Бүлэг 30
"Тэр бол хүн-чоно. Тийм болохоор л тэр хичээл тасалж байгаа юм."
- J. K. Rowling
Снөүи (Snowy)
"Чи ингэж арай болохгүй шүү дээ. Орноос гараа," хэмээн би түүнийг түлхэхэд тэр намайг хөнжил дотор бүсэлхийгээр минь чанга тэврэв.
"Жоохон чимээгүй. Хүмүүс унтах гэж хичээж байна," тэр чимээгүй шивнэн хэлэв.
"Чи маргааш яах гэж байгаа юм? Хүмүүс хараад юу гэж бодох юм?"
"Хоёр хос тэврэлдээд унтаж байна гэж бодно," гээд тэр хүзүү мөр хоёр хооронд хамраа аваачин уушигаа дүүртэл амьсгаа авлаа.
Яагаад энэ ийм нялуун болчихов ээ?
"Зүгээр юу ч бодолгүй чимээгүй унт."
"Би яаж тэгэх юм?"
"Зүгээр нүдээ ань. Тэгээд хамтдаа хэвтэж байгаад сэтгэл хангалуун бай. Би унтлаа. Чамтай биш болохоор унтаж ч чадсангүй. Сайхан амраарай," хэмээн тэр сүүлийн үгээ улам чимээгүй хэллээ.
Удалгүй түүний амьсгаа нэгэн жигд болж байгаа нь сонсогдов.
Би ч түүний хэлсэнээр хийн нүдээ анин гүн нойронд автлаа.
Би тоглоомын талбай дээр тоглож байв.
Хүүхдүүд тойролдож гүйлдэж, эцэг эх нь араас нь харан зогсоно.
Аав намайг харан инээмсэглэн зогсох ба би түүний урдаас инээмсэглэн хувцасаа гөвөн дахин бослоо.
"Чи урдахаа харж гүйж байгаа ч."
"Чи л намайг түлхэсэн биз дээ."
"Үгүй. Хэн чамайг түлхэсэн юм." хэмээн Чейс намайг харан инээмсэглэв.
Би түүнийг үлдээн тоглоомын талбайд байдаг өндөр цамхаг мэт барьсан зүйлрүү авиран гарлаа.
Намайг яг орой дээр хүрэхийн алдад,
"Охин гэхэд их сайн авирч байна шүү," хэмээн хажуугаас хэлэв.
Эргэн харвал шар үстэй, цэнхэр нүдтэй хөвгүүн төмөрийг нь барин зогсож байлаа.
"Би зүгээр нэг жирийн охин биш," би авирч эхлэхэд тэр ч бас авирч эхлэв.
"Тэгээд чи юу юм?"
Би түүнийг гүйцэн орой дээр нь гаран суун түүнрүү инээмсэглэн харлаа.
"Би бол хүн-чоно."
Өглөө гэгээ орж эхлэхэд би сэрлээ. Рори намайн ардаас минь тэврэн унтаж байв.
"Рори босоорой. Өрөө рүүгээ яв," гэж би түүнийг зөөлхөн түлхэлээ.
Удалгүй тэр амандаа бувтнан улам чангаар тэврэв.
"Айн?" би түүнийг дахин түлхэхэд тэр,
"Чимээгүй бай. Унтмаар байна," гэлээ.
"Чи өрөөндөө ороо. Хүмүүс сэрэхээс өмнө. Хурдал," хэмээн би түүний гарыг суллан орноос босон суниав.
Өрөөг тойруулж харвал бүх охид унтаж байлаа. Би гялс түүнийг бөөн юм болж сэрээлээ.
"Бослоо. Бослоо," тэр босон хаалга чиглэн алхахад би түүнийг таяг тулаагүй байсныг анзаарав.
"Чи таягаа яачихсан юм? Чи гэнэт хажуу тийшээгээ унаад өгөх юм биш биз," би түүний хажууд алхан байшингаас гаран түүний өрөө байгаа зүг рүү алхаллаа.
"Миний хөл бараг зүгээр болсон. Гэхдээ хааяа л нэг хоёр өвдөөд байгаа. Өчигдөр орой чам дээр ирэх гээд хурдан явахдаа мартчихаж," гэж тэр инээмсэглэн намайг бүсэлхийгээр минь нэг гараа явуулж өрөө рүүгээ түлхэн явж байлаа.
Би гэнэт зогсож,
"Намайг өрөөрүүгээ оруулах сайхан бодол байлаа. Харин би одоо эргээд буцаад явлаа," хэмээн би гарнаас нь мултан гараад буцаад алхаж явав.
Түүний инээж байгаа нь сонсогдлоо.
"Явахын өмнө уулзья," гэж хэлэхэд би эргэж харалгүй даллан байшинруугаа оров.
Намайг ор хөнжлөө янзлан, зарим нэг хувцасаа эвхэн хийж байхад хүүхдүүд нэг нэгээрээ сэрэн угаалгын өрөө орохоор явна.
