Бүлэг 32
"Хүн-чонод хазуулсан хэн ч бай өөрийн амьдралыг хүн-чоно болгон өнгөрөөнө."
-Чонохүн (1941)
Снөүи (Snowy)
Түргэний машин хурдлан явна.
Би Роригийн гарыг хоёр гарыхаа хооронд чангаар атган, хиймэл амьсгалын маск зүүсэн царай рүү нь харж нулимсаа хүчлэн барин суулаа.
"Чи зүгээр болно. Чи зүгээр болно," хэмээн амандаа шившлэг шиг олон дахин давтаж өөрийгөө тайвшруулах ч болсонгүй.
Эмнэлэг дээр ирэхэд би хурдыг нь гүйцэж ядан гарнаас барин гүйх ч анхны тусламжын өрөөрүү түүнийг аван орж, хаалгаа хаав.
Намайг өглөө түүнтэй уулзахаар ирэхэд тэр гал тогооныхоо шалан дээр ухаан алдан унасан байсан юм.
Би эмнэлгийн хонгилд хоёр тийшээ холхиход хүмүүс надруу гайхан харцгааж байв.
"Снөүи," гэх дуугаар дээш харвал Роригийн ээж болон аав нь хурдлан гүйн ирж яваа харагдлаа.
"Рори зүгээр үү?"
Би нулимсаа барин,
"Анхны тусламж үзүүлэхээр орсон. Цаг гаруй болж байна," гэж хэлэв.
"Юу болсон юм?" Хатагтай Уолкер миний хажуу талын сандал дээр суун асуухад аав нь бидний өмнөөс харсан сандал дээр суулаа.
"Сайн мэдэхгүй байна. Намайг ирэхэд тэр ухаан алдсан байсан," хэмээн би тэр муухай дурсамжыг ахин бодон хоолойд минь юм тээглэж байгаа юм шиг мэдрэмж төрөв.
Тэгтэл гүйдэг хаалга онгойн эмч гарч ирлээ.
"Рори Уолкерийн гэрийнхэн байна уу?" гэж асуухад аав, ээж нь түүний урдаас харан 'Яасан? Юу болсон? Зүгээр үү?' гэсэн асуултаар эмчийг булав.
Эмч уртаар санаа алдаж толгойгоо сэгсэрлээ.
Тэр үед ямар нэгэн зүйл буруу болсоныг мэдэн миний зүрх хэд дахин зүсэх мэт мэдрэмж төрөв.
"Тэр одоо сэрсэн. Харин би та нартай ганцаарчлан уулзаж болох уу?" хэмээн бужигнан буй хонгилыг тойруулан харлаа.
Тэд толгой дохин намайг үлдээн цаашаа харан алхацгаав.
Би ч араас нь чимээгүй дагсаар тэд их эмчийн өрөө бололтой нэг өрөө рүү орцгоож хаалга хаалаа.
Би хаалганы хажууд байх ханыг налан өөрийн чонын чихээрээ сайн сонсов.
"Танай хүү чинь хорт хавдартай юм байна. Надад үнэхээр харамсалтай байна," гэж хэлэхэд ээж нь уйлж буй сонсогдоход, намайг тойрсон ертөнц гацан нуран унаж байгаа юм шиг мэдрэмж төрлөө.
Хорт хавдар?
Яаж? Тэр эв эрүүл байсан шүү дээ.
Тэгээд би анх түүнтэй уулзсан үеэ санав.
Намайг очиход дандаа инээмсэглэж, тэмцээн болгон дээр ялдаг байсан хүн хөлөө тэврэн сууж, нүднээс нь нулимс туслаж байхыг харах нар баруунаас мандахтай адил ховор зүйл байлаа.
"Чи зүгээр үү?" гэж асуухад,
"Би зүгээр. Намайг битгий тоо. Би эмээ уусан, одоо тайван байхад болно," гэлээ.
Тэр тэр үед хавдраас болж түүний зүрх нь өвдсөн байж.
Би яагаад үүнийг мэдсэнгүй вэ?
"Тиймээс бид түүнд яаралтай хагалгаа хийх хэрэгтэй байна. Гэхдээ ганц юм нь их үнэтэй хагалгаа болно. Учир нь зүрхний хорт хавдар хамгийн ховор тохиолддог. Рори хүүгийн туссан хавдар хамгийн хүнд (PMCT - Primary Malignant Cancer Tumor) нь юм. 1973-2011 оны хугацаанд 500 гаруй л бүртгэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл сая хүн тутмын гучин дөрвөн хүн энэ хавдартай л байдаг гэсэн үг."
