32 страница11 сентября 2016, 17:54

Бүлэг 31

"Би түүнийг гэмтээхгүй гэж сүүлийн арван таван минут уйлж буй хүн-чоныг ятгасан. Миний амьдрал надад ч хүртэл хэтэрхий сонин болж байна."
                  - Ларелл К. Хамилтон

Снөүи (Snowy)

"Зүгээр үү?" хэмээн би түүний орны хажууд байх сандал дээр суулаа.

"Одоо гайгүй болох байлгүй дээ. Их удаж байна. Гэхдээ эмч удахгүй зүгээр болчихно гэсэн," Рори хажуу талруугаа харан инээмсэглэв.

Би түүнрүү харан инээмсэглэн духан дээр тавьсан алчуурыг нь аван усанд базан буцаад тавилаа.

Намайг тэднийд анх ирсэн үед түүний бие зүгээр байсан ч маргаашнаас нь эхлэн муудаж алхах ч тэнхээгүй болсон.

"Чамгүй сургууль нэг л чимээгүй ч юм шиг," гэхэд тэр инээмсэглэн,

"Угаасаа шүү дээ. Над шиг хүнгүй газар чимээгүй л байна даа. Би угаасаа мэднэ," хэмээн хэлчихээд дахин хэд ханиав.

"Би чамд багш нарын өгсөн даалгарыг болон хичээлүүдийг авчирнаа."

"Чи миний төлөө хичээлээ хийх гэж үү?" тэр их л гайхан асуухад би толгой дохиж санал нийллээ.

Бид хоёр хичээл дээр болсон зарим жижиг сажиг зүйлс ярьсаар түүний цонхоор нар уулны цаагуур орон алга болов.

"Чи одоо гэртээ харь. Орой болчихлоо," хэмээн Роригийн ээж орж ирлээ.

"За," гээд би босон Роригийн хацар дээр үнсээд,

"Маргааш уулзья," хэмээн хэлээд ээж нь намайг гаргаж өгөхөөр болов.

"Чи маргааш ирээд хэрэггүй ээ," гэж ээж нь надад гэнэт хэлэх нь тэр.

Би түүнрүү гайхан харвал тэр инээмсэглэн,

"Түүний ханиад муудаад байна," гэж надад хариулав.

"Гэхдээ гайгүй болоод байх шиг байсан шүү дээ."

"Гэхдээ эмч гайгүй болно гэсэн. Тийм болохоор чамд халдчихаж магадгүй. Тийм болохоор юм өгмөөр байвал надад өгчихөж байгаарай," гэлээ.

"За," хэмээн би түүнд удаанаар гайхан хариулав.

Маргааш ч хичээл орлоо.

Амралтаас ирээд хүүхдүүд амаа олохгүй ярьцгаах ч Рори л надад бодогдоод байв.

Яагаад хүндэрнэ гэж? Нээх сүйдтэй ханиад биш л байсан. Эмч эдгэнэ гэж байхад намайг битгий ир гэдэг арай биш ээ. Гэхдээ яахав намайг бодоод хэлж байж магадгүй л дээ. Гэхдээ л ...

Хичээл тарах явцад би хичээлээ цүнхэндээ хийн багшаас Рорид өгөх хичээлийн материал зэргийг аван сургуулиас гарлаа.

Түүний гэрийн гадаа ирэн хаалгыг нь тогшвол ээж нь инээмсэглэн намайг угтан авлаа.

"Сайн байна уу Хатагтай Уолкэр."

"Сайн уу Снөүи."

"Рори өнөөдөр ямар байна?"

"Орой жоохон халуурсан гэхдээ намдаж байх шиг байна."

Би уртаар санаа алдав.

"Ашгүй дээ."

"Чи түүнд юм өгөх гэж байгаа бол надаа өгчих. Би оруулаад өгчихье."

"Үгүй. Би Роритой уулзмаар байна," хэмээн түүний миний гарнаас авах гэж байсан номнуудийг холдуулан барилаа.

"Би чамд хэлсэн шүү дээ. Рориг эдгэтэл чи ороод хэрэггүй байх. Чи хүрчихэж магадгүй."

"Үгүй ээ. Би таны бодож байгаагаас чийрэг хүн," гэсэн ч ээж нь зөвшөөрсөнгүй.

Би аргагүй эрхэнд номоо түүнд дуртай дургүй хураалгав.

"Би чамайг ирсэн гээд хэлчихнээ. Баяртай," хэмээн намайг элдэгхэн түлхэн гэрээсээ гаргалаа.

Би өөрийнхөө ижилтэйгээ уулзмар байна шүү дээ.

За маргааш оролддог хэрэг.



