Бүлэг 35
"Хүн-чоно Кирквүдийн бүлш руу орох хаалганы хажууд байх сандал руу заав. "Суу. Хүлээ." Хүн-чоно их чалчаа гэдгийг би хэллүү.
- Mindee Arnett
Снөүи (Snowy)
Хагалгаа амжилттай болсон.
Гэхдээ Рори сэрсэнгүй.
"Хагалгаа болоод долоо хонож байна. Яагаад сэрэхгүй байгаа юм бэ?" хэмээн ээж нь эмчээс асуун уурлав.
"Бид хийх ажлаа хийсэн. Харин сэрэх эсэх нь өөрөөс нь шалтгаална. Тэр шархаа даавал сэрж чадна. Би танд хэлсэн шүү дээ. Хүү өөрөөс нь шалтгаална гэж," хэмээн хэлээд эмч өрөөнөөс гарлаа.
Ээж нь өөр юм асуухаар араас нь гарч би унтаж буй Роритой өрөөнд нь үлдэв.
Түүний хагалгаа найман цаг үргэлжилж амжилттай болсон.
Түүнд хавдар байхгүй.
Гэхдээ хавдарыг нь авахдаа түүний амийг аваад явсан мэт санагдна.
Энэ орон дээр зүгээр л хоосон бие үлдсэн мэт.
Би босон түүний хөнжилийг дээш нь хучиж өгөв.
Түүнд хиймэл амьсгаан маск зүүлгэж түүний зүрхний цохилт монитор дээр сонсогдоно.
Ядаж л зүрх нь цохилж байна.
"Энэ газарт итгэх ч хүсэл алга. Миний хүүг орон дээр хэвтүүлчихээд түүнээс шалтгаална гэнэ шүү," хэмээн Роригийн ээж уурлан орж ирээд сандал дээр доошоо харан суулаа.
Би шуудхан босож түүнд цай бэлтгэн аваачин өгөв.
"Та цай уу."
Хатагтай Уолкерийн нүүрэнд гунигтай инээмсэглэл тодрон талархалаа.
Тэр цайгаа удаанаар ууж, харин би Роригийн хажууд түүний гарнаас барин сууна.
"Би чамайг үнэхээр их биширч байна."
Би гайхан Роригийн ээж рүү харвал тэр,
"Би чамайг яаж миний хүүгийн хажууд ингэж удаан байгаад итгэж чадахгүй байна," гэлээ.
Би толгой сэгсэрэн,
"Зүгээр ээ. Би түүний хажууд баймаар байна," хэмээв.
Тэр босон миний мөрөн дээр гараа тавин Рорируу хараад,
"Миний хүүд чам шиг хүн байгаад би үнэхээр их талархаж байна," гэж хэлэн, "би ажил руугаа явлаа. Ажил дуудаад тайван байлгахгүй байна. Гэхдээ би орой тийшээ ирнээ," салах ёс хийн өрөөнөөс гарлаа.
"Баяртай," би амандаа шивнэн хэлэн Роригийн гарыг атган үлдэв.
Би түүнрүү харан чимээгүй суусаар.
Тэгээд би ярьж эхлэв.
"Чи санаж байна уу? Чи эмнэлэгт хэвтээд чамайг орой ганц ч сэрээгүй гэж хэлчихээд үнэндээ унтсан, сэрсэнийг чинь хараагүй гэж байсныг," би өөрлүү нь харан хүлээн, яг хариуг нь сонссон мэт үргэлжлүүллээ.
"Би тэр үед үнэндээ ерөөсөө унтаагүй. Бүтэн шөнө чамайг л харж байсан. Чамайг харахгүй бол чи гэнэт байхгүй болох юм шиг санагдаж байсан. Харин одоо тэр нь л биелж байх шиг байна."
"Чи намайг галзуу гэж бодож байгаа байлгүй. Гэхдээ ингээд ухаангүй хэвтэж байгаа хүнтэй ярих юм бол сонсдог гэж сонссон. Тийм болохоор би чамайг сэртэл чинь ярина."
Хариу алга.