Эмчийн ийнхүү ярихад ээж нь чимээгүй уйлсаар байлаа.
"Энэ хавдартай хүмүүсийн дөчин зургаахан хувь нь л нэг жил амьдардаг. Харин үлдсэн хувьд нь," гээд эмч чимээгүй болоход түүний хэлээгүй ч бид бүгдээрээ ойлгож байв.
Үхдэг. Үлдсэн хувьд байгаа хүмүүс жил ч хүрэхгүй хугацааны дараа үхдэг.
"Хагалгаа хийгээд амжилттай болох уу?" хэмээн аав нь асуулаа.
"Амжилттай болох магадлал өндөр. Гэхдээ тухайн хүнээс шалтгаалж эдгэж сэрэх нь хамаардаг."
"Тэгэхээр бас сэрэхгүй ч байх тохиолдолтой гэсэн үг үү?"
"Тийм ээ."
"Гэхдээ тийм хүнд хагалгаа хийхийн оронд эмчилгээ хийлгэчихэж болдоггүй юм уу? Тэгвэл удаан ч гэсэн эдгэх боломжтой шүү дээ," гэж ээжийнх нь хоолойг зангиран хэлэв.
"Хорт хавдарын эмчилгээ их эрсдэлтэй. Олон төрлийн эм тариа хэрэглэснээс болж зүрхэндээ нөлөөлөх магадлалтай."
"Тэгэхээр хагалгаа хийхээс өөр аргагүй гэсэн үг үү?"
"Тийм ээ."
"Миний хүү зүгээр л байсан. Өчигдөрхөн л бидэнтэй нийлээд инээлдэж байсан шүү дээ."
"Энэ зурагнаас харахад танай хүүгийн хавдар их жижигхэн бараг л хоргүй байсан. Тэгтэл сүүлийн үед их стресс, ажил болон ханиад хүнд туссан гэж сонссон."
"Тийм. Их удаан өвдөж дараа нь зүгээр болсон."
"Тийм. Тэр ханиад танай хүүгийн хавдарыг сэдрээж өгсөн. Бид хагалгаа хийж зүрхэнд орших хавдарыг авч, өөрөө зүрх зүгээр төлжихийг хүлээнэ. Харин зүрхэнд хавдар байсан болохоор цусаар бусад эд эрхтэн рүү халдварласан. Гэхдээ том хавдарыг авах юм бол бусад дөнгөж ургаж буй хавдруудыг гайгүй авах боломжтой. Гэхдээ үнэхээр түүнд хэцүү байх болно. Намайг уучлаарай."
Эмчийг ярьж дуусахад ээж нь дахин чангаар уйллаа.
Үгүй ээ. Тийм юм байж болохгүй.
Би саяхан л түүн дээр ирсэн.
Би явдаггүй байж. Тэнэг охин, чи явах хэрэггүй байсан юм.
Би Роригүй байж чадахгүй. Би ижилтэйгээ л хамт байх ёстой.
Би хацар даган урсан нулимсаа арчин Роригийн өрөө рүү хонгилоор хамаг хурдаараа гүйлээ.
Жоохон удах л юм бол түүнтэй хамт байх хугацаагаа алдах юм шиг санагдаад байв.
Би түүний хаалганы гадаа ирэн амьсгаагаа даран уртаар амьсгаа аван орлоо.
Тэр эмнэлгийн цагаан цамц өмсөн орон дээрээ сууж байв.
Жоохон царайгаа алдаж түүний нүдний доогуур тод биш хөхрөлт үүссэн байлаа.
Хаалга хаагдах дуугаар тэр надруу харан сэтгэл татам нүүрэндээ инээмсэглэл тодруулав.
"Чи ирчихсэн үү?"
Би түүний нүдрүү эгцэлж харж чадахгүй өөрийн гарлуу харан хаалганы тэнд зогссоор байлаа.
Тэр санаа алдав.
"Чи тэр талаар сонсчихсон уу? Нөгөө хорт хавдарын талаар."
