37 страница7 декабря 2016, 21:38

Бүлэг 36

"Би гав ганцаар хүн-чоно харсан, тэр хүн-чоно ульж байсан."
- Werewolf Song

Снөүи (Snowy)

Рори нас бараад долоо хоног боллоо.

Өнөөдөр бол түүний оршуулгын өдөр.

Би гэртээ тольны өмнө зогсож байв.

Хар даашинз, хар гутал, хар бээлий.

Бүх зүйл хар.

Миний сэтгэл хүртэл.

"Снөүи, болсон уу? Явах цаг боллоо," гэх дуу доороос гарлаа.

Би өөрлүүгээ хэсэг харан доош хаалганы хажууд хүлээх ээж дээрээ очив. Тэр ч мөн адил хар хувцаллажээ.

"За гарцгаая."

Би машины урд суухыг хүссэнгүй ард чимээгүй цонхоор гадагшаа харан суулаа. Гадаа бороо орж, тэнгэр сааралтан харагдана.

Үргэлж гунигтай үед яагаад заавал бороо ордог юм бэ?

Рориг нас бардаг үед бас л гадаа бороо орж байсан. Би түүнийг налан унтаж байсан юм.

Гэнэт монитор дээр чанга дуу гарч эмч нар бүгд шаван орж ирлээ.

Би ч түлхэгдэж буланд очин зогсов.

Тэгтэл монитор дээр түүний зүрх нэг зураас болон хувирсан байлаа.

Би сандрав.

Юу вэ? Юу болоод байнаа?

Намайг ийнхүү балмагдан зогсож байхад эмч нар Рориг амьдруулах гэж төрөл бүрийг арга ашиглалаа.

Гэхдээ зураас хэвийн байв.

Яг л тогтуун далай мэт намуухан.

Гэхдээ би уйлсангүй.

Би тэнд эмч нарыг харан зогсоход миний нулимс гарсангүй.

Яагаад гэдгийг мэдэхгүй ч хичнээн би уйлмаар байсан нулимс минь нэг л урсаж өгөхгүй би тэнд төв царайлан зогссоор.

Хэдэн минут ноцолдсоны эцэст түүнийг аварч чадсангүй.

Түүний дээр цагаахан алчуур тавин бүтээхэн тэр,

"Тоглосон юм аа. Би зүгээр байна," хэмээн түүнийг босч ирэн инээмсэглэхийг харахын хүссэн ч тэр тэндээ хэвтсээр.

Зүгээр л орондоо нам унтсан хүүхдийг ээж нь хучиж байгаа юм шиг тайван.

Машин зогсоход бид сүмийн гадаа ирсэнийг мэдлээ.

Намайг машинаас гарахад ээж хажууд шүхэр барин бид хоёр хар хувцас өмсөн цугласан хүмүүс дээр очив.

Тэд бүгдээрээ сүмийн урд зогсон бие биеэ хүлээн ганц нэгээрээ орсоор.

Намайг тэдэн дээр тулан очиход Роригийн ээж, аав нь Алис эгчтэй нь ярин уйлж байлаа.

Ээжийнх нь нүд нь хавдаж, хамар нь улаасан байв.

Намайг ирснийг ээж нь мэдэн миний зүг шууд гүйж ирээд намайг чангаас чанга тэврэн авлаа.

"Снөүи. Би яах вэ?" хэмээн ээж нь эхэр татан уйлав.

Би түүний нурууг илэн,

"Та түүний төлөө хүчтэй байх хэрэгтэй. Таныг зовж байгааг харах юм бол Рори тайван байж чадахгүй байх," гэж түүний нэрийг хэлэх үед зүрх минь хэдэн хэсэг зүсэгдэж байгаа юм шиг санандлаа.

"Тийм ээ. Чиний зөв. Би хүүгийнхээ төлөө хүчтэй байх хэрэгтэй," ээж нь хэлээд намайг тавин нөхрийнхөө зүг алхан очив.

"Одоо удахгүй эхлэх гэж байна. Бүгдээрээ орцгоогоорой," хэмээн сүмийн ажилтан хэлж бид бүгдээрээ ар араасаа зөөлхөн алхан сүмийн хаалгаар орлоо.

Гол танхимд ороход тээр урд томоос том загалмайн урд авс хэвтэнэ.

Гэхдээ тагыг нь хаасан байлаа.

Тэр хүмүүсд үхсэн гэж харагдахыг хүсэлгүй, инээмсэглэн хаалга хаасан байна.

Бид өөрсдийн байраа эзлэн сууцгааж санваартан урд залрав.

"Бид энд Рори Уолкерийн үдэх үйл ажиллагаанд ирсэн билээ. Бурхан эцэг болон Ариун сүнстэй хамт энэ хүн гэрийн зүг явсан юм," хэмээн тэр Библе гарган нэг нэгэнгүй уншив.