"Анх уулзаж байсанаа санаж байна уу?" хэмээн би анх түүнтэй тэр ангид уулзаж байсанаа санаж, түүний нүүрний хувирлыг бодон инээмсэглэв.
"Тэр үед чи өөрийгөө харсан ч болоосой. Чи тэнд бүр яг хэлээ залгичихсан юм шиг зогсож байсан. Гэхдээ л чи сэтгэл татам харагдаж байсан."
"Одоо бодохнээ чамайг яг анх хардаг үед миний дотор тэнгэр цэлмэж байгаа юм шиг л мэдрэгдэж байсан юм байна."
"Хүн-чононууд ижилтэйгээ уулзахад дэлхий ертөнц хэдэн хором зогсож байгаа юм шиг мэдрэгддэг гэсэн. Би тэр үед яг тэгсэн."
"Чамайг би миний байгаа анги руу ирж байгааг чинь мэдэж байсан. Чиний үнэр нэг тийм бусдаас шал өөр байдаг. Олон хүн дундаас чамайг олох хамгийн амархан байдаг байсан. Яагаав намайг яг дөнгөж ордог өдрийн орой бүгдээрээ цэвэрлэгээ хийсэндээ."
"Тэр үед би чиний үнэрийг тэр олон зуун сурагч дотроос шууд ялгаад олчихсон. Тэгээд нэг мэдэхэд чиний урд зогсож байсан."
"Би бүр яахаа мэдэхгүй худлаа хүн хайж байгаа юм шиг өнгөрч байсандаа," би инээлээ.
"Анх тэр ангид чи орж ирээд л шууд чиний үнэр тэр өрөөгөөр нэг ханхалж билээ. Тэгээд би эргээд харахад зүрх бүр яах ийхийн зуургүй амаар гарч ирэх гэж байгаа юм шиг хүчтэй цохилж байсан. Чамайг хараад хэсэгхэн хором биш бүр хэдэн мянган жил зогссон юм шиг санагдсан."
"Чамд хурдан байсан л байх л даа. Надад бол үнэхээр удаан байсан. Чамайг ангиас гаргачихаад би уртаар амьсгаа авч тайвшруулсан. Хацар халуу оргиод, зүрх хүчтэй цохилоод. Анх удаагаа л тийм юмтай таарсан."
"Анх уулзахдаа чамайг миний ижил гэдгийг мэдсэн бол хоёулаа илүү удаан хамт байх байсан биз. Хэрвээ хоёулаа илүү удаан байсан бол бидний ирээдүй өөр ч байх байсан магадлалтай," би инээж байсан ч хацраар урсах нулимсаа арчин ярьсаар байв.
"Тэгээд чамайг анх өвдөхөд би ямар их айсан гээч. Толгой аймар хурдтай ажилласан. Нээх их бодоод байдаггүй ургамлууд шууд толгойнд орж ирээд л. Чамайг өвдсөнийг хараад толгойнд байсан авдар онгойсон юм шиг л санагдсан."
"Тэгээд л би чамд өөрийгөө сайн болж байгааг анзаараагүй байж байгаад нэг мэдэхэд би чамд бүр хайртай болсон байсан."
Би нулимсаа арчин түүний хацрыг илээд түүний духын үнсэв.
"Би чамайг сэрээсэй гэж хүссэж байна, Рори. Босоод ирээч. Гуйж байна," би түүний уруул руу шивнэн хэлээд түүнийг өөрийн бүх л сэтгэлээ шингээсэн үнсэлтээр үнслээ.
Унтаж буй гүнжийг ханхүү сэрээдэг байхад унтаж буй хүүг охин сэрэхийг оролдож байгаа юм шиг байв.
Гэхдээ амьдрал шидэт үлгэрийн зохиол биш. Хэн ч ганц үнсэлтээр босоод ирэхгүй.
Би түүнийг дахин зөөлхөн үнсэхэд миний уруул чичирж нүднээс унах нулимс түүний нүдний доор тусан хацрыг нь даган доошоо урслаа.