Маргааш болон түүний дараах гурван өдөр адилхан байлаа.

Эдгэж байгаа. Чи ороод хэрэггүй. Баярлалаа. Баяртай.

Энэ үгс ээжийнх нь амнаас урсан гарсаар байв

Эцэс сүүлдээ намайг оруулахгүй тав дахь өдөр би шийдсэн юм.

Түүний цонхоор нь орно доо.

Түүний цонхны хажууд жоохон зайтай мод бий. Би тэрэнд дээр авираад үсрээд цонхооор нь шургаад орно. Энэ бол зээр барих шиг их амархан.

Би гутлаа өмсөн үдээсээ чангалаад халаасанд байгаа зүйлээ шалгалаа.

Байна.

Би ургамлын ном ухаж байгаад ханиаданд сайн ургамал олсон. Тэр нь бүр манай ойд ургаж таарлаа.

Тийм ээ. Би Роригийн төлөө номын сан орсон. Дахиж орохгүй.

Гэрээсээ гаран хурдтай хорин минут гүйсээр Роригийн гэр нь байх гудамжинд ирэв.

Ээжид нь харагдахгүйг хичээн холоор тойронд яг Роригийн өрөөний цонхон доор ирлээ.

Гэрэл нь асаалттай байхыг болвол сэрүүн байгаа бололтой.

Би жоохон холоос гүйн модны хоёр мөчирөөс барин дээшээ өөрийгөө өргөн гарч суув. Дээш мөчрийн голоор явсаар яг түүний цонхны чанх өөдөөс харсан мөчир азаар оллоо. Цонхон ч надад зориулан онгойлттой байв.

Тэр орон дээрээ нүдээ аньж хэвтэж байв. Тойроод баахан эмний сав байлаа.

Гэхдээ сайн сонвсол түүний амьсгал хүнд биш байгааг бодвол арай унтаадүй байгааг илтгэнэ.

Мөчрөөр зөөлхөн мөлхөн явсаар яг үзүүр дээр ирэн дөрвөн хөлөлсөн чоно олз руугаа давших гэж байгаа юм шиг болон би урагшаа түүний цонхыг чиглэн үсрэв.

Би жоохон буруу тооцоолж цонхных нь доор байх хэсгээс барин өөрийгөө тогтоогоод дээш өөрийгөө өргөсөөр цонхон дээр нь очлоо.

Хурдхан хүн харахаас өмнө би шурган орж цонхыг нь хаагаад чимээгүй зөөлхөн өлмий дээрээ алхасаар хаалгыг нь хаан амжилттай түгжив.

Сайхан цэвэрхэн даалгавараа биеллүүллээ.

Би түүний орны хажууд байх сандал дээр очин зөөлхөн суув.

"Рори," би шивнэн түүний хацрыг илэхэд тэр нүдээ удаанаар нээн надруу аажуухан харлаа.

"Снөүи," хэмээн тэр сулхан хоолойгоор хэлэв.

"Сайн уу. Зүгээр үү?"

"Гайгүй ээ. Гэхдээ жоохон ядарч байна."

"Би чамд ургамлын ханд авчихсан," гэж би халаасандаа уутанд хийсэн зүйлээ түүний орны хажуу талын шүүгээн дээр тавилаа.

"Ээждээ хэлээд үүнийг усанд хандлаад уу. Их сайн гэж бичсэн байсан."

Тэр надаас нүдээ салгалгүй толгойгоо дохив.

"Би тэр ургамлыг чинь хайж номын сан орсон. Намайг номын сан орж ургамал хайтал битгий өвдөж бай," гэхэд тэр инээн 'За' гэж чимээгүй хэллээ.

Би түүний нүүрэнд наалдсан үснүүдийг арагш самнан сууж байтал гэнэт Рори хэг зүйл санасан бололтой нүд нь томроод,

"Чи нээрээ яаж орж ирсэн юм? Ээж чамайг оруулсан юм уу?" хэмээв.

"Аан би цонхоор орж ирсэн. Их амархан байсан шүү," гэхэд нээх сүртэй зүйл болоогүй мэт хэлэхэд тэр,

"Аюултай шүү дээ. Битгий цонхоор орж ирж бай," гэлээ.

Би инээмсэглэн,

"За. Уучлаарай. Би дахиж тэгэхгүй ээ. Харин чамайг санаад шууд гараад ирсэн," хэмээв.

"Би ч гэсэн чамайг их санасан," тэр миний хацрыг илэн хэллээ.

Би түүнрүү ойртон духан дээр нь үнсэв.

