Бүлэг 34
"Би түнэр харанхуйд байсан. Тийм болохоор би харанхуй болон хувирсан."
-Unknown
Снөүи (Snowy)
"Хаана чинь өвдөж байна?"
"Нурууны дэр нэг л эвгүй байна."
"Одоо болсон уу?"
Тэр толгой дохин сул инээмсэглэв.
Сүүлийн хэдэн өдөр түүний бие илт муудсан. Өөрөөрөө алхаж, чанга атгаж чадахаа ч байсан.
Гэхдээ удахгүй зүгээр болох байх.
Маргааш тэр хагалгаа хийлгээд зүгээр яг хуучин шигээ болно.
Зовлонгүй. Тайван. Хөгжилтэй.
"Ам чинь цангаж байна уу?" хэмээн би шүүгээн дээр байх шилтэй усыг ойртуулахад Рори толгой сэгсэрэн,
"Үгүй ээ. Баярлалаа," гэлээ.
"Чи өөр юу хүсэж байна?."
"Би чамайг үнсмээр байна. Хөдлөх ч тэнхээгүй болохоор гараа өргөхөд ч хүртэл хөлс ялгараад байх юм."
"Зүгээр ээ. Надаас зүгээр л асуу. Би бүгдийг нь хийе," гэж би түүний толгойны хажууд хоёр гараараа тулан доошлон түүний жоохон өнгөө алдсан уруулыг үнслээ.
Тэр намайг эргүүлэн үнсэж удаан ч гэсэн түүний гар миний хүзүүний ард ирэн намайг өөрлүүгээ ойртуулав.
"Чи илүү их ядарна. Нээх гүнзгийрүүлээд хэрэггүй байх," гэж түүнээс холдон хэлэхэд тэр толгойгоо сэгсэрэн,
"Үгүй ээ. Би чамайг үнсмээр байна," хэмээн хэллээ.
"Хэрэггүй ээ."
Тэр бууж өгсөн шинжтэй санаа алдан,
"Тэгвэл ядаж хамт хэвтье," хэмээлээ.
Би 'За' гэж түүний цагаан орон дээр хажуу тийшээ харан хэвтэв.
Рори намайг ар талаас минь тэврэн нүүрээ миний нуруунд наан амьсгаллаа.
Түүний амнаас гарах халуун агаар нуруунд минь мэдрэгдэж шар үс босгож байв.
"Чамайг байхгүй байхад би чамайг ямар их санасан гээч?" хэмээн Рори ярьж эхэллээ.
Би инээн,
"Би хэдхэн цаг л гэр лүү явсан шүү дээ," гэв.
"Гэхдээ хэдэн өдөр байсан юм шиг байсан."
"Чи бүр нэг эрх хүүхэд шиг болчихсон байнаа. Энэ хэдэн өдөр."
"Чамд л эрхэлж байна шүү дээ."
Би түүнрүү бүтэн эргэн харахад бидний нүүр урд урдаасаа харлаа.
"Чи ганцхан надаа биш бас аав ээжийгээ бод л доо. Тэд ч гэсэн чухал, чамд санаа зовж л байгаа. Чи надтай л ганц энэ сүүлийн хэдэн хоног ярилаа."
Тэр нүдээ удаанаар нээж надруу нөгөө л нэг ухаалаг цэнхэр нүдээрээ харав.
"Би чамтай л яримаар байна. Тэд нартай ярих бүрт яриа өвчиний талаар болчихоод байдаг."
Тэр алгаараа миний хацрыг илээд,
"Харин чамтай байхад би өвчтэй гэдгээ мартчихдаг. Чи надтай тоглоно, намайг шоолно. Яг хуучин үе шиг," хэмээлээ.
"Би ч гэсэн тэр өвчиний талаар бодохыг хүсэхгүй байна."
Бид хоёр бие биендээ наалдан суусаар Роригийн үзлэгийн цаг болов.
