Бүлэг 33
"Заримдаа хүмүүс өөрсдийгөө тойруулан хана босгох нь хүмүүсийг өөрсдөөсөө хол байлгах гэж биш, хэн нь тэдэнд санаа тавьж буулгаж байгаад оршино."
- My Suicidal Mate
Снөүи (Snowy)
Би хэсэг уйлан суугаад нулимсаа арчив.
Чи хүчтэй байх хэрэгтэй. Түүний төлөө.
Уушигаа дүүртэл агаар аваад удаанаар гаргахад миний бие илт тайвширлаа.
Түүний төлөө.
Тэгтэл миний нүдийг хоёр гар дарав.
Би харалгүйгээр мэдэж байлаа.
Рори байна. Түүний үнэр хамгийн тансаг нь.
"Чи юу хийгээд байгаа юм бэ? Би чамайг гэдгийг мэдэж байна," хэмээн намайг хэлэн түүний гарыг доошлуулахад тэр,
"Яаж? Өө. Чи чинь нээрээ хүнээс илүү сонсголтой," миний сууж байсан сандалыг тойрон миний урд ирэн өвдөглөн суугаад, "илүү үнэрч, илүү үзэсгэлэнтэй хүн-чоно бил үү," гэхэд миний аманд инээмсэглэл тодрон гарч ирлээ.
"Чи инээмсэглэхээрээ ийм хөөрхөн байхад битгий уйл л даа. Чамайг уйлахаар би яаж ч чаддагүйг чи мэднэ шүү дээ."
Хацраар урсах нулимсаа гарныхаа ар талаар арчаад,
"Бид чинь уйлдаггүй. Ульдаг байхгүй юу," хэмээн түүнийг түлхэхэд тэр арагшаагаа бөгсөөрөө унан суулаа.
"Яая. Битгий өвчтэй хүн түлхээд байгаа ч. Би чинь зовлон туулж байгаа хүн," гэж тэр эмнэлгийн өмдөө гөвөн миний хажууд суув.
"Битгий дурсаад бай. Бодохоор уйлах гээд байна," би түүнрүү наалдахад тэр миний бүсэлхийгээр гараа явуулан намайг өөрийн хөлөнд дээрээ суулгалаа.
"За. Би хэлэхгүй ээ. Харин чи битгий дахиж уйл," Рори миний толгойг илэхэд би түүний цээжрүү наалдав.
Бид хоёр хэсэг чимээгүй суусны эцэст би түүнд үнэнийг хэлэхээр шийдлээ.
"Би мэдэж байсан."
"Юуг?"
Би түүний нүүрлүү дээшээ хараад,
"Чамайг өвчтэйг мэдэж байсан," гэлээ.
Тэр гайхан,
"Яаж?" хэмээхэд,
"Яагаав нөгөө чи эмнэлэгт байхад би чам дээр ирсэндээ," гэж хэлэн,
"Тэгээд би чамтай хамт байж байгаад ээжийг чинь ирж байгааг би сонсоод гарсах үед ээж чинь их эмч рүү чинь орж байсан. Тэгээд би хаалгыг нь налан зогсож байгаад сонсчихсон," гэлээ.
"Тэгвэл чи бараг надаас өмнө мэдэж байсан юм байна шүү дээ."
"Тийм л дээ. Гэхдээ би итгэхийг хүсээгүй. Тэгтэл одоо жинхэнэ болчихдог," хэмээн би түүний зүрхэн дээр чихээ наан түүний зүрхний цохилтыг сонсов.
"Энэ зүрх тийм өвчтэй байж яаж эв эрүүл юм шиг чамайг байлгадаг байна."
Тэр миний толгойг илэн бид хоёр нам жим чимээгүй суулаа.
"Нээрээ чи энд юу хийж байгаа юм? Ээж аав чинь яасан юм?" гэж асуув.
"Тэр хоёр явчихсан. Ээж хэтэрхий их уйлаад тэгээд аав түүнийг аваад гэрт тайван байлгаж байгаад маргааш өглөө ирнэ гэсэн."