"Чамайг байхгүй болохоор нэг зүйл дутаад байгаа юм шиг мэдрэгдэж байсан," хэмээн тэр хэсэг чимээгүй нүдээ аньж байхдаа хэллээ.

Би түүний өрөөгөөр алхаж байсан болохоор хажууд нь ирэн суугаад,

"Чамайг харахгүй хором мөч бүрт миний биений тал байхгүй юм шиг мэдрэгддэг. Чи миний ижил болохоор тэгдэг л байх л даа. Гэхдээ миний чамд гэх сэтгэл зүгээр нэг ижлийн холбоо биш. Түүнээс ч их," гэлээ.

Тэгээд би түүний хөнжилийг сөхөн түүний хажууд орон гарыг нь дэрлэн цээж рүү нь нүүрээ наан хэвтэв.

"Чи өвдөчихөж магадгүй ээ," гэж намайг сулхан түлхэхэд би түүнийг улам чанга тэврэн цээж рүү нь толгойгоо сэгсэрлээ.

"Би өвдөхгүй ээ. Битгий санаа зов."

"Ханиад хүрэхгүй юм бол намайг үнс."

Би түүнрүү харан толгойгоо сэгсэрэн инээмсэглээд,

"Өвчтэй байхаараа илүү захирангүй болчихдог юм байна. Таалагдаж байна," хэмээн би түүний уруулыг чангаар үнсэж хуруугаараа түүний үсний голоор самнав.

Тэр ч мөн адил нэг гараараа миний бүсэлхийнээс тэврэж, нөгөө гараараа хүзүүний ард байрлуулан толгойг минь хажуу тийш болгож үнсэлтийг илүү гүнзгийрүүллээ.

Тэгтэл гэнэт хаалганы бариулны дуу гарч бид хоёр хийж байсан зүйлээ зогсоов.

"Миний хүү түгжчихсэн юм уу?"

Би хуруугаа уруулныхаа өмнө аваачин чимээгүй хэмээн үзүүллээ.

"Чи унчихсан юм уу?"

Бид хоёр чимээгүй хаалга руу харан тэврэлдэн хэвтсээр байв.

"За за. Сайхан амраарай. Маргааш уулзья," гэж хэлээд алхан явж байгаа дуу сонсогдлоо.

"Их ойрхон байлаа шүү," уртаар санаа алдан намайг хэлэхэд Рори толгойгоо дохиж,

"Харин тийн. За за хийж байсан зүйлээ үргэлжлүүлье," гэж хэлээд намайг дахин үнслээ.

Би тэднийд, яг үнэндээ бол Роригийн өрөөнд түүнтэй хамт тэврэлдэн хонолоо.

Маргааш өглөө нүдээ нээн босох гэтэл түүний гар хүчтэй намайг тэврэн нуруунд минь нүүрээ наан чимээгүй хурхиран унтаж байв.

Би тэврэлтэн дотор нь бүтэн эргэн нүүр лүү нь харан хэвтлээ.

Духан дээр нь хүрвэл халуунгүй болсон байв.

Болж дээ. Зүгээр болж.

Би зөөлхөн гарыг нь холдуулан орноос нь босоод цонхоор нь ээжийг нь сэрэхээс өмнө гаран гүйлээ.

Тэр зүгээр бол би зүгээр.

Гэхдээ би буруу боджээ. Маргаашнаас нь би халуурсан юм.

"Би чамайг халуурж магадгүй гэсэн биз дээ. Намайг чи өөрөө л сонсоогүй шүү дээ," хэмээн Рори миний духан дээр тавьсан хүйтэн жинг усанд дэвтээн буцаан тавилаа.

Би хэд ханиагаад,

"Чи л зүгээр бол болоо биз дээ. Би удахгүй байхаа," гэв.

Тэгтэл ээж хоол барин орж ирлээ.

"Рори орой болчихлоо. Чи гэртээ харь. Ээж аав чинь санаа зовж байж магад."

Рори миний орны хажууд тавьсан цүнхээ аваад миний духан дээр ганц үнсэв.

"Хурдан эдгээрэй," гэж хэлээд тэр ээж бид хоёрыг ганцааранг үлдээлээ.

"Би маргаашнаас Рориг битгий ирээрэй гэж хэлнээ?"

Би ээж рүү гайхан,

"Юу? Яагаад?" хэмээв.

"Тэр дөнгөэ саяхан эдгэж байхад дахиад чамаас болж өвтөгмөөргүй байна. Чи ч яахав. Чоно юм чинь хурдан. Харин Рори бол хүн шүү дээ."

"Баярлалаа ээжээ. Санаа тавьсанд," гэж би түүнд ёжлон хэллээ.