"Би энд байж байя. Чи тайван үзүүлчихээд ирээрэй. Өмнөх удаа шиг эсэргүүцэхгүй гэж амла."
Рорийг тэргэнцэр дээр сувилагч нар суулгахад Рори нэг ёолоод,
"Чамд ч гэсэн таалагдахгүй л байх. Тэр машины монитор толгой өвтгөм дугараад байдаг юм," гэж хэлээд дараа уулзья хэмээн тэр үзлэг рүүгээ явлаа.
Түүнийг явангуут би сүүлийн хоёр долоо хоног байсан өрөөг цэвэрлэхээр босов.
Бидний идээд хаясан хоолны савнууд, ундааны хоосон сав зэрэг буйдангийн урд байх ширээг дүүргэжээ.
Тор аван бүгдийг нь хийх зуур Роригийн ээж орж ирэв.
"Рори үзлэгтээ орчихсон уу?"
"Тийн."
"Би чамаас нэг юм гуйх гэсэн юм."
Би түүнрүү хийж байсан зүйлээ үлдээн харлаа.
Ээж нь орных нь хажууд бор өнгийн даавуун өмд болон дээгүүрээ хар цамц өмссөн байсан ба түүний нүдний доогуур мэдэгдэхүйц хөхөрж, үс нь зарим газартаа гогцоотой байв.
Үүнээс харах юм бол түүнийг стрессдсэнийг мэдэх байлаа.
Хүү нь өвдсөн байхад хэн ч тайван унтахгүй биз.
"Тэр сүүлд ээж аавтайгаа ярихаа байсан. Чи яагаад гэдгийг мэдэх үү?"
Би жоохон бодолхийлэн,
"Рори та нарыг байнга өвчиных нь талаар ярьдаг болохоор хэцүү байдаг гэсэн," хэмээн хэлэх зэрэгтээ эргэлзсэний эцэст хэллээ.
"Яаж ярихгүй байх юм бэ? Миний хүү өвчинөөс болж зовж байхад би зүгээр юм шиг байж чадахгүй байна. Ядаж байхад биднийг хүн гэж үзэхгүй чамтай л ярих юм."
"Та түүнийг бодоод үз л дээ. Та өвчтэй зовж ядаж байхад бусад хүмүүс танд өөрөөр хандаад өвчинийг чинь яриад байвал хэцүү л биз дээ."
Ээж нь уртаар санаа алдав.
"Чиний зөв."
Би түүнрүү инээмсэглэн толгойгоо дохилоо.
Цагийн дараа Рори өрөөнд орж ирээд ээжийгээ тоолгүй сувилагчаар орон дээрээ суулгаад намайг дуудлаа.
"Рори."
Түүний нэрийг ээж нь дуудсан ч Рори ээж түүгээ харсангүй намайг дахин дуудав.
"Рори."
Мөн л адил ээж рүүгээ ганц ч хялам хийсэнгүй.
"Снөүи. Хүрээд ирээч," хэмээн намайг залхасан маягтай дуудахад би түүнрүү алхах гэж байхад ээж нь намайг дуудав.
Ээж рүү нь харвал,
"Чи биднийг түр үлдээгээч. Би Роритой ганцаараа ярьмаар байна," гэлээ.
Тэгтэл Рори уурлан,
"Та Снөүид юу хийх, хийхгүйг хэлэх эрх байхгүй. Та битгий түүнийг захираад бай," хэмээв.
Ээж нь Рориг тоолгүй надаас гуйсан маягтай харахад би толгой дохин хаалга руу чиглэн алхалаа.
"Снөүи чи хаачих гэж байгаа юм? Надтай хамт бай л даа. Би энд ганцаараа баймааргүй байна," Рори миний ардаас чангаар хэлэхэд ээж нь гомдсон шинжтэй,
"Чи яагаад надтай хамт баймааргүй байгаа юм бэ? Би чиний ээж биз дээ?" хоолойн зангиран хэллээ.
Рори урдаас нь юм хэлэхээс өмнө би өрөөнөөс гарав.