Хуучин сууж байсан байрандаа буцан суугаад сая уйлсанаас болж хавдсан нүдээ нухав. Удалгүй нүд өөрийн эрхгүй анилдаж түүний гарын дэрлэн унтлаа.
-----
Рори, Снөүи хоёр гадаа ар араасаа хөөцөлдөн тоглож байлаа.
Би цагаан ханцуйгүй цамц өмсөн доогуураа жинсэн богино өмтэй байв. Миний үс задгай, нарны гэрэлд гялалзаж байлаа.
Рори шоон улаан цамц өмсөж, жинсэн өмд өмссөн харагдана. Түүний үс хуучинаараа замбараагүй ч төгс хэвээр.
Бидний инээд тэр талбайгаар нэг цуурайтна.
Бид хоёр үнэхээр их жаргалтай байлаа.
Харин би өөрдсийгөө холоос харан зогсож байв.
Хэдэн минут хөөцлөлдсөний эцэст тэр намайг барин газарт хамт унаж байгаа харагдлаа.
Роригийн уруулыг нь би үнсэх гэж байсанаа түүний духын үнсэн инээмсэглэн босчихов.
Рори ууртай харагдах ч түүний уруул дээр тод инээмсэглэл тодроостой байлаа.
"Би чамайг барина даа. Чи надаар ингэж тоглож болохгүй шүү дээ."
"Чи дасах л болж дээ. Цаашид ийм юм олон болох болно."
"Тийм үү?" хэмээн тэд дахин хөөцлөлдөнө.
Удалгүй тэд намайг олж харан даллан дуудав.
Намайг тэдэн дээр алхаж очиход би өөрсдийгөө арай ойроос харлаа.
Тэд их том харагдана.
Хорин тав, зургаа хавьцаа бололтой.
"Сайн уу. Удаан уулзсангүй шүү," хэмээн Рори надруу хэлэхэд нөгөө Снөүи инээмсэглэн түүнийг бүсэлхийгээр нь тэврэн толгой дохив.
"Гоё байгаа биз дээ. Бид их жаргалтай байна."
Би өөрсөдрүүгээ чимээгүй харан инээмсэглэн зогсох ч тэр хоёр тоолгүй янз бүрийн зүйл ярина.
Удалгүй холоос хүүхдийн дуу гарлаа.
"Ээжээ, ааваа."
Рори, Снөүи хоёр тэр гүйж ирэх охиныг хүлээн инээмсэглэн зогсоно.
Охин гүйж ирээд тэдний хөлийг тэврэн зогсов.
"Энэ хэн бэ?" гэж тэр охин бор жоохон ширэлдсэн үсээ чихнийхээ ард хийн надруу том цэнхэр нүдээрээ харлаа.
Нөгөө Снөүи доош охины өндөртэй болон суув.
"Энэ бол би. Чамтай арай болоогүй байхдаа."
Тэр жаахан охин инээмсэглэн надруу гүйж ирлээ.
"Та тэгвэл миний ээжийн хүүхэд нас юм байна, тйим ээ?"
Намайг толгой дохиход охин үргэлжлүүлэн,
"Та хүчтэй байх хэрэгтэй. Юу болж байсан битгий бууж өг. Заримдаа муу зүйлүүд хар дарсан зүүд байдаг," гэж надад хэлэв.
--------
Би зүүднээсээ сэрлээ.
Үнэхээр сайхан зүүд.
Тэгтэл ор хөдлөх шиг болов.
Би маш удаанаар дээш харвал Рори надруу инээмсэглэн харан сууж байлаа.
~~~~~
За юу байцгаана.
Зохиол сайхан баыгаа гэж бодож байна.
Гэхдээ надад маш чухал хэлэх зүйл байна.
Та нар дараагийн бүлгийг хаялгүй уншиж дуусгана гэж амла.
Угаасаа дараагийн бүлэг сүүлийн бүлэг байх болноо. Хоёр бонус бүлэг байгаа.
Тэр гарсаны дараа миний анхны зохиол албан ёсоор дуусана даа.
Заза ямар ч гэсэн. Юу ч болж байсан. Заавал дараагийн бүлгийг бүтэн уншаарай.
Амлаарай