"Бид та нартаа л санаа тавьсандаа шүү дээ," гэж хэлээд миний хоолыг орнб хөлд ид гэж үлдээн өрөөний хаалга хаах гарав.

Ээж ч хэлсэн амандаа байлаа.

Рори маргааш болон нөгөөдөр ч орж ирсэнгүй.

"Ээжээ би одоо зүгээр болж байна. Та Рориг оруулчих л даа."

"Үгүй. Чи зүгээр болоод түүнтэй уулз."

"Ээлдээ. Би таны хүссэн бүхнийг хийе."

"Хүссэнийг үү?"

Би толгой дохин,

"Тийм. Юу ч байсан болно," гэхэд ээж инээмсэглэв.

"Тэгвэл эдгээд Роритой уулз," гэж намайг тав нойлдлоо.

"Та арай ч дээ."

"Чи миний хэлсэнийг биелүүлнэ гэсэн. Би чамайг эдгээд уулз гэж байна. Болоо," гэж хэлээд ээж гарав.

Арай ч дээ. Ээжээ. Та зүгээр л намайг... Хэлэх ч үг алга. Бүр ээжийг тэгэж хэлсэнд итгэж чадахгүй нь.

Намайг ийнхүү таазруу харан сууж байтал цонхонд нэг зүйл хүрч байгаа юм шиг дуу гарлаа.

Эргэж харвал би нүдэндээ итгэсэнгүй.

"Рори? Чи миний цонхон дээр юу хийж байгаа юм?"

Тэр хүчлэн инээмсэглэн,

"Чамайг дагаж байна. Их амаран байна," гэж хэлэхэд түүний нүүрийг даган хөлс гоожлоо.

Би түргэн босож түүнийг татан өрөөндөө аюулгүй оруулав.

"Би хийвэл амархан. Харин чамайг хийвэл хэцүү байгаа биз дээ, тэнэгээ."

Тэр амьсгаагаа даран,

"Гэхдээ чамтай уулзах арга тэр л байлаа. Ээж чинь намайг гэр лүү чинь оруулахгүй байсан," гэлээ.

"Харин ээж тэгсэн гэсэн. Гэхдээ танай ээж ч гэсэн адилхан л байсан," хэмээн би түүний орон дээрээ суулгав.

"Би чамайг их санасан шүү," гэж хэлээд тэр намайг тэврэн үнсэх гэж байхад нь би түүний урууланд хуруугаа хүргээд,

"Үнсэлтээр ханиад дамждаг гэж би мэдсэн. Чамайг дахиж ханиад хүргэмээргүй байна. Энэ ханиад мангар хүнд ханиад байна," гэлээ.

Тэр инээхэд би түүний инээх дууг хэдхэн хоносон ч ямар их сансанаа мэдэв.

"Тэгвэл ядаж тэврэлдээд хэвтэе."

Би толгойгоо дохин түүнийг орлуугаа оруулан бүсэлхийгээр нь тэврэн цээжинд нь нүүрээ наалаа.

Түүний танил үнэр үнэртэж, биений халуун нь тайвруулав.

Тэр ч мөн адил миний үсэнд нүүрээ нааж уртаас урт амьсгаа хэд дахин авлаа.

Бид хоёр чимээгүй хэсэг хэвтэж байтал би түүнийг ээж нь хүлээж байгаа гэдгийг санав.

"Ээж чинь чамайг гэртээ байж байгаа гэж бодож байгаа байх. Чи гэртээ харьсан чинь дээр байх аа," хэмээн хэлэн би түүний цээжнээс нүүрээ холдуулан түүний гүн цэнхэр өнгийн нүдрүү харлаа.

"Ээж намайг найзындаа байгаа гэж бодож байгаа. Тийм болохоор санаа битгий зов. Би чамтай хамт чиний орон дээр хономоор байна. Ядаж нэг удаа."

"Яагаад нэг гэж? Чи миний оронд цаашдаа зөндөө олон удаа унтаж болно шүү дээ."

Тэр миний асуултанд хариулалгүй инээмсэглээд,

"Зүгээр чимээгүй ингэж тэврэлдээд унтья. Их ядарч байна," хэмээн хэлээд тэр намайг чангаар тэврэн удалгүй тэр хурхиран унтахад би түүнийг даган унтав.

Би удалгүй хэдхэн хоногийн дараа эдгэсэн юм. Гэхдээ Рори дахин өвдсөн.

Энэ удаа ханиаднаас биш байв.

~~~~~

Та нарт таалагдаж байгаа гэж бодож байна.

Баярлалаа чонуудаа. Хайртай шүү ありがとう。(^ω^)

32 страница11 сентября 2016, 17:54