Би толгой дохиж,
"Тийм л байх. Эмчийн өрөөнд ороод шууд уйлж эхэлсэн шиг санагдаж байна," гэлээ.
"Хоёулаа ороё. Хүйтэн болж эхлэж байна," хэмээн тэр намайг өөр дээрээсээ босгон бид хоёр хөтлөлцөн түүний өрөө болох гурван давхарын өрөө рүү явав.
"Чи гэртээ харихгүй юм уу?" тэр орондоо орон хөнжилөө засахдаа надаас асуулаа.
"Үгүй ээ. Би энд чамтай хамт байж байя. Ээжид хэлчихсэн. Дээвэр лүү гарах замдаа ээжрүү эмнэлгийн утасаар залгасан. За л гэж байна лээ."
"Гэхдээ чи амарсан чинь дээр шүү. Надад санаа тавих чинь сайхан л байна л даа. Гэхдээ чи бас өөрийгөө бодохоо мартваа."
Би инээн,
"За за. Би санаад авчихья. Чи одоо унт орой болчихсон байна," хэмээн би хананд байх цаг руу харвал арван нэг гэсэн тооруу зааж байлаа.
"Би тэр буйдан дээр," гээд нэг хананы буланд тулган байрлуулсан буйдан руу заагаад, "унтаж байя. Харин би хэрэг болвол шууд дуудаарай, за?" гэв.
Тэр толгой дохин удалгүй түүний нүд аажмаар анигдан унтлаа.
Харин би түүний хажууд түүнрүү нүд салгалгүй харан суусан юм.
Хэдэн цаг өнгөрлөө.
Би түүний хажуугаас ганц ч хором холдсонгүй.
Өглөөний нар тэнгэр дүүлч эхэлсэн ч би түүний хажууд түүнрүү харан суусаар байв.
Түүнийг эргэх бүрийд нүүрлүү нь унаж ирэх үсийг би хажуу тийшээ болгон нүүрнээс нь холдуулж байлаа.
Удалгүй түүнийг шалгахаар сувилагч орж ирэв.
"Чи гэртээ харьж унтахгүй байсан юм уу?"
"Үгүй ээ. Зүгээр. Баярлалаа," хэмээн би инээмсэглэн Роригийн орноос холдон зогсов.
Сувилагч түүний монитор дээр байх зүрхний цохилт, царай зэргийг харсанаа дэвтэртээ бичиж дуусан,
"Чи тэр буйдан дээр унтсан юм уу?" буланд байх миний унтая гэж бодсон ч унтаагүй буйдан рүү заав.
Би худлаа ярьж инээмсэглэн,
"Тийн. Би сая сэрсэн," гэлээ.
Сувилагч толгойгоо дохин,
"Одоо удахгүй Рори сэрэх байх. Тэгэхэд нь би та хоёрт өглөөний цай авиад ирье. Эмнэлгийн хоол гоё биш. Саяхан миний нөхөр баахан хоол авчирч өгөөд гарсан. Би та хоёрт тэндээс өгье," хэмээв.
"За. Баярлалаа," хэмээн түүний нэрийг мэдэхгүй болохоор чимээгүй боллоо.
"Мариа. Мариа Ронд," миний бодлыг уншсан мэт дулаахан инээмсэглэн хариулав.
"Баярлалаа, Марим. Ачийг чинь мартахгүй ээ."
Тэр толгой дохин өрөөнөөс гарч хаалгаа хаалаа.
Би буцан Роригийн хажууд ирэн суугаад бүхэл шөнөжингөө барьсан гарнаас нь атган авав.
Би зүгээр чимээгүй цонх руу харан түүний гарын илэн сууж байтал Рори хөлдөн миний гарыг чанга атган аваад хүчтэйгээр намайг өөрийнхөө хажууд хэвтүүллээ.