Харин би тэнд түүний ард байх таг нь хаалтай Рори руу нүд салгалгүй харсаар.

Санваартанзы үг дуусаж гэр бүлийн ойрын хүмүүс гарч ирэн нэг нэгээрээ үг хэлж байлаа.

Удалгүй миний ч хэлэх ээлж болов.

Би хэдэн өдөр, шөнөгүй бичсэн цаасаа гарандаа атган шүтээний өмнө хүмүүс рүү харан зогслоо.

Доошоо гарандаа атгасан цаашаа явж унших гэж байснаа болин буцаан атгаад уртаар амьсгаа авав.

"Би анх Роритой сургууль дээр уулзаж байсан. Тэр үед би дөнгөж шилжиж ирсэн байсан болохоор хэнийг ч мэддэггүй байлаа. Хэн ч надтай харьцахыг хүсэхгүй бүгд зайгаа барьдаг байсан."

Дахин амьсгаа авч өөрийгөө тайвшруулав.

"Харин Рори бол өөр хүн байсан. Тэр надтай боломж л гарвал ярьж намайг танихыг хүсэж байсан. Эхэндээ би дургүй байсан л даа. Гэхдээ удалгүй би ч мөн адил түүнд дасаж эхэлсэн."

"Тэр надтай найзлахаар эхэлсэн үеэс би өөрийн өрөөсөн ихэрээ олсныг мэдсэн."

"Миний ижил надтай хамт байх гэж л надтай хамт байгаад байсныг мэдсэн."

"Бид олон сайхан дурсамжтай. Хэцүү үе, сайхан цаг хугацааг бид хамт өнгөрүүлсэн. Түүнийг одоо энэ дэлхий дээр байхгүй ч би," хэмээн би гэнэт нэг зүйл ухаарлаа.

Тэр одоо энд байхгүй.

"Өөрсдийн өнгөрүүлсэн бүх дурсамжиндаа зүүгдэн би амьдрах болно. Тэр надад үргэлж амьд байх болно," гэж сүүлийн хэсгийг амандаа шивнэн хэллээ.

Намайг шүтээнээс буухад би нэг зүйл ухаарлаа.

Рори энд байхгүй.

Бууж ирэхэд ээж нь надруу нулимстай нүдээр алхаж ирсэн ч би түүнрүү хараад толгой дохин шууд тэндээс гаран гүйлээ.

Би сүмээс хангалттай холдоны эцэст ойрхон байх модыг тулан уйлж эхлэв.

Хэдэн өдөр барьсан бүх гуниг, уйтгар тэр үед надаас гарч байлаа.

Түүнийг тэр орон дээр эмч нар амьлуулах гэж оролдох үед барьсан бүх нулимсаа гарган би газар унан эхэр татан уйлав.

Би яагаад анзаараагүй юм бэ?

Рори.

Намайг битгий үлдээгээч.

"Рори," хэмээн би нойтон ойруу харан чангаар орилон уйлахад чонын гаслам улиан ойгоор нэг тархана.

Миний хувцас норж, хүйт дааж байсан ч надад хамаа байсангүй.

Би тэнд өөрийгөө чангаас чанга тэврэн түүнийг байгаасай хэмээн уйлж байлаа.

"Яагаад? Яагаад чи намайг үлдээж явж байгаа юм бэ? РОРИ..." дахин чонын улиан сонсогдов.

Хэрвээ Рори зүгээр байсан бол...

Хэрвээ тэр эмнэлэгт хэвтээгүй байсан бол...

Хэрвээ тэр өвдөөгүй бол...

Хэрвээ тэр ханиад хүрээгүй бол...

Хэрвээ би түүнтэй тэр тэнэг 'Эр зориг'ийн замаар яваагүй байсан бол...

Зүрх нь өвдөөгүй байсан бол...

Тэр ханиад хүрч өвчин нь сэдрээгүй байсан бол тэр зүгээр байх байсан.

Тэр надтай хамт инээлдээд сууж байх байсан.

Яагаад дэлхий надад ингэж хатуу хандана вэ?

ЯАГААД?

Би цаг хугацааг болдогсон бол буцаах байсан.

Болдогсон бол бүх зүйлийг шинээр эхэлмээр байна.

Ийнхүү би бороонд норон уйлсаар.

Тэгтэл би гэнэт нэг зүйл сонслоо.

"Снөүи."

Чихний хажууд шивнээд өнгөрсөн мэт тийм зөөлхөн байв.

Би гайхан босож эргэн тойроноо эргүүлэн харлаа. Хэн ч ойрын зуун метр дотор алга.

"Снөүи."

Би дахиад сонслоо. Гэхдээ энэ удаа илүү чанга байв.

"Снөүи."

