийн үзэсгэлэнтэй нүд байлаа.

Тэр охин ч мөн адил надруу харан гацав.

Тэр үед би түүнийг юу гэдгийг шууд мэдлээ.

Бид хоёр яг зэрэг тэр үгийг хэлэв.

"Ижил."

38 страница9 октября 2016, 13:40