Хоолойд минь юм тээглэсэн юм шиг мэдрэгдсэн ч би түүнийг доошлуулан,
"Чи яагаад хэлээгүй юм?" хэмээн шивнэн хэллээ.
Түүнийг хариулахгүй байсанд би түүнрүү харвал тэр хоёр гарныхаа хооронд толгойгоо барин доошоо харан орон дээрээ сууж байв.
Түүний шаргал үс нүүрнийх нь урдуур унаж, эмнэлгийн цагаан өнгө түүнийг илүү тодруулж байлаа.
"Би зүгээр энгийн хүн шиг байхыг хүссэн. Хэрвээ би чамд хэлчих юм бол чи намайг өрөвдсөн харцаар харна гэдгийг мэдээд би чамд хэлээгүй," гээд тэр надруу гүн цэнхэр нүдээрээ харан,
"Одоо чи өөрийгөө хар. Чи намайг тэгэж-битгий-хараасай гэсэн харцаар харж байна. Чи тэгэж харахыг хүсээгүй гэдгийг чинь мэдэж байна. Гэхдээ.." гэж тэр чимээгүй болон доошоо харав.
Би хацраар урсах нулимсаа арчаад,
"Хэрвээ чи надад эрт хэлсэн бол би ядаж мэдэх байсан. Тэгсэн бол би өөрийгөө захираад байж чадах байсан. Гэтэл одоо би чамайг жил ч амьдрах эсэхийг мэдэхгүй байна," би түүний орны хажууд байх сандал дээр суун түүний гарыг барилаа.
"Би чамд хэлэхийг оролдсон ч тэр надад үлдсэн богино хугацааг бодохыг хүсээгүй."
Тэр үргэлжлүүлэн,
"Гэхдээ чамтай хамт байхад цаг хугацааг зогсоогоод үүрд тэр мөчидөө амьдрахыг хүссэн," гэв.
Би толгойгоо сэгсэрээд,
"Битгий үхэх гэж байгаа юм шиг яриад бай. Чиний хагалгаа дуусахаад чинь хоёуланд урт хугацаа байна," хэмээлээ.
Тэр миний нүүрний урдуур унжсан үсийг чихний ард хийгээд гараа явуулан миний хацрыг илэв.
"Бид мэдэхгүй шүү дээ," гэж тэр маш чимээгүй шивнэн хэллээ.
Удалгүй түүний өрөөний хаалга онгойн эцэг эх нь орж ирэв.
Түүний ээж шууд гүйн очин хүүгээ тэврэн авлаа.
"Рори. Миний хүү," хэмээн тэр эхэр татан уйлахад би тэдэний хажууд чимээгүй зогсон байж байв.
"Чи яагаад хэлээгүй юм бэ? Биеэ өвдөж байна гэж яагаад хэлээгүй юм."
"Зүгээр ээ, ээжээ. Тайвшир," Рори ээжийнхээ нурууг илэн тайвшруулах гэж оролдоно.
Ээж нь нулимсаа арчаад надруу харалгүйгээр,
"Бидний хэсэгхэн хугацаанд үлдээж болох уу?" гэж асуулаа.
Намайг хаалга руу эргэн явах гэж байхад Рори,
"Үгүй ээ. Ээжээ Снөүи байж байг л дээ," хэмээн намайг үлдээх санаатай хэлсэн ч би толгойгоо сэгсэрэв.
"Зүгээр ээ. Би угаасаа гарч агаар амьсгалмаар байна," хэлээд би Роритой хамт баймаар байсан ч гэр бүлийг үлдээн түүний хаалгыг хаан эмнэлгийн дээвэр дээр гарлаа.
Энэ олон цагын дараа тэнгэр дээр одон түгэн гялалзаж байв. Чийглэг агаар салхинд үнэртэхэд би бороо удахгүй орох гэж байгааг мэдлээ.
Нэг буланд байх сандал дээр очин суугаад нүдээ анин энэ олон хоног болсон бүхнийг тунгаан бодлоо.
Түүн дээр ирсэн үеэс бүх юм хэтэрхий төгс байгаад байсан юм.
Ийм л юм болох байж дээ? Бурхан надаас түүнийг авч явахаар зэхэж байж.
Би доошоо харан тэр өрөөнд барьсан бүх нулимсаа сул тавив.
Би хаана буруу зүйл хийчихсэн юм бэ?