Удалгүй би хэн намайг ингэж дуудаж байгааг мэдлээ.

"Рори," хэмээн би эргэн тойроноо харан чангаар орилов.

"Снөүи."

"Рори," гэж би дахин орилоход миний баруун талаас дуудаж байгааг мэдлээ.

"Снөүи."

"Рори," хэмээн би орилон дуу гарах зүг рүү гүйв.

Тэр намайг дуудсаар байлаа.

"Рори. Чи яагаад намайг үлдээсэн юм бэ? Яагаад."

Би уйлан дуу гарах зүг рүү гүйсээр.

"Рори. Намайг битгий үлдээ. Гуйж байна."

"Снөүи," гэж дуудахад яг л миний хажууд байгаа юм шиг чанга байв.

"Рори. Надад дахиад боломж өгөөч гуйж байна. Рори."

Гэнэт миний толгой эргэж нүд харанхуйлан би газар уналаа.

Тэгтэл би оронд сэрэв.

Би хаана байна?

Дээш эргэн тойроноо харвал модон байшин бололтой байна.

Тэгтэл гэнэт хаалга онгойж,

"Хүүхдүүдээ сэрээрэй. Өглөөний цайндаа ор," гэх дуу сонсогдлоо.

Хүмүүс тойроод орон дотроо хөдлөж эхлэхэд би өөрийгөө хаана байгааг мэдэв.

Би чинь сургуулийн явсан амралтанд байгаа шүү дээ.

Би орноосоо босоход намайг тойроод хүүхдүүд босцгоож байлаа.

Би хувцасаа өмсөөд өрөөнөөс гаран хоолны заалны зүг алхалав.

Үнэхээр их өлсөж байна.

Хоолоо аван заалны хамгийн захад байрлах ширээндээ ирэн өглөөний цайнаасаа бага багаар идэж эхэллээ.

Тэгтэл хажууд таягны дуу гарав.

Тэр дуутай хамт заалаар нэг анхилуун тансан үнэр үнэртэж би надруу ирэх хүн рүү харан инээмсэглэлээ.

"Рори."

"Снөүи," хэмээн тэр инээмсэглээд,

"Чи энд ганцаараа үргэлж суух юм аа," гэв.

Би инээмсэглэн,

"Энд гоё л байгаа биз дээ. Хүмүүсээс хол."

Рори хажууд минь суугаад инээн миний үсийг чихний ард хийлээ.

Түүний хоолой болон гарнаас мэдрэгдэх дулаан мэдрэмжийг мэдрэхэд үүнийг мэдрээгүй үнэхээр их удсан мэт мэдрэмж төрч уйлмаар санагдав.

Би доошоо харан нүднээс гарах гэж буй нулимсыг арчилаа.

Рори сандран,

"Снөүи. Зүгээр үү?"

Би түүнрүү хараад,

"Зүгээр ээ. Зүгээр би чамайг миний хажууд байхыг чинь аймар удаан мэдрээгүй юм шиг санагдсан юм."

"Өчигдөр орой уулзчихаад тэгэж их уулзаагүй юм шиг санагдсан юм уу? Чи намайг ямар эрт санадаг юм бэ? Мэдсэн бол чамруу шууд орох байсан юм."

"Чамд хэлээгүй нь дээр байгаа биз дээ."

Тэр дахин инээн миний бүсэлхийгээр гараа явуулан өөрлүүгээ татахад би түүний мөрлүү налан суулаа.

Тийм ээ. Энэ мэдрэмжийг үнэхээр их санасан юм шиг санагдаж байна.

Бид хоолоо идэж дуусцгаан олон төрлийн ажил хийсээр өдөр бидэнд амрах цаг гарав.

Би Роритой хамт баймаар байсан ч тэр их ажилтай байсанд би чөлөөт цагаа гадаа хол байрлах саравчинд очин нүдээ анин суулаа.

Үнэхээр сайхан байна.

Удалгүй нөгөө үнэр үнэртэж таяг газартай хүрэх дуу гарав.

Би түүнийг гэдгийг мэдэж байсан ч түүнрүү харалгүй инээмсэглэн суулаа.

Тэр ч удахгүй ирж таягаа тулган байрлуулаад миний хажууд тухлав.

"Энд гоё байна шүү."

Би толгойгоо дохин,

"Харин тийм. Сайхан байна," гэж хэлээд түүнийг дэрлэв.

"Чи яагаад ганцаараа үргэлж байгаад байгаа юм? Хүмүүстэй найзлаач."

"Яах юм? Хэрэггүй ээ. Надад чи байв л болоо."

Тэр инээн,

"Харин тийн. Зөв бодол байна. Чамд надаас өөр хүн хэрэггүй," гэж хэлэв.

Би нүдээ нээж урдаа байх ой руу нүд салгалгүй харан суулаа.