Тэр нэг гараараа миний бүсэлхийгээр тэврэн хүзүүрүү минь нүүрээ явуулж уртаар амьсгаа авав.
"Өглөөний мэнд. Сайхан амарсан уу?"
Би түүний үсийг гараараа самнан,
"Тийм. Чи сайхан амарсан уу?" гэж асуулаа.
"Үгүй. Энэ хараал идсэн эмнэлгийн орноос болж ямар их сэрсэн гэж бодно?"
"Чи ганц ч сэрээгүй. Би чамайг харж байсан."
"Тийм үү? Чи намайг бүхэл шөнөжин харсан юм уу?" хэмээн намайг ёжилсон маягтай инээмсэглэхэд би түүний урдаас мөн харан инээгээд,
"Тийм," гэлээ.
Тэр гайхан,
"Нээрэнгээсээ юу?" хэмээн асуув.
Хэрвээ би түүнд унтаагүй гэж хэлэх юм бол түүнийг санаа зовно гэж мэдсэн болохоор худлаа хэллээ.
"Үгүй ээ. Би унтаж байсан."
"Мэдсэн юм аа. Гайхлаа шүү дээ. Бүхэл шөнөжин сэрүүн байна гэхээр чинь санаа зовлоо."
Би хэлсэн биз дээ.
"За тэр ч яахав. Сувилагч орж ирээд чамайг үзээд хоол удахгүй авчирна гэсэн."
"Нөгөө аймар хөөрхөн бор үстэй, даруухан эмэгтэй юу?" гэж асуухад би түүнрүү үнэнээсээ-хэлээд-байна-уу гэсэн харцаар хараад,
"Тэр нөхөртэй," хэмээн би товч буюу тодорхой хариуллаа.
Тэр бууж өгсөн маягтай уртаар амьсгаа гаргаад,
"Тийм үү?" гэж асуув.
"Тийм," гэхэд тэр цагаан шүдээ гарган инээмсэглээд,
"Гэхдээ надад тэр сувилагч хэрэггүй ээ. Надад чи байгаа," хэмээн уруулыг минь үнслээ.
"Чи нээрээ их нялуун юм аа," гэж үнсэлт дундаа хэлэхэд тэр миний уруул руу дахин инээмсэглэн,
"Чиний төлөө," гэлээ.
Сувилагч өглөө есийн үед бид хоёр маш амттай хоол өгсөн юм.
Хэтэрхий амттай, бас хэтэрхий өлссөн байсан болохоор бид хоёр юу ч ярилгүй чимээгүй идэцгээлээ.
"Таны нөхөр чинь хоолыг бол хашраадаг юм байна," хэмээн таван хураахаар орж ирэхэд нь түүнд хэлэхэд,
"Тийм учраас л би гэрэлсэн. Хоолноос нь болсон," гэж инээмсэглэн хэлэв.
Мариа Рори дээр очин,
"Яаж байна? Өвдөж байгаа юм байна уу?" гэж асуулаа.
"Жоохон сульдаад байна."
"Тэгэх л байх. Их хүнд өвчих болохоор их ядардаг. Намайг энд ажиллаж байхад бас нэг өөр өвгөн байсан."
Би суилагч руу харан,
"Тэгээд яасан юм?" гэхэд тэр уйтгарлан инээмсэглэн,
"Дийлж чадаагүй," хэмээлээ.
Надад шууд уйлмаар мэдрэмж төрлөө.
Рори яах бол?
"Гэхдээ Рори залуухан бас хүчтэй юм чинь дийлэх байх," гэж миний бодлыг уншсан мэт надад хандан хэлээд сулхан инээмсэглэн гарлаа.
Дийлэх ёстой.
Роригийн эцэг эх өдөр болох гэж байхад ирэв.
Биднийг хооллон Роригоос байн байн зүгээр үү гэж асууна.
Рори зүгээр л инээмсэглэн толгой дохиж суулаа.
Гэхдээ түүнийг дотроо зовж байсныг Роригоос өөр хэн ч мэдсэнгүй.