Цаг руу харвал бидний явах цас болсон байсан ба би шуудхан бүх юмаа цүнхлээд уулзах газраа ирэн зогсов.
Удалгүй Рори таягаа тулан харин түүний цүнх зэргийг багш барин ирж яваа харагдлаа.
"Та хоёр дахиж энд хоносон бол сайхан л байхаар байлаа. Бидэнд зөндөө төлөвлөгөө байсан юмсан. Гэхдээ таягтай хүнийг яаж удаан байлгахав дээ. Харин Снөүи чи үлдэж болно шүү дээ. Чи зүгээр биз дээ," хэмээн надруу харан багш ярихад түүний яриаг Рори таслан,
"Үгүй ээ. Бид хамт явах хэрэгтэй. Түүний ээж нь их санаа зовж байгаа гэсэн," хэмээв.
Багш толгой дохин санал нийлж бид машиндаа сууцгаалаа.
"Сургууль дээр ирэхэд намайг сэрээгээрээ," гээд тэр намайг дэрлэн нүдээ анив.
Би зүгээр цонхоор харан явсаар удалгүй сургууль харагдлаа.
"Би ер нь Рориг гэрт нь хүргээд өгье. Харин чи тэндээсээ гэртээ харьчих," багш тэгэж хэлэн Роригийн гэрийн зүг хурдлан явав.
"За," гэж хэлэн би Рориг сэрээж бид гэрийнхэн гадаа буун багш яваад өглөө.
"За за. Би явлаа," намайг явах гэж байхад Рори миний бугуйнаас барин зогсоогоод,
"Чи хаачих гэж байгаа юм?" хэмээв.
Би эрхий хуруугаараа гэр байгаа зүг рүү заан,
"Гэрлүүгээ," гэлээ.
"Чи ядаж намайг гэрт оруулаад өгөөч. Чи яаж таягтай хүнийг ингэж гудамжны голд хаяж явж чадаж байнаа," тэр зүрхэн тус газраа гараа аваачин өвдөж айгаа юм шиг хэлэв.
"Чи миний оронд таяггүй орж ирсэн. Бүр мартчихаж гэсэн. Хэн яаж хөл нь өвдөж байхад таягаа мартах юм бэ? Мангар хүн биш л бол."
"Тэгээд ч чиний гэр яг чиний ард чамайг хүлээгээд байж байна."
"Гэхдээ чи намайг хүргэж өгөхгүй юм уу? Найз банди нь гэмтчихээд," гэж хэлж байснаа гэнэт тэр," Сайн уу, ээжээ. Бид сая ирлээ," хэмээн хаалга руугаа харан хэлэв.
Би зөөлхөн эргэн харвал гуч өнгөрч яваа бололтой шар үстэй эмэгтэй бидэн рүү харан зогсож байлаа.
"Сайн уу. Миний хүү зүгээр үү? Чамайг ойд алга болсон гэсэн. Хөл нь гэмтчихээд байхад битгий тийм юманд оролцож бай," гэж хүүгийнхээ мөрөөр татсан өндөртэй байлаа.
Ээж нь надруу харан,
"Сайн байна уу. Намайг Маргарет гэдэг. Чи Снөүи байх. Чамайг Рори үргэлж ярьдаг," гэж надруу гараа сунган хэлэв.
"Та намайг битгий тийм эвгүй байдалд оруулалдаа. Бид саяхан ирсэн. Снөүи их ядарч байгаа байх."
"Өө нээрээ тийм шүү дээ. Манайхаар ороод гар. Ядаж юм ид," намайг татгалзахаас өмнө татан орууллаа.
Тэдний гэр их тохилог юм бил ээ. Нэг давхар нь модон шал, тааз, ханатай. Бараг л зуны байшин шиг их л зуныг санагдуулам байшин байв.
Тэгтэл миний анхаарлыг нэг зүй татлаа.
Хананд дээр зэрлэг амьтадын арьс өлгөөстэй байв.
Гэнэт ард хаалга онгойн төмөр болон эрэгтэй хүний үнэртэй ус үнэртлээ.
"Рори ирчихсэн үү? Харин энэ чинь хэн бэ? Нөгөө чиний байнга ярьдаг охин, хэн бил ээ, Снөүи байхаа," хэмээн баргил хоолой гарав.
Би маш их айсандаа хөдөлчихөж ч чадсангүй. Маш удаанаар эргэж харвал надаас нэлээн өндөр дөч гарч яваа эрэгтэй хүн том ангийн буу барин зогсож байлаа.
Аав нь тоолгүй шууд намайг өнгөрөн эхнэрийнхээ хацарыг үнсэн дээш өрөө лүүгээ явж байаа бололтой шатаар гараад алга болов.
"За хоол бэлэн," хэмээн ээж нь хэлэн гал тогоо руугаа явлаа.