Хэсэг чимээгүй суусны эцэст,

"Юу бодож байгаа юм?" хэмээн Рори асуув.

Би түүнрүү эргэж хартал тэр надруу нүд салгалгүй харан сууж байлаа.

"Мэдэхгүй ээ."

Тэр толгой дохин ахин чимээгүй болоход би үргэлжлүүлэн,

"Үнэндээ надад яг удаан үргэлжилсэн хар дарсан зүүднээс сэрсэн юм шиг мэдрэгдэж байна."

"Тийм үү? Чи юу зүүдэлсэн юм?"

"Сайн санахгүй байна. Гэхдээ их шаналсан зүүд шиг санагдсан. Сэрэхэд миний дэр норчихсон байсан," би эргэн түүнрүү эгцлэн хараад,

"Бас чамайг ямар их санасан гээч," хэмээлээ.

Тэр инээн толгойгоо сэгсэрэв.

"Үнэхээр их санасан," би шивнэн хэллээ.

Тэр миний толгойг илэн,

"Зүгээр л хар дарсан зүүд байсан юм чинь санаад яах юм? Заримдаа зарим нэг муухай зүүдээ мартах нь дээр байдаг юм шиг санагддаг. Тэр бүх муу муухай болсон зүйлийг бодохгүй гэж бодохоор сайхан байдаг."

Би инээмсэглэн толгойгоо дохив.

"Санамаар байгаа ч зүрх минь дийлэхгүй юм шиг мэдрэгдэж байна. Яагаад заримдаа хар дарж сэрчихээд тайвширдаг даа," гэхэд тэр толгой дохин намайг үргэлжлүүлэхийг хүлээн суулаа.

"Харин надад тэгэж мэдрэгдэхгүй байна. Энд," хэмээн би цээжээ илээд, "нэг том зүйл гацчихсан юм шиг санагдаж байна. Тайвширчихаж ч болохгүй, санахгүй ч үгүй. Нэг тийм зүйл байна," гэв.

"Өөрийгөө битгий зовоо. Мартсан юм шиг утгатай л байгаа. Чухал бол санах л байлгүй дээ."

Би санал нийлэн бид дахин тухтай чимээгүй байдалд орон сууцгаана.

Тэгтэл удалгүй Рори амьсгаа аваад,

"Нээрээ орой 'Эр зориг'ийн замаар явна гэсэн. Хоёулаа хамт явах уу? Би чамд ямар их зоригтой гэдгээ харуулмаар байна," хэмээлээ.

Надад энэ зүйл болсон юм шиг санагдав.

"Энэ зүйл өмнө нь болж бай л уу?"

Рори толгой сэгсэрэн,

"Юу? 'Эр зоригийн зам уу? Үгүй," гэлээ.

"Энэ үйл явдал яг болж байсан юм шиг санагдаад байна."

"Ядаж бидний ирээдүй зөв явж байгаа юм шиг байна," гээд тэр надруу бүтэн биеэ эргүүлэн хараад,

"Тэгээд чи юу гэж сонгох юм шиг байна? Явах уу явахгүй юу?" гэж асуулаа.

"Явмаар байгаа ч нэг л муу совин татаад байна. Тийм болохоор явахгүй ээ."

Тэр тохойгоороо миний мөр лүү нудран инээмсэглээд,

"Чонын зургаа дахь мэдрэхүй юу?" гэлээ.

Би инээмсэглэн 'тийм' гэж итгэлтэй хариулав.

"Заза тэгвэл би найз охиноо дагаад явахгүй. Угаасаа явмааргүй байна. Чамайг явна гэвэл явах байсан гэлээ."

Би толгой дохин инээмсэглэв.

"Тэгсэн нь дээр юм шиг байна. Хоёулаа эндээ үлдээд байж л байя."

Тэр толгой дохин бид инээмсэглэлээ.

Одоо л бүх зүйл зөв явж байгаа юм шиг санагдаж байна.

ТӨГСӨВ.

Эхлэсэн: 10.11.2015
Дууссан: 8.10.2016
Үргэлжилсэн: 10 сар 28 хоног :Р

~~~~

Баярлалаа миний зохиолыг уншсан хүмүүст. Үүнийг бичихэд үнэхээр сайхан байлаа.

Одоо дахиад 2 бонус бүлэг гарна. Хүлээж байгаарай.

За ямар ч гэсэн баярлалаа. Хайртай шүү. Дараа өөр зохиол дээр уулзья.

Миний зохиолыг бүтэнээр нь уншиж санал өгч байсан бүх хүмүүстэй баярлалаа.

Миний зохиолууд:

1) Lies (short story)

2) Zero ертөнц (Зомби)

3) Bella Crime (Мафи)

37 страница7 декабря 2016, 21:38