Хаалга хаагдав уу, үгүй юу Рори ээж рүүгээ уурлаж байгаа сонсогдлоо.
"Та үргэлж яагаад хүссэн бүхнээ хийдэг юм? Би тантай ярьмааргүй байна. Яагаад намайг ойлгохгүй байгаа юм?"
"Рори чи яагаад ингээд байгаа юм бэ? Чамайг эмч ийм ааш гаргана гэж хэлсэн. Өвчин чинь чиний тархинд нөлөөлөөд чи сонин ааш гаргаад байна. Чи жоохон тайвшир," хэмээн намуухан хэлэхэд Рори ууртай амьсгаа гаргаад,
"Ингээд тантай хамт байгаад таван хором ч болоогүй байхад та өвчин яриад байна. Та ийм болохоор л би тантай ярьмааргүй байна. Надад хэцүү байна, ээжээ. Би энэ өвчинийг мартаад жаргалтай баймаар байна. Би Снөүитэй хуучин шигээ гүйлдэж инээлдмээр байна. Би түүнтэй хамт хотын төвөөр алхамаар байна. Би түүнтэй зайрмаг идмээр байна. Би та нартай гэрт ширээ тойрч суугаад инээлдмээр байна. Гэхдээ үгүй. Би энэ эмнэлэгт хорогдчихоод, үхэл хаалганы цаана ирчихээд байхад та намайг яаж тайвшир гэж хэлж чадаж байнаа."
Би цааш нь сонсохыг хүссэнгүй.
Би эргэж хараад цонхоны ойролцоо байх сандал дээр суулаа.
Хэдэн минут өнгөрснийг анзаарсангүй. Роригийн ээж намайг дуудав.
"Снөүи."
Би дээш харвал ээж нь надруу харан нүд нь улайсан ч инээмсэглэн зогсож байв.
"Болчихсон уу?"
"Тийн. Бид хоёр учраа олсон. Баярлалаа. Чиний ачаар. Чамайг миний хүүгийн хажууд байгаад би талархаад ч барахгүй нь. Миний хүүг хүлээж байгаад баярлалаа," хэмээн инээмсэглээд нулимсаа арчив.
"За тэр ч яахав. Бид хоёр ямар ч гэсэн ойлголцсон. Харин одоо чамайг Рори хүлээж байгаа," гээд доошоо буух шатруу алхан явлаа.
Би гайхан,
"Та Роритой хамт байхгүй байсан юм уу?" асуув.
Ээж нь толгойгоо сэгсэрээд,
"Би үүрээр хүрээд ирнээ. Тэр чамтай хамт хоёулахнаа баймаар байгаа байх," гэж хэлээд даллан доошоо буулаа.
Би буцаад Рори дээр очвол тэр цонхоор харан сууж байв. Тэр гараа явуулж хацраа арчихыг бодоход уйлсан бололтой.
Би түүнд өөрийгөө ирснийг мэдэгдүүлэхээр хаалга тогшив.
Тэр надруу хараад түүний харц илт тайвширлаа.
"Снөүи," хэмээн шивнэн хэлэв.
"Ээжтэйгээ учраа олчихов уу?" би орных нь хөлд суулаа.
Тэр толгой дохиод,
"Тийн. Одоо гэхдээ агаар амьсгалмаар байна. Намайг дээвэр лүү түрээд яваач," гэв.
"Чи маргааш хагалгаанд орох гэж байж гадаа гараад хэрэггүй байх аа. Гадаа хүйтэн болоод эхэлчихсэн."
"Би гадаа гармаар байнаа. Чи тэг л дээ. Тэхүү?" хэмээн нүдээ бүлтийлгэн харан уруулаа цорвойлгов.
Би бууж өгсөн амьсгаа гаргалаа.
"За."
Тэр баярлан алгаа ташихад би түүнрүү чичлээд,
"Хэрвээ асуудалд орвол би чамруу л заана шүү," тэр инээмсэглэн толгой дохив.