Аавыг нь явсаных нь дараа миний бие илт сулран тайван болов. Үүнийг ч мөн Рори анзаарсан бололтой түүний харцанд санаа зовсон байдал тод байлаа.
"Чи зүгээр үү?" хэмээн миний хажууд ирэн гарыг минь илэн хэлэв.
Би юу ч хэлж чадалгүй зүгээр л толгойгоо дохилоо. Ярих юм бол гэнэт сандраад гэрээс нь гараад гүйчих юм шиг мэдрэмж төрж байв.
Рори намайг хөтлөн гал тогооныхоо өрөөнд оруулан хоолны ширээнд сууцгаалаа. Удалгүй аав нь бууж ирэн яг миний баруун талд ээжийнх нь цаана суув.
"Өө намайг уучлаарай. Намайг Боб гэдэг," хэмээн хэлэхэд би түүнрүү харлаа.
Түүний нүүрэнд үрчлээ суусан ч нүд нь далайн гүн шиг цэнхэр өнгөтэй байв. Би яг энэ үед Рори хэний нүдийг дуурайсныг мэдлээ.
"Снөүи," хэмээн би чимээгүй хэлэн ээжийнх нь авчирсан хоолыг идэж эхлэв.
Хоол гоё байсан ч хэдхэн алхамын цаана анчин хүн, намайг буудахаа шахсан хүн сууж байна гэж бодохоор хоол хүртэл хоолойгоор давахгүй байлаа.
Тэр янз бүрийн юм ярин заримдаа надаас асуулт асууна. Би богинохон хариулт өгсөөр суулаа. Харин намайг ярих болгонд Рори надруу санаа зовсон харцаар харсан хэвээр байв.
Тэгээд сүүлдээ би хоол идэж чадахаа байн зүгээр л хоолоо оролдон суулаа. Рори гэнэт босон,
"Хоол сайхан байлаа. Харин Снөүи их ядарсан бололтой. Би түүнийг өрөөндөө аваачиж амраагаадхья," хэмээн хэлэн намайг татан босгоод түүний өрөө рүү бид хоёр гарлаа.
Рори өрөөндөө орж ирээд шууд хаалгаа хаан надруу эргэн харав.
"Яасан? Юу болсон? Яагаад чи яг ухаан алдах гээд байгаа юм шиг хувхай цайгаад байгаа юм," гэж тэр гараараа миний хацрыг илэн хэллээ.
Би өөрийгөө тайвшруулан уртаар амьсгаа авав.
"Танай аав чинь анчин," гэж би хэдхэн үг түүнийг ойлгох байх гэж хэллээ.
"Миний аав анчин?" хэмээн тэр миний хэлснийг давтан хэлээд,
"Миний аав анчин," тэр ойлгосон бололтой арай чангаар хэлэв.
"Миний аав чинь анчин. Чи анчинаас айдаг. Би ямар тэнэг юм бэ? Уучлаарай. Би чамайг анчидаас айдаг гэдгийг чинь мартчихаж."
Би түүнрүү харан,
"Чи яаж мэдсэн юм?" гэлээ.
"Намайг нөгөө аав чамайг буудахаа шахсан гэхэд чиний биеэ илт чангарсныг хараагүй гэж бодоо юу? Тэгээд ч чи чоно шүү дээ. Бүгд л анчидаас айдаг."
"Би айдаггүй. Зүгээр л аавын хэлсэн үг анчин харах болгонд бодогдоод байдаг юм," хэмээв.
"Аав чинь юу гэсэн юм?" тэр намайг орон дээрээ аваачин суулгалаа.
"Аав минь анчинд алуулсан," гэж би хэлэв.
"Намайг уучлаарай. Би ерөөсөө мэдээгүй. Намайг үнэхээр их уучлаарай," хэмээн тэр намайг цээжиндээ чанга тэврэн бид оронд дээр хэвтлээ.
"Зүгээр ээ. Би зүгээр," би түүний цээж рүү хэлэв.
Бид хэсэг чимээгүй суугаад тэр надаас аавынхаа талаар яриач хэмээн бид хоёр хэвтсэн хэвээр би түүнд бүх зүйлээ ярьж өглөө.
Анх хамт байсанаас анчинд буудуулаад гэрт цустай байсан. Буудуулаад хоёр хоногийг дараа үхсэн гэх мэтээр түүнд бүх нууцаа задлан хэлэв.
Тэр ч миний яриаг таслалгүй чимээгүй сонссоор байлаа.
Намайг ярьж дуусахад тэр намайг дахин чанга тэврээд,
"Намайг уучлаарай. Чамд ийм юм болсонд үнэхээр их харамсалтай байа," хэмээв.
"Зүгээр ээ. Зүгээр. Би чиний аавын анчин гэж тэр чамтай хамт ойд байх үед мэдсэн," гэхэд тэр надруу харлаа.
"Тэгсэн ч гэсэн би чам дээр эргэж ирсэн шүү дээ. Тийм болохоор зүгээр ээ. Би зүгээр," хэмээн хэллээ.