Түүнийг тэргэнцэр дээр суулгаад нууцаар түрэн дээвэр дээр ирлээ.
"Гадаа гараагүй их удаж," хэмээн Рори уртаар амьсгаа аван нүдээ анив.
Би түүнийг түрсээр сандалны хажууд авчиран өөрөө тэрэн дээрээ суулаа.
"Тэнгэр чинь ийм цэлмэг бай л уу?"
Би тэнгэр лүү харвал одод тэнгэр мянга мянган болор мэт нялалзаж байв.
"Сайхан байна шүү."
Бид чимээгүй суулаа.
"Би сургуулиа төгсөөд инженер болохыг хүсдэг," хэмээн тэр ярьж эхлэв.
"Харин чи?" тэр надаас асуулаа.
"Надад мөрөөдөл байхгүй ээ. Би сургуулиа л төгсөж байвал болоо."
"Чи төгсөөд юу хийх юм?"
"Мэдэхгүй. Бодвол чоноороо л үр удмаа тасалчихгүй шиг л байж байна биз. Бид чинь хүнээс илүү зэрлэг амьтан тал руугаа ойрхон."
"Чи хэнтэй хамт байна гэж бодож байна?" хэмээн Рори асуухад би түүнрүү инээмсэглэн харав.
"Чи шүү дээ. Чи бол минийх, би бол чинийх. Бид бие биедээ хэрэгтэй хүмүүс."
"Гэхдээ хэрвээ ижил нь үхчихвэл яах вэ?"
Би түүнрүү муухай харлаа.
"Чи яг юу асуух гээд байгаа юм? Өөрийгөө чи үхнэ гээ бодоод байгаа юм уу"
Тэр нүд нь арай хүрээгүй инээмсэглээд,
"Үгүй ээ. Надад л зүгээр сонирхолтой байна," гэв.
"Ммм. Хэрвээ чоно ижлээ алдвал Саран ижий хоёр дахь боломж өгдөг. Зарим хүмүүсийн ижил нь зөвшөөрдөггүй юм. Тийм болохоор дахин хоёр дахь боломж өгдөг гэх үү дээ."
"Жинхэнэ чонон сүрэгт чонууд хосоо хаягдаггүй. Нэг л сонгосон бол түүнтэйгээ үүрд хамт байдагтай адил хүн-чоно ч гэсэн."
Тэр толгой дохин тэнгэр лүү харлаа.
"Тэгвэл хоёулаа төгсөөд гоё ойд ойрхон байшинтай болно," хэмээв.
Би түүнрүү харан инээмсэглээд,
"Ча надаас гэрлэх санал асуугаад байгаа юм уу?" гэлээ.
"Хэрвээ болно гэвэл би чамаас аль дээр асуух байсан. Гэхдээ эхлээд би төгсөөд сайн ажил хийдэг болоод чамайг өөрөө даахаар болоод чамтай гэрлэнэ."
"За тэгээд өөр юу хийх юм?"
Тэр их бодлоо.
"Тэгээд хоёулаа хүү охин хоёртой болно."
Би инээн,
"Чи бүр энэ хүртэл бодсон юм уу?" хэмээхэд Рори толгой их нухацтай царайлан дохив.
"Тийм. Чамтай хамт байснаас хойш үргэлж ирээдүйн талаар бодож байгаа. Бүр анх хоёулаа уулзаж эхлэхэд л би чамтай ирээдүй харж эхэлсэн."
"Чи хөөрхөн гэдэг нь. Надаасаа илүү бодсон байна шүү дээ."
Тэр толгой дохин инээмсэглээд доош толгойн миний уруулыг үнсэв.
Түүний гар миний хүзүүний ард ирэн хажуу тийш болгоод өөртөө үнсэхэд илүү амархан болгон үнслээ.
Гэхдээ энэ үнсэлт цаанаа нэг утгатай байв. Би тухайн үедээ ойлгоогүй ч.
Хожим ойлгосон юм.
Хагацлын үнсэлт байж.
